| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2022/0078 |
| Дугаар | 2022/ШЦТ/82 |
| Огноо | 2022-04-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гаднаас 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хохирогч ийн гээгдүүлсэн “Samsung А31” маркийн гар утсыг олж авч завшин, хохирогчид 515150 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед гар бөмбөгийн тэмцээн үзэхээр эвдэрхий сандал дээр сууж байхад миний гар утас байсан. Өөр сандал руу шилжээд сууж байгаад 5 минут орчим болоод халааснаасаа гар утсаа авах гэхэд алга болсон байсан. Тухайн үед олон хүн байсан бөгөөд гар утас миний халааснаас алга болсон. Би тухайн үед гар утас руугаа залгахад миний дугаар холбогдох боломжгүй болсон байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
2.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 2 зүүн жигүүрт сууж тэмцээн үзсэн. Би тэмцээн үзэж байхдаа гарч ороогүй. Машинаа дээд талын зогсоол дээр буюу халамжийн урд талын зогсоол дээр тавьсан. ...Би ******* гэх эмэгтэйгээс алдсан гар утсаа буцааж авсан. Одоо надад ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
3.Үнэлгээ тогтоосон “” компанийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 515150 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-24 дэх тал),
4.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед би Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өөрийн төрсөн ээж болох г эргээд хоол, цай өгчихөөд буцаад ажил руугаа алхаж яваад ын дээд талын автомашины зогсоол дээрээс улаан өнгийн хавтастай гар утас олж авсан. Тухайн гар утасны кодыг гаргуулаад ашиглаж байхад 2022 оны 03 дугаар сарын дундуур цагдаагаас дуудаад уг гар утсыг хураан авсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), 4.Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
5.Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 43 дахь тал),
6.Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт (хавтаст хэргийн 49 дэх тал),
7.2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020-2022 оны ын үйл ажиллагааны нээлтэнд зориулсан Волейболын шилдэг багуудын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний заавар (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар
1.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай охин болох ******* нь 1985 онд ******* аймгийн суманд төрсөн. 10 жилийн сургуулиа ******* аймгийн ******* сумын Цаст-Алтай цогцолбор дунд сургуулийг төгсөөд, 2007 он хүртэл Улаанбаатар хот руу сургуульд сурахаар явсан. Төлбөрийн асуудлаас болоод ******* аймагт гэртээ ирээд мал маллаж байгаад сумын иргэн гэх хүнтэй гэр бүл болж 4 хүүхэд төрүүлж өсгөн амьдарч байна. ******* өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
2.******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай “Тус багийн иргэн овогтой ******* нь ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт 10 дугаар гудамжны 14 тоотод оршин суудаг.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал),
3.2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал),
4.Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 35, 36, 37 дахь тал),
5.Иргэн Л.гийн Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар (52-55 дахь тал),
6.2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “ ” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал),
7., ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 58 дахь тал),
8., , , нарын төрсний гэрчилгээний хуулбар болон төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 59, 60, 61, 62 дахь тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гаднаас хохирогч ийн гээгдүүлсэн “Samsung А31” маркийн гар утсыг олж авч ашиглаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гаднаас хохирогч ийн гээгдүүлсэн “Samsung А31” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 515150 төгрөгийн хохирол учруулан, гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь:
1.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би зүүн жигүүрт сууж тэмцээн үзсэн. ...Машинаа дээд талын зогсоол дээр буюу халамжийн урд талын зогсоол дээр тавьсан. ...Би ******* гэх эмэгтэйгээс алдсан гар утсаа буцааж авсан. Одоо надад ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
2.Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 515150 төгрөгөөр үнэлэгдлээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-24 дэх тал),
3.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед би Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өөрийн төрсөн ээж болох г эргээд хоол, цай өгчихөөд буцаад ажил руугаа алхаж яваад ын дээд талын автомашины зогсоол дээрээс улаан өнгийн хавтастай гар утас олж авсан. Тухайн гар утасны кодыг гаргуулаад ашиглаж байхад 2022 оны 03 дугаар сарын дундуур цагдаагаас дуудаад уг утсыг хураан авсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
4.Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 40-42 дахь тал), 5.Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг олж авч ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдээр илэрдэг.
Шүүгдэгч нь гээгдсэн “Samsung А31” маркийн, 515150 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг бусдын өмч гэдгийг мэдэж байгаа мөртлөө олж авч ашиглаж байсан үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гээгдэл хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг хохирогч ийн эзэмшлийн Samsung А31 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 515150 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т /Samsung A31 загварын гар утасны үнэ/ 515150 төгрөгийн хохирол учирсан байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 33 дахь тал) тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар буюу ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Мөн ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч т 515150 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гар утсыг биет байдлаар буцаан өгч хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн “гээсэн гар утсаа олж авсан тул санал гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал), эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 шүүгдэгч ******* *******ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 17.5 2 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар буюу ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******т тайлбарласугай.
5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК