Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Гансүх |
Хэргийн индекс | 177/2022/0036/Э |
Дугаар | 2022/ШЦТ/36 |
Огноо | 2022-03-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Т овогт Ггийн Бод холбогдох 2235000000044 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 15-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Ундарга Увс Харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 3 р баг 4-р байрны 8 тоотод оршин суух Т ургийн овогт Ггийн Б /РД:ОЮ94061516/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг “Их наяд” бааранд 2022 оны 2 дугаар сарын 07-нд хохирогч Б.Тыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг “Их наяд” бааранд 2022 оны 2 дугаар сарын 07-нд хохирогч Б.Тыг зодсон болох нь:
- хохирогч Б.Ты мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 02-р сарын 07-ны орой найз нарын хамт 21:00 цагийн орчимд Их наяд бааранд орж бүжиглэсэн. Тэгээд баар тарах үеэр буюу 21:40 цагийн орчимд би ариун цэврийн өрөөнд ороход танил ах тааралдсан тул түүнтэй юм ярьж байтал хажуугаас нэг согтуу залуу хүрч ирээд зэрэгцэж ариун цэврийн өрөөнд орох гээд байсан би түүнд та соёлтой байгаач хүнтэй байна шүү дээ гэж хэлэхэд чи ямар том юм бэ? гэж надтай үг сөрөөд байсан. Миний уулзаж байсан хүн нь тэр залууг бас танил бололтой байсан бөгөөд чи энэ залууг ах гэж хэлээд намайг тоохгүй үг сөрөөд хэдэрлээд байна гэж маргаж эхэлсэн. Түүнээс болж бид хоёр марГд барьцалдаж нэг нэгнийгээ заамдаж аваад ариун цэврийн өрөөнөөс гараад үүдний коридорт очсон. Тэнд очиход найз нар дундуур орж салгах гэхэд тэр залуу намайг тавихгүй байсан. Тэр залуу намайг тавь л даа гэж хэлээд байсан тул би салах зорилгоор заамдсан гараа тавьсан. Тэгтэл тэр залуу шууд миний амны зүүн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Найз дундуур орж салгасан. Тухайн үед өөр ямар нэгэн зодоон болоогүй. Миний шүд эвгүй хөдлөөд байсан тул би тэр залууд чи миний шүд хугалчихлаа гэж хэлээд амаа дараад коридорын зүүн талын хаалгаар зочид буудал руу ордог хэсгээр орж коридорт шүдээ шалгахад миний зүүн дээд 1 шүд дундуураа хугарчихсан байсан. Хэлтэрхий нь газарт уначихсан юм. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Уг үйлдлийн улмаас миний зүүн талын нэг шүд дундуураа хугарсан гэмтэл учирсан. Уг шүд нь ямар нэгэн хиймэл шүд биш, унаган ясан шүд бөгөөд ямар нэгэн хөдөлгөөн байгаагүй юм. Мөн уг хугарсан шүдний харалдаа уруул орчимд бага зэрэг язарсан байсан. Тухайн үед ямар нэгэн цус гоожоогүй. Өөр гэмтэл учраагүй. Би тэр залууг зодож цохиогүй. Тухайн үед сүртэй зодоон болоогүй. Тэр залуу намайг нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд миний шүд хугарсан. Г.Б нь миний биед учирсан хохиролд 1,650,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 10,12 дахь тал),
- гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 02-р сарын 07-ны өдөр найз нарын хамт Өгөөж төвийн доод талын зааланд ууж сууж байгаад гарч диско бааранд орохоор Их наяд бааранд 20:00 цагийн орчимд орсон. Тэндээ бүжиглэж 0,75л 1 шил архи хувааж уусан. Тэгээд орой баар хаасан тул 21:40 цагийн орчимд ариун цэврийн өрөөнд орсон байтал надтай хамт явсан Ттай Б гэх сагсан бөмбөг тоглодог залуу маргалдсан. Улмаар тэр хоёр бие биеэ заамдаж барьцалдаж аваад ариун цэврийн өрөөнөөс гараад үүдний коридорын сандалнууд байдаг хэсэгт очсон. Би салгахаар гарыг тавиулж байтал Б нь Ты ам руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Т ам аа бариад шүд хугалчихлаа гэж хэлж байсан. Би сүүлд баарны гадна гараад харахад үүдэн дээд 1 шүд нь дундуураа хугарчихсан тал нь байгаагүй. Тэгж байтал үүдэнд цагдаа нар ирсэн юм. Бид нар архи уусан халамцуу байсан боловч их согтоогүй, биеэ авч явах чадвартай байсан. Б гэх тэр залуу ч бас халамцуу байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
- гэрч Ц.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 02-р сарын 07-ны орой 21:30 цагийн орчимд баар хаах үеэр коридорт хүмүүс марГд байсан тул би эд зүйл эвдчих байх гэж очиж харахад хар курткатай залуу болон цэнхэр мөртэй куртка бүхий 2 залуу барьцалдаад үүдний коридорт зогсож байсан. Дундуур нь залуучууд ороод салгаж байсан. Тэгснээ тэр 2 залуу зочид буудал талын жигүүрийн коридорт орж ирсэн бөгөөд хар курткатай залуу нь миний шүд хугалчихлаа залуу чи гэж хэлж байсан. нөгөө залуу нь чи өөрөө гараараа шүдээ авчихлаа шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд тэр 2 даГд гараад явчихсан. Би яг зодож цохиж байхыг нь хараагүй. Ямар нэгэн цус нөж болсон гоожсон гэмтсэн зүйл харагдаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
- гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би найз нарын хамт Их наяд рестораны зочид буудалд өрөө авч тэндээ пиво ууж сууж байгаад найз Бн гэрт очиж 1 шил архи хувааж уугаад тэднийхээс гарч Их наяд бааранд орсон юм. Бааранд 1 шил 0,5л-ийн архи уугаад орой баар тарах үеэр бид нар ариун цэврийн өрөөнд ороод бие засаж байтал намайг таньдаг бололтой нэг залуу ирээд надтай ойр зуурын зүйл ярих гээд гарах болж байна уу гэх мэтээр яриад байсан. Тухайн үед би тэр залууг таниагүй. Намайг таньдаг бололтой яриа өдөөд байсан. Тэгж байтал хажуугаас Б гэх найз маань дундуур орж ирээд миний найзыг тайван бие засуулчих гэж намайг өмөөрөөд түүнээс болж тэр маргалдаж нэг нэгнээ барьцалдаж авсан. Бн хоолойг куртканы захаар нь Бчихсон тул Б тавиулах гэж эсэргүүцээд тэр залууг нэг удаа цохичихсон юм байна лээ. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Сүүлд сонсоход нөгөө залуугийн шүд нь хугарсан гэж Б надад хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- Б.Ты амбулториор эмчлүүлэгсдийн карт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
- Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 02-р сарын 07-ны өдөр гэртээ байж байтал найз нар маань манайд ирсэн тул бид нар гэрт пиво ууж байгаад найз нар Их наяд төвийн зочид буудалд өрөө авчихсан байгаа гэж хэлсэн тул тэнд нь очоод дахин 2 пиво уусан манай найз нар архи ууж байсан. Би угаасаа архи огт уудаггүй пиво л уудаг юм. Тэндээсээ баар руу орж сууж байгаад баар тарах үеэр ариун цэврийн өрөөнд найз Ггийн хамт ороход нэг танихгүй залуу Гг таниад үг яриа өдөөд байсан. Би тэр залуутай ойр зуурын үгнээс болж марГд барьцалдаж авсан бөгөөд тэр залуу миний куртканы захнаас хоолой Бж барьсан тул хоолой Бгдоод байсан юм. Би Блтыг нь арай гэж салгаад коридорт гараад тэр залуутай барьцалдаж аваад ам руу нь нэг удаа цохичихсон юм. Тэр залуу амаа бариад зочид буудлын коридор луу орсон. Би араас нь ороход тэр залуу шүдээ оролдож байгаад шүдний хэлтэрхий гаргаж ирээд чи залуу шүд хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар учраа олж тохиролцох санаатай гарсан боловч тэр залуу цагдаа дуудчихсан юм. Бие засахаар найзын хамт ариун цэврийн өрөөнд орсон байтал тэр залуу тааралдаад Гтай юм яриад зүгээр бие засуулахгүй байсан тул би тэр залууг хүн зүгээр бие засуулчхаач гэж хэлэхэд хэдэрлээд байсан. тэгээд марГд уг асуудал болчихсон юм. Тухайн үед хэн хэн нь согтуу байснаас нэг нэгнийхээ үг даахгүй хэдэрлээд маргалдаж би нэг удаа цохичихсон юм. Т гэх тэр залуу шүд хугарсан гэж хэлж байсан. Хэлтэрхийг нь үзүүлж байсан. Миний биед гэмтэл учраагүй. Т гэх залууг урьд нь танихгүй. Өр авлага, өш хонзонгын зүйл байхгүй. Б.Т нь надаас шүд унасан төлбөрт 1650000 төгрөг нэхсэн бөгөөд би түүнд учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй. Хөнгөн ял оноож өгнө үү.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн “Б.Т-н зүүн дээд 2-р шүдэнд ташуу хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2022 оны 02 сарын 08 -ны өдөр үзлэг хийхэд 1-2 хоногийн дотор хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Зүүн дээд 2 -р шүдний ташуу хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Ты биед зүүн дээд 2-р шүдэнд ташуу хугарал гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Б.Ты мөрдөн байцаалтад “...миний бие 2022 оны 2 сарын 7-ны орой хувийн таарамжгүй маргаанаас болж миний шүд гэмтсэн. Миний шүдний хохирол барагдуулсан тул иргэн Бод гомдолгүй болно.” гэж гараар бичиж нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 51 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Г.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бын хувийн байдлын талаар Гэрч Г.Агийн өгсөн: “Г.Быг 2010 оноос хойш буюу 1-р сургуулийн 10-р ангид байхдаа танилцсан. Б нь надаас нэг дүү бөгөөд доод ангид сурдаг байсан. Бид сагсан бөмбөг хамт тоглож танилцсан. Бид хоёр дунд сургуульд байхын сагсан бөмбөгийн спортоор хамт хичээллэж сургуулийн дотоод болон аймгийн хэмжээний тэмцээнүүдэд байнга ордог байсан юм. Б нь зан араншины хувьд спортоор багаасаа хичээллэж ирсэн даруу, үнэнч шударга, найз нөхөд олонтой, тэдний дунд нэр хүндтэй, одоогоор Нэтком компаны нэр дээр тамирчнаар бүртгэгдэж Увс лиг сагсан бөмбөгийн лигт тоглож байгаа юм. Б нь урьд өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи, тамхи огт хэрэглэдэггүй, тамирчин хүний ёс зүйг эрхэмлэдэг, хүмүүжил сайтай залуу байдаг юм. Ар гэрийн амьдралын хувьд эхнэр 2 хүүхдийн хамт Улаангом сумын 3-р багт орон сууцанд амьдардаг, өөрөө Ундарга Увс ХХК-д харуул ажилтай, эхнэр нь хувиараа гоо сайханч хийдэг, том хүү нь 1-р ангид сурдаг, бага нь 3 сартай эрэгтэй хүүхэд байдаг юм. Энэ хэргийн улмаас учирсан хохиролд өөрийн эзэмшлийн Тоёота Приус загварын автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж хохирол оо барагдуулсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), Гэрч Д.Сгийн өгсөн: “Г.Быг 2019 оноос хойш таних болсон бөгөөд тэдний гэрээр орж гардаг гэр бүлийн найзууд болсон юм. Б нь зан араншины хувьд сагсан бөмбөгийн спортоор багаасаа хичээллэж ирсэн одоо Увс лигийн тэмцээнд тамирчнаар оролцдог, спортын мастер цолтой тамирчин хүн байгаа юм. Төлөв даруу, гэр бүлийн суурь хүмүүжил сайтай, гэр бүлдээ халамжтай, тэдний төлөө зүтгэлтэй, спортоор хичээллэхээс гадна дуу сайхан дуулдаг, хөдөлмөрч, амьдралын төлөө зүтгэлтэй, шударга зантай, найз нөхөд олонтой, архинд дургүй найз нөхдөөрөө уулзсан үед хааяа пиво уудаг, тамхи огт хэрэглэдэггүй, тамирчин хүний ёс зүйг эрхэмлэдэг, найз нөхдийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм. Ар гэрийн амьдралын хувьд эхнэр, 2 хүүхдийн хамт Улаангом сумын 3-р багт өөрсдийн 2 өрөө орон сууцанд амьдардаг, хувьдаа Приус загварын машинтай, эхнэр нь хувиараа гоо сайханч хийдэг, том хүү нь 1-р ангид сурдаг, бага нь 3 сартай хүүхэдтэй айл байгаа юм. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, дээд мэргэжилтэй, менежер мэргэжилтэй, урьд нь банкинд теллерээр ажиллаж байсан бөгөөд одоо Ундарга Увс ХХК-д харуулаар ажиллаж байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал) -үүд авагдсан байна.
Шүүгдэгч Г.Б согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болох нь согтуурал шалгасан “1.16% согтолттой байсан” гэх магадлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал)-гаар тогтоогдсон байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Бод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Товогт Ггийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ