| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01132/И |
| Дугаар | 102/ШШ2017/01762 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/01762
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01762 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 1-4 тоот хаягт оршин суух, Ямаатан овогт Сүхбаатарын Будсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Хос билэг хотхоны 35б, 94 тоот хаягт оршин суух, Боржигон Чой овогт Төмөрбаатарын Очирбатад холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Будсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Будсүрэн миний бие 2015 онд Т.Очирбаттай танилцаж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд миний бие жирэмсэн болсон бөгөөд энэ байдлыг Т.Очирбатад хэлэхэд надад хамаагүй асуудал, хүүхдээ авахуул хэмээн өөрөөсөө түлхэж, намайг хаяж явж холбоо тасарсан. С.Будсүрэн миний бие охин Б.Ану-Үжинг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Амгалан амаржих” газарт төрүүлсэн. Охин маань миний асрамжид өсөж торниж байна. Жирэмсэн байх хугацаанд болон төрснөөс хойш өдийг хүртэл Т.Очирбат охин Б.Ану-Үжинг огт хараагүй. Халамж үзүүлээгүй болно. Иймээс Т.Очирбатыг охин Б.Ану-Үжингийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Очирбат нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Т.Очирбат миний бие нэхэмжлэгч С.Будсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлага болох эцэг тогтоолгох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Будсүрэн нь хариуцагч Т.Очирбатад холбогдуулан тус шүүхэд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Будсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Очирбатад холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг, хариуцагч Т.Очирбатаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Будсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР