Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01956

 

 

2017 оны 07 сарын 17 өдөр

   Дугаар 102/ШШ2017/02022

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 Жи мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи мобайл” ХХК /РД: 5055873/-ын

 

          Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 13 дугаар байр, 84 тоот хаягт оршин суух, Хошуут овогт Оюуны Ууганбаяр /РД: УК88042478/-д холбогдох,

 

          Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Ууганбаяр нь манай компанитай 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1121911 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. О.Ууганбаяр нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 140,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд О.Ууганбаяраас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалгдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 140,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 888 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70,000 төгрөг буюу нийт 210,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. 

 

          Хариуцагч О.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Жи мобайл ХХК-ийн нэхэмжилж байгаа 210,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч О.Ууганбаярт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Ууганбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 210,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн  нэхэмжлэлтэй хариуцагч О.Ууганбаярт холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 210,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,950 төгрөгийн тал хувь болох 3,475 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,475 төгрөгийг, хариуцагч О.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 3,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.МӨНХТӨР