Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бавуугийн Гансүх |
Хэргийн индекс | 177/2022/0041/Э |
Дугаар | 2022/ШЦТ/43 |
Огноо | 2022-03-11 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Ш.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Ш овогт Шгийн Цид холбогдох 2235000220043 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 20-нд Увс аймгийн Ховд суманд төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Ховд сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, Ш овогт Шгийн Ц /РД:ОП70022014/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ц нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 27-нд Увс аймгийн Ховд сумын нутагт эхнэр А.Өийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ш.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Ц нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 27-нд Увс аймгийн Ховд сумын нутагт эхнэр А.Өийг зодсон болох нь:
- хохирогч А.Өийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр манай нөхөр Ш.Ц нь миний нүүрний зүүн хацарт 2 удаа, хүзүүн тус газраа 1 удаа, зүүн талын нүдний доод хэсэгт 1 удаа, толгойн тус газар 3 удаа гараараа цохисон. Намайг цохих үед манай нөхөр Ш.Ц дандаа баруун гараараа цохиж байсан юм. Би нөхөр Ш.Цийн биед халдаж байгаагүй харин цагдаагийн хэсэгт ирэхэд баруун мөрөн тус газар 1 удаа баруун гараараа цохисон. Манай нөхөр Ш.Ц эд хөрөнгийн маргаан, захиран зарцуулах болон бусадтай харилцахыг хязгаарлаж байгаагүй. Манай нөхөр Ш.Ц байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ хэл амаар болон, янз бүрийн асуудлыг шалтаг болгож хүүхдүүдийг амар байлгадаггүй. 1-2 жилийн өмнө цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан ба Ш.Ц нь уучлалт гуйгаад дахиж архи уухгүй гэж хэлээд 2 удаа би гаргасан гомдлоо буцааж байсан. Урьд өмнө гараараа цохиж зодож байсан ямар нэгэн эд зүйлээр цохиж байгаагүй гэхдээ би шүүх эмнэлгээр үзүүлж, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх болгонд бид хэдийг хэл амаар доромжилж, мөн амар тайван байдал алдагдуулж зүгээр байлгадаггүй. Мөн хүүхдүүдийг гэрээсээ гарч зайл, та нарыг алчхаад шоронд нь амьдарна гэж хэлээд дарамталдаг байсан тэр болгонд гомдол гаргаж байгаагүй. Ар гэрийн амьдралаа бодоод цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, хүүхдүүд гэртээ байхад бас гайгүй цохиж зодох нь бага байсан. Харин хүүхдүүд том болоод сургууль, соёл гэж энд тэнд яваад сүүлийн 3,4 сар гэртээ манай бага хүүхэд бид 3 үлдсэн. Тэгээд архи уух болгонд хэл амаар дарамталж гэр хүрдэг болсон ба 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй болохоор салгах хүн байхгүй байсан тул сумын цагдаагийн хэсгийн байранд гүйж ирж мэдэгдсэн болно. Бид хоёр албан ёсны гэр бүл болоод 29 жил болж байна, дундаасаа 4 хүүхэдтэй ба 1 охин 3 эрэгтэй хүүхэдтэй. Том охин Ховд аймагт бэр болсон ба 2 залуу оюутан хамгийн бага нь 6 дугаар ангид сурдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хуурай агсам их тавьдаг. Ховд сумаас Улаангом сум ирж, явах зардал болон миний эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн 300.000 төгрөгийн зардлыг надад өгсөн. Надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 29 дэх тал),
- Шүүгдэгч Ш.Цийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх Увс аймгийн Ховд суманд 4 дүгээр багийн сумын төвд эхнэр 4 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Том охин Ц.А /30 нас/, тусдаа гарсан, хүү Ц.А /20 нас/ Их засаг их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, хүү Ц.М /19 нас/ Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид сурдаг, Ц.Х /12 настай/ Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 6а ангид сурдаг. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед танихгүй залуу хашаан хаалга цохихоор нь би очиж уулзсан. Тэр залуу "танай хоол хийж байгаа юм уу?" гэж асуухаар нь би "хоол хийдэг хүн бахгүй байна" гэж хэлэхэд тэр залуу “бид хоёр дугуй нөхөөд явмаар байна танайд халуун цай байна уу" гэж асуухаар нь би "тэг тэг гэрт данханд халуун цай байгаа" гэж хэлээд гэр рүү оруулсан. Тэр залууг гэр рүү оруулаад данхнаас халуун цай хийж өгөөд сууж байтал тэр залуу надад 25000 төгрөг өгөөд дэлгүүрээс архи аваад ир гэж хэлээд намайг явуулсан. Би дэлгүүрээс 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи нэг ширхэг, LD нэртэй тамхи нэг хайрцаг аваад хашааныхаа үүдэнд ирэхэд тэр залуу хашааны гадна нэг найзын хамт дугуйгаа нөхөж байсан. Надаар авхуулсан архи тамхи хоёрын аваачиж өгөхөд миний авч ирсэн Улаанбаатар нэртэй архийг задлаад гурвуулаа хувааж уугаад 13 цагийн үед задалсан архи нь дуусч нөгөө жолооч найзынхаа хамт машинаа асаагаад явчихаар нь би гэр рүүгээ ороод зурагт үзээд сууж байтал 17 цагийн үед эхнэр А.Ө гэрт ирсэн. А.Ө ирээд намайг хэл амаар доромжлоод байсан болохоор би босоод баруун гараараа хацар руу нь нэг удаа алгадахад А.Ө газар уначхаад босож ирээд "чи надад гар хүрлээ би чамайг цагдаад өгнө" гэж хэлээд намайг цагдаад өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр А.Өийн хацар тус газар баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч А.Ө -н биед баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгний дотно дээд хэсэгт, баруун нүдний дээд зовхинд, эрүү, зүүн хацар, зүүн завж, зүүн чихний ард, зүүн зулайн хуйханд, зүүн далны дээд хэсэгт, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт бичигдсэн байгаа. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Баруун хацарт зулгаралт, баруун хөмсөгний дотно дээд хэсэгт, баруун нүдний дээд зовхинд, эрүү, зүүн хацар, зүүн завж, зүүн чихний ард, зүүн зулайн хуйханд, зүүн далны дээд хэсэгт, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1-1,5 хувь орчим талбайг хамарч байгаа тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Хохирогч А.Өийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Ш.Цид 2021 оны 12 дугаар сарын 27-нд зодуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан аюулын зэргийн үнэлгээний маягт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, баримтаар шүүгдэгч Ш.Ц нь хохирогч буюу эхнэр А.Өийг нэг бус удаа зодож байсан нөхцөл тогтоогдож байх ба тэдгээр нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ш.Цийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Ш.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч А.Өийн мөрдөн байцаалтад “...миний эмнэлэгт үзүүлж эмчлүүлсэн 300.000 төгрөгийн зардлыг надад өгсөн. Надад өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 26-27, 29 дэх тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Ш.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ш.Ц нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Ц урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 5 жилийн хорих ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 59, 62-64, 65, 66 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Цийн хувийн байдлын талаар: гэрч Ц.Мгын өгсөн: “Аав зан аашийн хувьд даруухан, хүнтэй зөв харилцдаг, хөдөлмөрч зантай бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй ч ажил олдвол ажил голохгүй хийдэг хөдөлмөрч хүн. Мөн гэртээ мал аж ахуй эрхэлдэг хар бор ажил хийж амьдарч байна. Цалин авах болгонд гэр орны ажилд болон бид нарт мөнгө өгч тус болдог.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал), насанд хүрээгүй гэрч Ц.Хийн өгсөн: “Аав намайг миний бага хүүхэд гэж эрхлүүлж миний авах гэсэн зүйлийг авч өгдөг, заримдаа архи уудаг, эрүүл үедээ бол гэртээ мал болон гэр орны ажлыг бүгдийн өөрөө хийдэг бид нарт хийлгэдэггүй. Зарим үед хөдөө гадаа яваад ажил хийгээд ирэх үед мөнгө өгч, авах гэсэн зүйлээ авч өгдөг. Архи уухаараа л зан ааш нь өөр болчихдог. Эрүүл үедээ агсан согтуу тавьдаггүй. намайг ихэнхдээ эрхлүүлж гар хүрдэггүй. Гэхдээ архи уусан үедээ загнаад байдаг ч гар хүрч зодож байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), гэрч Ш.Угийн өгсөн: “Ах Ц болон бэр эгч Ө нар хамт амьдраад 20 хэдэн жил болж байгаа байхаа. гэрлээд тустай гарснаас хойш тусдаа гарсан, хамт амьдардаг. Ерөнхийдөө бол ах Ц архи уух болгонд хэрэлддэг юм шиг байна. Харин тус хэрүүл маргаанд нь оролцдоггүй юмаа, хааяа нэг хэрэлдэж байна гэж бэр эгч залгадаг юм гэхдээ би очдоггүй, огт оролцохыг хүсдэггүй юм. Харин гэр бүл дотроо ямар харилцаатай байдаг талаар нь сайн мэдэхгүй байна, ах их архи уудаг болохоор харьцдаггүй юм. Ах Ц нь даруу төлөв, хар бор ажилд маш сайн, ерөнхийдөө байнга бусад сумуудаар явж хар бор ажил хийж, эхнэр хүүхдүүддээ туслаад яваад байдаг байсан. Хааяа нэг архи уучихдаг муу талтай. Эрүүл үед бол төлөв даруу, шударга, хүний өөдөөс юм ярьдаггүй хэлсэн ярьсан зүйлээ за гэж хийж хэрэгжүүлэн явж байдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), гэрч Я.Гийн өгсөн: “Хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хэрэлдэж маргалдсан гэж ярьдаг юм байна лээ, гэхдээ би яг маргалдаж, хэрэлдэж байсныг харж байгаагүй юм байна. Урьд өмнө хэрэлдсэн байна, маргалдсан байна гэж сонсогддог байсан болохоос зодсон, харгис хэрцгий харьцсан талаар мэдэхгүй юм байна. Хадам ах Ц нь элдэв янзын илүү зан араншин байхгүй, төлөв даруу, архи уусан ч хүнд юм ярьдаггүй хүн байдаг юм. Харин гэр орондоо агсам тавьсан эхнэрээ зодсон гэж сонсоод их гайхаж билээ, хар ажилд маш сайн, аливаа нэг асуудал гарвал чадлаараа тусалж дэмжээд байдаг, цайлган сэтгэлтэй хүн байдаг юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болохоос биш хувь хүн талаасаа сайн хүн гэж би хувьдаа дүгнэдэг юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) -үүд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Цид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Шгийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Цид 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Цид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ