Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

            Шүүгдэгч: Д.П, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 24.5 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Ц овогт Хийн Б, Б овогт Дын П нарт õîëáîãäîõ 2235000000045 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2022 îíû 3 дугаар ñàðûí 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 16-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 3 дугаар багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй урьд ял шийтгүүлж байгаагүй Ц овогт Хийн Б /РД:ОА98071618/.

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 06-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн санхүүгийн тасгийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Дын П /РД:ОА90120616/.

 

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт 2019 оны 6 дугаар сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны толгой бүхий хошууг Д.Пгээс худалдан авсан, улмаар тухайн Борцгор хотон шувууны толгой бүхий хошууг өөрийн гэртээ 2019 оны 06 дугаар сараас хойш хадгалсан,

Шүүгдэгч Д.П нь 2018 оны 5 дугаар сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны толгой бүхий хошууг худалдан авсан, тухайн худалдан авсан Борцгор хотон шувууны толгой бүхий хошууг 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт өөрийн гэртээ хадгалсан, 2019 оны 6 дугаар сард Х.Бод худалдсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Х.Б, Д.П нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Д.П нь 2018 оны 5 дугаар сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны толгой бүхий хошууг Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас худалдан авсан, уг Борцгор хотон шувууны толгой бүхий хошууг 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт өөрийн гэртээ хадгалсан, 2019 оны 6 дугаар сард Х.Бод худалдсан,

Шүүгдэгч Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт 2019 оны 6 дугаар сард Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны толгой бүхий хошууг Д.Пгээс худалдан авсан, улмаар тухайн Борцгор хотон шувууны толгой бүхий хошууг өөрийн гэртээ 2019 оны 06 дугаар сараас хойш хадгалсан болох нь:

1. Эд мөрийн  баримт /Борцгор хотон шувууны толгой бүхий хошуу/ хураан авсан тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Борцгор хотон шувууны экологи-эдийн засгийн шинжилгээг гаргуулах шинжилгээ хийлгэхээр манайд ирүүлэхэд энэ хэргийн талаар мэдсэн. Борцгор хотон шувуу нь Амьтаны тухай хуульд заасан  нэн ховор амьтан юм. Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 6.570.000 төгрөг, Амьтаны тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар үнэлгээг нь 2 дахин өсгөж төлүүлдэг. Учирсан хохирлыг нэхэмжилнэ. Одоогоор хохирол төлөгдөөгүй байгаа. Хохирол төлөгдвөл гомдолгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46, 48 дахь тал),

3. гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х.Бын гэрт очиж үдийн цай уусан. Энэ үед надад морьны хусуур хийдэг хотон шувууны хошуу байна гэж хэлээд гэрийн унинд хавчулсан  байсан шувууны хошууд надад үзүүлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

4. Гэрч Х.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 6дугаар сард Х.Б надад хотон шувууны хошууг авч ирж надад үзүүлээд “Энэ ямар хошуу байна? Нэг даагаар сольно гэж байна. Авбал ямар байна?” гэж  асуухаар нь “Ахын дүү өрөө сонирхож байвал өөрөө шийдвэрээ гарга” гэж хэлсэн. Уг хошууг Баруунтуруун сумын С /Д.П/ гэдэг хүнээс хул зүстэй эр даагаар сольж авч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

5. Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 4  юм уу? 5 дугаар сард Д.Птэй  хамт Баян-Өлгий аймагт хил хамгаалах байгууллагын баруун бүсийн байгууллагуудын “Жагсаалын дарга, нягтлан бодогч нарын бүсчилсэн сургалтанд 7 хоногийн хугацаанд суусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

6. Шинжээч  Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Борцгор хотон шувууг олон улсын хэмжээнд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зйүлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-ийн 1 дүгээр хасвралтанд оруулж хамгаалсан байдаг. Туханй конвенцид манай улс нэгдэн орсон ба Амьтаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т нэн ховор амьтаны жагсаалтанд оруулж хамгаалсан. Тэгэхээр Борцгор хотон шувууг нэн ховор амьтан гэж ойлгож болно. “Ан амьтаны экологи-эдийн засгийн үнэлгээг  батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор Борцгор хотон шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг  6.570.000 төгрөг байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

7. Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн эд, эрхтэн нь зэрлэг амьтан болох Борцгор хотон шувууны хошуу, толгой байна. Тухайн эд, эрхтэнээс нас, хүйс, хэзээ агнагдсан, хэрхэн агнагдсан болохыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

8. Шүүгдэгч Д.Пгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 5 дугаар сард Баян-Өлгий аймагт хил хамгаалах байгууллагын баруун бүсийн байгууллагуудын “Жагсаалын дарга, нягтлан бодогч нарын бүсчилсэн сургалтанд 7 хоногийн хугацаанд суух үедээ зах дээр явж байгаад гар урлалийн болон бэлэг дурсгалын зүйл зардаг хүнээс энэ хотон шувууны хошууг 600.000  төгрөгөөр худалдаж авч байсан. Би хурдан морь сонирхож уядаг болохоор уяачид морь “хурдан морь болсных хотонгийн хошуугаар хусуулж үзэх юмсан” гэдэг  гэж хэлж байсныг сонсож байсан болохоор моринд сайн гэж ойлгоод авсан. 2019 оны 6 дугаар сар хүртэл гэртээ хадгалж байгаа Х.Бод нэг даагаар зарсан. Ийм ховор амьтан гэдгийг нь мэдэхгүйгээс болж ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Энэ хэрэгт шалгуулахаар ирж явах замдаа хүүхдээ алдаж, хүнд байдал орлоо. Буруу зүйл хийсэнд гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

9. Шүүгдэгч Х.Бын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 6 дугаар сард нутгийн танил ах Д.Пгээс хурдан морь уядаг сохирхолынхоо дагуу хотон шувууны хошууг хурдан морьны хусуур хийх зорилгоор нэг даагаар худалдаж авч, 2022 оны 01 дүгээр сар хүртэл гэртээ хадгалж байсан нь үнэн. Хотон шувууг нэн ховор амьтан гэж мэдэхгүйгээр хошууг нь худалдаж авсан нь миний буруу. Ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

         өглөө эртхэн Т.М ах над руу утсаар ярьж “Би дээшээ уул хадаар явж сонгино түүх, чоно, үнэг тааралдвал агнахаар явж байна би хамт явах уу?” гэж асуухад нь би зөвшөөрч хамт явахаар болоод араас нь очиход Хилэнгийн гануу гэх газарт хүлээж байсан.  Бид хоёр Цагаан хадын хяр гэдэг газарт очоод чоно, үнэг хайгаад дурандаж байтал 2 янгир  ямаа хойд зүг рүү явж байхаар нь М ахад хэлэхэд М ах Бураатын халх руу тэр хоёр янгирыг амдаад зам товчлоод явсан. 2 янгир уул даваад алга болсон, М ах ч уул даваад харагдахгүй болсон байтал буун дуу 2 удаа гарахаар нь тэр зүгт яваад М ах дээр очиход “2 янгир унагачихлаа” гээд нэг янгир өвчөөд зогсож байсан. Намайг нөгөө янгирыг өвч гэж хэлэхээр нь би доод талд унасан янгир дээр очиход үхсэн байхаар өвчсөн. Бид хоёр янгирын бөгсний хэсгийн цул махыг аваад бусад зүйлийг нь тэнд үлдээгээд явсан. Бид хоёр шууд М ахын гэрт ирээд махаа хувааж аваад би харьсан. Махаа гэрээс зайдуу дээлээр хучиж хадгалж байгаад хураалгасан...” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тус тус тодорхойлжээ.

Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн эд, эрхтэн нь зэрлэг амьтан болох Борцгор хотон шувууны хошуу, толгой байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал)-ээр шүүгдэгч Д.Пгийн худалдан авсан, хадгалсан, худалдсан, шүүгдэгч Х.Бын худалдан авсан, хадгалсан шувууны хошуу нь Борцгор хотон шувууны хошуу болох нь тогтоогджээ.

Амьтаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Нэн ховор амьтныг нэрчлэн заасан бөгөөд үүнд Борцгор хотон /Pelicanus crispus/ шувуу багтаж байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д"ангийн гаралтай түүхий эд" гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтэнийг ойлгоно” гэж заасанд шувууны хошуу хамаарна.

Шүүгдэгч нар нь хуул бусаар агнасан тооны янгир ямааны махыг Увс аймгийн Ховд сумын 2 дугаар багийн нутаг Бураатын халх гэх газраас Өмнөговь сумын 3 дугаар багийн нутаг Улаан харганы адаг гэх газар хүртэл мотоциклоор зөөвөрлөн ирж, махыг нь хадгалж байгаад хураалгасан тул ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.П нь нэн ховор амьтан болох Борцгор хотон шувууны хошууг бусдаас худалдан авсан, хадгалсан, шүүгдэгч Х.Бод худалдсан, шүүгдэгч Х.Б нь уг хошууг шүүгдэгч Д.Пгээс худалдан авсан, хадгалсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т “Нэн ховор амьтны  түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан...” гэж заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан “Нэн ховор амьтаны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан “Нэн ховор амьтаны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний  2 дугаар бүлэгт заасан шувууны 8-д  Борцгор хотон /Pelicanus crispus/-ы экологи-эдийн засгийн үнэлгээ 6.570.000 /зургаан сая таван зуун далан мянга/ төгрөг гэж тогтоожээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заажээ.

Амьтан агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, амьдрах орчныг алдагдуулсан үйлдлийг амьтаны аймагт хохирол учруулсан гэж үзнэ. Нэгэнт агнагдсан эсхүл байгалийн хүчин зүйлийн улмаас үхсэн амьтаны эд, эрхтэн, түүхий эдийг авсан үйлдлийг амьтаны аймагт хохирол учруулсан гэж үзэхгүй тул шүүгдэгч нарыг нэн хово амьтан болох борцгор хотон шувууг агнасан гэж үзэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу хохирол нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.П, Х.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Д.П, Х.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан заасан “Нэн ховор амьтаны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, худалдсан, шүүгдэгч Х.Б нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан “Нэн ховор амьтаны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан”  гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Пгийн  хувийн байдлыг тогтоосон урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /хх-ийн 121-р тал/, Пгийн Э 2022 оны 3 дугаар сарын 02-нд нас барсан гэх нас барсны гэрчилгээ, түүний зан байдлын талаар гэрч П.О  /хх-ийн 62-р тал/-ы өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд,  

Шүүгдэгч Х.Бын  хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Баруутуруун сумын 3 дугаар багийн  Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай “Хийн Б нь эхнэрийн хамт тус багийн Баян-Айраг гэх газарт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 132-р тал/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй гэх лавлагаа /хх-ийн 119-р тал/,түүний зан байдлын талаар гэрч Б.З /хх-ийн 60-р тал/, О.Б /хх-ийн 58-р тал/ нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Д.П, Х.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.П, Х.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасан эрхийнхээ хүрээнд шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэн ховор амьтаны түүхий эдийг эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглуулахаар шилжүүлж болох нь бөгөөд энэ тохиолдолд ямар судалгаа, шинжилгээнд ашиглахыг тогтоож, тухайн эрдэм шинжилгээний байгууллагаас шилжүүлэн авах тухай хүсэлт ирүүлсэн байвал зохино.

Улсын яллагчаас энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан борцгор хотон шувууны хошууг Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт шилжүүлэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь борцгор хотон шувууны хошууг ямар эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглах нь тодорхойгүйгээс гадна Увс аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газар нь эрдэм шинжилгээний бус төрийн захиргааны байгууллага юм.

Иймд иргэний эрх зүйн гүйлгээнд хориглосон эд зүйл болох борцгор хотон шувууны хошууг шийтгэх тогтоол хүчин Т болмогц устгахын Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.П, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр  тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан “Нэн ховор амьтаны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Ц овогт Хийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т заасан “Нэн ховор амьтаны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.П, Х.Б нарт тус бүрт нь 10.000 /арван мянга/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.П, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

 

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Борцгор хотон шувууны хошууг шийтгэх тогтоол хүчин Т болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.П, Х.Б нарт шийтгэх тогтоол хүчин Т болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ