Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

            Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñэн шүүгдэгч Б овогт Бийн Бд холбогдох 2235000000055  äóãààðòàé эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын  27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 15-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйллийн 1-т зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгүүлж байсан Б овогт Бийн Б /РД:ОЛ86041578/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Их наяд” бааранд 2022 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хохирогч Д.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Их наяд” бааранд 2022 оны 02 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө хохирогч Д.Ныг зодсон болох нь:

- хохирогч Д.Нын  мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2022 оны 02-р сарын 03-ны 19 цагийн үед найз Бын гэрт золголт хийхээр очиход Б надад цай хийж өгснийг уугаад сууж байтал Б намайг “Арчаагүй юм чинь” гээд миний зүүн нүд рүү цохиход би унахад дээрээс дарж байгаад нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгтэл Бын охин босож ирээд салгахад нь би гэрээс гарч мориндоо мордож зугатаагаад дүү Жийнд очиж хоносон. Маргааш нь толгой эргэж, нүд өвдөөд байхаар нь дүүгийн хамт аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, хэвтээд 2022 оны 2 дугаар сарын 13-нд эмнэлэгээс гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-25 дахь тал),

- гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Д.Н ах 2022 оны 02 дугаар сарын 03-ны 17 цагийн үед манай гэрт морьтой ирсэн. Гэрт орж ирээд шууд газраар доошоо хараад унтсан. Тухайн  үед хамраас нь цус гоожсон, зүүн талын шанаа нь хавдаж, нүд нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дэх тал),

- гэрч Б.Жигүүсэний мөрдөн байцаалтад өгсөн: “Н гэртээ ирэхдээ хамраас нь цус гоожсон, халуурсан, нүүр, ам нь хөхөрсөн, зүүн нүд нь улайж цус хурсан байдалтай, нүд нь юм харахгүй байна гэж байсан. Би айгаад Нын төрсөн дүү Жийг дуудаж, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),

- хохирогч Д.Нын өвчний түүх (хавтаст хэргийн 9-21 дэх тал),

- Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 03-ны шөнө гэртээ амарч байтал Д.Н  манайд ирсэн. Н манайд цай уучихаад архи уугаад сууж байхад нь би “Одоо болно. Эртхэн харьж амар” гэж хэлээд тулаад босгоход Н намайг хэл амаар доромжлоод байхаар нь нүүр нь тус газар нь баруун гараараа нэг удаа цохиход  гэрийн зуухан дээр нүүрээрээ уначихсан. Би Ныг босгоод гэрээс гаргаад хаалгаа цоожлоод авахад гадна орилж байгаад явчихсан юм. ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Наас уучлалт гуйж эвлэрч, хохирлыг нь төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн “Д.Нын биед тархи доргилт, тархины дух хэсгийн хаван, зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, 2 нүдний салстад болон 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Тархи доргилт, тархины дух хэсгийн хаван, зүүн нүдний ухархайн дотно хананы цөмөрсөн хугарал, 2 нүдний салстад болон 2 нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.4.1 -д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн  биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Д.Нын мөрдөн байцаалтын шатанд “Д.Н хохирол төлбөрөө төлсөн тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол байхгүй болно”  гэж гараар бичиж нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 78-80 дахь тал)-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйллийн 1-т зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгүүлж байсанял шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар Гэрч Ц.Огийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Гэрч Б.Бгийн  мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай “Бийн Б ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт тус багийн Хөндлөн гэх газарт мал маллаж амьдардаг гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дахь тал) -үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.  Шүүгдэгч Б.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  Б.Бд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                     

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ