| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01670/И |
| Дугаар | 102/ШШ2017/01941 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01941
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01941 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи-Мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи Мобайл” ХХК /РД: 5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25-4 дүгээр гудамж 139 тоот хаягт оршин суух, Булгадар овогтой Цэрэндоржийн Бадамжав, /РД: А072040901/-д холбогдох
Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Бадамжав нь манай компанитай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1133120 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Ц.Бадамжав нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 180,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ц.Бадамжаваас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 877 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90,000 төгрөг буюу нийт 270,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Жи мобайл” ХХК–ийн нэхэмжлэлтэй Ц.Бадамжавт холбогдох иргэний хэрэгт бид дараах нөхцлөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд 1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК–ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал би нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 90,000 төгрөгөөс татгалзаж байна. 2. Хариуцагч Ц.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр 80,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгах болно. Хариуцагч Ц.Бадамжав нь нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгийг төлсөн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ц.Бадамжавт холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги болох 90,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Бадамжав нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 80,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Бадамжавт холбогдох, төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 270,000 төгрөг гаргуулахыг тухай иргэний хэрэгт “Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги болох 90,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Бадамжав нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 80,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн дотор бүрэн барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бадамжаваас 4,375 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,375 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР