Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн Бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн Б овогт Бийн Хд холБогдох 2235000120033 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн Биеийн Байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дүгээр сарын 27-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд Боловсролтой, хүнд механизмын оператор, дахивар Бүтээгдэхүүн худалдаа  эрхэлдэг, ам Бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 4 дүгээр Багт оршин суух, урьд 2014 онд ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар Зжил 2 сарын хорих ялаар, 2018 онд ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж Байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй  Б овогт Бийн Х/РД:ОБ900627/.

ХолБогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд Бичигдсэнээр/:

            Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 12 дугаар сарын 11-нд Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар Багийн нутагт Байрлах цагдаагийн Байрны гражаас хохирогч Г.Эын улсын дугааргүй, мустанг маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холБогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Хг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм Буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 12 дугаар сарын 11-нд Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар Багийн нутагт Байрлах цагдаагийн Байрны гражаас хохирогч Г.Эын улсын дугааргүй, мустанг маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-11 дэх тал), гутал шатаасан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-15 дахь тал), мотоциклыг нуусан гэх газарт үзлэг хийсэн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-21 дэх тал), мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дахь тал),

Хохирогч Г.Эын мөрдөн Байцаалтын шатанд өгсөн “миний мотоциклийг хулгайлагдаад эргээд авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй Байсан. Миний мотоциклийг задалсан Байсан. Буцаагаад суурилуулахад хэвийн ажиллаж Байсан. Миний хувьд санал гомдол, нэхэмжлэх зүйл Байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31, 34 дэх тал),

Хохирогч Г.Эын мөрдөн Байцаалтад гэрчээр өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Би өөрийн эзэмшлийн мустанг-200 маркийн мотоциклийг согтуу жолоодож яваад цагдаад Баригдсан юм. Цагдаа нар миний мотоциклийг цагдаагийн каБоны гражид хийгээд цоожилчихсон юм. 12 дугаар сарын 11-ний өглөө 09 цагт Цагдаагийн каБоны дээр Би ирэхэд хэсгийн төлөөлөгч Ю өрөөндөө хүнээс мэдүүлэг авч Байгаа Бололтой Байсан. Намайг хараад гэртээ очоод Байж Бай. Би гар утсаар залгана гэж хэлэхээр нь гэртээ очоод Байж Байтал Г.Б гэх хүн гар утсаар залгаж чиний мотоцикль айлын хашааны Буланд задлаад орхичихсон Байна гэж хэлсэн. Тэгээд Б намайг мотоцикльтой ирж аваад очиход миний мотоциклийг хажуугаар унагаж хоёр толь, аккумлятор, урд гэрэл, аккумляторын таг зэргийг тайлаад хажууд нь орхисон Байсан. Миний мотоциклийг хашааны Буланд авч очоод түлхүүргүй Болохоор кондукторын утсыг нь салгаад асаах гэж оролдсон Бололтой Байсангэх мэдүүлэг(хавтаст хэргийн 48-49 дэх тал),

Гэрч Ш.Юийн мөрдөн Байцаалтад өгсөн: “Би Бөхмөрөн сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг Бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 11-ний 03 цагийн орчимд гудамжинд хүмүүс маргаад Байх шиг Болохоор нь Бусдын амгалан тайван Байдал алдагдуулж Байгаа тул гэртэй харьж амрах талаар зөвлөгөө өгөөд гадуур сумаа нэг эргэж тойроод харьж амаръя гэж Бодоод эргүүл хийж Байхад сумын төвийн Баруун хороолол захад гэрэлгүй мотоцикль хурдтай зөрөөд явахаар нь араас нь гэрлээрээ замын тусгаж өгөөд очоод шалгахад тус сумын Х гэх залуу согтууруулах ундааны зүйл уучихсан мотоцикль Буюу тээврийн хэрэгсэл жолоодож Байсан тул сумын цагдаа д/а Д.Г руу залгаад Баруун хороололд согтуу жолооч Байна хүрээд ир гэж хэлчхээд Хг дагуулаад явж Байхад хойноос нэг мотоцикль ирж Байхаар нь зогсоож шалгахад Б.Б гэх иргэн мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Байсан тул цагдаагийн коБон дээр авч ирж согтуурал шалгах драйгер Багажаар Хг шалгахад 0.72%, Б.Бын согтуурлыг шалгахад 0.45%-ийн согтолттой гарсан тул Хг ар гэрт нь эхнэр Ат хүлээлгэж өгөөд эхлээд Бын мотоцикль, дараа нь тус сумын Х гэх айлын хашаа руу орсон Хгийн мотоциклыг 05 цагийн орчим цагдаагийн хэсгийн коБоны гражид авч ирж түр саатуулаад Х Болон Бын тээврийн хэрэгсэл жолоодож эрхтэй эсэх мэдээллийг шалгах зорилгоор цагдаагийн хэсгийн урд талын ажлын өрөөнд 05 цаг өнгөртөл сууж Байгаад цагдаагийн хэсгийн хашаанд Байх амьдардаг өрөөндөө орж амарсан Бөгөөд маргааш өглөө нь 09 цагийн орчимд УуганБаяр гэх хүнээс мэдүүлэг авч Байхад мотоциклио журамлуулсан тус сумын Э гэх залуу миний мотоцикль танай коБоны урд Байх Ж гэх айлын хажууд миний мотоциклийг тоночихсон Байна гэхээр нь очиж харахад Эын саатуулсан "Мустанг-5" загварын улсын номер дугааргүй мотоциклийн 2 толь, аккумлятор, урд их гэрэл, хажуугийн таглаа зэргийг нь тайлаад гаргачихсан Байсан тул цагдаа д/а Г руу утасдаж саатуулсан мотоцикль Байгаа эсэхийг хараарай гэхэд Хгийн мотоцикль Байхгүй Байна гэхээр очиж үзэхэд граж дотор Болон гражаас гаргаад эвдсэн Эын мотоциклийн хажууд Байсан гутлын ул мөрнүүд ижил Байсан тул Хгийн гэрт яваад очиход тэдний хашаан дотор хэргийн газарт мотоциклыг авсан Байж Болзошгүй гутлын ул мөр Хгийн гэр, нүүрсний амБаар, нүхэн жорлон Болон хажуугийн айл руу орсон мөр Байсан Бөгөөд тухайн мөрийг эхнэрээс нь асуухад манай нөхөр Хгийн гутлын мөр гэж хэлсэн. Тухайн үед Х согтуу гэртэй унтаж Байсан тул цагдаагийн хэсэг дээр авч ирж түр саатуулаад цагдаагийн газрын дарга Болон шуурхай удирдлагын утсанд цагдаагийн хэсгийн гражаас мотоцикль хулгайд алдсан талаар дуудлага өгсөн.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал),

Гэрч Д.Гын мөрдөн Байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 04 цагийн үед намайг цагдаагийн коБон дээр Байхад хэсгийн төлөөлөгч Ю над руу гар утсаар залгаж гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодсон согтуу хүн Бариад Байж Байна. Чи хүрээд ир гэхээр нь Би очиход Х гэх залуу согтуу Байсан. Бид нарыг зогсож Байхад Ногоон нуур сумын харъяат Б гэх залуу Бас согтуугаар мотоцикль жолоодож явсан. Түүнийг зогсоож шалгасан. Цагдаагийн каБон дээр Х, Б хоёрыг авч ирж драйгер үлээлгэж шалгасан. Хг гэрт нь хүргэж өгсөн. Бт Бөхмөрөн суманд таних айл Байхгүй гэсэн учраас манай гэрт хоносон. Өглөө нь Э ирээд миний мотоцикль гудамжинд Байна гэж хэлсэн. Тэгээд Ю Бид хоёр Эын мотоцикль Байсан газарт очиход хажууд нь хоёр толь, аккумлятор, таг, урд гэрэл зэргийг тайлаад тавьсан Байсан. Мотоциклын ул мөрийг мөрдөж үзэхэд цагдаагийн гражаас түлхээд гаргасан ул мөр Байсан. Цагдаагийн гражийг үзэхэд цоожийг нь эвдсэн Бололтой Байсан. Граж руу ороход Хгийн мотоцикль Байхгүй Байхгүй Байсан. Гражид нийт 4 мотоцикль Байснаас Х, Э нарын мотоцикль Байхгүй Байсан. Хг цагдаагийн коБон дээр авч ирээд мотоцикль авсан эсэх талаар асуухад Би аваагүй гэж хэлсэн. Тухайн үед архи нь сайн гараагүй Байсан.Эын мотоцикль авч явсан хүний ул мөр Хгийн гэрийн гадна Байсан ул мөртэй адил Байсан. Мөн Б шөнө Хтэй таарсан Бөгөөд Х чи намайг харсан гэж хэлж Болохгүй шүү гэж хэлээд явсан Байсан.гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 40-42, 44 дэх тал),

Насанд хүрээгүй гэрч У.Хын мөрдөн Байцаалтад өгсөн: “2021 оны 12 сарын 10-ны өдөр ах Хгийн хамт үхэрт явсан Ба үхрээ туугаад явж Байтал үхэр маань голын мөсөөр гарахгүй Болохоор нь орхиод цааш явж Байтал замд УАЗ469 машинтай хүмүүс Байсан. Ах тэр хүмүүс дээр очоод 30 минут орчим болоод ирсэн. Архи уусан эсэхийг нь Би мэдээгүй. Сумын төвд ирээд намайг гэрт Буулгаад айл руу явна гээд яваад өгсөн.гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 46 дахь тал),

Гэрч Л.Аын мөрдөн Байцаалтад өгсөн: “Би 2021 оны 12 сарын 10-ны орой 21 цагийн үед найз Сын хамт эмнэлэг орчхоод гарч Байхад Х халамцуу согтуу өөрийн мотоциклийг унаж яваад таарсан. Би үхрээ хайж Байна гээд явж Байсан. Гэрт орсон чинь эхнэр уурлаад мотоциклийн түлхүүр өгдөггүй тэгэхээр нь утсаар асаачихлаа гэсэн. ... гэрт Байж Байтал Х Ерөөл нэртэй архи авч ирээд задлахаар нь Би ээжийн Бие муу Байна. Гэрт архи ууж Болохгүй гэхэд тэгвэл Би Сын гэр рүү явлаа гээд явсан.гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Гэрч Х.Сын мөрдөн Байцаалтад өгсөн: “Х мотоциклоо орхиод цагдаа руу явна гээд явсан. Тэгэхээр нь Би Ааар гэртээ хүргүүлчхээд Байж Байтал Х нэг шил архи авчихсан манайд ирсэн. Тэгээд Би ах нь архи уухгүй миний дүү гэртээ харьж уу гэхэд задалсан архиныхаа талыг уучхаад гараад явсан. Тухайн үед согтуугаар өөрийн мотоциклийг жолоодоод явж Байсан.гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 54-55 дахь тал),

Гэрч Б.Аийн мөрдөн Байцаалтад өгсөн: “2021 оны 12 сарын 10-ны өдрийн 13 цагийн үед манай нөхөр Х нь сумын төвийн урд талд Байдаг модон дотроос үхрээ авч ирэхээр өөрийн мотоциклио унаад хамаатны хүүхэд Болох Хын хамтаар явсан юм. Тэгээд Х орой 18 цагийн үед ганцаараа гүйж ирээд надад: Бид хоёр Буцаж ирж яваад замдаа хүмүүстэй тааралдаж архи уугаад сумын төв орж ирээд намайг Буулгачхаад тэр хүмүүсээ дагаад явчихлаа гэж ирсэн. Шөнийн 23 цагийн үед нөхөр ганцаараа мотоцикльтойгоо ирээд хувцас хунараа тайлаад хоол ундаа идчихээд хувцсаа өмсөөд гарсан. Би шөнийн 03 цагийн үед хоёр хүүхдийн хамтаар гэртээ унтаж Байхад манай нөхрийг хэсгийн төлөөлөгч дагуулж ирээд: одоо гэртээ амар гэж хэлээд гэрээс гарахдаа: өглөө 09 цагт ирээрэй гээд гараад явсан. Хэсгийн төлөөлөгч Хг оруулж ирчхээд гараад явсны дараа нэг удалгүй 5-10 минутын дараа Х гэрээс гарах гэхэд нь Би түүнээс: Хаачих гэж Байгаа юм гэж асуухад тэр: Би очиж мотоциклио авч ирье гээд гарсан. Х гэрээс гарахдаа улаан өнгийн дээл, саарал өнгийн пүүз нь гуталтай гарсан. Саарал гутал нь урдаа үдээстэй түрийтэй гутлын улны хээ нь олон тооны дугуй хээтэй.гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 62-64 дэх тал),

Гэрч Б.Бын мөрдөн Байцаалтад өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Би найзуудтайгаа архи уучхаад шөнийн 03 цагийн үед гэр лүүгээ мотоцикльтойгоо Буцаж явж Байгаад сумын 2 цагдаа зогсоосон. Намайг архи уусан үедээ мотоцикль жолоодсон Байна. Таны мотоциклийг өгч явуулахгүй. Харин танд таних айл Бөхмөрөн сумын төвд Байгаа юу. Очих айл Байвал хүргэж өгмөөр Байна гэхэд нь Би тэд нарт: очих айл Байхгүй гэж хэлсэн. Энэ үед надтай хамт Бөхмөрөн сумын танихгүй залуу согтуугаар мотоцикль жолоодож Баригдсан. Тэр залууг цагдаа нар гэрт нь хүргэж өгсөн. Тэр согтуу залуу Бид. хоёрын мотоциклийг цагдаагийн хэсгийн граж руу оруулсан. Тэгээд Би цагдаа Гын хамт гэрт нь 05 цагийн үед амрахаар ороод ор засчхаад Бие засах гээд гарахад коБоны хашаан дотор нөгөө надтай хамт Баригдсан согтуу залуу дээлтэй зогсож Байсан. Би гар утасныхаа гэрлийг асаачихсан Байсан Болохоор нөгөө залууг таньсан. Намайг тэр залуу дуудаад: тамхи Байна уу? гэхээр нь Би нэг ширхэг тамхи гаргаж өгөхөд тэр: асаагаад өг гэхээр нь Би тамхийг асааж өг гэхээр нь Би тамхийг асааж өгсөн. Тэгснээ тэр залуу: чи намайг хараагүй шүү. Энд намайг Байна гэж хэлж Болохгүй шүү. ХэлБэл ална шүү гэж хэлчхээд явсангэх мэдүүлэг(хавтаст хэргийн 66-68 дахь тал),

Шүүгдэгч Б.Хгийн мөрдөн Байцаалтанд Болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би гэртээ нэг шил архи ганцаараа уугаад согтсон Байсан. Би гарч яваад сумын цагдаа дээр очиж түрийвчээ асуугаад Байхгүй гэж хэлсэн тул мотоцикл оо авна гэхэд та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Байгаа учир мотоцикл өгөхгүй гэж хэлсэн. Би мотоцикл үлдээсэн газарт очиход Байгаагүй тул Буцаж шөнө дунд Болсон Байхад цагдаагийн Байрны хашаанд ороход нэг казак залуу тааралдсан. Түүнээс мотоцикл оо асуухад гражид хийсэн гэж хэлсэн. Би түүнд чамтай тааралдаагүй шүү гэж хэлчхээд граж руу очоод цоожийг нь доош нь татахад онгойчихсон тул дотогш ороод эхлээд өөрийнхөө мотоциклыг аваад гаргаж асаагаад хөдөө харгана дунд аваачиж орхиод цагдаа нарыг чадъя, ул мөрөө Баллая гэж Бодоод дахин цагдаагийн граж дээр очиж нэг мотоцикл Байсныг түлхэж гаргаад гудамжинд аваачихад үүр цайж гэгээ орж Байсан Би тэр мотоциклийн утсыг нь холБож асаах гэж оролдоод асахгүй Болохоор нь хамаг юмыг нь тайлж оролдож Байгаад Болохгүй Болохоор нь гудамжинд тэр чигт нь орхиод гэр лүүгээ харьж унтсан юм. Маргааш нь цагдаа нар ирээд мотоцикл чи хулгайлсан гэж тулгахад нь Би аваагүй гэж хэлчхээд гутлын ул мөр асуугаад Байхаар нь гэртээ хариад тухайн үед өмсөж Байсан гутал аа хог шатаадаг поошк дотор хийгээд шатаачихсан юм. Би өөрийн мотоциклыг авч харих гэж явж Байгаад гэнэт гэртээ аваад харьчих юм Бол цагдаа нар шууд мэдчихнэ гэж Бодоод хээр харгана дунд аваачиж орхиод ул мөрөө төөрүүлье гэж Бодоод дахин нэг мотоцикл авч явж Байгаад асааж чадахгүй гудамжинд орхисон юм. Би тэр мотоциклоос юу ч аваагүй. Асаах гэж оролдож Байгаад тэнд нь орхисон юм. Утсыг нь холБох зорилгоор зарим эд зүйлийг нь тайлж тавьсан Байсан. Надад хулгайлах ашиг хонжоо олох зорилго Байгаагүй. Согтуудаа өөрийн мотоциклыг авч явчхаад түүнээсээ Болж Баригдах Байх гэж айгаад өөр хүний мотоцикл Бас авсан юм. Би тэр үед Этай огт уулзаагүй. Түүнээс мотоциклынх нь талаар асуугаагүй. Тэр мотоциклыг Эын мотоцикл гэж тухайн үед мэдээгүй. Гадна харанхуй Болчихсон Байсан юм. Би мотоцикл авахаар очиход казак залуу гарч ирсэн түүнээс мотоцикл оо асуугаад Бид хоёр тааралдаагүй шүү гэхэд за гэж хэлээд Буцаад орчихсон юм. Өөр хүн мэдээгүй. Тэр казак намайг мотоцикл аваад гарч Байхад дахин тааралдаагүй. Би тэр граж дээр очиход хятад дүүжлэгддэг цоож Байсан тул гараар онгойчих Байх гэж Бодоод доош нь угзартал онгойчихсон юм. Ямар нэгэн зүйлээр хөшсөн зүйл Байхгүй.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон Байна.

Хэрэгт авагдсан нотлох Баримтуудаар шүүгдэгч Б.Х нь хохирогч Г.Эын автотээврийн хэрэгсэл Болох “Мустанг-200” загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч Г.Эын зөвшөөрөлгүйгээр авч явсан Болох нь нотлогдож Байна.

            Шүүгдэгч Б.Хгийн зөвшөөрөлгүйгээр авто тээврийн авч явах үйлдэл нь хохирогч Г.Эын “Мустанг 200” Болон өөрийн “Мустанг 200” загварийн мотоцикль нь нийт  2.766.700 /Хоёр сая долоон зуун жаран зургаа мянга долоо зуун/ төгрөгийн үнэтэй Болох нь “Увс Финанс-Аудит” ХХК-ий 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 346 дугаартай дүгнэлт(хавтаст хэргийн 71 дэх тал)-ээр тогтоогджээ.          

            Шүүгдэгч Б.Х Бусдын авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан нь нотлогдож Байгаа тул түүнийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн Буруутайд тооцох үндэслэлтэй Байна.

            Хохирогч Г.Э мөрдөн Байцаалтад “Би мотоциклио Буцааж авсан, цаашид нэхэмжлэх хохирол Байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31, 34 дэх тал)  өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлБөргүй гэж үзнэ.                      

            Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм Буруугаа хүлээн зөвшөөрч гэм Буруугийн талаар маргаагүй Болно.

2. Шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй Байна.

            Шүүгдэгч Б.Х урьд 2014 онд ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар З жил 2 сарын хорих ялаар, 2018 онд ЭХТА-ийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж Байсан Болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж Байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 155,156-157 дахь тал)-аар нотлогдсон. 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл Байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл Байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм Буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн Байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Хд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ Буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт Битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн Баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр Болтол хэвээр хэрэглэж, эд мөрийн Баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр Болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн Баримт шийдвэрлэх комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага Болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Хг Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм Буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ Буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд Биелүүлээгүй Бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх Биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг Баримтлан эд мөрийн Баримтаар хураагдаж ирсэн эвдэрхий цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр Болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн Баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн Баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр Болох хүртэл хэвээр  хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл Бичих эрхтэй.

                        

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ