Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñýí Б овогт Н Бт õîëáîãäîõ 2235000000034 äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2022 îíû 02 дугаар ñàðûí 28-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 4 дүгээр сарын 12-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хот хоорондын тээврийн жолооч, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 13-21 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй Б овогт Н Б /РД:ОО73041218/

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Н.Б нь УлаанБ хотоос Улаангомын чиглэлд 80-56 УАЕ улсын дугаартай “Мицибуши сувер грейт” загварын чиргүүлтэй авто машинаар тээвэр хийж явахдаа 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Увс авто зам арчлалт” төрийн өмчит компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр чиргүүлийн обудаараа явж Улаангом сум талаас 89.1-30.8км буюу 1.7 км замыг болгоомжгүйгээр гэмтээж 925.575 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Н.Быг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь УлаанБ хотоос Улаангомын чиглэлд 8056УАЕ улсын дугаартай “Мицибуши сувер грейт” загварын чиргүүлтэй авто машинаар тээвэр хийж явахдаа 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Увс авто зам арчлалт” төрийн өмчит компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замын Улаангом сум талаас 89.1-90.8 км-т 1.7 км замыг чиргүүлийн обудаараа явж гэмтээсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-10 дахь тал), обуд дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(хавтаст хэргийн 13-16 дахь тал), машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-19 дэх тал),  

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс АЗЗА ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай бөгөөд 4 жил ажиллаж байна. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаангом-Наранбулаг-Сонгино чиглэлтэй Улсын чанартай А-18 кодтой хатуу хучилттай авто зам эвдэрсэн байна гэж цагдаагаас мэдэгдсэн. Уг мэдэгдсэний дагуу очиж хэмжилт хийж эвдэрсэн замын хохирол тооцоог гаргахаар очиход 1 км 700 урт метр газарт замын эвдрэл үүссэн байх ба 89 гэсэн бичиглэлтэй км шонгоос 90 гэсэн бичиглэлтэй шон хооронд замын эвдрэл гарсан байх ба тухайн замыг тээврийн хэрэгслийн обудаар явж зам гэмтээж эвдрэл үүсгэсэн байсан. Уг эвдрэлийг үзэхэд хоёр эгнээ буюу эвдрэл үүссэн урт нь 1 км 700 урт метр урттай хохирол учирсан байсан. Уг улсын чанартай А-18 кодтой замын эвдрэл гэмтлийг засаж янзлахад 5,013116 сая төгрөгийн хохирол гарч байх ба зах зээлийн үнэлгээний байгууллага болон Мэргэжлийн хяналтын авто замын улсын байцаагийн гаргасан дүгнэлтээр баталгаажуулсан хохирлыг нэхэмжилнэ. Тухайн зам эвдсэн хүнээр мэргэжлийн инженерийн хяналт доор өөрсдөөр нь хийлгэж янзлуулах бүрэн боломжтой. Одоогоор төлж барагдуулсан зүйл байхгүй тухайн автозамын эвдрэлийг янзалж засварлах ажил нь улирлын чанартай учир одоогоор янзлах боломжгүй. Тухайн автозамын засварын ажлыг 6 дугаар сараас 8 сар хүртэлх хугацаанд засварлах ёстой байдаг учир одоогоор манай компани учирсан хохирлыг төлүүлэх боломжгүй харин зуны дулаан цаг агаарт мэргэжлийн инженерийн хяналтад сэргээн засварлах боломжтой юм. Н.Б нь манай компанийн хохирлыг 2022 оны 06 дугаар 10-ний дотор сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэх талаар ярилцаж тохиролцсон байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 28 дахь тал),

- Гэрч О.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймаг Авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн замын инженер ажилтай бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаангом сумаас Наранбулаг сум, Сонгино- Нөмрөг сумын чиглэлийн Улсын чанартай А-18 кодтой засмал замын үзлэг хийхээр явж байхад Наранбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт Улсын чанартай А-18 кодтой зам дээр 80-56УАЕ улсын дугаартай М1Т311В15Н1 511РЕР-СКЕТ маркийн чиргүүлтэй цэнхэр өнгийн ачааны тээврийн хэрэгслийн чиргүүлийн дугуй хагарч зам эвдсэн байдалтай байсан юм. Тэгээд би очиж үзэхэд чиргүүлийнхээ дугуй сольж байсан бөгөөд зам дээр хоёр эгнээ зураасан эвдрэл үүссэн байсан юм. Тэгээд би цааш нь яваад өгсөн юм. Тухайн машин дотор жолооч, тэгээд нэг эмэгтэй хүн нийт хоёр хүн явж байсан юм. Уг тээврийн хэрэгсэл нь овор ихтэй ачаа тээвэрлэсэн бололтой зогсож байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

- Гэрч Т.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би УлаанБ хотоос нөхөр Н.Бын хамтаар 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ачаа ачаад Увс аймаг Улаангом сумын чиглэлд Мицибуши загварын 8056УАЕ улсын дугаартай, 8560 ТЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслээр явж байсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Наранбулаг сумын нутаг дэвсгэрт орж ирээд явж байгаад машины арагшаа харсан камераа асааж үзэхэд чиргүүл хазайчихсан явж байхаар нь зогсоод хартал машины чиргүүлийн зүүн урд талын чиргүүлийн дугуй мултарч унаад обуудаараа замын зорчих хэсгийн газарт зурсан байсан. Тэгээд манай нөхөр машиныхаа дугуйг янзалж байтал сумын хэсгийн цагдаа ирсэн юм. 056 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай нөхөр Н.Бын машин бөгөөд машиныг манай нөхөр Н.Б жолоодож явсан юм. Увс аймаг Нарабулаг сум ороод манай нөхөр машиныхаа арагшаа харсан камерыг асааж үзэхэд чиргүүл хазайчихсан байхаар нь зогсож буугаад хартал чиргүүлийн зүүн урд талын дугуй салаад обудаараа явж байгаа талаар Наранбулаг сум орж ирээд мэдсэн. Манай машины чиргүүл жижиг тул толинд харагдаад байдаггүй харин машины арагшаа харсан камерт харагддаг юм. Тухайн үед арагшаа харсан камераа унтраачихсан явж байсан. Тэгээд Наранбулаг сум орж ирээд машиныхаа камер асааж үзээд мэдсэн юм. Тэгээд хагархай дугуйтай 1 км өнгөрүү газарт чиргүүлээ чирч зам эвдэж явсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 36 дахь тал),

- Увс Финанс Аудит ХХК-ны 2022.01.14-ний 32 дугаартай “2022 оны 01 дүгээр сарын байдлаар 1тн битумны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1500000 /Нэг сая таван зуун мянган/, голын элс 1м3 12500 /Арван хоёр мянга таван зуун/, эрдэс нунтаг 1тн 135000 /Нэг зуун гучин таван мянган/, түлээний мод 1м3 150000 /Нэг зуун тавин мянган/ төгрөг болохыг тус тус тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал),

- Авто замын улсын байцаагч Н.Аын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай “Улсын чанартай А/18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино- Нөмрөг чиглэлийн авто зам нь асфальт бетонон хучилттай зам болно. Улсын чанартай А/18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино- Нөмрөг чиглэлийн авто замын Завхан аймгийн Нөмрөг-Сонгино сум талаас Наранбулаг сум хүртэл замын 89.1 км гэсэн дугаартай шонгоос 90.8 км гэсэн дугаартай шон хүртэл нийт 1.7 км замын зорчих хэсэгт дагуу хагарал үүсэж авто зам эвдэрсэн байна. Ийм төрлийн эвдрэл нь хүнд даацын тээврийн хэрэгслийн явах эд ангийн бүрэн бүтэн байдал алдагдсанаар авто замд эвдрэл, гэмтэл үүсгэх боломжтой. Авто замд учирсан эвдрэл гэмтлийг мэргэжлийн байгууллагаар засварлуулах боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дэх тал),

- Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр УлаанБ хотоос өөрийн эзэмшлийн Мицибуши загварын 80-56УАЕ улсын дугаартай, 85-60ТЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслээр өөрийн эхнэр Т.Дгийн хамтаар ачаа ачиж дүүргээд Увс аймаг Улаангом сумын чиглэлтэй явж байсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах түр зогсох зогсоол дээр зогстол миний машины чиргүүл хазайчихсан байхаар нь хартал миний машины чиргүүлийн зүүн урд талын дугуй мултарч унаад обудаараа замын зорчих хэсгийн газарт зурсан байсан. Тэгээд би машиныхаа дугуйг янзалж авсан юм. Би тухайн тээврийн хэрэгслийн чиргүүлийн зүүн урд дугуй салаад обудаараа замын зорчих хэсгийг зурж явсныг огт мэдээгүй бөгөөд Наранбулаг сумын төв-д орж ирээд автомашины зогсоол дээр зогсож машиныхаа хойд тал руу харсан камераа асаагаад мэдсэн. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүл нь тээврийн хэрэгслээсээ жижиг хэмжээтэй бөгөөд тээврийн хэрэгслийн ард байрладаг ба заавал хажуу тийш нь дарж байж чиргүүлийн дугуйг харах боломжтой. Би Наранбулаг сумаас 10 км зайтай газарт зам дээр нэг зогсож машинаа шалгачхаад хөдлөхөд миний машин зүгээр байсан юм. Тэгээд би Наранбулаг сум орж ирээд хойшоо харсан чиглэлтэй машиныхаа камер асаахад миний машины чиргүүл нь хазайчихсан байдалтай явж харагдахаар зогсоод машинаасаа бууж харахад чиргүүлийн зүүн урд талын дугуй обудаараа замын зорчих хэсгийг зүсээд явсан байсан. Би машиныхаа чиргүүлийн обудаар 1 км 700 метр газар чирч явсан байсан. Би холын замд явахдаа уг машиныг ард байрлах камерын дэлгэцийг холын замд барга холбодоггүй ухрах үйлдэл хийхдээ ашигладаг камер юм. Тухайн үед цаг агаар бага зэрэг салхитай байсан ба надад ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Миний машин ч хүч алдах юм уу хурд саарч огт мэдэгдээгүй. 8056 УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд 2019 онд УлаанБ хотоос худалдан авсан бөгөөд би жолоодож явсан юм. Би тухайн автозамын эвдрэлийг цаг дулаан болохоор засаж янзлах бөгөөд би учруулсан хохирлоо бүрэн барагдуулна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн Наранбулаг сумын 1 дугаар багийн нутагт байрлах Улсын чанартай А-18 дугаартай авто замын эзэмшигч нь “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК байна. Иймээс уг замыг төрийн өмч гэж үзэх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “нийтийн зориулалтаар ашиглах зүйлсийг төрийн нийтийн зориулалттай өмч гэнэ” гэж заасны дагуу уг улсын чанартай авто замыг  нийтийн эзэмшлийн зам гэж үзнэ.

Улсын чанартай авто замыг хариуцдаг Зам тээврийн хөгжлийн яамны Авто зам бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг хохирогчоор тогтоож, уг байгууллагаас төлөөлөгчөөр тогтоолгох санал ирүүлсэн Увс аймгийн Наранбулаг сумын А-18 дугаартай замыг хариуцдаг “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК-ий гүйцэтгэх захирал Ц.Цыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг ойлгоно” гэж заасан байх Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн бетонцементэн зам нь УлаанБ хотыг Увс аймгийн төвтэй холбосон замын нэг хэсэг тул уг замыг улсын чанартай авто зам гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б нь авто машин жолоодож явахдаа өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэлгүйгээр нийтийн эзэмшлийн замыг гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д “....хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байгаа тул түүний үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Быг болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Замын эвдрэлийн улмаас Зам тээврийн хөгжлийн яаманд 925.575 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг замыг засварлахад нийт зардал нь 4.627.875 төгрөг болох нь Увс Финанс Аудит ХХК-ны 2022.01.14-ний 32 дугаартай “2022 оны 01 дүгээр сарын байдлаар 1тн битумны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1500000 /Нэг сая таван зуун мянган/, голын элс 1м3 12500 /Арван хоёр мянга таван зуун/, эрдэс нунтаг 1тн 135000 /Нэг зуун гучин таван мянган/, түлээний мод 1м3 150000 /Нэг зуун тавин мянган/ төгрөг болохыг тус тус тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43 дахь тал)-ээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч өөрийн зардлаар цаг агаар дулаарч зам засварын ажлыг өөрийн зардлаар 2022 оны 6 дугаар сарын 01-ээс өмнө хийж дуусгахаар санал гаргасныг хохирогчоор тогтоогдсон “Увс-Авто зам засвар, арчлалт” ТӨХК зөвшөөрч талууд тохиролцсон байна.

Иймд шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ийг хүртэл зам засварын ажлыг хийж дуусгаагүй тохиолдолд 4.627.875 төгрөгийг албадан  гаргуулахыг дурдах нь зүйтэй.

2. Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн зан байдлын талаар гэрч Т.Дгийн өгсөн: “Н.Б нь Увс аймгийн Тэс суманд төрсөн ба Н гэх айлын 3 дахь хүүхэд болон 1973 онд мэндэлсэн. Н.Б бид хоёр 1999 онд өрх тусгаарлан Увс аймгийн Тэс суманд амьдарч байгаад 2008 онд Улаангом суманд шилжин ирж хот хооронд тээвэр хийж ажиллаж амьдарч ирсэн. Манайх 3 хүүхэдтэй том охин Б.Х УлаанБ хотод Их засаг их сургуулийн эрх зүйн ангийн 4 дүгээр курсын оюутан, дунд хүү Б.А АШУИС-ийн рентген техникийн инженер ангийн 1 дүгээр курсын оюутан, бага хүү Б.Н Улаангом сумын 3 дугаар сургуулийн 8 дугаар ангид суралцдаг. Манайх Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар гудамжны 17 тоот өөрийн хашаанд амьдардаг. Н.Б нь 2008 оноос УлаанБ-Увс гэх чиглэлд ачаа тээвэр хийж амьдарч ирсэн. Н.Б нь үг дуу цөөнтэй, гэр бүлдээ халамжтай, бусдад тусархуу, шударга үнэнч зантай хүн юм. Н.Б нь архи огт уудаггүй харин тамхи татдаг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 36 дахь тал), гэрч Б.Хын өгсөн: “Манай аав болох Н.Б нь Увс аймгийн Тэс суманд төрсөн ба Н гэх айлын 3 дахь хүүхэд болон 1973 онд мэндэлсэн. Манай аав, ээж хоёр 1999 онд өрх тусгаарлан Увс аймгийн Тэс суманд амьдарч байгаад 2008 онд Улаангом суманд шилжин ирж хот хооронд ачаа тээвэрт явж ажиллаж амьдарч ирсэн. Манайх ам бүл 5 миний ээж болох Д нь аавын хамт УлаанБ хот руу ачаа тэвэрт явдаг, миний дүү Б.А АШУИС-ийн рентген техникийн инженер ангийн 1 дүгээр курсын оюутан, бага дүү Б.Н Улаангом сумын 3 дугаар сургуулийн 8 дугаар ангид суралцдаг. Манайх Улаангом сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар гудамжны 17 тоот өөрийн хашаанд амьдардаг. Миний аав болох Н.Б нь 2008 оноос УлаанБ хотоос Увс аймаг гэх чиглэлд ачаа тээвэрт явж амьдарч ирсэн. Миний аав үг дуу цөөнтэй, гэр бүлдээ халамжтай, бусдад тусархуу, шударга үнэнч зантай хүн юм. Миний аав Б нь архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй харин тамхи татдаг урд өмнө ямар нэгэн хэрэг, зөрчил үйлдэж цагдаад огт шалгагдаж байгаагүй. Миний эмээ болох Н нь 2015 оноос хойш асаргаанд орж хэвтэрт байдаг ба манай гэр бүлийнхэн асран сувилдаг бөгөөд манай аав өөрийн ээж болон гэр бүлийн амьдралаа авч яваа хүн юм. Миний аав болох Н.Б нь Увс аймгийн Баруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид 2002 онд жил гаран ажиллаж байгаад амьдралын шаардлагаар Улаангом суманд нүүж ирж суурьшсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн гаргасан торгох ялын хүрээнд шүүгдэгч Н.Бт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-д заасан болгоомжгүйгээр нийтийн эзэмшлийн зам гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдаж, сайн дураараа биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Бт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.ГАНСҮХ