Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 020/2013/0445/З |
Дугаар | 221/МА2014/0187 |
Огноо | 2014-05-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2014/0187
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 05 сарын 14 өдөр Дугаар 187 Улаанбаатар хот
“А" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
V' |
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/257 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаартай тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/257 дугаар захирамжаар “А” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийг зөрчин, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд “А” ХХК-д 19609 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 565 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 38, 40 □:Юоситеп1з\НЕНЕО\Шийдвэртэй\Атп Иа1гда( огс! ННК\Атп (1а1гда1 огс! ННК Ма^асНаЫосх
дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "А" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" А/257 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 09-р сарын 27-ны өдрийн Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай 3/10 дугаар тогтоолын 3.5-д "Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж болон барилгын норм дүрэм зөрчиж олгосон газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийг судлан үзэж хүчингүй болгох, 3.6-д "Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон газруудыг судлан үзэж хүчингүй болгох" гэж тус тус заасан.
Дээрх тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад хууль зөрчиж олгосон газруудын үндэслэл бүхий судалгааг гаргасан. Энэхүү судалгааг үндэслэн нийслэлийн Засаг дарга 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/257 дугаар захирамжаар "А" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болно.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийг зөрчин хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд "А" ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Спорт цогцолборын хойд талд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 19609 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 378-р захирамжийн "А" ХХК-д холбогдох заалт нь Газрын тухай хуулийн 33- р зүйлийн 33.1.2-т "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг
дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасныг зөрчиж "А" ХХК-д газар эзэмших эрх олгожээ.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг эзэмших ашиглах асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан байна. Харин энэ хуулийн 21.2.3-т заасан инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Тухайн маргаан бүхий газрыг анх олгохдоо Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр "А" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дараах байдлаар уг маргаан бүхий хэргийг дүгнэж алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн "Арван хайргат орд" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/257 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлж, Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн “А” ХХК- д газар эзэмших эрх олгосон захирамжуудыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/257 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.
“Т”, “А” ХХК-иудын хүсэлт гаргасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 378 дугаар захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “т” ХХК-иас 19605 м.кв газрын эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулжээ.
Үүний дараа 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар эзэмшил газраас нь 10000 м.кв газрыг “Арвайн үндэс” ХХК-д шилжүүлж, газрын хэмжээг 9605 м.кв болгон багасгаж, улмаар гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу хууль ёсоор газрыг эзэмшиж байсныг харуулж байна.
Нэхэмжпэгч нь Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээнд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж, газрын төлбөрийг тогтмол төлж, тухайн газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтын дагуу ашиглахаар орон сууц, худалдааны цогцолбор байгуулахаар эскиз зургийг хийлгүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тиймээс захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийг
/ |
зөрчсөн буюу маргаан бүхий акгад дурдсан үндэслэлүүдээр буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/257 дугаар захирамж зөрчсөн байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
|
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.