Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ө.Нтуяа,

Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай èð¿¿ëñýí Х овогт Нгийн Дад õîëáîãäîõ 2235000000051  äóãààðòàé ýð¿¿ãèéí õýðãèéã 2022 îíû 3 дугаар ñàðûí 23-íы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 05-нд Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Сонгино сумын 4 дүгээр багт оршин суух Х овогт Нгийн Д /РД:ИЛ84040517/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг Улаантолгой гэх нэртэй газарт 2022 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 41-46 ЗАА улсын дугаартай Сузуки свипт загварын автомашин жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3, 3.7.а-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн П.Мийг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Л.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг Улаантолгой гэх нэртэй газарт 2022 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 41-46 ЗАА улсын дугаартай Сузуки свипт загварын автомашин жолоодож яваад иргэн П.Мийг мөргөсөн болох нь

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-9 дэх тал), автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-13 дахь тал), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал),

Хохирогч П.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 02 дугаар 02-ний өдөр манай гэрт эхнэр хүүхдийн хамтаар байж байтал баз болох Б эхнэр 3 хүүхдийн хамтаар ирж цагаалаад цай уугаад байж байтал Завхан аймгийн Сонгино сумын зүс таних залуу болох Д манай гэт нэлээд согтуу ирсэн. Тухайн үед манай гэрт сууж байсан Б гэх залуутай муудалцаж, зодолдсон ба би Д гэх залууг Бээс салгаад өөрийнх нь машинд суулгаад гэр рүүгээ харь шинэ цагаа болж байна гээд рүү нь явуулаад би өөрийнхөө гэр рүүгээ орох гээд алхаад явж байтал гэнэт миний араас машин мөргөх шиг болсон тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Д миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал),  

Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Зүүнхангай сумын 1-р баг Даланбулаг гэх газарт нөхөр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар 2022 оны 02 сарын 02-ны өдөр буюу шинийн нэгний өдөр сумын төвд ах дүү нараараа золголт хийж яваад оройны 23 цагийн үед ээжийн төрсөн дүү болох О эгчийн гэрт золголт хийх зорилгоор нөхөр П болон 1 настай хүүгийн хамтаар 3-уулаа очсон. Тухайн үед тэдний гэрт очиход нөхөр М болон эхнэр О нар 2 охины хамтаар байсан бөгөөд бид тавгийн идээнээс амсчхаад гарах гэж байтал О эгч жилдээ нэг удаа ирж байж яаж хоол идэхгүй гардаг юм, байж бай гээд бууз жигнэж байтал Завхан аймгийн Сонгино сумын иргэн танил ах Д нь ганцаараа гадна машинтай ирээд зогссон. Ингээд М ахын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд цай уугаад сууж байгаад гэнэт чи чадах уу гээд манай нөхөр Птай харьцаад эхэлсэн. Тухайн үед гэрт орж ирээд удаагүй байтал О эгч тавгийн идээ амсуулаад М ах задалчихсан байсан архинаас нэг тойруулахад Д нь тухайн архийг уусан эсэх талаар мэдэхгүй. О эгч Дад хандаж манайд золголт хийж яваа хүмүүст яагаад агсан согтуу тавиад байгаа юм бэ одоо харь яв гээд гаргасан. Тэгтэл М ах, нөхөр П, О эгч бид нар араас нь гарсан бөгөөд М ах за харьж амар ахын дүү гэж хэлээд машиныг нь эргүүлээд доош нь буюу явах зам руу нь харуулаад байрлуулж өгөөд Дыг машинд нь суулгаж өгөхөд Д нь ямар нэгэн зүйл хэлэхгүй машинаа асаагаад хөдөлсөн. Тухайн үед М ахын байгаа газар нь уулын бэлд буюу өгсүүр газарт байрладаг бөгөөд нөхөр П болон М ах нар гадаа машин хөдлөөд явуулсан байрлалд зогсож байтал тухайн автомашины гэрэл эргээд ирж байгаа харагдахаар бид оролгүй гадна хараад зогсож байтал маш хурдтай доороос өгсөн гарч ирж харагдсан нэг мэдэхэд М ахыг дайрчихсан, М ах машин доор орчихсон байсан. О эгч бид нар орилоод гүйгээд очоод тухайн машиныг жолоодож явсан Д гэх хүнийг жолооны ардаас буулгаж ирээд М ахыг машины доороос гаргахаар манай нөхөр О эгч Д нар машин түлхэж байсан бөгөөд би гэрт утсаар М ахын гэрийн ард байдаг Б эгчийг дуудаж байсан. Утсаар ярьж байтал гаднаас М ахыг манай нөхөр П О эгч нар өргөж оруулж ирээд орон дээр хэвтүүлсэн. Тухайн үед М ах өвдөж зовиурласан байдалтай ёолж мөн зүүн хөл нь хугарсан байдалтай байсан тул би Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгчид залгаж дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), 

Гэрч А.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д, Б нар  надад ирж золгоод тавгийн идээ амсаад хоол хийлгэхгүй гээд 10-15 минут болоод манайхаас гарсан. Тухайн үед Д өөрийн эзэмшлийн 4146ЗАА улсын дугаартай Сузуки Свипт загварын машинтайгаа явж байсан. Би Болор нэртэй архи задлахад Дад 2 хундага уусан. Харин Б уугаагүй. Манайхаас гараад хойшоо эргээд айлуудаар золгоно гээд явсан. Дахиж манайд ирээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-35 дахь тал), 

Гэрч Д.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Зүүнхангай сумын 1-р баг Даланбулаг гэх газарт эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар 2022 оны 02 сарын 02-ны өдөр буюу шинийн нэгний өдөр сумын төвд ах дүү нараараа золголт хийж яваад оройны 23 цагийн үед хадам ээжийн төрсөн дүү болох О гэх эгчийн гэрт золголт хийх зорилгоор эхнэр Д, хүү Н /1 настай/ нарын хамтаар 3-уулаа очсон. Тухайн үед тэдний гэрт очиход нөхөр М болон эхнэр О нар 2 жоохон охины хамтаар байсан бөгөөд бид тавгийн идээнээс амсчхаад гарах гэж байтал О эгч жилдээ нэг удаа ирж байж яаж хоол идэхгүй гардаг юм байж бай гээд бууж жигнэж байтал Завхан аймгийн Сонгино сумын иргэн танил ах Д нь ганцаараа гадна машинтай ирээд зогссон. Ингээд М ахын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд цай уугаад сууж байгаад гэнэт над руу хараад чи чадах уу гээд надтай харьцаад эхэлсэн. Тухайн үед гэрт орж ирээд удаагүй байтал О эгч тавгийн идээ амсуулаад М ах задалчихсан байсан архинаас нэг тойруулахад Д нь тухайн архийг уусан эсэх талаар мэдэхгүй, О эгч Дад хандаж манайд золголт хийж яваа хүмүүст яагаад агсан согтуу тавиад байгаа юм бэ одоо харь яв гээд гаргасан араас нь М ах, О эгч, эхнэр Д бид нар араас нь гарсан бөгөөд М ах за харьж амар ахын дүү гэж хэлээд машиныг нь эргүүлээд доош нь буюу явах зам руу нь харуулаад байрлуулж өгөөд Дыг машинд нь суулгаж өгөхөд Д нь ямар нэгэн зүйл хэлэхгүй машинаа асаагаад хөдөлсөн.Тухайн М ахын байгаа газар нь уулын бэлд буюу өгсүүр газарт байрладаг бөгөөд машин хөдлөөд явуулсан байрлалд би буруу тийш нь хараад бие засаад зогсож байсан бөгөөд миний хажууханд М ах улаан өнгийн гар чийдэн барьчихсан гэрэл тусгаад зогсож байтал тухайн автомашины гэрэл эргээд ирж байгаа харагдахаар бид оролгүй гадна хараад зогсож байтал яг М ах бид хоёрын зогсож байсан газар руу хурдтай гарч ирэхээр би эргээд ухас гээд хойшоо алхаад эргээд хартал миний хажууд байсан М ахыг дайрчихсан, М ах машин доор орчихсон байсан. О эгч бид нар орилоод гүйгээд очоод тухайн машиныг жолоодож явсан Д гэх хүнийг жолооны ардаас буулгаж ирээд М ахыг машины доороос гаргахаар О эгч Д бид нар машин түлхэж байсан бөгөөд эхнэр Б гээд М ахын гэрийн ойролцоо байх эгчийг утсаар дуудахаар гэр рүү орчихсон байсан. Бид М ахыг өргөөд гэрт оруулахад ямар нэгэн цус гарсан зүйл байхгүй, өвдөж зовиурласан байдалтай ёолж мөн зүүн хөл нь хугарсан байдалтай байсан тул эхнэр Д Зүүнхангай сумын хэсгийн төлөөлөгчид залгаж дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), 

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Зүүнхангай сумын 1-р баг Даланбулаг гэх газарт эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар 2022 оны 02 сарын 02-ны өдөр буюу шинийн нэгний өдөр гэртээ эхнэрийн хамтаар байж байтал өдрийн 13-14 орчим цагийн үед байх Завхан аймгийн Сонгино сумын иргэн нэг саахалтад байдаг Н.Д нь манайд өөрийн эзэмшлийн бор саарал өнгийн суудлын машинтай ганцаараа ирсэн. Тухайн үед Н.Д нь архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг амссан байдалтай, гэрээсээ ирж байна гэж хэлсэн. Ингээд манайд задалчихсан байсан Хараа гэх нэртэй архинаас 2-3 орчим хундага уугаад тавгийн идээнээс амсаад 30-40 орчим минут суугаад гарахдаа за ард талын айлуудаар золголт хийж явна гэхэд би Н.Д ахыг машинтай явж байхаар хамт ганц, нэг айлуудаар орчхоод ирье гэж бодоод машинд нь суугаад явсан. Ингээд бид хоёр Ч гэх айлд очиход тухайн айл эхнэр А байсан бөгөөд бид тухайн айлд удаагүй, 10-15 орчим минут болоод золгоод, тавгийн идээ амсаад гарах гэж байтал Ч ах хундагатай архи тойруулсан бөгөөд би ямар нэгэн архи уугаагүй, амсаад өгсөн харин Н.Д 2-3 орчим хундага архи уусан байх тэгээд бид тухайн айлаас гараад 5-6 орчим км яваад Аынд ороод мөн адил золгоод, тавгийн идээ амсаад гарсан. Тухайн Аын гэрт Н.Д нь мөн адил 2-3 орчим хундага архи уусан байх ингээд гараад 25 гаруй км зайд яваад М ахын гэрт ирэхэд эхнэр О болон 2 жоохон охины хамт байсан ороод бид золгоод, тавгийн идээнээс амсаад М ах бурхны архи гээд архи тойруулахад мөн л адил Н.Д нь 2-3 хундага уугаад гарсан тэгээд би намайг гэрт хүргээд өг гэж хэлээд хүргүүлсэн. Намайг хүргэж өгөөд хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Жолоогоо бариад намайг хүргэж өгсөн болохоор би өөрийгөө хянах чадвартай байсан байх гэж бодож байна. Надтай хамт Д нь Мийн гэрт очихдоо М болон өөр хэн нэгэн хүнтэй маргалдсан зүйл болоогүй бид идээ амсаад, өгсөн хундагатай архийг Д уугаад тэгээд гарсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дахь тал), 

Гэрч Ш.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн өдөр манайд золголт хийж ирсэн ба манайд 15-20 минут болоод явсан. Манайд ирэхээр нь би бурхны архинаасаа 1-2 хундагыг уулгаад гаргасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), 

Гэрч Ч.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 2 сарын 02-ны өдөр 15-16 цагийн үед Д нь Бын хамт 4146ЗАА дугаартай Сузуки Свипт загварын машинтайгаа ирсэн. Манайд золголт хийх зорилгоор ирсэн бөгөөд хоол хийлгэхгүй 10-15 минут болоод явсан. Тухайн үед манайхаас гарахдаа хойшоо эргэж айлуудаар золголт хийнэ гээд явсан. Дахиж ирээгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), 

Гэрч О.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 02 сарын 02-ны өдөр буюу шинийн нэгний өдөр Завхан аймгийн Сонгино сумын иргэн танил Д нь нутгийн танил дүү Бын хамт ирсэн, чухам хэдэн цагийн үед ирсэн талаар мэдэхгүй байна. Ингээд манайд ирэхдээ ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл ирсэн. Манайд бууз жигнүүлээд манай нөхөр бид хоёртой зоолгоод бэлгээ аваад гарсан. Тэгээд орой 23 цагийн орчим байх манай төрлийн дүү Д нь нөхөр Пгийн хамт ирээд тэдэнд бууз жигнээд байж байтал гаднаас Д ороод ирсэн. Д манайд ирэхэд өөрийн эзэмшлийн авто машинтайгаа ирсэн бөгөөд мөн адил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Ингээд орж ирээд сууж байгаад хадам дүү П хараад алга болсон 2 адууг чи авсан биз дээ гээд хоорондоо маргалдсан. Тэгэхэд П чи намайг авсан талаар яаж мэдэж байгаа, би аваагүй гээд хоорондоо хашигчаад зогсож байтал Д нь Пгийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохичихсон тэгээд Пгийн хамарнаас цус гарахаар манай нөхөр М салгаад за ахын дүү одоо хариад амарчих гэж хэлээд эвлээд дагуулаад гарсан. Гэрээс гараад нөхөр М нь Дыг машинд нь суулгаж өгөөд замаар доош буюу автомашин нь хөдөлгөөд явуулсан. Би Дгийн хамт гэрийн үүдэнд зогсож байтал М, П хоёр гэрийн зүг алхаад ирж байтал араас машины гэрэл гараад машин ирэх шиг болсон манайх өгсүүр газар байдаг болохоор доороос тухайн машин хурдтай өгсөж гарч ирээд нөхөр Мийг дайраад зогссон..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-50 дахь тал), 

Шүүгдэгч Л.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Завхан аймгийн Сонгино сумын иргэн бөгөөд айлын 4 дэх хүү болон төрсөн. Улмаар одоогоор ээж Докторын хамтаар амьдардаг. Би дээрээ 2 ах 1 эгчтэй, доороо 1 дүүтэй бөгөөд бүгд тус тусын гэр бүлтэй болж тусдаа амьдрах болсон. Манай ээж 67 нас хүрч байгаа бөгөөд бод, бог нийлээд 300-400 орчим малтай, тухайн малаа маллаж амьдардаг. Мөн өөрийн нэр дээр "Сузуки свит" маркийн тээврийн хэрэгсэлтэй. Өөрөөр ямар нэгэн эд хөрөнгө гэх зүйл байхгүй, хөгшин настай ээжийгээ асарч байдаг. Улмаар 2022 оны 02 сарын 03-ны өдөр би Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, айл хөрш байдаг зүс таних 2-3 айл руу танил Зүүнхангай сумын иргэн Б гэх залуугийн хамтаар ороод золголт хийгээд ганц нэг айлаар орж гараад явж байгаад Зүүнхангай сумын иргэн танил ах болох Мийн гэр рүү очоод золголт хийж гарчхаад мөн орой согтуу дахин яваад очсон. Тэгэхэд мөн зүс таних Зүүнхангай сумын иргэн П эхнэрийн хамт тухайн айлд ирчихсэн байсан бөгөөд 2020 онд миний 2 тооны адуу хулгайд алдагдаад тухайн залууг авсан гэж зарим нутгийн хүмүүс ярьж байгааг сонсож байсан тул тэр залуутай адуунаас болж маргалдсан. Тэгэхэд М ах надад тухайн задалсан архинаас 2-3 хундага хийж өгч байсан тэгээд яасан юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би хүн мөргөчихсөн байсан тэгээд ухаан ороод шОнд орчихсон. Чухам тэр айлаас яаж гараад яаж машин барьж явсан талаар юу ч санахгүй байна. Би юу ч мэдэхгүй, санахгүй байна. Нэг мэдэхэд хүн мөргөчихсөн байсан тэгээд намайг хэн нэгэн машинаас татаж буулгаж байсан шиг санаж байна.” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”,  2.3- “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан  бол  гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Хохирогч П.Мийн Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэх гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлэгчийн өвчний түүх (хавтаст хэргийн 108-134 дэх тал),

2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн  93 дугаартай “П.М-н биед баруун, зүүн уушгины няцрал, зүүн 9,10 дугаар хавирганы хугарал, баруун 7 дугаар хавирганы хугарал, баруун шилбэний тахилзуур ясны цуурсан хугарал, зүүн талын шагайн дотно ба гадна хавчаар ясны хугарал, хэвлий, баруун шилбэ, баруун гуяанд өнгөц түлэгдэлт, баруун, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх асуултад дүгнэлтийн 1 дэх хэсэгт хариулсан. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь 2022 оны 02 сарын 03 -ны өдөр үүсчихсэн байсан талаар Увс нэгдсэн эмнэлгийн № 1198 тоот өвчний түүхэнд бичигдсэн байна. Баруун, зүүн уушгины няцрал, баруун талын цээжний дотор ар ханын плеврийн шингэн, зүүн 9,10 дугаар хавирганы хугарал, баруун 7 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 3.1.12 - д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун шилбэний тахилзуур ясны цуурсан хугарал, зүүн талын шагайн дотно ба гадна хавчаар ясны хугарал, хэвлий, баруун шилбэ, баруун гуяанд өнгөц түлэгдэлт, баруун, зүүн шууны цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам" -ын 2.3.1 -д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах ба ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 67-71 дэх тал) -ээр хохирогч П.Мягмрдоржийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Увс Финанс Аудитын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай “2022 оны 02 дугаар сарын байдлаар Сузуки Свипт загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2,167,500 /Хоёр сая нэг зуун жаран долоон мянга таван зуун/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56 дахь тал),

Шүүгдэгч Л.Д нь 4146 ЗАА улсын дугаартай “Сузуки Свипт”загварын автомашиныг жолоодож яваад хохирогчийг мөргөж, хохирогч П.Мийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 135 дахь тал),согтуурал шалгах явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 137 дахь тал)-уудаар тогтоогдож байна.

Харин Увс аймгийн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн  11 дугаартай “Иргэн П.Мийн гэх С05360633 дугаартай хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй. П.Моос цусны дээж авах үед эрүүл байсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 дахь тал)-ээр хохирогч П.М эрүүл байсан болох нь тогтоогдсон байна.

Жолооч Л.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а- д “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 41-46 ЗАА улсын дугаартай “Сузуки Свипт”загварын автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байна.

Хэргийн газрын үзлэгээр тормослосон гэх ул мөр тогтоогдоогүй байгаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг шүүгдэгч Л.Д зөрчиж, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин прокуророос шүүгдэгч Л.Дыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж тус тус заасныг зөрчиж харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй хөдөлгөөний эрчим, хурдыг тохируулж яваагүй нь  осол гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Энэ хэргийн хувьд Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багийн нутаг Улаантолгой гэх нэртэй газарт 2022 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 41-46 ЗАА улсын дугаартай Сузуки свипт загварын автомашин жолоодож яваад иргэн П.Мийг мөргөсөн, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Л.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан жолооч авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Д болон түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч П.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал)-ийг үнэлээд шүүгдэгч хохирлыг бүрэн барагдуулсан гэж дүгнээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч Л.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон болно.

Шүүгдэгч Л.Д урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 90-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч М.Лын өгсөн: “Н.Д нь Завхан аймгийн Сонгино сумын уугуул иргэн бөгөөд ээжийн хамт амьдардаг. Дээрээ олон ах эгчтэй бүгд тусдаа гарсан харин Д нь урьд өмнө хүнтэй сууж байгаагүй, эхнэр хүүхэд гэж байхгүй. Н.Д нь ээжийн хамт мал маллаж хөдөө амьдардаг. Дын ээж өндөр настай малчин хүн байдаг бөгөөд Д гэрийнхээ хамаг зүйлийг хийж ээжээ асарч яваа ганц хүн байгаа, ах эгч нар нь Завхан суманд байдаггүй, хөдөө болон өөр аймагт хувийн амьдралтай хүмүүс байдаг. Д нь хувьдаа өөрөө жижиг суудлын машинтай байсан тухайн машинтайгаа одоо байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Мөн зан байдлын хувьд их нөхөрсөг, ах, дүү гээд инээгээд явж байдаг ямар нэгэн хар, буруу санаа оноогүй их цайлган санагддаг, өөрийн буруу үйлдэл байсан ч үнэнээ хэлээд үнэнээ хүлээгээд уучлалт гуйх чадвартай, уян зөөлөн сэтгэлтэй, хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж харагддаг хэрэглэсэн үедээ ээжийгээ их ярьж, уйлж харагддаг, өөрөөр ямар нэгэн хорт муу зуршил байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүйг харгалзан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг прокурор хүлээн авч, улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Дад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн авто машины буферны хагархай 1 ширхэг, тэлээний арал төмөр 1 ширхэг, улаан өнгийн гар чийдэнгийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчийн 41-46ЗАА улсын дугаартай Сузуки свипт  загварын авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Нгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан жолооч автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Дад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн авто машины буферны хагархай 1 ширхэг, тэлээний арал төмөр 1 ширхэг, улаан өнгийн гар чийдэнгийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн 41-46 ЗАА улсын дугаартай Сузуки свипт  загварын авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Дад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ