| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01968/И |
| Дугаар | 102/ШШ2017/01882 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/01882
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 6 дугаар гудамжны 68/4 тоот хаягт байрлах, “ТТЕМ” ХХК /РД: 5459591/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2А дугаар байрны 15 тоот хаягт оршин суух, Сурчынхан овогт Шаравын Цэнд /РД: ЧП75041701/-д холбогдох,
Зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 1,534,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ТТЕМ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ш.Цэнд, Б.Мөнхбат нар нь “ТТЕМ” ХХК-иас импортын хүнсний бараа бүтээгдэхүүнийг 2014 оны 05 дугаар сараас эхлэн зээлээр худалдан авч өөрийн “Fuul mart” нэртэй дэлгүүрээр худалдан борлуулах үйл ажиллагааг эрхэлж байсан юм. Гэвч Ш.Цэнд, Б.Мөнхбат нар нь 2015 оны 06 дугаа сарын үеэс барааны үнийг бүрэн төлөхгүй удаах болсон тул манай компани 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бараа нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 5,735,313 төгрөгийн барааны үнийг төлөөгүй байсан юм. Түүнээс хойш Ш.Цэнд, Б.Мөнбат нар нь 2,629,300 төгрөгийг бэлнээр төлж, 106,030 төгрөгийн барааг буцаан өгч, 1,465,810 төгрөгийн барааг бараа солилцоогоор тооцож буюу нийт 4,201,140 төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан ба 2016 оны 04 дүгэр сарын 25-ны өдрөөс 2017оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар барааны үлдэгдэл үнэ нийт 1,534,173 төгрөгийг төлөөгүй байна. Ш.Цэнд, Б.Мөнхбат нар нь нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хүмүүс бөгөөд манай зүгээс тэдэнтэй холбогдох гэж Б.Мөнхбатын 99105372, Ш.Цэндийн 99068336 дугаарууд руу нь удаа дараа залгасан боловч нэг ч удаа холбогдож чадаагүй юм. Ш.Цэнд, Б.Мөнхбат нар нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2А-р байрны 15 тоот дээрх хаягт бүртгэлтэй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд харин уг хаягт Ш.Цэнд нь одоогоор оршин сууж байгаа ба Б.Мөнхбат нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заажээ. Тиймээс хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Цэнд, Б.Мөнхбат нарын нэг болох Б.Мөнхбатын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа учраас нөгөө үүрэг гүйцэтгэгч Ш.Цэндээс хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардахаар нэхэмжпэгч тал шийдвэрлэсэн болно. Иймд хариуцагч Ш.Цэндээс зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл үнэ нийт 1,534,173 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч “ТТЕМ” ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Цэнд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ш.Цэнд миний “ТТЕМ” ХХКийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна Нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 1,534,173 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг төлөхдөө өөрийн орон сууцаа зарж олсон орлогоосоо төлөх болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ТТЕМ” ХХК нь хариуцагч Ш.Цэндэд холбогдуулан зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 1,534,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Цэнд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ТТЕМ” ХХКийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Цэндэд холбогдох зээлээр худалдан авсан барааны үлдэгдэл төлбөр 1,534,173 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Цэндийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,497 төгрөгийн тал хувь болох 19,748.5 төгрөгийг хариуцагч Ш.Цэндээс, үлдэх тал хувь болох 19,748.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР
| ||||
| |