| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01364/И |
| Дугаар | 102/ШШ2017/01832 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/01832
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01832 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Б.Азбаяр, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,************** овогт******* ******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: овогт -д холбогдох,
Гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Э.******* би 2016 оны 5 дугаар сард******* холбогдуулан хувийн нууцад хамааралтай мэдээг зөвшөөрөлгүйгээр бусдад тараасны улмаас гэм хорыг арилгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2016/05686 тоот шийдвэр гарч, хариуцагч******* нэхэмжлэгч Э.******* надаас уучлалт гуйхыг үүрэг болгож, мөн өөртөө хадгалж байгаа Э.******* миний хувийн нууцад хамааралтай мэдээллийг миний зөвшөөрөлгүйгээр бусдад тараахгүй байхыг даалгасан. Энэхүү хэрэгт би өмгөөлөгчөөр авч хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 3,000,000 төгрөгийг төлсөн. Иймд энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Э.*******гийн нэхэмжлэлтэй, өөрийн нэр төрд халдсан гэх үндэслэлтэй иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа их байсан. Би сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хангаагүй. Гэхдээ би давж заалдах гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэрт намайг Э.*******гаас уучлалт гуй гэсэн би гуйсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа шүүхэд гарсан төлбөрийг төлсөн. Өөрт байгаа хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх үүрэг хүлээсэн. Би бусдад Э.*******гийн мэдээллийг дамжуулаагүй. Тэгэхэд Э.******* шүүхээр шийдвэрлэснээс хойш хэдэн сарын дараа дахин шүүхэд хандаж өмгөөллийн хөлсөнд 3,000,000 төгрөг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.*******гийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг шууд бусаар авч ашигласан гэх гуравдагч этгээдэд холбогдох гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Өмгөөлөгч авах эсэх нь Э.*******гийн эрхийн асуудал бөгөөд заавал өмгөөлөгч авах үүрэгтэй биш гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч******* холбогдуулж гэм хорын хохиролд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 102/ШШ2016/05686 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 511 дүгээр зүйлийн 511.2-т зааснаар харуцагч******* нэхэмжлэгч Э.*******гаас түүний хувийн нууцад хамааралтай мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тараасан үйлдэлдээ уучлалт гуйхыг үүрэг болгож, мөн өөртөө хадгалж байгаа нэхэмжлэгчийн хувийн нууцад хамааралтай мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр бусдад тарааж, ашиглахгүй байхыг даалгаж шийдвэрлэжээ. Хариуцагч буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Э.*******д гэм хор учирсан байх тул хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч гэм буруутай үйлдэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, уг үйлдлийн улмаас Э.******* шүүхэд зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандахдаа өмгөөлөгч хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4/14 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Хаан банкны Дипозит дансны хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.*******д хохирол учирсан байх тул хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ Б.АЗБАЯР
Ш.ОЮУНТУУЛ
|
|