| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01439/И |
| Дугаар | 102/ШШ2017/01776 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/01776
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01776 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Нэхэмжлэгч Б****** ХХК нь Т******ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Б***** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б*****, Ц.Б****** нарт холбогдох иргэний хэрэгт ...хариуцагч Б******, Ц.Б***** нар нь зээлийн үндсэн төлбөр 9,330,000 төгрөг, зээлийн хүү 3,892,684 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 778,537 төгрөг нийт 14,001,221 төгрөгийг бүрэн хариуцаж төлөх, нэхэмжлэгч нь Б.Б**** 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан ипотекийн гэрээний барьцааны зүйлийг өөрчилж өөр барьцааны гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний барьцааны зүйл болох Б.Б*****Ц.Б***** нарын өмч *** дүүргийн *** дүгээр хороо,**** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоотод байршилтай **м.кв бүхий ** өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч хариуцагч нарт гаргаж өгөхөөр тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б****, Ц.Б**** нараас 113,980 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 113,980 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б********ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР