Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01826

 

2017 оны 06 сарын 21 өдөр

   Дугаар 102/ШШ2017/01826

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Жи-Мобайл ХХК-ийн байрны 5 давхарт байрлах “Жи Мобайл” ХХК /РД: 5055873/-ийн нэхэмжлэлтэй,         

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 16 дугаар гудамж, 79 тоот хаягт оршин суух, Ганжин цоо овогт Чулуунбатын Отгонбаатар, /РД: ЧО71051236/-д холбогдох

 

Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, хариуцагч Ч.Отгонбаатар, нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи моба

йл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Отгонбаатар нь манай компанитай 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1132119 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Ч.Отгонбаатар нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 220,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Ч.Отгонбаатараас төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл 220,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 899 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 110,000 төгрөг буюу нийт 330,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай эвлэрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоорондоо эвлэрч байгаа тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв. 

 

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ч.Отгонбаатараас 330,000 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч үндсэн төлбөр болох 220,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 330,000 төгрөгөөс 110,000 төгрөгийг татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 220,000 төгрөг болгон багасгаж байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталгаажуулж уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэг “Жи мобайл” ХХК нь хариуцагч Ч.Отгонбаатарт холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “...нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 220,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож” эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Отгонбаатарт холбогдох иргэний хэргийн зохигчид “...нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 100,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл төлбөр болох 220,000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Отгонбаатараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийг тал хувь болох 5,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХТӨР