| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/1044/Э/Т/220/2020/095 |
| Дугаар | 2022/ШЦТ/336 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/336
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анударь,
улсын яллагч Н.Улсболд,
шүүгдэгч Х.Э, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Гомбо /ҮД-2130/,
шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис /ҮД-0518/,
шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа /ҮД-0967/,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Аззаяа /ҮД-3111/,
шүүгдэгч Э.Д, М.Г, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б, Х.Э, С.А, М.Г, М.А, М.Б нарт,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар Э.Д, Э.Э нарт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01105 0519 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ............ дүүргийн ......... дүгээр хороо, ........... дугаар гудамжны ...... тоотод оршин суудаг, урьд:
- 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, 02 жилийн хорих ялыг оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 03 жилийн хорих ял оногдуулж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар, 01 хоногийн ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
- 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж, торгуулийн ялыг бүрэн төлж барагдуулсан,
- Сартуул овогт Бын Б /РД:............./
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........... дүүргийн ....... дүгээр хороо, ........... тоотод оршин суудаг, урьд:
- 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 02 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн,
- 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил, 03 сар, 09 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хянан харгалзсан
- Тугчин овогт Хын Э /РД:............./
3. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт ............. дүүргийн .......... дугаар хороо, ............. тоотод оршин суудаг, урьд:
- 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 901 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил, 06 сар, 40 хоногийн хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар, 40 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон,
- Пэлжээ овогт Сын А /РД:............./,
4. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. дүүргийн ......... дугаар хороо .......... тоотод оршин суух хаягтай, урьд:
- Сэлэнгэ аймгийн аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж, нийт биеэр эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар тогтоосон, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 445 дугаар захирамжаар үлдсэн 01 жил 3 сар 02 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж, хянан харгалзсан.
- Чонос овогт Эын Д /РД:.............../
5. Монгол Улсын иргэн 1995 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ........... дүүргийн ........ дүгээр хороо, .............. тоотод оршин суудаг, урьд:
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн.
- Боржигон овогт Мын Г /РД:............./
6. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ............. дүүргийн ........... дугаар хороо, ................... тоотод оршин суудаг, урьд:
- 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 03 сар 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон,
- 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгийн торгох ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар тус тус шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 03 сар 22 хоногийн хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг 02 жил 05 сар, 2 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 419 дугаар шүүгчийн захирамжаар үлдсэн 9 сар 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон.
- Түмэд овогт Мийн А /РД:................./,
7. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ............. дүүргийн .......... дүгээр хороо, ............ тоотод оршин суудаг, урьд:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 692 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт тус тус зааснаар 05 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан
- Боржигон овогт Эын Э /РД:............../
8. Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн хүнд механизмын оператор мэргэжилтэй, “..........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эх, охины хамт ......... дүүргийн ......... дүгээр хороо .................... тоотод оршин суух хаягтай, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 652 дугаар тогтоолоор 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугар сарын 18-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дэх хэсэгт зааснаар 03 сар 20 хоногийн баривчлах ял,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ий өдрийн 1013 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 710 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
- Бөх овогт Мы Б. /РД:............/,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
1. Шүүгдэгч Б.Б 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин хүнс барааны захын цоожийг эвдлэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Ц.Үржинлхамд 9.910.000 төгрөгийн, хохирогч Б.Гэрэлсүрэнд 3.300.000 төгрөгийн, хохирогч Ө.Цэдэндоржид 3.579.000 төгрөгийн, хохирогч Т.Баттуяад 7.520.700 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан,
2. Шүүгдэгч Э.Д, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр овоотын 4-142б тоотод оршин суух Г.Үгдэлмаагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо овоотын 4-142б тоотод оршин суух Т.Болдбаатарын хаалганы цоожийг эвдэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 980.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин хотхоны 7-9 тоотод дуудлагын автомашин дуудаж хохирогч З.Эрхэмбаярын эзэмшлийн 31-76 УНЧ улсын дугаартай Т.Алтеза маркийн 800.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг тээврийн хэрэгсэлд ачин авч явсан, эд зүйлийг хулгайлан нийт 999.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Монелын 24 дүгээр гудамжны 528 тоотод оршин суух Г.Баттулгын монгол гэрийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 521.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4116 тоотод оршин суух Н.Сүхдоржийн монгол гэрийн хаалгыг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 2.176.760 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шар хадны 64-ийн задгай тоотод оршин суух О.Эрдэнэчулууны гэрийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 215.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
3. Шүүгдэгч С.А нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-80 тоот хашааны гадна байрлуулсан байсан 52-45 УББ улсын дугаартай Тоёота Филдер загварын тээврийн хэрэгслийн цонхийг нь хагалан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйлийг хулгайлан Т.Ганхуягт 583 300 төгрөгийн хохирол учруулсан.
4. Шүүгдэгч Б.Б, Х.Э, С.А нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9-232 тоотод оршин суух Ж.Жаргалсайханы эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 605 000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Э.Э М.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамжны 160а тоотод оршин суух Б.Байгалмаагийн гэрийн цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 740.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 4-146б тоот гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Г.Халиуныг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
7. Шүүгдэгч М.А, С.А, Э.Д, М.Г нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 302 дугаар байрны автомашины зогсоолд байсан Ц.Сумъяахандын эзэмшлийн 00-25 УНЦ улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд зүйлийг хулгайлж нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн уг зогсоолд байсан Б.Угтахбаярын эзэмшлийн 17-57 УБН улсын дугаартай “Приус-41” маркийн маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 340.000 төгрөгийн хохирол,
Мөн зогсоолд байсан Ч.Энх-Отгоны эзэмшлийн 47-17 УБЯ улсын дугаартай “Ланд 200” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг хагалан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 1.476.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 8. Шүүгдэгч С.А, Ц.Мөнх-Эрдэнэ, М.А нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Их наяд худалдааны төвийн хажууд байрлуулсан хохирогч Б.Айбекийн эзэмшлийн 69-43 УБЗ улсын дугаартай Тоёота эстима маркийн тээврийн хэрэгслийн жижиг гурвалжин цонхыг хагалан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд зүйлийг хулгайлан бусдад 1.518.016 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 778 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.Алтантулгын өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Ж.Энхтуяа нар нь хохирогч нарт хохирол төлсөн болон өөрийн үйлчлүүлэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүгдэгч Х.Э, Б.Б нарын өмгөөлөгч Д.Гомбо: Хавтаст хэргээс Б.Бгийн ял шийтгэлийн лавлагаа /4хх223/, Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /4хх225-226/, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтууд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тодорхойлолт, /1хх83/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх84/, Х.Эын ял шалгах хуудас /1хх85/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Эын өмгөөлөгч Б.Аззаяа: Хавтаст хэргээс Б.Эын хохирол төлсөн талаарх хохирогч нарын мэдүүлгүүд болон мөн эд зүйлүүдийг хүлээлгэн өгсөн баримтууд, хохирогч Бямбадоржийн гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /6хх15-16х/, эд зүйлийг буцаан авсан тухай гар бичмэл /6хх26/, яллагдагч Б.Эын мэдүүлэг /6хх56-57х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6хх96/, хохирогч Бямбадоржийн мэдүүлэг /6хх111/, гэрч Эрдэнэжаргалын мэдүүлэг /6хх112/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /7хх76,77/, эд зүйлийг хураан авсан, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /7хх79,80,83/, хохирогч Байгалмаад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх-ийн124/, хохирогч Байгалмаагийн мэдүүлэг /7хх129/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх224/, хохирогч Үгдэлмаагийн мэдүүлэг /7хх232-233/, хохирогч Болдбаатарын мэдүүлэг /7хх238/, Б.Эын ял шалгах хуудас /8хх60/, гэрч Заминдийгийн мэдүүлэг /9хх83/ зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухай:
1. Шүүгдэгч нар нь яллах дүгнэлтэд дурдсан өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, хохирлын талаар маргаагүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.
2. Өмгөөлөгч Б.Тэнгисээс шүүгдэгч М.Алтантулгын холбогдох хэргийн зүйлчлэл буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжид хамаарахгүй, хүндрүүлэх шинжгүй хулгайлах үйлдэл гэсэн үндэслэлээр мэтгэлцэж оролцсон бол,
3. Бусад өмгөөлөгч нар болох Ж.Энхтуяа, Д.Гомбо, Г.Аззаяа нар нь өөрийн үйлчлүүлэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл, хохирол дээр мэтгэлцэх зүйлгүй буюу гэм буруугийн талаар маргаангүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас дүгнэлт гаргаж оролцсон болно.
4. Шүүхээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбар, шүүх хуралдаанд шүүгдэгч нарын гаргасан мэдүүлэгт дүгнэлт хийн улсын яллагчийн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг доорх үндэслэлээр бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.
4.1. Шүүгдэгч Т.Бгийн Хархорин хүнс, барааны зах руу хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн тухайд:
Шүүгдэгч Т.Б нь ганцаараа 2018 оны 9 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хар хорин хүнс барааны захын хаалганы цоожийг эвдлэн орж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч Ц.Үржинлхамд 9.910.000 төгрөгийн, хохирогч Б.Гэрэлсүрэнд 3.300.000 төгрөгийн, хохирогч Ө.Цэрэндоржид 3.579.000 төгрөгийн, хохирогч Т.Баттуяад 7.520.700 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь:
- 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх38-47/,
- Хохирогч Ц.Үржинлхамын гэрчээр өгсөн “...Би Хархорин хүнсний лангуун дотор гар утас худалдаалдаг юм. Би 2018 оны 9 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн үед ажлаасаа гараад гэр рүүгээ явсан. Маргааш нь ирсэн чинь манай лангуу руу хулгай ороод эд зүйл алдсан байна...” гэсэн мэдүүлэг /4хх70/,
- Хохирогчоор дахин мэдүүлсэн “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн хошууч Отгонбаяр болон Б гэх залуугаас нокиа 3100 маркийн гар утас 4 ширхэг, нокиа 1600 маркийн гар утас 3 ширхэг, нокиа 2600 маркийн гар утас 3 ширхэг, нокиа 2610 маркийн утас 2 ширхэг, нокиа 1100 маркийн гар утас 2 ширхэг, нокиа 1681 маркийн гар утас 2 ширхэг, К-8 утасны оронд самсунг жи-5 маркийн гар утас, эс 5 маркийн гар утасны оронд эс-6 маркийн гар утас, самсунг эс-7 эджи гар утас 1 ширхэг, самсунг жи-7 /2017/ 1 ширхэг, мөн бэлнээр нэг сая төгрөг өгсөн. Өмнө нь үнэлсэн үнэлгээнээс би буцааж авсан утас болон бэлэн мөнгөө хасахаар 720.000 төгрөг үлдэж байна...” гэсэн мэдүүлэг /4хх71-72/,
- 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эд зүйлд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх48-25/,
- 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Б.Бгаас эд зүйл хураан авсан тэмдэглэл /4хх58/,
- 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ц.Үржинлхамд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх62/,
- 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Ц.Үржинлхамын лангуунаас алдсан гэх эдлэлийн үнэлгээг ...6.540.000 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэсэн тайлан /4хх151-158/,
- 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...эд зүйлсийн үнэлгээ 2.970.000...” гэжээ /4хх159-166/,
- Хохирогч Б.Гэрэлсүрэнгийн Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед ажлаасаа гарсан. Тэгээд маргааш нь ирсэн байсан чинь хулгай орж эд зүйл алдсан байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-76/, хохирогчоор мэдүүлсэн “...Би хулгайд алдсан iphone-6 маркийн гар утас 64gb, iphone-5 маркийн гар утас 16gb, samsung с-6 маркийн гар утас 1 ширхэг, samsung с-5 маркийн гар утас 1 ширхэг, samsung с-4 маркийн гар утас 1 ширхэг, samsung с-3 маркийн гар утас 2 ширхэг, samsung с-1 маркийн гар утас 1 ширхэг, samsung нөүт-2 маркийн гар утас 1 ширхэг, samsung гранд 2 сим уншдаг гар утас 1 ширхэг, мөн алдсан гэж мэдээгүй байсан цагаан өнгийн samsung А-5 2016 оны маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн USB толгой, 1 оролттой цагаан USB, цагаан өнгийн 1 ширхэг чихэвч тус тус хүлээн авлаа. Одоо 2 ширхэг утсыг аваагүй...” гэсэн мэдүүлэг /4хх74-75/,
- 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хохирогч Б.Гэрэлсүрэнд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх59/,
- 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Б.Гэрэлсүрэнгийн лангуунаас алдсан гэх эд зүйлийн үнэлгээг ...2.530.000 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэсэн тайлан /4хх170-176/, мөн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...эд зүйлсийн үнэлгээ 770.000 төгрөг...” гэсэн тайлан /4хх177-183/,
- Хохирогч Ө.Цэрэндоржийн гэрчээр өгсөн “...Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны орой 19 цагийн үед ажлаасаа гараад маргааш нь ирсэн байсан чинь хулгай орж эд зүйл алдсан байсан...” гэсэн мэдүүлэг /4хх-80/, хохирогчоор мэдүүлсэн “...2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Манлай тод хүнс барааны зах доторх хүнсний павильоноос түрээсэлдэг лангуунаасаа 10 ширхэг гар утас, 2 ширхэг зөөврийн цэнэглэгч, 2 ширхэг цэнэглэгч зэргийг хулгайд алдсан. Уг хулгайд алдсан эд зүйлээс 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр цагдаа дээрээс 10 ширхэг гар утас, 1 ширхэг зөөврийн цэнэглэгч, 2 цэнэглэгч зэргийг буцааж авсан. Одоогоор 1 ширхэг зөөврийн цэнэглэгч байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /4хх79/,
- 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ө.Цэрэндоржид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-60/,
- 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Ө.Цэрэндоржийн лангуунаас алдсан гэх эд зүйлийн үнэлгээг ...3.554.000 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэх тайлан /4хх-187-194/, мөн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...эд зүйлсийн үнэлгээ 25.000...” гэсэн тайлан /4хх195-201/,
- Хохирогч Т.Баттуяагийн гэрчээр өгсөн “...Би 2018 оны 9 дүгээр сарын 05-ны орой 19 цагийн үед ажлаасаа гарсан. Тэгээд өнөөдөр өглөө ирсэн чинь хулгай орж миний лангуунаас эд зүйл алдсан байна...” гэсэн мэдүүлэг /4хх87/, хохирогчоор мэдүүлсэн “...Манай павильоноос нийт 9 ширхэг мөнгөн аяга алдагдсан. Үүнээс буцааж авсан нь 8-ын мөнгө аяга 1 ширхэг, 6-ын мөнгөн аяга 1 ширхэг, 5.5-ын мөнгөн аяга 1 ширхэг, 5-ын мөнгөн аяга 3 ширхэг нийт 6 ширхэг мөнгөн аягыг авсан. Одоо 5.5-ын мөнгөн аяга 1 ширхэг, 5-ын мөнгө аяга 2 ширхэг дутуу байгаа. ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн үүргэвчийг мөн зарим мөнгөн аягануудыг тоог бүрэн гүйцэт оруулаагүй, гэхдээ нэг бүрийн үнэ нь тодорхой учир дахин үнэлүүлэх шаардлагагүй байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /4хх85-86/,
- 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Т.Баттуяад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх61/,
- 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...Т.Баттуяагийн лангуунаас алдсан эд зүйлийн үнэлгээг ...5.081.000 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэсэн тайлан /4хх-205-212/, мөн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...эд зүйлсийн үнэлгээ 2.752.800 төгрөгөөр үнэлэгдлээ...” гэсэн тайлан /4хх214-220/,
- гэрч Н.Хишигдалайн “...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-с 06-нд шилжих шөнө Хархорин сумын захын манаачаар гарсан. Өглөө 09 цагийн үед зүүнталын хаалгыг онгойлгох гэсэн чинь гадна талын хаалганы цоожийг сольчихсон байсан юм. Тэгээд нэг шинэ цоожны түлхүүр хийсэн чинь таараад онгойчихсон юм. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /4хх90/, мөн шүүгдэгч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн /4хх116/ мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
4.2. Шүүгдэгч Э.Д, Э.Э нар нь бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай бусдын орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тухайд:
4.2.1. Шүүгдэгч Э.Д, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 4-142б тоотод оршин суух Г.Үгдэлмаагийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Конка маркийн зурагт 1 ширхэг, эмэгтэй 1 хос годон гутал, том судар 1 ширхэг, жижиг судар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, кабелийн төхөөрөмж 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
4.2.2. Мөн тоот хашаанд оршин суух Т.Болдбаатарын гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч булган малгай 1 ширхэг, эсгий гутал 1 хос, хөөргөний дайлан 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна.
Үүнд: 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7хх212/,
- 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх213-222/,
- 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Э.Даас эд зүйл хураан авсан тэмдэглэл /7хх223/,
- Хохирогч Г.Үгдэлмаагийн “...2020 оны 01 сарын 25-ны өдөр гэрээсээ гараад Москва хороололд байрлах төрсөн эгч болох Янжинсүрэнгийнд очсон. Тэгээд тэндээ 4 хоноод 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн үед манай нөхрийн дүү Оюунтөр утсаар яриад танайд хулгай орсон байна гэхээр нь би 10 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд гэртээ орсон чинь манай гэрийн цоожийг нь эвдээд хулгайч орж гэр орон онгичоод хаячихсан байсан. ...Гэртээ ороод алдсан эд зүйлээ шалгахад Конка 32 инчийн зурагт, годон гутал алдагдсан байсан. Цагдаа нар ирээд явсан. Цагдаа нар ирээд явсны дараа гэртээ алдсан эд зүйлээ сайн үзэж шалгахад бурхан дотор байсан 1 том, 2 жижиг судар, мөнгөн цөгц байсан. Мөн ээмэг зүйлт байсан. Тэрийг нь аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /7хх228-229/,
- дахин мэдүүлсэн “...Манайхаас алдагдсан эд зүйлсээс уг хүмүүс нь Конка маркийн 32 инчийн ЛСД зурагт, эмэгтэй хүний годон гутал, том судар 1 ширхэг, жижиг судар 2 ширхэг, эрэгтэй хүний богино хар өнгийн савхин куртик зэрэг эд зүйлсийг бүрэн хүлээлгэж өгсөн. Харин мөнгөн цөгц 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, сансар дижитал кабелийн станцын төхөөрөмж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй ба уг хүмүүс нь надтай ярилцаж тохироод дээрх өгөөгүй эд зүйлийн мөнгө болох эвдэлсэн цоож, түүний мөнгийг нийлүүлж тохиролцоод надад 306.000 төгрөгийг өгсөн. Иймээс надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /7хх232-233/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...алдагдсан эд зүйлийг нийт 1.250.000 төгрөгөөр...” үнэлжээ. /8хх17-18/,
- Хохирогч Г.Үгдэлмаад 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх-224/,
- Хохирогч Т.Болдбаатарын “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн орчимд би хүүгийнхээ гэрт очиж хүүхдийг нь харж өгөхөөр явсан учир манай гэр эзэнгүй үлдсэн. Үүнээс хойш гэртээ ирээгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагийн орчим гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орчихсон байсан. ...Сүүлд алдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд булган малгай 2 ширхэг, эсгий түрийтэй гутал 1 хос, цагаан судалтай ногоон алаг, хув толгойтой, шармал төмөр нуухтай, ясан халбагатай дунд гарын шинэ цагийн чулуун хөөрөг 1 ширхэг, зүү ороосон хөөргөний шинэ дайлан 1 ширхэг тус тус алдагдсан байсан. ...Уг эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Өгөөгүй эд зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /7хх238/,
- Шүүгдэгч Э.Д, Э.Э нарын мөрдөн байцаалтын шатанд /8хх113, 121/ болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
4.2.3. Э.Д, Э.Э нар бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхоны 7-9 тоотод дуудлагын ачлагын автомашин дуудан учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан хохирогч З.Эрхэмбаярын эзэмшлийн 31-76 УНЧ улсын дугаартай Т.Алтеза маркийн 800.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 199.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг гагнуурын аппарат зэргийг хулгайлан авсан нь:
- 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9хх64/,
- 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх65-69/,
- Хохирогч З.Эрхэмбаярын “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймаг явахдаа Тоёота Алтеза маркийн 31-76 УНЧ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслээ хуучин амьдарч байсан хашаа буюу Хилчиний 7-8 тоот хашаанд үлдээгээд явсан. Тэгээд 2020 оны 03 дугаа сарын 04-ний өдөр миний аав Заминдий миний гар утас руу залгаад хашаанд чинь байсан машин чинь алга болчихсон байна ирж энийгээ шийдэхгүй бол болохгүй байна шүү гэж хэлсэн.Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээдю машинаа алдсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Миний машин алдагдахдаа 4 ширхэг дугуй обудтайгаа, 6 ширхэг катушик, копут, аккумулятор зэрэг эд ангиуд нь байхгүй байсан. Хашаанд байсан байшингийн хаалганы цоож эвдэлэ байшинд орж гагнуурын аппарат алдагдсан байсан. Би алдагдсан гэх машинаа одоо 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Гагнуурын аппаратаа 350.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /9хх80-81/,
- Гэрч Д.Заминдийн “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчиний 7-8 тоот хашаатай. Уг хашаанд манай хүү Эрхэмбаярын саарал өнгийн алтеза маркийн автомашин байсан ба би хүүгээ Баянхонгор явсан хойгуур уг хашаанд очиж үзтэл эхлээд машины хойд шилийг нь хагалаад 3 дугуйг нь тайлаад запаас дугуйг, 6 ширхэг катушик, 6 ширхэг порсунк копут аккумлятор зэрэг эд ангийг аваад явсан байсан. Дараа нь харин цагаан сарын үеэр байх би яг хэдэн сарын хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Уг хашаанд очтол нөгөө машин алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /9хх83/,
- Гэрч Э.Золжаргалын “...Би Про моторс засварын газрын ачлагын машины жолооч хийдэг ба эвдэрсэн машинуудыг дуудлагаар ачиж үйлчилдэг юм. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байтал манай ажлын дуудлагын утас руу 15 цагийн орчим нэг хүн залгаад Орбитын тойргоос Баруун салаа хүртэл машин ачуулах гэсэн юм гэсэн дуудлага орж ирэхээр нь би тэр хүнтэй холбогдоод ямар машин бэ юу нь эвдрээд ачуулах гэж байгаа юм бэ гэж асуухад тэр залуу Алтеза маркийн 4 дугуй байхгүй эвдэрчихээд байгаа юм аа гэж хэлэхээр нь би тэр залууд хандаж 4 дугуй байхгүй машин ачиж болохгүй, чи ядаж хойно нь аваарын шар дугуй олж тавь гэж хэлсэн чинь тэр залуу за тэгье гэж хэлээд удалгүй хоёр дугуй олчихлоо гэж хэлсэн. Тэгээд би дуудлагын дагуу 17 цагийн орчим Орбитын тойрогт очиход дуудлага өгсөн залуу Тойргийн урд талын Сод Монгол-оос алхаж ирээд Сод Монгол-ийн эсрэг талын хашаа руу ороод энэ машиныг Баруун салаа руу аваачих гэсэн юм гэж хэлсэн. Ачиж явсан машинаа Баянхошууны тойрог өнгөрөөд 2-3 км орчим яваад нэг хорооны хойны замынхаа баруун талд ертөнцийн зүгээр урагшаа харсан шар өнгийн хашааны хаалгатай айлын хашааны гадаа буулгаад би ачилтын хөлс болох 60.000 төгрөг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /9хх86-87/,
- “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 433 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд “...алдагдсан эд зүйлийн үнэлгээг нийтдээ 990.000 төгрөг...” гэжээ. /9хх116-118/,
- 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрч Э.Золжаргал нь Э.Дыг гэрэл зургаар таньж олсон ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9хх101-109/, болон Э.Д, Э.Э нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /9хх179, 187/-ээр нотлогдож байна.
4.2.4. Шүүгдэгч Э.Д, Э.Э нар бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Монелын 24 дүгээр гудамжны 528 тоотод оршин суух Г.Баттулгын гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч Панасоник маркийн телевизор 1 ширхэг, хөргөгч, будаа агшаагч, плетка зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
- 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх134/,
- 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх136-142/,
- Хохирогч Г.Баттулгын “...Би хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчимд ирээд бичиг баримтаа аваад гарсан ба сүүлийн хоёр хоног гэртээ хоноогүй ээ. Өнөөдөр гэртээ юм авч ирэх гээд иртэл манай гэрт хулгай орсон байсан ба манай гэрт байсан 42 инчийн хэмжээтэй саарал өнгийн хавтгай дэлгэцтэй Панасоник гэсэн бичигтэй хятад телевизор, дээр доороо, хоёр хаалгатай бор шаргал өнгийн 120 см орчим өндөртэй марк нь тодорхойгүй хөргөгч 1 ширхэг, бор шаргал өнгийн марк нь тодорхойгүй будаа агшаагч 1 ширхэг, хар өнгийн жижигхэн индукцэн плитка байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /6хх145-146/,
- Дахин мэдүүлсэн “...Манай хөргөгч, зурагт, будаа агшаагч, хөнжлүүд, халбага, сэрээ, аяга, тавгууд, 3 сартай банхрын гөлөг зэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчаас бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо надад гомдол, санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /6хх147/,
- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...алдагдсан эд зүйлийг нийт 521.000 төгрөгөөр...” үнэлсэн /6хх-176-177/,
- 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.Баттулгад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх80/ болон шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэлээ.
4.2.5. Шүүгдэгч Э.Д, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4116 тоотод оршин суух Н.Сүхдоржийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хөөрөг, гаанс, ширэн уут, 0,75 литрийн хэмжээтэй архи, 2 шил виски, ямаахай нэртэй архи, Алтангагнуур нэртэй архи, монетон бөгж 8 ширхэг, мөнгөн гинж 3 ширхэг, хяналтын камерын төхөөрөмж, хард диск, 1 хос алтан ээмэг, алтан бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлан авсан болох нь:
- 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх240/,
- 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх242-246/,
- Хохирогч Н.Сүхдоржийн “...Монгол цоожийг хөшиж онгойлгосон байсан ба мөн дотор бүргэд хаалгыг хөшиж онгойлгоод эд зүйл хулгайлсан байсан. 2 ширхэг авдрын цоожийг эвдэлж онгойлгоод доторх зүйлсийг нь бүгдийг нь гаргаж дэлгэж орхисон байсан. Манай гэрээс авдар дотор байсан 3 ширхэг байсан ба мөнгөн нуухтай мөнгөн халбагатай хув толгойтой жижиг гарын хаш хөөрөг 3 жилийн өмнө ах Баасанхүү бэлэглэж байсан ба одоо 400.000 төгрөгөөр үнэлнэ, дараагийн хөөрөг нь даваа толгойтой шинэ цагийн мана хөөрөг чүдэнзний хайрцгийн дайтай хэмжээтэй одоогоос 5 жилийн өмнө 100.000 төгрөгөөр авч байсан ба одоо тэр үнээр нь үнэлнэ, дараагийн хөөрөг нь мөн чүдэнзний хайрцгийн дайны хэмжээтэй даваа толгойтой гадуураа 12 жилийн амьтны дүрстэй шаазан хөөргийг 5 жилийн өмнө 20.000 төгрөгөөр авч байсан одоо тэр үнээр нь үнэлнэ, одоогоос 20-30 жилийн өмнө бэлгэнд авч байсан 10 см орчим урттай труп / гаанс/ түүнийг 50.000 төгрөгөөр үнэлнэ, дотооддоо үйлдвэрлэсэн ширэн уутыг 20.000 төгрөгөөр 4-5 жилийн өмнө авч байсан ба элэгдэж муудаагүй учраас одоо тэр үнээрээ үнэлнэ, 1 шил 1 литрийн хэмжээтэй 0.75 литр хэмжээтэй архийг 30.000 төгрөгөөр үнэлж байна. Beehive нэртэй франц улсад үйлдвэрлэсэн 0.7 литрийн хэмжээтэй виски архийг 60.000 төгрөгөөр үнэлж байна. Impergtor нэртэй франц улсад үйлдвэрлэсэн 1 литрийн хэмжээтэй виски архийг 80.000 төгрөгөөр үнэлж байна, 1 шил 50 мл хэмжээтэй Ямаахай нэртэй архийг 3000, 1 шил 50мл хэмжээтэй Алтан гагнуур нэртэй архийг 3000 төгрөгөөр үнэлж байна, эрэгтэй хүний шигтгээ унасан монетон бөгж 250.000 төгрөг, эмэгтэй хүний монетан бөгж 200.000, эрэгтэй мөнгөн бөгж нийт 4 ширхэг нийтдээ 160.000, эмэгтэй 4 ширхэг мөнгөн бөгж нийтдээ 120.000, 3 ширхэг мөнгөн гинжийг нийтдээ 90.000 төгрөг, хяналтын камерын Tiandy загварын бичлэгийн төхөөрөмжийг нь 150.000, хард дискийг 30.000, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй 1 хос алтан ээмгийг 600.000 төгрөг, эмэгтэй хүний 1-2 граммтай алтан бөгж 400.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /7хх3-5/,
- “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...хохирогчийн эд зүйлсийг нийт 2.176.760 төгрөгөөр...” үнэлжээ. /7хх21-23/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /7хх79, 82/,
- Хохирогч Н.Сүхдоржид 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх83/ болон Э.Д, Э.Э нарын яллагдагчаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /7хх65, 69/ зэргээр нотлогдсон байна.
4.2.6. Шүүгдэгч Э.Д, Э.Э нар нь бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шар хадны 64-ийн задгай тоотод оршин суудаг О.Эрдэнэчулууны монгол гэрийн хаалгыг татаж онгойлгон хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 215.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх5/,
- 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх6-11/,
- Хохирогч О.Бямбадоржийн “...Манай дүү болох Эрдэнэчулууны үүдний амбаарын цоож нь мултарсан болохоор нь гэр рүү нь ороод харсан чинь гэр доторх эд зүйл нь замбараагүй байхаар нь дуудлага өгсөн. Гэрт дотор зурагт лав байна. Бусад үнэд хүрэх эд зүйлээ аваад явсан байсан. Гэрийн эзэн нь Солонгос улс явсан би гэрийг нь харж хандаж байгаа. Эхнэр нь саяхан төрөөд Эрдэнэт хотод байгаа, нялх хүүхэдтэй болохоор ирж чадахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /6хх15-16/,
- Дахин өгсөн “...Надад ямар нэгэн санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй, алга болсон эд зүйлүүдийг бүгдийг нь буцааж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /6хх111/,
- “Тод үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...чулуун хөрөө, уртасгагч залгуур, алх, сэнс дөрвөлжин, орны бүтээлэг нийтдээ 215.000 төгрөг...” гэж үнийг тодорхойлжээ. /6хх36/, Э.Д, Э.Э нар нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн мэдүүлсэн /6хх23, 25/ зэргээр тогтоогдож байна.
4.3. Шүүгдэгч С.А нь Ц.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-80 тоот хашааны гадна байрлуулсан байсан 52-45 УББ улсын дугаартай Тоёота Филдер загварын тээврийн хэрэгслийн цонхийг нь хагалан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйлийг хулгайлан Т.Ганхуягт 583 300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх5/,
- 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх6-8/,
- Хохирогч Т.Ганхуягийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өглөө 10 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 4-80 тоотод ирсэн. Тухайн өдөр найз Болорчулуун бид хоёр заслын ажлаа хийж байсан бөгөөд би өөрийн гар цүнхээ найз Болорчулууны машинд үлдээчихсэн байсан бөгөөд 19 цагийн орчимд цүнхээ машинаас нь авах гэтэл найзын машин болох 52-45 УББ улсын дугаартай автомашины жолоочийн ар талын жижиг цонх хагарсан мөн миний цүнх алдагдсан байсан учраас манай найз тухайн өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгтэл орой нь Болдсүрэнгийн танил залуу гээд үл таних хүн ирээд хоёр залуу дагуулчихсан ирсэн бөгөөд миний цүнх дотор байсан гар утас, нүдний шил хоёрыг авчирч өгсөн. ... Цүнх дотор 3 граммтай орос монетон бөгж 1 ширхэг, скай фирмийн цагаан өнгийн андройд гар утас, лакан түрийвч, бэлэн 50.000 төгрөг, иргэний үнэмлэх, будаг, нүдний харандаа, уруул өнгөлөгч зэрэг харааны зориулалттай уян рамтай харааны нүдний шил байсан...” гэсэн мэдүүлэг /2хх20-22/, дахин мэдүүлсэн “...би хохиролд 500.000 төгрөг бэлнээр авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх147/,
- гэрч Ж.Болдсүрэнгийн “...манайхаас хойш 5-6 хашааны зайтай дэлгүүрийн камерын бичлэгт бичигдсэн байсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ би хохирлыг чинь барагдуулна, уучлаарай гээд байсан болохоор нь би дэлгүүрийн камерын бичлэгийг хуулж аваагүй юм. ...Ганхуяг эгчид скайтелын гар утсыг нь Мөнх-Эрдэнэ гаргаж өгч байсан...” гэсэн мэдүүлэг /2хх139/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...алдагдсан эд зүйлийг нийт дүн 583.300 төгрөгөөр...” үнэлсэн тухай тайлан /2хх48-49/,
- Иргэний нэхэмжлэгч Ж.Болорчулууны “...Би төрсөн дүү болох Болдсүрэнгийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Сансарын 4-80 тоотод байрлах дүүгийнхээ байшинд найз Т.Ганхуягийн хамт 2020 оны 01 дүгээр сараас хойш барилгын засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэж байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бид хоёр дээрх ажлаа хийж гүйцэтгэж байсан юм. Тэгтэл 17 цагийн орчимд гаднаас тавилга зөөсөн машин орж ирэх болоод би өөрийн эзэмшлийн 52-45 УББ улсын дугаартай Тоёота Филдер маркийн автомашинаа хашааны гадаа зам дагуу байрлуулж тавьсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 19 цагийн орчимд явах гээд гарч иртэл миний машины жолоочийн талын хойд жижиг цонх хагарсан байхаар нь машинаа шалгаад үзтэл манай найз Т.Ганхуягийн хар өнгийн цүнх алга болсон байсан учраас тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан. ... 52-45 УББ улсын дугаартай машин миний өөрийн эзэмшлийн машин бөгөөд 2019 оны 11 дүгээр сард худалдан авч байсан. Тэгэхдээ 2020 оны 01 дүгээр сард мөнгөний хэрэг гараад Монголианмортгэйж фанд ХХК-д 5.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байгаа. Би шил солиулсан мөнгө болох 50.000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /2хх24-26/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...автомашины гурвалжин шил болон засуулах зардал нийт дүн 55.000 төгрөг...” гэх тайлан /2хх52-53/, Ц.Мөнх-Эрдэнэ, С.А нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /2хх64, 70/ болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна.
4.4. Шүүгдэгч Б.Б, Х.Э, С.А нарын бүлэглэн үйлдсэн үйлдлийн тухайд: 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9-232 тоотод оршин суух Ж.Жаргалсайханы өвлийн сууцны цонхыг түлхэн орж хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтрэн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 105.000 төгрөгийг хулгайлан авч 605.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх3/,
- 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх5-10/,
- Б.Бгаас эд зүйл хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх13-14/,
- Хохирогч Ж.Жаргалсайханы “...2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлээрээ хүүхдүүдээ гулгуулах гэж 14 цагийн үед гэрээ цоожлоод гарсан. Тэгээд буцаад 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн вакум цонх онгойлгосон хашаан дотор ороход 3 залуу хашаа даваад зугтаасан. Тэгээд манай хүү Мөнхтулга машинтай араас нь хөөгөөд гурван залууг айлын нойлд нуугдсан байсан газраас нь барьж авсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст авчирч хүлээлгэж өгч, цагдаагийн байгууллагад хандсан. ...Дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг нийтэд нь 500.000 төгрөгөөр үнэлж байна. Сүүлд алдсан зүйлсээ дахин бүртгэхэд ягаан өнгөтэй эмэгтэй хүний хэрэглэж байсан түрүүвч дотор байсан 20.000 төгрөгөөр таван ширхэг, 1 ширхэг 5.000 төгрөг, нийт 105.000 төгрөг алдсан байсан. Өөр алдсан юмгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-17-18/,
-дахин мэдүүлсэн “...Түрүүвч орны араас олдсон, Түрийвч алдаагүй. Дотор нь байсан 105.000 төгрөг байхгүй байсан. Хохирлын 105.000 төгрөгийг хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-19/, мөн дахин мэдүүлсэн “...Би хулгайд алдсан мөнгөн аягаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх20/,
- Гэрч Ж.Мөнхтулгын “...Манай хашаанд манай аавын байшин болон миний байшин байдаг юм. Аавын маань байшинд манай аав, ээж болон манай дүүгийн 2 хүүхэд байдаг юм. Тэгээд би өнөөдөр 14 цаг өнгөрч байхад аав ээж болон эхнэр, хүүхэд, дүү нараа дагуулаад гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад 18 цаг өнгөрч байхад би ганцаараа гэрийнхээ хашааныхаа гадаа ирээд автомашинаа хашаа руугаа оруулах гээд хашааныхаа хаалгаар яваад ортол үл таних 3 эрэгтэй манай хашааг даваад зугтааж байхыг харсан. Тэгээд би машинтайгаа хойноос нь хөөтөл уг этгээдүүд уулын уруу 2-3 айлын хашаа дамнаад зугтаагаад яваад байсан. Тэгэхээр нь би машинтайгаа гудамжныхаа нөгөө талаас нь гараад иртэл тухайн 3 эрэгтэй зам дагаад дээшээ алхаад явж байгаад намайг машинтайгаа ирж байхыг харангуут айлын хашааны онгорхой хаалгаар нь орсон. Тэгээд би тухайн айлын хашааны үүдэнд яваад очтол эдгээр гурван эрэгтэй тухайн айлын модон бие засах өрөө рүү орчихсон байсан. Яг тэгэхэд тэр 3 эрэгтэйн орсон хашааны айлын эрэгтэй автомашинаа хучиж байсан байж таараад “юун хүмүүс вэ” гээд тухайн айлын эзэн хэлж байхад би тухайн айлын эзэгтэй тэр этгээдүүдийг барьж авсан. ...Намайг хашаа руугаа яваад ортол 3 эрэгтэй хүмүүс намайг харангуутаа шууд хашаа даваад зугтаасан. ...Манай аавын байшингийн вакум цонхыг хөшөөд цонхоор орсон байсан. Манай байшин руу бол нэвтэрч ороогүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх29-30/, гэрч Г.Батзоригийн мэдүүлэг /1хх25/,
- “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...мөнгөн аяганы үнэлгээг 500.000 төгрөг...” гэсэн үнэлгээ /1хх36-38/ болон Б.Б, Х.Э, С.А нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
4.5. Шүүгдэгч Э.Э, М.Б нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 5 дугаар гудамжны 160а тоотод оршин суух Б.Байгалмаагийн монгол гэрийн хаалгыг эвдлэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Арина маркийн 50 инчийн зурагтыг хулгайлан авсан болох нь:
- 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7хх114/,
- 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх115-119/,
- Эд зүйл хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх123-124/,
- Хохирогч Б.Байгалмаагийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын 5 дугаар гудамжны 160а тоотод байрлах хашаанд байх гэртээ хүүхдүүдийн хамт амьдардаг юм. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан ба манай гэрт хүн үлдээгүй тул би гэрээ цоожлоод явсан юм. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг хөшиж манай гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс 2019 онд 899.000 төгрөгөөр худалдан авч байсан 50 инчийн “ Арина” маркийн зурагт алдагдсан. Манай хаалганы цоожийг цүүтэй нь мушгиад далийчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /7хх-129/,
- дахин мэдүүлсэн “...би өөрийн гэрээс алдсан 50 инчийн зурагтыг бүрэн бүтэн хүлээн авлаа...” гэсэн мэдүүлэг /7хх132/,
- Гэрч Д.Батсүхийн “...2019 оны 07 дугаар сарын сүүлээр миний зүс таних Батка /Б/ гэх залуу ломбардад хугацаа нь дуусах гэж байгаа зурагт байгаа. Энэ зурагтыг хүнээс юмны барьцаанд авсан гэж хэлж байсан. Тэгээд Батка тэр үед 700.000 төгрөг ав гэж байсан. Тэгээд мөнгөгүй болоод авч чадаагүй. Тэгээд 1 удаа сунгалт хийлгэсэн. Дараа нь мөнгөтэй болоод 07 сарын сүүлээр модны хоёрын тэнд байдаг ломбардаас Баткатай цуг очиж авсан юм. Тэгээд 500.000 төгрөг Баткад өгөөд зурагтыг авсан...” гэсэн мэдүүлэг /7хх-136/,
- “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...зурагтыг 740.000 төгрөгөөр үнэлсэн...” гэх тайлан /7хх-148-149/ болон Э.Э, М.Б нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэгээр /6хх190, 198/ нотлогдож байна.
4.6. Шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 4-146б тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Халиуныг алгадах, цохих, газар унаган дээрээс нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /8хх133/,
- Хохирогч Г.Халиуны “...Б хоёулаа урд гэрт орж унтаж амарцгаая гэж хэлээд бид хоёр гэр рүүгээ орсон чинь Б гэрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирэхээр нь бид хоёр хувааж уугаад байж байсан чинь Б гэнэт чи 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хачин юмнуудтай нийлж яваад авч өгсөн утас алга болгочихдог нь яадаг юм гээд над руу уурлаад миний хацар руу гараараа алгадаж, нүүр рүү гараа зангидаж байгаад цохиж аваад мөн намайг газар унагааж байгаад дээрээ өшиглөөд байсан. Тэгээд би Бийг аргадаж байгаад нойл ороод ирье гэж байгаад Бийн төрсөн ээжийнх нь гэр рүү зугтаж орсон чинь Б миний араас орж ирснээ ээжийнхээ хажууд сууж байсан чинь миний үснээс чирээд гэрээс гаргаад нөгөө гэр рүү дагуулж орсон... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /8хх140-143/,
- Гэрч М.Оюун-Эрдэнийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны орой би ажлаасаа ирээд хоол унд идчихээд байж байхад урд талын жижиг гэрт Халиун, Б хоёр чанга дуугараад, хэрүүл хийгээд байх шиг байсан...Халиун тэр хоёр арай хийж дуу шуу нь намжаад байж байсан чинь гаднаас Халиун гэрт гүйгээд ороод ирсэн. Тэгсэн Халиунаагийн хоёр нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /8хх156-158/,
- Гэрч С.Алтанцэцэгийн “...2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 4-14б тоотод Б архи уучихсан байсан үедээ Халиунаагийн хувцсыг урж тастаж хаяад бөгс рүү нь гараа хийж байгаад татсан гээд цагдаад мэдэгдэж байсан. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 4-2417 дугаар тоотод бид нарыг байхгүй байхад бас зодож байсан. Тэгж явж байгаад 2019 оны 11 сард энэ хоёр буцаж нийлээд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах найзынд нь байхад бас зодож цохисон гэсэн. ...2020 оны 02 сарын 07-ны өдөр гэртээ ирж хонохдоо нүүр ам нь хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд би асуусан чинь Б намайг 2020 оны 02 сарын 05-ны өдөр зодож цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /8хх161-162/,
- шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн “...Г.Халиун гэрт ирчхээд ганц юм аваад өгөөч миний дотор муу байна гэхээр нь би дэлгүүр орж 0,5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийн авч өгсөн. Тэгээд бид хоёр нөгөө архиа хажуу талын илүү гэрт орж хувааж уугаад би архиныхаа халуунд хонуут өнжүүтээр архи дарс уугаад хаагуур хоноглоод яваад байгаа юм гэсэн хэлсэн. Г.Халиунаа нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр надтай уулзахаасаа өмнөх өдөр нь надаас гадна хамт явалддаг залуу дээрээ очиж хоночхоод маргааш нь над дээр ирж хоносон байсан. Би тэрийг нь мэдээд уур хүрээд Халиунаад хэдэн үг хэлээд хоёр хацар руу нь ээлжлээд алгадаж авсан юм...” гэсэн мэдүүлгээр /9хх1-2/ нотлогдож байна.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд “...Г.Халиуны биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 2 нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, зүүн шанаанд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн /8хх166-167/ байх ба хохирогчийн биед учирсан энэхүү хохирол нь шүүгдэгч М.Бийн гэм буруугийн санаатайгаа зодож, цохисон үйлдлийн улмаас үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
- Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
4.7. Шүүгдэгч М.А, С.А, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Д, М.Г нарын бүлэглэн бусдын тээврийн хэрэгслийн цонхыг хагалж тусгайлан хамгаалсан агуулах, байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн тухайд:
2020 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 302 дугаар байрны авто зогсоолд байсан Ц.Сумъяахандын эзэмшлийн 00-25 УНЦ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж, хууль бусаар нэвтэрч 2 хос бугуйн цаг, тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуй зэргийг хулгайлж нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн зогсоолд байсан Б.Угтахбаярын эзэмшлийн 17-57 УБН улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж цахилгаан хөрөө, сейфийг хулгайлж нийт 340.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн зогсоолд байсан Ч.Энх-Отгоны эзэмшлийн 47-17 УБЯ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг хагалж цахилгаан дрилл, дуран зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 1.476.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь:
- 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх8/,
- 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх9-17/,
- 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...бараан өнгийн 4 этгээд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо 1038 дугаар байрны урд тал Буянт-Ухаа хорооллын габот орчим хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг харуулав. Сэжигтэй этгээдүүд цагаан өнгийн 3 салаа обудтай тээврийн хэрэгсэлд сууж явсныг харуулав... 04-42УБВ дугаартай болохыг харуулав...” гэж тусгасан, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх18-21/,
- Хохирогч Ц.Сумъяахандын “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 302-22 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн 00-25 УНЦ улсын дугаартай Тоёота Приус 30 загварын цагаан өнгийн автомашинаа 302 дугаар байрны зүүн талын шороон зогсоол дээр тавиад өглөө 07 цаг 53 минутад над руу хүн залгаад машины чинь дугуй алга болсон байна гэж хэлсэн. Би гарч ирээд үзэхэд миний автомашины зүүн талын урд жижиг шилийг хагалаад дотор байсан эд зүйлсийг нь ухаад данхраад өргөж нэг талд нь блок ивээд 4 дугуйг тайлж аваад аваарын гар дугуйг зүүн хойд талд нь боож орхисон байсан учир цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...1-16 инчийн никель 3 салаа обудтай 4 ширхэг өвлийн 195*60*16 хэмжээтэй дугуйтай нь 2019 оны 12 дугаар сард 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн 2 бугуйн цаг, бугуйвчтай хосоороо манай нөхөр 80.000 төгрөгөөр худалдан авч өгсөн шинээрээ байсан...” гэсэн мэдүүлэг /3хх27-28/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...автомашины 4 дугуйг нийт 880.000 төгрөг...” гэх тайлан /3хх51-52/,
- Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...автомашины гурвалжин шил, бугуйн хос цаг нийт дүн 140.000 төгрөг...” гэх тайлан /9хх234-236/,
- Хохирогч Б.Угтахбаярын “...Би өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн хадам ээжийн гэрт эхнэр хүүхдийн хамт ирж хоносон юм. Тэгэхдээ өөрийн эзэмшлийн 17-57 УБН улсын дугаартай Тоёота Приус-41 загварын хар өнгийн автомашинаа 302 дугаар байрны зүүн талын шороон зогсоол дээр тавиад өглөө 07 цаг 54 минутад над руу хүн залгаад машины чинь шилийг хагалсан байна гэж надад хэлсэн. Би гараад машин дээрээ очиж үзэхэд миний автомашины зүүн талын урд жижиг шилийг хагалаад дотор байсан эд зүйлсийг нь ухаж үзээд хойно байсан цахилгаан модны хөрөө хулгайд алдагдсан байна лээ. ...2020 оны 09 дүгээр сард Нарантуул зах дээрээс цахилгаан хөрөөг 280.000 төгрөгөөр мөн сейфийг 30.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хятад улсад үйлдвэрлэгдсэн бренд загварыг мэдэхгүй байна. Урд гурвалжин шил сэлбэг зардаг газраас асуусан чинь 70.000 төгрөг гэж байна лээ...” гэсэн мэдүүлэг /3хх-30-31/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...модны хөрөө, төмөр сейф, машины гурвалжин шил нийт 340.000 төгрөг...” гэх тайлан /3хх57-58/,
- Хохирогч Ч.Энх-Отгоны “...Би өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хадмынхаа гэрт эхнэр хүүхдүүдийн хамт ирж хоносон юм. Тэгээд машинаа байрны дунд зогсоолд оруулах гэтэл зам засаж байгаа оруулж болохгүй гэхээр нь өөрийн эзэмшлийн 47-17 УБЯ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 загварын хар өнгийн автомашинаа 302 дугаар байрны зүүн талын шороон зогсоол дээр 19 цагийн үед тавиад өнөөдөр өглөө 08 цаг 35 минутад над руу хүн залгаад машины чинь шилийг хагалсан байна гэж надад хэлсэн. Би гараад машин дээрээ очиж үзэхэд миний автомашины зүүн талын хойд хаалганы шилийг хагалж дотогш орж байсан эд зүйлсийг нь ухаж үзээд хойно байсан цохилттой дрилл, голын хайрцагт байсан инженерийн дуран зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна лээ. ...Инженерийн дуран нь “UNI-T” брендийн LR1000 загварын дуран 2018 онд 450.000 төгрөгөөр худалдан авч байсан. “Dewalt” брэндийн DCH-253 загварын батарейгаар ажилладаг дрилл 2019 онд 1.760.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо анх худалдан авсан үнээрээ үнэлж байна. Мөн машины хойд хаалганы шил 150.000 төгрөгийн үнэтэй байдаг гэсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-33-34/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...дуран, дрилл, хаалганы шил нийт 1.476.000 төгрөг...” гэх тайлан /3хх54-55/,
- Ц.Мөнх-Эрдэнэ, М.Г, Э.Д нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн үед яллах дүгнэлтэд дурдсан тавуулаа хамт явсан гэсэн агуулга бүхий мэдүүлгээр /3хх122, 128, 134/ тус тус нотлогдож байна.
4.8. Шүүгдэгч С.А, Ц.Мөнх-Эрдэнэ, М.А нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Их наяд худалдааны төвийн хажуугийн зогсоолд зогсож байсан Б.Айбекийн эзэмшлийн 69-43 УБЗ улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашины гурвалжин цонхыг хагалж тусгайлан хамгаалсан агуулах, байранд нэвтэрч хүнсний эд зүйл хулгайлан нийт 1.518.016 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх170/,
- 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх170-174/,
- 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...шөнө 03 цаг 45 минутад цагаа өнгийн, багаж хэсэг нь хар өнгийн гоёлын обудтай ...тоёота приус 30 маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд ... 2 этгээд гарч ирээд 69-43 УБЗ улсын дугаартай автомашин дээр очиж дотор талаас хайрцагтай эд зүйлс зөөгөөд хөдөлж байгаа бичлэг байв...” гэж тусгасан, мөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх175-177/,
- Хохирогч Б.Айбекийн гэрчээр өгсөн “...Өчигдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Цаплага” ХХК-ний агуулахаас 69-43 УБЗ улсын дугаартай автомашиндаа 6 хайрцаг иштэй чихэр, 2 хайрцаг школад, 4 хайрцаг кекс, зэрэг зүйлүүдийг очиж аваад өглөө бараагаа тараахаар болж ХУД-ын нутаг дэвсгэрт байрлах Их наяд төвийн урд байх авто машины зогсоол дээр байрлуулан тавьсан юм. Уг байрлуулсан тавьсан цаг нь 22 цаг 30 минутын үед байсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг 30 минутанд гэрээсээ гарч ирээд машин дээрээ ирэхэд жолоочийн хаалганы урд байх гурвалжин цонх хагарсан байсан. Тэгээд хаалгаа онгойлгож үзэхэд дотор нь байсан хүнсний эд зүйлүүд байхгүй байсан учир цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /3хх-186-187/,
- Дахин мэдүүлсэн “...Би тухайн барааг ачаад Их наяд плазагийн зогсоол дээр тавиад маргааш нь түгээлт хийх гээд гараад ирэхэд хулгайд алдагдсан байсан. ...Манай байгууллагад 1.518.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /3хх-183/,
- “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...автомашины жижиг шилийг оролцуулаад эд зүйлсийн нийт үнэ: 1.518.016 төгрөг...” гэх тайлан /3хх204-207/, болон С.А, М.А нарын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
5. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд халдан эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, мөн гэмт хэргийн үйлдлээ хялбарчлах зорилгоор буюу учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэг.
6. Шүүгдэгч М.А, С.А, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Д, М.Г нар нь хохирогч Т.Ганхуяг, Ц.Сумъяаханд, Б.Угтахбаяр, Ч.Энх-Отгон, Б.Айбек нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалан дотроос нь эд зүйл хулгайлсан үйлдлийг улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзсэнийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Учир нь автомашин нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна эд зүйлээ хадгалах, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, дохиолол бүхий хамгаалалттай тухайн эзэмшигч, өмчлөгчийн тусгайлан хамгаалсан өмч хөрөнгө гэж үздэг.
Дээр дурдсанаар хохирогч нар бүгдээрээ тээврийн хэрэгслээ түгжиж үлдээсэн нөхцөл байдал тогтоогдсон ба эзэмшигч нь автомашиныхаа цонх, хаалгыг нь онгорхой, бусдад эд зүйлээ алдах боломжтой байдалд үлдээгээгүй тохиолдолд тусгайлан хамгаалсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл автомашины цоожинд түлхүүр тааруулан хаалгыг онгойлгох, эсхүл багаж хэрэгсэл ашиглан цоожийг эвдэх, цонхыг хагалах зэрэг аргаар автомашины бүхээгт нэвтэрсэн тохиолдолд тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэхүү үндэслэлээр өмгөөлөгч Б.Тэнгисийн дүгнэлтийг хүлээн аваагүйг тодотгож байна.
7. Шүүгдэгч нарын хувьд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд дээр дурдсан үйл баримтаар яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн үндэслэл тогтоогдож байна.
8. Тиймээс шүүгдэгч нарыг дараах байдлаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Үүнд:
8.1. Шүүгдэгч Б.Б нь дангаар 1, бүлэглэн 1, нийт 2 удаагийн хулгайлах үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
8.2. Шүүгдэгч С.А нь бүлэглэн 6 удаагийн хулгайлах үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
8.3. Шүүгдэгч М.Г нь бүлэглэн 3 удаагийн хулгайлах үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
8.4. Шүүгдэгч М.А нь бүлэглэн 4 удаагийн хулгайлах үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,
8.5. Шүүгдэгч Х.Э нь бүлэглэн 1 удаагийн хулгайлах үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,
8.6. Шүүгдэгч М.Б нь бүлэглэн 1 удаагийн хулгайлах үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,
8.7. Шүүгдэгч Э.Д нь бүлэглэн 9 удаагийн хулгайлах үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд,
8.8. Шүүгдэгч Э.Э нь бүлэглэн 7 удаагийн хулгайлах үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
9. Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн сүүлийн үйлдэл Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2346 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн болно. Гэвч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2014 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш хэргийг харьяаллаар шилжүүлсэн гэж буцаан тус шүүхэд шилжүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор талуудаас шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулахад харьяалалтай холбоотой хүсэлт байхгүй, мөн хэргийн байдлыг бодитойгоор тогтооход сөргөөр нөлөөлөх зүйлгүй гэдгээ илэрхийлж байсныг тэмдэглэж байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дах хэсэгт Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан. Түүнчлэн шүүх хооронд сүүлчийн үйлдэлтэй холбоотой шүүхийн харьяаллын асуудлаар удаа дараа хоорондоо хэргийг шилжүүлэх нь зохимжгүй тул хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход энэхүү харьяаллын асуудал нөлөөлөхгүй гэж дүгнэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
10. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсонтой холбоотойгоор тэдгээрийн бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх байдлаар зөрчигдсөн эрхийг сэргээх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго билээ.
11. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
12.1. Шүүгдэгч нарын хувьд гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогч нарт хохирлыг барагдуулсан, эд зүйлийг буцаан олгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул хохирогч тус бүрийн хохирол дараах байдлаар төлөгдсөнийг тодруулж байна. Үүнд:
- Хохирогч Б.Гэрэлсүрэн нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн мэдүүлэгтээ 600.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утас байхгүй байна гэж мэдүүлсэн байх ба /4хх74-75/ шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 15-нд хохирогчийн 5540468148 дугаар дансанд 700.000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг /данс хуулга/ шүүхэд ирүүлсэн байна. Иймд хохирогч Б.Гэрэлсүрэнгийн хохирол бүрэн төлөгдсөн гэж дүгнэлээ.
- Хохирогч Ө.Цэдэндорж, Т.Баттуяа, Ц.Үржинлхам нар нь Б.Бгаас нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн төлөгдсөн талаарх тодорхойлолтыг тус тус нотариатаар гэрчлүүлэн гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч хуралдаанд гаргаж өгсөн байна.
- Хохирогч Г.Үгдэлмээ, Т.Болдбаатар нарын “алдсан эд зүйлсээ биет байдлаар болон мөнгөн хэлбэрээр хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн агуулгатай мэдүүлгүүд. /7хх233, 238/,
- Хохирогч З.Эрхэмбаярын хохирлоо бүрэн хүлээн авсан тухайн хүсэлт, мөнгөн шилжүүлгийн баримт /9хх188-189/
- Хохирогч Г.Баттулгын хулгайд алдсан эд зүйлээ биет байдлаар бүрэн хүлээн авсан тухай мэдүүлэг /6хх147/
- Хохирогч Н.Сүхдоржид 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр эд зүйлийг бүрэн хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх83/
- Хохирогч О.Эрдэнэчулууныг төлөөлөн түүний төрсөн ах О.Бямбадоржийн мэдүүлсэн “...алга болсон эд зүйлүүдийг бүгдийг нь буцааж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /6хх111/,
- Хохирогч Т.Ганхуяг нь эд зүйлийг биет байдлаар болон 500.000 төгрөг бэлнээр авсан, хохирол бүрэн барагдсан агуулга бүхий мэдүүлэг /2хх147/
- Хохирогч Ж.Жаргалсайханы хохирол бүрэн төлөгдсөн талаарх мэдүүлэг /1хх20/,
- Хохирогч Б.Байгалмаагийн “...би өөрийн гэрээс алдсан 50 инчийн зурагтыг бүрэн бүтэн хүлээн авлаа...” гэсэн мэдүүлэг /7хх132/,
- Хохирогч Г.Халиун нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй тухай мэдүүлснийг /8хх143/ дурдаж байна.
12.2. Шүүгдэгч М.А, С.А, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Д, М.Г нар нь хамтран хохирогч Ц.Сумъяахандад 1.020.000 төгрөг, хохирогч Б.Угтахбаярт 340.000 төгрөг, хохирогч Ч.Энх-Отгонд 1.476.000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.
12.3. Шүүгдэгч С.А, Ц.Мөнх-Эрдэнэ, М.А нар нь хохирогч Б.Айбект 1.518.016 төгрөгийн хохирлыг хамтран учруулжээ.
12.4. Мөн шүүгдэгч С.А, Ц.Мөнх-Эрдэнэ нарын гэм буруутай үйлдлээс шалтгаалан иргэний нэхэмжлэгч Ж.Болорчулууны эзэмшлийн тээврийн хэрэгслийн цонх хагарсан хохирол болох 55.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Аын хариуцан төлбөл зохих 27.500 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулах нь зөв байна.
- Шүүгдэгч Э.Даас хохирогч Ц.Сумъяахандад төлбөл зохих 204.000 төгрөгийг төлсөн, харин хохирогч Б.Угтахбаярт 68.000 төгрөг төлөх ёстойгоос 227.200 төгрөгийг андууран илүү төлсөн, улмаар хохирогч Ч.Энх-Отгонд 295.200 төгрөг төлөхөөс 68.000 /10хх137/ төлсөн нөхцөл байдал тогтоогдлоо.
- Мөн шүүгдэгч М.Г хохирогч Ц.Сумъяахандад төлбөл зохих 204.000 төгрөгийг төлсөн /10хх133/, мөн дээрхтэй адил хохирогч Б.Угтахбаярт 68.000 төгрөг төлөх ёстойгоос 227.200 төгрөг андууран илүү төлсөн /10хх134/, хохирогч Ч.Энх-Отгонд 295.200 төгрөг төлөхөөс 68.000 төгрөг /10хх135/ төлжээ.
- Мөн шүүгдэгч С.Ааас хохирогч Б.Угтахбаярт 68.000 төгрөг төлөх ёстойгоос 227.200 төгрөг андууран илүү төлсөн, хохирогч Ч.Энх-Отгонд 295.200 төгрөг төлөхөөс 68.000 төгрөг төлөгдсөн нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч нар шүүх хуралдаанаас өмнө хохирлыг дээрх байдлаар төлсөн байх ба улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт хохирогч Ч.Энх-Отгон, Б.Угтахбаяр нарын хохирлыг зөрүүлж бичсэнээс шалтгаалжээ.
- Улмаар хохирогч Б.Угтахбаярт гэмт хэргийн улмаас 340.000 төгрөгийн хохирол учирсан /шүүгдэгч М.А, Ц.Мөнх-Эрдэнэ нарын тус тус төлбөл зохих 68.000 төгрөг оролцуулаад/ байхад түүнд 885.600 төгрөг төлөгдсөн буюу 545.600 төгрөг илүү төлөгджээ.
12.5. Хохирогч Б.Угтахбаяр нь шүүгдэгч Э.Д, М.Г, С.А нарын илүү төлсөн 545.600 төгрөгийг зүй ёсны хүрээнд буцаан төлөх, шаардлагатай тохиолдолд түүнээс Иргэний хэргийн шүүхийн журмаар шаардах эрхтэйг дурдаж байна. Иймд Шүүгдэгч Э.Д, М.Г, С.А нараас 545.600 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Энх-Отгонд олгуулж шийдвэрлэв.
Мөн хохирогч Б.Угтахбаярын хохирол бүрэн төлөгдсөн тул шүүгдэгч М.А болон Ц.Мөнх-Эрдэнэ нараас түүнд төлөх ёстой байсан хохирлыг хохирогч Ч.Энх-Отгонд төлүүлэх нь зөв байна. /Ц.Мөнх-Эрдэнийн хохирогч Ч.Энх-Отгонд төлбөл зохих дүн 363.200 төгрөг/
12.6. Шүүгдэгч М.Аас нийт 1.073.205 төгрөгийг хохиролд төлөхөөр тус шүүхийн барьцаа байршуулах Төрийн сангийн 100900005407 дугаар дансанд байршуулсан нь баримтаар тогтоогдож байна. Энэхүү Төрийн сангийн 100900005407 дугаар дансанд тушаасан мөнгөнөөс хохирогч Ц.Сумъяахандад 204.000 төгрөг, хохирогч Ч.Энх-Отгонд 363.200 төгрөг, хохирогч Б.Айбект 506.005 төгрөгийг тус гаргуулан олгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч М.Алтантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
- Мөн шүүхээс шүүгдэгч С.Ааас 204.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Сумъяахандад, 506.005 төгрөг гаргуулан хохирогч Б.Айбект, 27.500 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Болорчулуунд олгуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь Төрийн сангийн 100900005407 тоот дансанд 300.000 төгрөгийг байршуулсан баримтыг шүүхэд ирүүлжээ.
- Үүнээс хохирогч Ц.Сумъяахандад төлбөл зохих 204.000 төгрөгийг уг данснаас гаргуулан төлүүлж, үлдэх 96.000 төгрөгийг хохирогч Б.Айбекийн хохиролд төлүүлэн, шүүгдэгч С.Аыг хохирогч Б.Айбект 410.005 төгрөгийн төлөх төлбөртэй, иргэний нэхэмжлэгч Ж.Болорчулуунд 27.500 төгрөгийн төлөх төлбөртэй гэж дүгнэлээ.
12.7. Дээр дурдсанаар хохирогч нарт хохирол нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч Б.Б, Х.Э, М.А, М.Б, Э.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
13. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Эт 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Ад 3 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Гэд 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч М.А 3 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Бт 2 жил 6 сарын хугацаагаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Д, Э.Э нарт тус тус 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан.
- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Э.Дын эзэмшлийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох дүгнэлтийг гаргасан.
14. Өмгөөлөгч Б.Тэнгис эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч М.Алтантулгын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээсэн байдлыг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах дүгнэлт гаргасан.
15. Өмгөөлөгч Г.Аззаяа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялыг оногдуулах дүгнэлт гаргасан
16. Өмгөөлөгч Д.Гомбо эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч Х.Э, Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн үйлдлийн тоо, хувийн байдлыг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, зорчих эрхийг хязгаарлахдаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр хүрээг тогтоолгох дүгнэлт гаргасан.
17. Өмгөөлөгч Ж.Энхтуяа эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо өөрөө хөдөлмөр хийж төлж байгаа, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан, зорчих эрхийг хязгаарлахдаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хүрээн хөдөлмөр хийх боломжтойгоор хүрээг тогтоолгох дүгнэлт гаргасан.
18. Шүүгдэгч Б.Б, Х.Э, М.Г, М.А, М.Б, Э.Д, Э.Э нар дээр дурдсанаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцов. Улмаар шүүгдэгч Б.Б, Х.Э, М.Г, М.А, М.Б, Э.Д, Э.Э, С.А нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтайд тооцох нь зөв байна.
19. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн тоо, хохирлыг барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
20. Шүүгдэгч нар нь хувийн байдлын хувьд урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал, мөн хугацаанаас өмнө суллагдсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэн энэ талаарх өмгөөлөгч Г.Аззаяагийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар
- гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, 1 удаагийн бүлэглэн, 1 удаагийн дангаар үйлдлийг харгалзан шүүгдэгч Б.Бд 2 жилийн хугацаагаар,
- бүлэглэн 1 удаагийн үйлдэлтэй, бусдад учруулсан хохирлоо төлснийг харгалзан шүүгдэгч Х.Эт 2 жилийн хугацаагаар,
- хохирогч нарт учруулсан хохирлын зохих хэсгийг төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, бүлэглэн 6 удаагийн үйлдэлтэйг харгалзан шүүгдэгч С.Ад 3 жилийн хугацаагаар,
- хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, 3 удаагийн бүлэглэн үйлдэлтэйг харгалзан шүүгдэгч М.Гэд 2 жилийн хугацаагаар,
- гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн, 4 удаагийн бүлэглэн үйлдэлтэйг харгалзан шүүгдэгч М.Ад 2 жилийн хугацаагаар,
- гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, 1 удаагийн бүлэглэн үйлдэлтэйг харгалзан шүүгдэгч М.Бт 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэв.
- Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар
- хохирогч нар учруулсан хохирлоо төлсөн байдал, бүлэглэн 9 удаагийн үйлдэлтэйг харгалзан шүүгдэгч Э.Дд 3 жилийн хугацаагаар,
- гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, бүлэглэн 7 удаагийн үйлдэлтэйг харгалзан шүүгдэгч Э.Эад 3 жилийн хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэв.
- Мөн шүүгдэгч М.Бийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шинж байдал, энэ төрлийн зөрчил гаргаж байсан болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зөв байна.
22. Зарим шүүгдэгч нар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж хяналт тогтоосонд хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тухайд:
- Шүүгдэгч Х.Эын хувьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, улмаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 01жил 3 сар 09 хоногийн ялыг хугацаанаас өмнө суллаж хянан харгалзсан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь дээр дурдсанаар тогтоогдсон байна.
- Мөн шүүгдэгч С.Аын хувьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил, 06 сар, 40 хоногийн хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар, 40 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.
- Мөн шүүгдэгч М.Алтантулгын хувьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 05 сар, 2 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 419 дугаар шүүгчийн захирамжаар үлдсэн 9 сар 13 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаан буюу 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлджээ.
- Мөн шүүгдэгч Э.Д нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хорих ял дээр нэмж, нийт биеэр эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар тогтоосон, улмаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 445 дугаар захирамжаар үлдсэн 01 жил 3 сар 02 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж заасан.
Иймээс шүүгдэгч Х.Энхбаатар, С.А, М.А, Э.Д нарын дээрх байдлаар хугацаанаас өмнө суллагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэдгээрийн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх хууль зүйн үндэслэл бүрджээ.
24. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг/ гэмт хэрэг, ... Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”. Мөн зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.
Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно”, мөн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж хуулийг хэрэглэх журмыг хуульчилжээ.
25. Хуулийн энэхүү заалтаас үзэхэд шүүгдэгч Х.Э, С.А, М.А, Э.Д нарын хорих ялын хугацаанаас өмнө суллагдсан хэргийн зүйлчлэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасанд хамаарч байх төдийгүй, тэдгээрийг хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн гэж үзэн тухайн зүйл хэсэг тус бүрд өршөөл үзүүлсний дараа ялыг нэмж нэгтгэхээр зохицуулжээ.
26. Дээр дурдсанаар шүүгдэгч Х.Э, С.А, М.А, Э.Д Б.Б, Э.Э, М.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жилээс доош хугацаагаар хорих ял оногдуулсан тул оногдуулсан хорих ялын хугацааг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж эдлүүлэх үндэслэлтэй байна. Мөн тэдгээрийн хувьд тодорхой оршин суух хаягтай болох нь тэдгээрийн хувийн байдалтай холбоотой баримтууд, өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон хамгийн сүүлийн үйлдэл нь 2020 оны 10 дугаар сард байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
27. Харин шүүгдэгч М.Бийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 296 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 652 дугаар тогтоолоор 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, үүнээс хойш дахин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ий өдрийн 1013 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж байжээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасны дагуу шүүгдэгч М.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл болон 1 удаагийн хулгайлах үйлдэл тус тус Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байна.
Тодруулбал, шүүгдэгчийн хувьд Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш 2015 онд дахин санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн байх тул түүнийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах хууль зүйн боломжгүй нөхцөл бүрджээ. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоож, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж байдлыг нь харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
28. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.4, 12.14 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01жил 3 сар 09 хоногийн хорих ялыг, шүүгдэгч С.Аын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 7 сар, 10 хоногийн хорих ялыг, шүүгдэгч М.Алтантулгын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоос үлдсэн 9 сар 13 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Э.Дын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 3 сар 02 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэснийг шүүхээс баримталсныг дурдах нь зүйтэй.
29. Дээрх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Х.Эт оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч С.Ад оногдуулсан 3 жилийн, шүүгдэгч М.Гэд оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч М.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Д, Э.Э нарт тус тус оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сорьж шийдвэрлэв.
30. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э, С.А, М.А, Э.Д нарын хугацаанаас өмнө суллагдсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, мөн оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаалах ялаар сольсон хугацаануудыг нэмж нэгтгэн тэдгээрийн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Х.Эын хувьд 3 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар, шүүгдэгч С.Аын хувьд 3 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар, шүүгдэгч М.Алтантулгын хувьд 2 жил 9 сар 13 хоногийн хугацаагаар, Э.Дын хувьд 4 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар тус тус ялын хугацааг тогтоож шийдвэрлэв.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа шүүгдэгч нарт 2 жилээс 4 жил 3 сарын хугацаанд ялыг оногдуулж байгаа хугацааг харгалзан тэдгээрт үүрэг хүлээлгэхдээ оршин суух газар гэдгийг засаг захиргааны хамгийн бага нэгж болох хорооны нутаг дэвсгэрийн хязгаараар тогтоон ялыг оногдуулж шийдвэрлэв.
32. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, түүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Тиймээс зорчих эрхийг хязгаарлах хүрээ хязгаарыг аймаг, нийслэл, сум, дүүргийн гэсэн байдлаар тусгах нь оршин суугаа газрыг хэт өргөжүүлсэн, улмаар ял шийтгэлийн бодлого алдагдах нөхцөл бүрдэх учраас шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан “зорчих эрхийг хязгаарлахдаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахгүй байхаар үүрэг хүлээлгэх дүгнэлт”-ийг хүлээн авах боломжгүй юм. Мөн шүүгдэгч нарын хувьд хүргэлтийн үйлчилгээнд ажилладаг, байгууллагад жолоочоор ажилладаг гэсэн тайлбар гаргаж байх тул тэдгээрт тодорхой чиглэл заан зорчих эрхтэйгээр үүрэг хүлээлгэх боломжгүй юм.
33. Иймд шүүгдэгч Б.Бг Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны, шүүгдэгч Х.Эыг Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны, шүүгдэгч С.Аыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны, шүүгдэгч М.Гийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны, шүүгдэгч М.Алтантулгыг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны, шүүгдэгч Э.Дыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны, шүүгдэгч Э.Эыг Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын цагдан хоригдсон 87, Э.Дын цагдан хоригдсон 57, М.Гийн цагдан хоригдсон 57, М.Алтантулгын цагдан хоригдсон 43, шүүгдэгч Э.Эын шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
35. Тус хэрэгт шүүгдэгч Э.Дын эзэмшлийн 07-79 УНМ улсын дугаартай “тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 09 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Учир нь шүүгдэгч Э.Д нь хохирогч З.Эрхэмбаярын эд зүйлийг хулгайлах үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тус үйлдэлдээ 07-79 УНМ улсын дугаартай “тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримт тогтоогдоогүй, мөн тэрээр гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн байх тул битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
36. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн төмөр цоож 1 ширхэг, 41 кг жинтэй 39х55 хэмжээтэй дүрс нь өөрчлөгдсөн төмөр сейфийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Шүүгдэгч Б.Б, Х.Э, М.Б, Э.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар
шүүгдэгч Баянжаргалын Бг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч,
шүүгдэгч Соронзонболдын Аыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч,
шүүгдэгч Мөнхбаярын Г, Мөнхсүрэнгийн А нарыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч,
шүүгдэгч Хуягтбаатарын Э, Мэндсайханы Б нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч тус тус хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар
шүүгдэгч Эын Дыг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж,
шүүгдэгч Энхболорын Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж тус тус хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Шүүгдэгч Мэндсайханы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд 2 /хоёр/ жилийн, шүүгдэгч Х.Эт 2 /хоёр/ жилийн, шүүгдэгч С.Ад 3 /гурав/ жилийн, шүүгдэгч М.Гэд 2 /хоёр/ жилийн, шүүгдэгч М.Ад 2 /хоёр/ жилийн, шүүгдэгч М.Бт 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Д, Э.Э нарт тус тус 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.4, 12.14 дахь хэсэгт зааснаар:
- шүүгдэгч Х.Эын Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01жил 3 сар 09 хоногийн хорих ялыг,
- шүүгдэгч С.Аын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 7 сар, 10 хоногийн хорих ялыг,
- шүүгдэгч М.Алтантулгын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 13 хоногийн хорих ялыг,
- шүүгдэгч Э.Дын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1158 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 01 жил 3 сар 02 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч Х.Эт оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч С.Ад оногдуулсан 3 жилийн, шүүгдэгч М.Гэд оногдуулсан 2 жилийн, шүүгдэгч М.Ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Д, Э.Э нарт тус тус оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сорьсугай.
6. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн хорих ял болон энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаалах ялаар сольсон хугацаануудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Эыг нийт 3 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар, шүүгдэгч С.Аыг нийт 3 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар, шүүгдэгч М.Алтантулгыг нийт 2 жил 9 сар 13 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Э.Дыг нийт 4 жил 3 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны, шүүгдэгч Х.Эыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны, шүүгдэгч С.Аыг 3 /гурав/ жил 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны, шүүгдэгч М.Гийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны, шүүгдэгч М.Алтантулгыг 2 /хоёр/ жил 9 /ес/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны, шүүгдэгч Э.Дыг 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сар 2 /хоёр/ хоногийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны, шүүгдэгч Э.Эыг 3 /гурав/ жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын цагдан хоригдсон 87 /наян долоо/, Э.Дын цагдан хоригдсон 57 /тавин долоо/, М.Гийн цагдан хоригдсон 57 /тавин долоо/, М.Алтантулгын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/, шүүгдэгч Э.Эын шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 /хоёр/ хоногийг тэдгээрийн зорчих эрх хязгаарлах эдлэх ялд оруулан тооцсугай.
11. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аас хохиролд төлөхөөр Төрийн сангийн 100900005407 дугаар “БГД ХУД СХД ЭХАШШТГ Барьцаа” дансанд байршуулсан нийт 1.073.205 төгрөгөөс хохирогч Ц.Сумъяахандад 204.000 /хоёр зуун дөрвөн мянга/ төгрөг, хохирогч Ч.Энх-Отгонд 363.200 /гурван зуун жаран гурван мянга, хоёр зуу/ төгрөг, хохирогч Б.Айбект 506.005 /таван зуун зургаан мянга, таван/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
12. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ааас хохирол төлөхөөр Төрийн сангийн 100900005407 дугаар “БГД ХУД СХД ЭХАШШТГ Барьцаа” дансанд байршуулсан 300.000 төгрөгөөс 204.000 төгрөгийг хохирогч Ц.Сумъяахандад /хоёр зуун дөрвөн мянга/, 96.000 /ерэн зургаа мянга/ төгрөгийг хохирогч Б.Айбект олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн шүүгдэгч С.Ааас 410.005 /дөрвөн зуун арван мянга, таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Айбект, 27.500 /хорин долоо мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Болорчулуунд тус тус олгуулсугай.
13. Шүүгдэгч Э.Д, М.Г, С.А нараас 545.600 /таван зуун дөчин таван мянга, зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Энх-Отгонд олгуулж, тэдгээр нь хохирогч Б.Угтахбаярт илүү төлсөн мөнгөө Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
14. Шүүгдэгч Э.Дын эзэмшлийн 07-79 УНМ улсын дугаартай “тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 09 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
15. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн төмөр цоож 1 ширхэг, 41 кг жинтэй 39х55 хэмжээтэй дүрс нь өөрчлөгдсөн төмөр сейфийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б, Х.Э, М.Б нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Б, Х.Э, М.А, М.Б, Э.Э нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
16. Шүүгдэгч Ц.Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг “шүүгдэгч оргон зайлсан” үндэслэлээр тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 521 дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн болохыг дурдсугай.
17. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бт авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
18. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
19. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Б, Х.Э, С.А, М.Г, М.А, Э.Д, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР