| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00804/И |
| Дугаар | 135/шш2017/00893 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 135/шш2017/00893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/00804/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 5 дугаар байрны 01 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ********/-ийн хүсэлттэй,
нас тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
..Миний бие 1962 оны 07 дугаар сарын 11-нд төрснийг төрсний гэрчилгээнд бичсэн. Мөн 1987 оны ХААДС төгсөөд авсан хөдөлмөрийн дэвтэрт 1962 онд иөрсөн гэсэн тэмдэглэл байгаа. Мөн ээж Нина ч 1962 онд бар жилд төрсөн гэдэг. Паспорт дээр 1963 он гэж буруу бичснийг 1962 он болгож өгнө үү. гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Г.******* нь Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1962 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болох нь төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаа, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул ******* овогт ******* *******ыг 1962 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дах хэсэгт ******* овогт ******* *******ыг 1962 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Г.*******ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА