Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/0887/з |
Дугаар | 128/ШШ2020/0190 |
Огноо | 2020-03-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2020/0190
2020 оны 03 сарын 25 өдөр Дугаар 128/ШШ2020/0190 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Е” ХХК,
Хариуцагч: Амгтг КХ, Боажя, Боажяны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №2019/17 тоот дүгнэлтийг гаргасан ажлын хэсэг,
Нэхэмжлэлийн шаардлага: Боажяны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №2019/17 тоот дүгнэлтийн “Е” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус акт болохыг тогтоолгох, “Е” ХХК-ийн MV-020******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №431 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг Амгтг КХт даалгах,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч Боажя, Боажяны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №2019/17 тоот дүгнэлтийг гаргасан ажлын хэсэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...
...” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...
...” гэв.
Гурав. хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “......” гэв.
Дөрөв. хариуцагч Боажяны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 106[1] дугаар шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ******* ******* нэртэй газарт орших 36748.61 гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмал ашиглалтын MV-020******* тоот тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Е” ХХК-д олгожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/425 дугаар тушаал[2]-аар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий байнгын ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгийн Боажяны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/17[3] дугаар “Ашигт малтамлын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт”-ээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт хүргүүлэх тухай” 1-2103[4] тоот албан бичиг, тус аймгийн Гурвантэс сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/302[5] тоот албан бичгийг тус тус үндэслэн “Е” ХХК-ийн эзэмшдэг MV-020******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж болзошгүй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан байна.
Улмаар маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” №431[6] дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгээр ирүүлсэн Боажяны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/17 дугаар дүгнэлтийг үндэслэн “Е” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тусгажээ.
Иймд Боажяны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №2019/17 тоот дүгнэлт илт хууль бус акт болохыг тогтоож, түүнийг үндэслэн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №431 тоот шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Ашигт малтмалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 56 дугар зүйлийн 56.2, 56.3, 56.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №2019/17 тоот дүгнэлт илт хууль бус акт болохыг тогтоож, түүнийг үндэслэн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №431 тоот шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмал ашиглалтын MV-020******* дүгээр тусгай зөвшөөрлийг сэргээхийг Амгтг КХт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ