| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00324/И |
| Дугаар | 135/шш2017/00865 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 135/шш2017/00865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00324/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Усны гудамж-1, ******* ******* ******* банк /утас *******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* ХХК /утас *******/-д холбогдох
Зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлаж, 65,485,411.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа *******өр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Тус банк нь 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* ******* ХХК-тай Д-ТЗ13/01 тоот зээлийн гэрээ байгуулж 74,600,000 төгрөгийг ЖДҮХСангийн төслийн зээл зориулалтаар жилийн 7 хувийн *******тэйгээр 60 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Д-ТЗ-13/01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж дараах эд ******* болон эрхийг барьцаалсан. Үүнд:
1. Иргэн *******, Б.Мэнд*******, , нарын өмчлөлийн Дархан сум, 10 дугаар баг, 1 в байрны 119 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц, *******
2. ******* ******* ХХК-ий эзэмшлийн хайрганы үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт ЗД-ын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 333 тоот шийдвэрийг үндэслэн Санжинт баг, Цагаан хөтөлд байрлах 15,000 мкв газар, ********
3. аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт ЗД-ын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 225 тоот шийдвэрийг үндэслэн Цагаан хөтөл давааны зүүн талд байрлах 3500 мкв газар , *******
4.Хайрга дайрганы үйлдвэрийн тоног төхөөрөмж түүхий эд өгөгч бункер, хацарт бутлуур, 15 м урттай туузан дамжуулагч конвейр, шигшүүр, конусан бутлуур зэрэг болно.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй өдийг хүрсэн бөгөөд банкны зүгээс зээл, *******г буцаан төлөх хуваарийн дагуу төлөх мэдэгдэл хүргүүлэх, зээлдэгчтэй уулзах зэргээр удаа дараа шаардсаар ирсэн. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 10,991,701.14 төгрөг, үндсэн ******* 15,842,567.93 төгрөг, нэмэгдүүлсэн ******* 330,985.51 төгрөг, нийт 27,171,254.58 төгрөгийг төлсөн.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Д-ТЗ-13/01 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл өр төлбөрийг гаргуулж барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд хандаж байна. Зээлдэгч нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд үндсэн зээл 63,602,298.86 төгрөг, үндсэн ******* 1,731,395.96 төгрөг, нэмэгдүүлсэн ******* 151,717 төгрөг нийт 65,485,411.83 төгрөгийн төлбөртэй байгаа болно.
Иймд 65,485,411.83 төгрөгийг ******* ******* ХХК-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа *******өр хангуулж өгнө үү.гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
...миний бие 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 74,600,000 төгрөгийн зээл авсан нь үнэн ба энэ зээлийн дүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Зээл авснаас хойш 2015 он хүртэл манай үйлдвэрлэл саадгүй явсан бөгөөд барилгын салбар зогсонги байдалд орж бүтээгдэ*******ний борлуулалт буурснаас үйл ажиллагаа доголдолж зээлийн эргэн төлөлтийн график зөрчигдөж эхэлсэн боловч боломж бололцоогоо ашиглан зээлийн төлөлтийг хийж ирсэн.
Нэхэмжлэлд 27,171,254 төгрөг төлсөн талаар дурджээ.Үүнээс 10,997,701 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт төлсөн гэжээ.
Миний бие зээлийн дансны хуулгаа авч үзэхэд үндсэн зээлийн төлбөр буурч байснаа эргээд өсөх маягаар явсан нь ойлгомжгүй байна.
2016 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн *******гийн үлдэгдэлгүй байсан, ******* ******* ******* банкны эдийн засагч 2016 оны 11 сард уулзахдаа танайхыг Монгол банкны актын дагуу муу ангилалд шилжүүлж ******* торгууль зогссон гэж хэлж байсан. Үүнээс хойш ******* тооцсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* банк нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь цуцлаж, 65,485,411.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа *******өр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Хариуцагч ******* ******* ХХК нь ******* ******* ******* банкнаас 2013 оноос 07 дугаар 30-ны өдөр Д-ТЗ-13/01 тоот зээлийн гэрээ байгуулан 74,600,000 төгрөгийг жилийн 7 хувийн *******тэйгээр, 60 сарын хугацаатай, ЖДҮХСангийн төслийн зээлийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож улсын бүртгэлийн ******** дугаартай Дархан сум, 10 дугаар баг, 1 в байрны 119 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагаан хөтөл даваа зүүн талд байрлах 3500 мкв тайлбатай газар эзэмших эрх, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит баг Цагаан хөтөлд байрлах 15000 мкв талбайтай Хайрганы үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх, Хайрга дайрганы үйлдвэрийн төхөөрөмж болох түүний эд өгөгч бункер, хацарт бутлуур, 15 м урттай туузан дамжуулагч конвейр, шигшүүр, Конусан бутлуур зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******** дугаартай гэрчилгээ, Аж ахуй, нэгж байгууллагын газар эзэмших эрхийн ******** дугаартай гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 809 дугаартай гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч ******* ******* ******* банк нь хариуцагч ******* ******* ХХК нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, зээлийн *******г төлж барагдуулахгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагч талтай байгуулсан Д-ТЗ-13/01 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн үндсэн төлбөр 63,602,298.86 төгрөг, ******* 1,731,395.96 төгрөг, нэмэгдүүлсэн ******* 151,717 төгрөг нийт 65,485,411.83 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа *******өс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх зээлийн үнийн дүн, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөрийн график хугацаанд орж үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэж маргасан болно.
Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцлаж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагч ******* ******* ХХК-нийг зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан болох нь хэрэгт авагдсан ******* ******* ******* банкны Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр тогтоогдож байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан Д-ТЗ-13/01 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн *******, гэрээнд заасан бол түүний *******г буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны *******, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн ******* төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-иас нь зээлийн нийт төлбөр 65,485,411.83 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч банкинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул хариуцагчийн зээлийн барьцаанд тавьсан
-Улсын бүртгэлийн ******** дугаартай Дархан сум, 10 дугаар баг, 1 в байрны 119 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц,
-Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******** дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагаан хөтөл даваа зүүн талд байрлах 3500 мкв талбайтай газар эзэмших эрх,
-Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн ******** дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит баг Цагаан хөтөлд байрлах 15000 мкв талбайтай Хайрганы үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх,
-Хайрга дайрганы үйлдвэрийн төхөөрөмж болох түүний эд өгөгч бункер, хацарт бутлуур, 15 м урттай туузан дамжуулагч конвейр, шигшүүр, Конусан бутлуур зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зохигчдын хооронд 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Д-ТЗ-13/01 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ******* ******* ХХК-иас 65,485,411.83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* банкинд олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа ******* болох
-Улсын бүртгэлийн ******** дугаартай Дархан сум, 10 дугаар баг, 1 в байрны 119 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц,
-Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ******** дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагаан хөтөл даваа зүүн талд байрлах 3500 мкв талбайтай газар эзэмших эрх,
-Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн ******** дугаар гэрчилгээтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит баг Цагаан хөтөлд байрлах 15000 мкв талбайтай Хайрганы үйлдвэрийн зориулалттай газар эзэмших эрх,
-Хайрга дайрганы үйлдвэрийн төхөөрөмж болох түүний эд өгөгч бункер, хацарт бутлуур, 15 м урттай туузан дамжуулагч конвейр, шигшүүр, Конусан бутлуур зэргийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485,380 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 485,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА