| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00699/И |
| Дугаар | 135/шш2017/00859 |
| Огноо | 2017-08-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 135/шш2017/00859
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00699/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4-9 дүгээр байрны 10 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар ********/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхант 11-10А тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...2014 оны 11 сарын дундуур А.*******, нар нь надтай уулзаж нь 2 дугаар хороололд хаус барилга бариулах гэж байгаа уг барилгаа барихад мөнгө санхүүгийн дутагдалтай байгаа талаар ярьцгаасан.
Тэр үед нь 3 сарын хугацаатай 50,000,000 төгрөг зээлдүүлээч та, би банкнаас зээл аваад хугацаандаа төлчихнө гэж гуйж А.******* нь түүний хэлж ярьж байгаа нь үнэн бид нэг хашаанд хаус барих юм гэж баталж надад санал тавьцгаасан.
Ингээд би тэдний гуйсан саналыг хүлээн зөвшөөрч Хас банкнаас 50,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр зээлж авч өгөхөөр болсон. Би зээл хөөцөлдөж Хас банкнаас авсан зээлийн мөнгө дансаар гарах болж дансанд 50,000,000 төгрөгөө шилжүүлэх гэтэл нь Надад Хас банкны данс байхгүй та А.******* ахын данс руу хийчих гэж хэлээд А.*******ы дансны дугаарыг өгсөн. Би тэр дансанд нь 50,000,000 төгрөгөө хийж, тэй зээлийн гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний гурван сарын хугацаа дуусч ээс мөнгөө нэхэхэд удахгүй өгнө өө банкнаас зээл хөөцөлдөөд бүтэхгүй байна гэж хэлээд яваад байсан. Сүүлдээ утсаа авахаа больж хаана байгаа нь мэдэгдэхгүй зугатах болсон.
Ингээд би болон манай эхнэр хүүхэд бид нар мөнгөө авахаар тэй уйгагүй хөөцөлдөж эхэлсэн. А.*******ы гэрт удаа дараа очиж ийг сурж байсан. Уйгагүй хөөцөлдөж байж ийг олж уулздаг ба эхнэр Мөнхтуулыг нь ч эрж сурж байж арай гэж олж уулздаг. Уулзах болгонд л мөнгийг чинь өгнө зээл хөөцөлдөж байна, зээл бүтсэнгүй байна гэж хэлдэг байсан.
Зарим үед эхнэртэйгээ хоёулаа хамт уулзаад зээлийн гэрээний хугацаагаа сунгаач бид даруй зээлээ хөөцөлдөөд мөнгийг чинь өгнө гэж гуйж эхэлсэн. Би арга ядаад за хэзээ өгөх юм та нар хугацаагаа хэл гэж хэлдэг тэд хугацаа хэлээд яваад байдаг.
Ингэж явсаар 2017 он болсон арга ядаад би А.ийг шүүхэд өгөхөд зээлийн гэрээг би хийсэн, 50,000,000 төгрөгийг А.******* дансаараа авсан болохоор тэр хүн л өгнө би аваагүй гэсэн тайлбарыг шүүхэд өгч шүүх ч зээлийн гэрээний зүйл болох мөнгийг эд өгөөгүй, Б.*******д өгсөн байгаа учраас тэр хүнээсээ нэхэмжил гэсэн агуулга бүхий шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд би шүүхийн шийдвэрлэснээр А.*******ы Хас банкны дансанд 50,000,000 төгрөгөө хийсэн учраас түүнээс мөнгөө гаргуулан авахаар нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна. Иймд А.*******аас 50,000,000 төгрөгийг гаргуулан надад олгож намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Л.******* нь шүүхэд гаргасан гомдлын нэхэмжлэлийн үндэслэл гэсэн хэсэгтээ анхнаасаа нэхэмжлэлийн зүйл болох 50,000,000 төгрөгийг иргэн барилга барих зориулалтаар өөрөөс нь зээлж авах хүсэлт гаргаж улмаар тэд тохиролцоонд хүрч зээлийн гэрээ байгуулсан талаар маш тодорхой дурдсан байна.
Харамсалтай нь Л.******* нь гомдлынхоо төгсгөлд өмнө энэ хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх ...намайг энэ мөнгөө *******аас нэхэмжил гэсэн агуулга бүхий шийд гаргасан ... гэдэг ганц үндэслэл зааж надаас 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Л.******* нь эд 50,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд хуулийн хүрээнд, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж энгийн зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу ******* мөнгийг эд шилжүүлэхдээ түүний хүсэлтээр өөрийнх нь захиалгаар барьж буй гүйцэтгэгч А.*******ы дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцсон. Иймд Л.*******, нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл гэрээнээс үүсэх үр дагаварыг гагцхүү зээлдэгч бүрэн хариуцах үүрэгтэй болно. Энэ талаар Л.*******гийн нэхэмжлэлтэй эд холбогдох хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие гэрчээр асуугдахдаа маш тодорхой мэдүүлж байсан.
Түүнчлэн ийн *******гоос зээлсэн 50,000,000 төгрөг өөрийнх нь захиалан бариулж, улмаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан одоо өөрийнх нь нэр дээр гэрчилгээтэй байгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхантын 11 дүгээр гудамжны 10в тоот 141,04 мкв амины орон сууцны үнэд шингэсэн байгаа билээ.
нь энэ хэргийн хариуцагч болох тухайд
Тухайн үедээ Дархан-Уул аймаг дахь ХААН банкны Зээлийн газрын даргаар ажиллаж байсан , түүний эхнэр мөн тус банкны Дархан захын салбарт ахлах теллерээр ажиллаж байсан МЯгмарын Мөнгөнтуул нар нь 2014 оны сүүлчээр А.******* миний эзэмшлийн газар дээр амины орон сууц бариулахаар гэрээ хэлцэл хийснээр надаар уг АОС-ны үнэ болох 121,500,000 төгрөгийг төлж эхэлсэн түүхтэй. АОС-ны үнийг төлж барагдуулсан явц нь маш тодорхой байгаа юм. Тухайлбал нь АОС бариулах гэрээ хийсний дараа 2014 оны 09 дүгээр сард 15,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал болох хайрга цементийг надад нийлүүлсэн. Мөн 2014 оны 11 сард иргэн Л.*******гоос 50,000,000 төгрөгийг зээлж аваад миний дансанд шилжүүлсэн. Дээрх нийт 65,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлснийг баталгаажуулж 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бидний дунд хийсэн гэрээ байгаа бөгөөд уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн баримт бий. Түүнчлэн захиалсан АОС-ыг барьж дуусгахын тулд миний Ариг банкнаас зээлсэн зээлийн үлдэгдэл 34,775,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ийн эхнэр өөрийн бэлэн мөнгөөр хааж дуусгасан. Ийнхүү , нар нь надад АОС бариулсны үнэ хөлсөнд нийт 99,775,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 21,725,000 төгрөгийн хувьд , нар нь санхүүгийн хувьд хүнд байна, явцын дунд боломж гарахаар таньд 10,000,000 төгрөг өгөөд тооцоо дуусгая гэдэг хүсэлт гаргасны дагуу миний бие залуу гэр бүлийг дэмжих сэтгэлээр хүлээн зөвшөөрсөн билээ. Гэтэл одоо болохоор үлдэгдэл мөнгөө өгөхийг оронд байрныхаа төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгөө надаар төлүүлэхээр ичгүүр сонжуургүй авирлаж байгаад маш их гайхаж байна.
...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Нэхэмжлэгч Л.*******, нар нь 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулан, уг зээлийн гэрээгээр ...Л.******* нь эд 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд зээлийн гэрээний зүйл болох 50,000,000 төгрөгийг Л.******* нь А.*******ы эзэмшлийн Хас банкин дахь 5000624555 тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Хас банкны орлогын маягт, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай шийдвэрт ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх учир хариуцагч хүлээн авсан мөнгөний дүнгээр хариуцлага хүлээх учиртай болно.
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч эд 50,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж байгаа боловч хариуцагч ийн өмчлөлд маргааны зүйл болж байгаа мөнгийг шилжүүлээгүй, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул шаардах эрх үүсэхгүй, хариуцагч эд төлбөр хариуцах үндэслэлгүй байна... гэсэн үндэслэлээр ээс 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлээр хариуцагч А.*******ы данс руу шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулсан ба хариуцагч тал ... нь Л.*******гоос 50,000,000 төгрөгийг бичгээр гэрээ хийж зээлж авсан. Тухайн үед эд Хас банкны данс байхгүй байсан учир ийн зөвшөөрсний дагуу А.*******ы эзэмшлийн Хас банкин дахь данс руу Л.******* 50,000,000 шилжүүлсэн. болон түүний эхнэр нар нь А.*******ы барьж байсан амины орон сууцыг худалдан авахаар тохиролцсон байсан учир уг амины орон сууцны урьдчилгаа төлбөрт нь зээлсэн 50,000,000 төгрөгийг тооцож өгсөн....Иймд дээрх 50,000,000 төгрөг нь нь худалдан авсан амины орон сууцны үнэд төлсөн, уг орон сууцыг болон түүний эхнэр ийн өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, А.******* нь Л.*******д 50,000,000 төгрөгийг төлөх ёсгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан болно.
Хэрэгт авагдсан баримтаар
ийн эхнэр , А.******* нар нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр ...А.******* нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Бурхант 11-10в хаягт байрлах 141.04 м.кв талбай бүхий Амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч ын өмчлөлд шилжүүлж, нь үл хөдлөх хөрөнгийн үнэ 121,500,000 төгрөгийг ХААН банкны зээлээр төлөхөөр... тохиролцсон байна.
нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэ 121,500,000 төгрөгийг Б.*******гийн эзэмшлийн ХААН банкин дахь 5119023359 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 13,500,000 төгрөгийг, 5374300003 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 108,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн төлсөн болох нь хэрэгт авагдсан ын эзэмшлийн ХААН банкин дахь , тоот дансны хуулга, ХААН банкны 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/243 дугаартай албан бичиг, гэрч ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба А.******* нь д Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Бурхантын 11-10в Амины орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000429171 дугаартай гэрчилгээг д олгосон байна. /хх/
Хариуцагч тал ...ийн худалдан авсан амины орон сууцны урьдчилгаанд Л.*******гоос зээлсэн 50,000,000 төгрөгийг өгсөн, урьдчилгаа төлснийг баталгаажуулж 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бидний дунд хийсэн гэрээ байгаа бөгөөд уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн баримт бий... гэсэн тайлбарыг гаргасан.
2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр худалдан авагч , худалдагч А.******* нарын хооронд бичгээр хийгдсэн хэлцэлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Бурхантын 11-10В тоот 141 мкв талбай бүхий 4 өрөө байрыг гражийн хамт /УБД№ *******/ байрыг барьж дуусган 2015 оны 03 дугаар сард хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болно. Байрны үнийн урьдчилгаанд 65 сая төгрөгийг бэлнээр өгсөн болно гэжээ. /хх/
Дээрх 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хэлцэлд тусгагдсан ын байрны урьдчилгаанд бэлнээр өгсөн 65,000,000 төгрөгт, Л.*******гоос 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр А.*******ы эзэмшлийн ХАС банкин дахь данс руу шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг оруулан тооцсон байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй дээрх үндэслэл нь хэрэгт авагдсан , А.******* нарын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах урьдчилан тохиролцсон гэрээ гэх хэлцлээр нотлогдон тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр Л.*******, нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зүйл болох 50,000,000 төгрөг нь А.*******ы эзэмшлийн Хас банкин дахь дансанд орсон, А.*******, Л.******* нарын хооронд 50,000,000 төгрөгтэй холбоотой гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, А.******* нь өөрийн эзэмшлийн дансанд орсон 50,000,000 төгрөгийг Л.******* болон нарт буцаан өгөөгүй, уг мөнгийг А.******* нь барилгын материал авахад зарцуулсан болох нь тогтоогдож байгаа ба харин хариуцагчийн гаргасан ... нь зээлсэн 50,000,000 төгрөгөө амины орон сууцны урьдчилгаанд өгсөн... гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч А.*******аас 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй болно.
Иймд хариуцагч А.*******аас 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А.*******аас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 408,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3599 дугаартай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА