Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

        Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,

        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

        улсын яллагч Э.Ууганзаяа,

         шүүгдэгч *******,

    шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

         

     Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

    Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн 03 дугаар гудамжны 12 тоот хашаанд байрлах иргэн гийн өмчлөлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтэрч 190000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

    мөн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3 дугаар гудамжны 14 б тоотод байрлах иргэн ын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 231000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэхь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

        1.Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022  оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

      2.Эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 7-10 дахь тал),

           3.Хулгайд алдсан эд зүйлийг хохирогч д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2022  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

           4.Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот яваад 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирсэн. Манай гэрийг миний хуурай ах болдог эргэж тойрдог байсан. Тэгээд 2021 оны  11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хулгай орсон байна гэж тухайн үед надад утсаар хэлж байсан. Тэгээд би Улаанбаатарт явж байсан болохоор ирж байгаад гомдол гаргая гээд одоо энэ талаар гомдол гаргаж байна. ...Манай гэрээс саарал өнгийн зурагт 1 ширхэг, жижиг шар өнгөтэй халуун тогоо 1 ширхэг, 25  литрийн 2 ширхэг хуванцар ус авдаг шар сав, 2 ширхэг төмөр хөнгөн цагаан 10-ын ус авдаг сав, 15 литрийн оросын ширмэн тогоо 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

             5.Гэрч М.Баярмаагийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна манай гэрийн зурагт шатчихаад зурагт авах талаар нөхөр тэй ярьж байхад манай гэрт байсан төрсөн дүү ******* сонсож байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа төрсөн дүү ******* “зурагт зарна гэж байна. 30000 төгрөгөөр зарна гэсэн” гээд удалгүй зурагт авч ирээд 30000 төгрөг аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа 2 ширхэг төмөр хөнгөн цагаан 10 литрийн сав, жижиг шар өнгийн халуун тогоо, 25 литрийн шар өнгөтэй хуванцар сав 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг төрсөн дүү ******* авч ирээд “ бид хоёрын хэрэглэж байсан эд зүйл байгаа юм” гээд манай гэрт авч ирээд тавьчихсан байж байгаад 25  литрийн шар өнгөтэй хуванцар савыг аваад явсан. Бусад эд зүйлүүд нь манай гэрт байж байсан. Шар өнгийн хуванцар савыг  Бугын гол зах дээр байдаг гэх хүнд 5000 төгрөгөөр зарсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

            6.Үнэлгээ тогтоосон ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...Саарал өнгийн “Panda гэсэн бичвэртэй зурагт 60000 төгрөг, халуун тогоо 10000 төгрөг, 25 литрийн хуванцар сав 18000 төгрөг, 10 литрийн хөнгөн цагаан сав 78000 төгрөг, 15 литрийн ширмэн тогоо 24000 төгрөг, нийт 190000 төгрөг.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-32 дахь тал),

               7.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна, зах дээр байж байхдаа архи уудаг хэсэг бүлэг хүнтэй архи ууж байгаад нэлээд согтсон. Тухайн үед 17 цагийн үед болж байсан байхаа цагаа сайн санахгүй байна. Нэг ухаан ороход айлаас зурагт авчихсан эгчийнхээ гэр лүү явж байсан. Тухайн зурагтаа эгч, ах хоёртоо өгсөн. Бусад авсан усны сав тогоогоо бид хоёрын хэрэглэж байсан эд зүйл гээд эгчдээ худлаа хэлчихсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

           8.Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манай гэрээс саарал өнгийн зурагт 1 ширхэг, жижиг шар өнгөтэй халуун тогоо 1 ширхэг,  25 литрийн 2 ширхэг хуванцар сав, хөнгөн цагаан 10 литрийн ус авдаг сав, 15 литр ордог ширмэн тогоо 1 ширхэг зэрэг эд зүйлүүд алдагдсан ба би үүнээс зурагт болон халуун тогоо, 10 литрийн хөнгөн цагаан савыг хүлээн авсан ба бусад эд зүйлийг авах шаардлагагүй. Угаасаа тэр хүнээс нэхээд хэрэггүй гэж бодож байна. ...Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн гүйцэт хүлээн авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42, 43 дахь тал),

             9.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө нөхөр бид хоёр 10 цагийн үед зах руу явсан. Нөхөр бид хоёр зах дээр гэр ахуйн бараа зардаг юм аа.Тэгээд би гэртээ орой 17 цагийн үед ирэхэд манай байшингийн цонх хагарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би гайхаад гэрийнхээ цоожийг харахад цоож зүгээр байсан. Байшингийнхаа цоожийг онгойлгоод дотогшоо ороход хөргөгч дотор байсан эд зүйл гал тогооны өрөөнд газраар нэг хөглөрсөн байсан. Том өрөө рүү харахад үүд хэсгийн баруун талын цонхны давхар шилийг хагалсан байсан. ...Миний цүнх дотор нүүрний пүдр, жижиг толь нүүрний чийгшүүлэгч, уруулын будаг, хомхойн тос, нарны тос, үсний тос, уруулын тос, шүдний оо, шүдний сойз, зүрхний пульс хэмжигч зэрэг эд зүйлс байсан. Би зүрхний пульс хэмжигчийг нэлээд хэдэн жилийн өмнө 120000 төгрөгөөр авч байсан. Би гоо сайхны хэрэгслүүдээ нийт 85000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42, 43 дахь тал),

       10.Гэрч М.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү ******* манай гэрт ирчихсэн, бор өнгийн дөрвөлжин дотроо 2 ширхэг дугуйтай чемодан, ягаан өнгийн зууван хэлбэртэй эмэгтэй гоо сайхны хэрэгслийн цүнх, дотроо гоо сайхны хэрэгсэл, будаг тос, зүрхний пульс хэмжигч зэрэг зүйлсийг авч ирсэн байсан. Тэгээд нүүрээ тэдгээр зүйлээр будаад сууж байсан. Би ямар учиртай эд зүйл хаанаас аваад ирсэн талаар асуухад надад “манай нэг найз эгч өгсөн юм аа” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт байж байгаад гэрээс гарч яваад буцаж гэрт орж ирээгүй. Манай дүү болохоор архи, дарс хэрэглэдэг өөрийн гэсэн гэр орон байхгүй, энд тэнд явж тэнэмэл маягаар явдаг хүн байгаа юм..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

      11.Хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 60-65 дахь тал),

          12.Эд зүйлийг хураан авсан тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 67 дахь тал),

            13.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

        14.Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 72 дахь тал),

              15.Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “...2021 оны 12 дугаар сарын байдлаар дээрх эд зүйлийн үнэ цэнэ 316000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 75-77 дахь тал),

             16.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. Өдөр зах дээр байж байгаад захын дээд талд байдаг нэг айлд очсон. Тухайн айлд 2 шил Ерөөл нэртэй 0,75 литрийн архийг 3 хүн хувааж уусан. Би тухайн архинаас нэлээн ихийг уугаад ганцаараа гараад явсан. Хашаа явснаа сайн санахгүй байна. Ухаан ороход айлын байшингийн цонхоор орж байснаа санаж байна. ...Манай эгч М.Баярмаа надаас “энэ цүнхтэй зүйл ямар учиртай хэний эд зүйл юм бэ?” гэж асуухаар нь “хүн надад өгсөн юм” гэж худлаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх  тал),

           17.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан зүйлсээ бүрэн гүйцэд хүлээж авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дахь тал) зэрэг болно.

                 Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

           1.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 11-114 дэх тал),

           2.Гэрч М.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* бага насаа аав, ээж, ах, эгч нарын гар дээр өсөж хүмүүжсэн. Нэгдүгээр ангид сурч байгаад төгсөлгүй гарсан. Ямар нэгэн боловсрол байхгүй. ******* бага насандаа үерийн усанд орсноос хойш сэтгэцийн эмчийн хяналтад байдаг болсон.  Охин нь 3 дугаар сургуульд 5г ангид сурдаг. 11 настай. ******* нь архи, тамхи хэрэглэдэг, хувьд ногдох хөрөнгө, мөнгө байхгүй. Ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал),

              3.Шинжээч , , нарын хамтран гаргасан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “...*******т сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй. Гэмт хэрэгт холбогдох үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчин байхгүй. Оюуны хөнгөн хомстолтой. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* хэрэг хариуцах чадвартай...”гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 101 дэх тал),

               4.ын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн  амбулаториор эмчлүүлэгчийн карт, (хавтаст хэргийн 106-110 дахь тал),

                5.2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115 дахь тал),

             6.Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 117-122 дахь тал),

              7.Шинжээч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь оюуны хөнгөн хомстолтой байснаараа мэдүүлэг буюу өөрийн хийсэн үйлдлийн талаар үнэн зөвөөр өгч чадна. Мэдүүлгийг үнэн зөвөөр ухамсарлан ойлгох чадвартай хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 127 дахь тал),

            8.*******ийн гийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 137 дахь тал)  зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.

              Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн 03 дугаар гудамжны 12 тоот хашаанд байрлах иргэн гийн өмчлөлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтэрч 190000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг, мөн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3 дугаар гудамжны 14 б тоотод байрлах хохирогч ын байшингийн цонхыг хагалан дотогш нэвтэрч 231000  төгрөгийн үнэтэй эд зүйлийг тус тус хулгайлсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

         Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй бөгөөд хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд дараах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

          1.Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Алаг толгой багийн 03 дугаар гудамжны 12 тоот хашаанд байрлах хохирогч гийн өмчлөлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч Panda гэсэн бичвэртэй зурагт 1 ширхэг,  халуун тогоо 1 ширхэг, 25 литрийн хуванцар сав 2 ширхэг, 10 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, 15 литрийн ширмэн тогоо 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид 190000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

              Хэргийн газарт үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022  оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-4 дэх тал),

          Эд зүйлийг хураан авч, үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 7-10 дахь тал),

               Хулгайд алдсан эд зүйлийг хохирогч д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2022  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

            Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот яваад 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирсэн. Манай гэрийг миний хуурай ах болох эргэж тойрдог байсан. Тэгээд 2021 оны  11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хулгай орсон байна гэж тухайн үед надад утсаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

       Гэрч М.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд 2-3 хоногийн дараа төрсөн дүү ******* “зурагт зарна гэж байна. 30000 төгрөгөөр зарна гэсэн” гээд удалгүй зурагт авч ирээд 30000 төгрөг аваад явсан. Тэгээд хэд хоногийн дараа 2 ширхэг төмөр хөнгөн цагаан 10 литрийн сав, жижиг шар өнгийн халуун тогоо, 25 литрийн шар өнгөтэй хуванцар сав 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг төрсөн дүү ******* авч ирээд “ бид хоёрын хэрэглэж байсан эд зүйл байгаа юм гээд манай гэрт авч ирээд тавьчихсан байж байгаад 25 литрийн шар өнгөтэй хуванцар савыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

            Үнэлгээ тогтоосон ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...Саарал өнгийн “Panda гэсэн бичвэртэй зурагт 60000 төгрөг, халуун тогоо 10000 төгрөг, 25 литрийн хуванцар сав 18000 төгрөг, 10 литрийн хөнгөн цагаан сав 78000 төгрөг, 15 литрийн ширмэн тогоо 24000 төгрөг, нийт 190000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-32 дахь тал),

               Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн үед 17 цагийн үед болж байсан байхаа цагаа сайн санахгүй байна. Нэг ухаан ороход айлаас зурагт авчихсан эгчийнхээ гэр лүү явж байсан. Тухайн зурагтаа эгч, ах хоёртоо өгсөн. Бусад авсан усны сав, тогоогоо бид хоёрын хэрэглэж байсан эд зүйл гээд эгчдээ худлаа хэлчихсэн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

            2.Мөн шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Алаг толгой багийн 03 дугаар гудамжны 14б тоотод байрлах хохирогч ын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, чемодан 1 ширхэг, 10 кг мах, гоо сайхны цүнх дотор байсан гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 231000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

               Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө нөхөр бид хоёр 10 цагийн үед зах руу явсан. ...Тэгээд би гэртээ орой 17 цагийн үед ирэхэд манай байшингийн цонх хагарсан байдалтай байсан. ... Байшингийнхаа цоожийг онгойлгоод дотогшоо ороход хөргөгч дотор байсан эд зүйл гал тогооны өрөөнд газраар нэг хөглөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42, 43 дахь тал),

            Гэрч М.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би ажлаа тараад 18 цагийн үед гэртээ ирэхэд манай дүү ******* манай гэрт ирчихсэн, бор өнгийн дөрвөлжин дотроо 2 ширхэг дугуйтай чемодан, ягаан өнгийн зууван хэлбэртэй эмэгтэй гоо сайхны хэрэгслийн цүнх, дотроо гоо сайхны хэрэгсэл, будаг тос, зүрхний пульс хэмжигч зэрэг зүйлсийг авч ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

       Хэргийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 60-65 дахь тал),

         Эд зүйлийг хураан авсан тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 67 дахь тал),

       Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),

          Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 72 дахь тал),

       Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “...2021 оны 12 дугаар сарын байдлаар дээрх эд зүйлийн үнэ цэнэ 316000 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт  (хавтаст хэргийн 75-77 дахь тал),

           Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ухаан ороход айлын байшингийн цонхоор орж байснаа санаж байна. ...Манай эгч М.Баярмаа надаас “энэ цүнхтэй зүйл ямар учиртай хэний эд зүйл юм бэ?” гэж асуухаар нь “хүн надад өгсөн юм” гэж худлаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх  тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Шүүгдэгч *******ийн бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд зүйлийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж, орон байранд нэвтрэн орж нууцаар өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

    Хохирогч нарын эзэмшлийн монгол гэр, байшин нь тухайн цаг хугацаанд шүүгдэгчид нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хаалганы цоожийг эвдэж, мөн цонхыг нь хагалж дотогшоо нэвтэрсэн түүний үйлдлийг  бусдын орон байр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

         Иймээс шүүгдэгч *******ийн бусдын орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр эд зүйл хулгайлсан үргэлжилсэн үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт тогтоогдсон үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

         Шүүгдэгч дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогч нарт хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

        Иймд шүүгдэгч *******ийг хохирогч , нарын орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар эд зүйл авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

             Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар хор уршиг нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул  мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

         Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч д 190000 төгрөгийн, хохирогч т 316000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар хулгайд алдсан зарим эд зүйлээ биет байдлаар нь хүлээн авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх хохиролгүй болох нь хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн гүйцэд хүлээн авсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 72 дахь тал), хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан зүйлсээ бүрэн гүйцэд хүлээж авсан.” гэсэн (хавтаст хэргийн 125 дахь тал) мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

             Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

            Шүүгдэгч ******* нь урьд нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь дээрх шийтгэх тогтоол болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 117-122 дахь тал),

          Шүүгдэгч дээрх үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

           Шүүгдэгч *******ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан, оюуны хөнгөн хомстолтой гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

   Улсын яллагч шүүх хуралдаан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 35000 төгрөг гаргуулан улсын орлого болгох саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

   Иймд хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар  шийдвэрлэх нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

   Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

       Бусад асуудлын талаар:

   Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дураж, түүнд шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

   Хохирогч , нар нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд “гомдол, саналгүй” гэж тус тус мэдүүлсэн учир энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

   Мөн шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсийг 35000 төгрөгт худалдсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдаж орлого олсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дах хэсэгт зааснаар  түүнээс 35000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ.

   ******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч  ******* *******ийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 35000 /гучин таван мянга/ төгрөгийг шүүгдэгч *******ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөлт шилжүүлсүгэй.

             5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

       6.******* дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

             7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.БАХЫТБЕК