Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2014/0189

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 15 өдөр         Дугаар 189                                  Улаанбаатар хот

 

Ш.Нийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр шийдвэрт нэхэмжпэпнийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ш.Н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ц” ХХК-ийг улсын бүртгэлээс хассан шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тухайн үед үндэсний Татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын бүртгэлийн алба байх үед 1999 оны “Нөхөрлөл, компани, хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам”-ыг баримтлан “Ц” ХХК-ийг 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр татан буулгаж, улсын бүртгэлээс хассан бөгөөд энэ талаар бүртгэлийн дэвтэр, цахим санд бүртгэгдсэн боловч ямар үндэслэлээр татан буулгасан шалтгааныг тэмдэглээгүй байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: Нөхөрлөл, компанийн тухай /1995 он/ хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгч

Ш.Нийн гаргасан "Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн "Ц" ХХК-ийг улсын бүртгэлээс хассан шийдвэрийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “59 дүгээр шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

  1. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ““Ц” ХХК-ийг 2002 оны 12 сарын 31-ний өдөр улсын бүртгэлээс хассан гэж 2002 оны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэсэн байх ба цахим санд ямар үндэслэлээр татан буулгасан талаар тэмдэглээгүй байдаг. Мөн татварын байцаагч Мягмар 2002 оны хуулийн этгээдийн бүртгэлийн дэвтэрт бүртгэлээс хасав гэж бүртгэсэн атлаа хувийн хэргийн 2005-2006 оны архивын баримтад хийсэн байдаг. Үүнд мөн үндэслэлээ бичээгүй байсан.” гэсэн нь татварын байгууллага ямар ч шийдвэргүйгээр “Ц” ХХК-г татан буулгасан байна.
  2. Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас нэгэнт татан буугдсан компанийн нэрийг ахин олгохгүй мөн ижил төстэй нэрийг өгдөг журам байхгүй гэж хариу өгч байсан ба хариуцагч “Ц” гэсэн үгийн ард үг нэмж дахин шинээр компанийг бүртгүүлэх боломжтой гэж байсныг бид зөвшөөрөөгүй. “Ц" ХХК 2008 онд байгуулагдсан нэр ойролцоо утгаар давхцаж байгаа тул компанийг сэргээх боломжгүй гэдэг. Энэ талаар талууд тохирохп/й гэж ярилцсан байхад шүүгч надад эвлэрэхийг зөвлөж байсан нь буруу гэж үзэж байна. [1]

Иргэн Ш.Н ээс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ц” ХХК-ийг улсын бүртгэлээс үндэслэлгүйгээр хассан шийдвэрийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргажээ.

Анх “Ц” ХХК-ийг иргэн Г.Баттөмөр 1994 оны 02 дугаар сарын 26-нд Бүрэн бус хариуцлагатай компанийн хэлбэрээр үүсгэн байгуулсныг мөн 1996 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хязгаарлагдмал хариуцлагатай компани болгосныг улсын бүртгэлд бүртгэсэн. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас бүртгэлийн программ болон дэвтэрт тухайн компанийг үйл ажиллагаа явуулаагүйн улмаас татан буулгасан гэж тэмдэглэснээс өөр баримт байхгүй, тухайн үед улсын бүртгэл үнэн зөв явагдсан гэх үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагаас татгалзсан, түүнчлэн “Ц” ХХК-ийг улсын бүртгэлээс хассан тэмдэглэл хийгдэх үед Иргэний хууль /2002 оны/, Компанийн тухай /1999 оны/ хууль хүчин төгөлдөр үйлчилж байсныг анхаарч холбогдох ажиллагааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийнхээ дагуу хийгээгүй байна.

Тухайлбал: Хуулийн этгээдийг өөрийнх, эсхүл өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын болон шүүх зэрэг эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу Иргэний хуулийн 32 дугаар зүйлд татан буулгахаар заасан, Компанийн тухай хуулийн /1999 оны/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Компанийг хувь нийлүүлэгчдийн хурлын болон шүүхийн шийдвэрээр Иргэний хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр” татан буулгахаар, Бүртгэлийн байгууллага гагцхүү тухайн баримтуудыг үндэслэн улсын бүртгэлд компанийн үйл ажиллагаа дуусгавар болсныг бүртгэж, нийтэд зарлахаар зохицуулжээ. /Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.11, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйл/

Анхан шатны шүүх дээрх заалтуудтай холбогдуулан “Ц” ХХК-ийг хуулийн дагуу татан буугдсан эсэхийг тодруулах, үүний тулд тус компанийг татан буулгасантай холбоотой баримтуудыг хариуцагч байгууллагын архиваар хязгаарлахгүйгээр уг компанийг татан буулгах асуудал шүүхээр хэлэлцэгдсэн эсэхийг тодруулж, тухайн асуудлыг харьяалан шийдвэрлэх боломжтой байсан шүүхээс лавлагаа гаргуулах шаардлагатай байжээ.

Мөн хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас ирүүлсэн “Ц” ХХК-д Үндэсний татварын албанаас олгосон 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Улсын бүртгэлийн нэмэлт өөрчлөлт /ХХ-49/, 2001 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Татвар төлөгчийн нэмэлт өөрчлөлт /ХХ-34/, тухайн компанийн 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинэчлэгдсэн дүрэм зэрэг баримтууд авагдсан байхад шүүх энэ талаар тодруулалгүй “Компанийн тухай /1999 оны/ хуулийн дагуу бүртгүүлээгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

Үүнээс гадна шүүх 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр компанийг татан буулгахтай холбогдсон харилцааг дээр дурдсанчлан Иргэний хууль, Компанийн тухай хуулиудаар тусгайлан зохицуулж байсан байхад тухайн харилцаанд хамааралгүй Нөхөрлөлийн тухай /1995 он/ /Нөхөрлөл, компанийн тухай хуулийн нэрнээс “Компани” гэсэн үгийг 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хассан/хуулийг баримтласан нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.

Түүнчлэн нэхэмжпэлийн шаардлага хангагдан “Ц” ХХК-ийн улсын бүртгэл сэргэсэн тохиолдолд өөр хуулийн этгээд болох “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх талаар хэргийн оролцогчдоос тайлбарласан байгааг тодруулж, дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Иймд дурдсан асуудлуудыг тодруулан холбогдох нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

 

журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын  журмаар гомдол гаргах эрхтэй.

 

[1]   “Цаст богд” ХХК нь хамгийн сүүлд 2002 оны 10 сарын 21-нд тайлан өгч байсан ба мөн 2001 оны 09 дүгээр сарын 21-нд барааны тэмдэгийн 3469 гэрчилгээг оюуны өмчийн газраас олон улсын 14-42 гэсэн ангиллаар авч 2012 онд гадаадад үзэсгэлэн худалдаанд оролцож байсан. Энэ талаарх баримтууд татварын албанд байх ёстой боловч 2002 оны 12 сарын 30-наас хойш 2006 он хүртэлх хугацаанд архив хаана байсан нь тодорхойгүй байсан зэрэг нь ойлгомжгүй байна гэж үзэж байна.

Иймд дээрх шийдвэрийг хуулийн дагуу хянаж хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.