Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

2022.03.28                                           2022/ШЦТ/65

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2022/0065/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Б.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Жавхлан

Шүүгдэгч                                           Т.Ширмэндорж  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар  хөтлүүлж,

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардэл бэйс овгийн Тувааны Ширмэндоржид холбогдох 2139003410073 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Ширмэндорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “Соёмбот” гэх газарт  байрлах Н.Нямсүрэнгийн гэрт архи өгсөнгүй  гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох дагавар охин Н.Нямсүрэнтэй маргалдаж улмаар хохирогч Н.Нямсүрэнгийн толгойн тус газарт 2 удаа галын хайчаар цохиж дагзны хуйханд мэс заслын оёдол бүхий хөнгөн хохирол мөн газар, цаг хугацаанд салгах гэж байсан хүргэн Д.Цогтбаатарын толгойн тус газарт галын хайчаар хоёр удаа цохиж түүнд дагзны язарсан бүхий хөнгөн хохирол  тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Н.Нямсүрэнгийн  өгсөн:..Би Хэнтий  аймгийн Баянхутаг сумын 2-р баг Соёмбот гэх газарт хамтран амьдрагч Цогтбаатар  болон 2 хүүхдийн хамтаар оршин суудаг юм. 2021 оны 11 сарын 05-ны орой манай гэрт манай хойд эцэг болох Ширмэндорж манай хамтран амьдрагч Цогтбаатар бид 3 манай гэрт 0.75 граммын Ерөөл *******тэй архи 2 шилийг хувааж уугаад тэгээд Ширмэндорж гэр рүүгээ ороод хэсэг хугацааны дараа манай гэрт эргэж орж ирээд дахин архи нэхээд байхаар нь дахин архи өгөхгүй гэж хэлэхэд Ширмэндорж галын хайч аваад миний толгой ар хэсэгт нь 2 удаа цохиод  авсан. Тэгтэл манай хамтран амьдрагч Цогтбаатар Ширмэндоржийг болиулах гээд бостол Ширмэндорж нь налын хайчаар толгой ар хэсэгт нь бас 2 удаа цохиод авсан, тэгээд галын хайчаа хаяад гэрээс гараад явсан юм...Би эмнэлэгт хэвтээгүй. Гадуур эм тариа хийлгэсэн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...Надад санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/

 

Хохирогч Д.Цогтбаатарын өгсөн:... 2021 оны 11 сарын 04-ний өдөр би хамтран амьдрагч Н.Нямсүрэн дээр ирсэн. Маргааш нь буюу 2021 оны 11 сарын 05-ны өдөр Ширмэндорж нь 2 шил Ерөөл *******тэй 0.75 граммын архи авчирч Н.Нямсүрэнгийн хамт Ширмэндорж, Н.Нямсүрэн бид нар хувааж уугаад Ширмэндорж ах хажуу талд байдаг гэр рүүгээ  ороод хэсэг хугацааны дараа  эргэж орж ирээд надаас архи нэхээд уурлаад байхаар нь манай хамтран амьдрагч Н.Нямсүрэн дахин архи уухгүй гэж хэлэхэд уурлаж зуухны урд байсан галын хайч аваад Н.Нямсүрэнгийн толгойн ард хэсэгт 2 удаа цохиод авсан. Тэгээд болиулах гэж дундуур нь ороход Ширмэндорж ах намайг бас толгой руу 2 удаа цохиод авсан. Тэгээд Н.Нямсүрэн бид хоёр толгой, толгойгоо барьж харин Ширмэндорж галын хайчаа үүдэнд хаяаад гараад явсан юм...Би нэлээн согтуу байсан...Надад санал хүсэлт, гомдол байхгүй бас нэхэмжлэх юм байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч Ж.Наранцэцэгийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багт оршин суудаг юм. Би Ширмэндорж гэх хүнтэй 3-4 жил болж байна. Манай гэрт манай хамтран амьдрагч Ширмэндорж бид хоёр байдаг манай хажуу талд манай охин Нямсүрэн байдаг юм. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой байх сайн санахгүй байна манай охин Нямсүрэн, Цогтбаатар нарыг юунаас болж хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй Нямсүрэнгийн толгой хагарч цус гарч байхыг нь харсан өөр юм асуугаагүй бүгдээрээ нэлээн согтуу байсан юм... Манай охин Нямсүрэн нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг би Нямсүрэнг архинаас гаргах гэж нэлээн арга чарга хэрэглээд барахгүй байгаа юм. Цогтбаатар нь хөдөөнөөс ирэхдээ байнга архи авчирч өгдөг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 10-ны  өдрийн 567 дугаартай дүгнэлт:

  1. Н.Нямсүрэнгийн биед дагзны хуйханд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн  хөнгөн  зэрэгт хамаарна гэх дүгнэлт  /хх-ий 29-30 хуу/

 

           

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр  сарын 10-ны  өдрийн 568 дугаартай дүгнэлт:

        1. Д.Цогтбаатарын биед дагзны хуйханд язарсан шарх, баруун тохой сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
        2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
        3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
        4. Дээрх дагзны язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн  хөнгөн, баруун тохой, сарвууны ар хэсгийн зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
        5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт  /хх-ий 34-35 хуу/

 

Т.Ширмэндоржийн яллагдагчаар өгсөн:... Би 1967 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Галшар суманд Сэрээтэр гэх хүний 4 хүүхдийн отгон хүү нь болж төрсөн. Намайг төрүүлээд ээж маань нас барж намайг Туваан гэх айлд өргүүлсэн юм билээ. 1978 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын сургуульд элсэн орж 1985 онд бүрэн бус дунд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Аптанбулагийн Хөдөө аж ахуйн техниккумд элсэн суралцаж 1988 онд малын бага эмч мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Зэлтэрийн сангийн аж ахуйд мэргэжилийнхээ дагуу ажиллаж байгаад моринд өшиглүүлээд зүүн чих сонсголгүй, зүүн нүд хараагүй болоод ажил хийж чадахгүй болсон. Түүнээс хойш грүппэд ороод айлын мал маллаж амьдарч байна. 1990 онд Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Нансалмаатай гэр бүл болоод 3 хүүхэдтэй болсон. 2005 онд гэр бүлээ цуцлуулж салсан. Одоо эх******* хүүхэдтэйгээ холбоо тасарсан....Би Наранцэцэг гэх эмэгтэйтэй 2011 оноос Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг Соёмботын 407 тоотод хамтран амьдарч эхэлсэн. Тус тоот хашаанд Наранцэцэгийн том охин Нямсүрэн тусдаа гэрт амьдардаг. Тухайн өдөр би Нямсүрэнгийн гэрээр ороход Нямсүрэн нөхөр болох Цогтбаатартай Хараа *******тэй архи уугаад сууж байсан. Намайг ороход архи хундагалж өгөөд архинаас 3 хундага уугаад сууж байхад Нямсүрэнгийн нөхөр Цогтбаатар намайг хоол хий гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлэхэд намайг заамдаж дарсан. Би доороос нь босч ирээд галын хайч аваад Цогтбаатарыг цохиход Нямсүрэн голоор нь орж толгойдоо цохиулсан. Би дахин Цогтбаатарыг галын хайчаар 1 удаа цохиод гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

44.5 см урттай галын хайч 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай тогтоол /хх-ийн 61 хуу/

Т.Ширмэндоржийн  иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 66 хуу/

Т.Ширмэндорж  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 90-92 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Т.Ширмэндоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.       

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Ширмэндорж нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг “ Соёмбот” гэх газар дагавар охин Н.Нямсүрэн, хүргэн Д.Цогтбаатар нартай согтуугаар маргалдаж Н.Нямсүрэнгийн толгойд галын хайчаар 2 удаа цохиж дагзны хуйханд язарсан шарх бүхий гэмтэл учруулсан, мөн Д.Цогтбаатарын толгойд галын хайчаар хоёр удаа цохиж дагзны хуйханд язарсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Ширмэндорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Н.Нямсүрэн, Д.Цогтбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Ж.Наранцэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эх*******, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч Т.Ширмэндоржийн үйлдлийн улмаас хохирогч Н.Нямсүрэн, хохирогч Д.Цогтбаатар нарын эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 Шүүгдэгч Т.Ширмэндоржийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.6 дахь заалтад заасан “хоёр, түүнээс олон хүнийг”,  2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг хангаж  байна гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Т.Ширмэндоржийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6,  2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан  гэмт хэрэг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Нямсүрэн, Д.Цогтбаатар нар нь мөрдөн байцаалтын үед “санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу, хх-ийн 13-14 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязлгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтүүдийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Ширмэндорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44.5 см урттай галын хайч 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хардэл бэйс овгийн Тувааны Ширмэндоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ширмэндоржийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга /  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Ширмэндорж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3  /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Ширмэндорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 44.5 см урттай галын хайч 1 ширхэгийг устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ширмэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ