Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч С.Баярчимэг,

Хохирогч ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар  татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* ******* ******* ид холбогдох 2126000000270 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эмээгийн хамт, Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр 14-05 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* ******* ******* , регистрийн дугаар: /*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ийг зодож биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт шарх зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний зовхинд цус хуралт, хэвлий, шилэн хүзүү, зүүн гарын тохой, нуруунд зулгаралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би зодуулснаас хойш баруун талын хамар байнга битүүрч байгаа. Толгой их өвдөнө. Зарим шөнө нойргүй хонож байгаа. Хохиролтой байна. Би *******ийг орон дээр хэвтэж байхаар нь татсан. Тэрнээс биш цохиж зодсон юм байхгүй. Орон дээрээс татсан чинь унасан. Тэгээд ******* уурлаад тохойгоороо цохисон. Хохиролд 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. 181.698 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Хот руу явж хамартаа мэс засал хийлгэх заалттай. Тархины томографийн зураг авахуулах, хэвлийн нарийн мэргэжлийн эмчид харуулах хэрэгтэй байгаа. Үнийг нь судлаад үзсэн чинь 2.300.000 төгрөг болохоор байсан. Баримт бол байхгүй.” гэв.

 

   Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* манай гэрт 21 цагийн үед хүрч ирсэн. Тэгээд бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй нийслэл гэх пиво хувааж уучихаад байж байтал манай эхнэр болох Цэрэнжаргал хүрч ирээд тэгээд эхнэр бид хоёр ийг гэрт нь хүргэж өгөх гээд гарсан. Тэгээд явж байтал Хүнс бараан захын баруун тал дээр ийн найз нь ирчихсэн гээд байна тийшээ очъё гээд захын баруун хаалган дээр очоод найзыг нь аваад ийн гэр лүү явсан. ...Тэгээд бид хоёр хоёулаа байж байгаад би согтоод унтаж сэрээд байж байтал орон дээрээ унтсан байхаар нь би сэрээх гээд таттал босч ирээд намайг цохиод авсан. Тэгээд би дээшээ хараад унасан хамарнаас цус гараад байсан. Тэгээд би нилээн согтуу байсан болохоор хөл дээрээ тогтож чадахгүй байж байсан. Тэгээд би нэг мэдсэн гадаа байсан. Тэгээд хартал найзтайгаа хамт гадаа зогсож байсан. ******* миний хэвлий рүү нэг удаа өшиглөхөд нь би нилээн зууралдаж ноцолдож байгаад газар унасан. Тэгээд би нилээн хэвтэж байгаад гэр лүүгээ алхаад явсан. Тэр үед найзтайгаа хоёулаа байхгүй байсан. Би ийг унтаж байхаар нь сэрээх гээд татсан, тэрнээс болсон, өөр бид хоёр хэрүүл маргаан гаргах зүйл болоогүй. Би гомдолтой байна, өөрийн биед үүссэн гэмтэлтэй холбоотой бүх эмчилгээг хийлгэмээр байна. Бас эмчилгээтэй холбоотой төлбөр мөнгөний асуудлыг нэхэмжилж байгаа, Улаанбаатар хот руу явж толгойны томограф зураг авахуулмаар байна.            Өмнөх мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа, анх намайг гэртээ миний хамар луу нэг удаа тохойгоороо савсан, миний хамар гэмтэж цус гараад би газар ойчоод бос ч чадахгүй байхад дээрээс хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй толгой түрүү гэдэс нуруу хэсэг рүү хэд хэд өшиглөөд байсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй дараа нь жижүүр гээд нэг хүн, бас нөгөө 2 эрэгтэй, эмэгтэй найз нь хамт ороод ирсэн байсан. ...Би тухайн үед эсэргүүцэж чадаагүй. Би дотор ч гадаа ч ямар ч эсэргүүцэл үзүүлж, босч ирээ л унаад байсан. Би биеэ хамгаалах чадваргүй согтуу байсан. Надад гомдол, санал их байна. Миний эмчилгээний төлбөр 200.000 төгрөг болсон, цаашдаа миний хамарт мэс ажилбар хийлгэ гэсэн, тархины зураг авхуул гэсэн учир эмчилгээний мөнгө 2.300.000 төгрөг болно гэсэн. Дээр нь хэвлийгээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-13 дугаар хуудас/, 

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жавзмаа, Жанцандорж  бид 3 гадаа гараад Жавзмаа гээд хүүхний машинд тамхилаад 10-20 минут болоод би Жавзмаатай машинд нь үлдсэн. Жанцандорж буцаад орсон. удалгүй гүйгээд гараад ирсэн “Жанцандоржийг зодчихлоо” гэхээр нь хамт орцгоосон чинь Жанцандоржийн хамраас цус гоожчихсон байж байхаар нь би “юу болов яав” гэсэн чинь Жанцандорж над руу дайраад байхаар нь би “чи муудсан байна одоо харьж амар хүргээд өгье” гээд бөөнөөрөө гарах гэсэн чинь жижүүр эгч хүрээд ирсэн. Тэгээд энүүгээр нил цус болгочихлоо цагдаа дуудна гэсэн чинь болиулсан. Тэгээд энэ цусаа цэвэрлэ гэхээр нь Жавзмаа үлдээд цэвэрлэсэн. Жанцандорж, бид 3 гадаа гарсан. Гадаа гараад Жанцандорж цус нь гоожсондоо шаралхаад байгаа юм уу руу, бас над руу дайраад байхаар нь би “чи одоо боль уух юм чинь ихэдсэн байна” гэж хэлээд Жавзмааг дуудаж хүргэж өгөх гээд буцаад орсон чинь Жавзмаа цусыг нь арчаад дуусаж байсан. Тэгээд Жавзмаа гээд хүүхэнтэй эргээд гарсан чинь өөдөөс хүрээд ирсэн Жанцандорж хайчсан юм гэсэн чинь тэнд байгаа гээд араас нь явсан чинь булан тойроод алга болчихсон. Тэгээд , Жавзмаа бид 3 зөндөө хайсан олдоогүй. , Жанцандорж нар хоёулаа их согтолттой байсан, хэлэхдээ миний дээрээс дэвсэж сэрээсэн, танай эр, эм янхан 2 найз чинь явчихлаа бос гэж хэлсэн гээд Жанцандоржийг цохьсон гэсэнгэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 25-26-ыг шилжих шөнө Өвөрхангай аймгийн Политехник коллежийн оюутны 2 дугаар байрны жижүүрээр гарч байсан. Тэгээд 12 цаг болж байхад манай оюутны байранд байр түрээсэлдэг 3 давхар 71 тоотод 2 эрэгтэй хүнтэй орсон тэгээд дараа нь нэг эмэгтэй хүн нэмэгдэж ирсэн. Тэгээд чимээгүй л байцгааж байгаад 4 цагийн үед, ийнд ирсэн хүмүүс явах гээд гарч байгаа бололтой байснаа нэг залуу нь удалгүй буцаад орсон. Тэгээд удалгүй хүмүүс ширүүн дуугараад чимээ гараад байхаар нь би дээш гараад “юу болоод байна” гэсэн чинь уучлаарай эгчээ гээд миний хажуугаар гүйгээд гараад явсан. Би гэрт нь орсон чинь той хамт явсан залуугийн хамарнаас нь цус гоожчихсон зогсож байсан.Тэгээд гаднаас эрэгтэй эмэгтэй найзаа дагуулаад ороод ирсэн чинь хамарнаас нь цус гоожсон залуу нь ална тална гээд нөгөө хоёр луугаа дайраад байхаар нь би та нар гарцгаа цагдаа дуудлаа шүү гэсэн чинь нэг найзтайгаа уучлаарай найзууд ингээд болчихно цагдаа дуудаад яах юм гээд нөгөө хамарнаас нь цус гоожсон залуугаа дагуулаад гараад явсан. ...Тэгээд би дахиад зодоон болох юм болов уу гэж бодоод бие засах өрөөний цонхоор харсан чинь урд модон жорлонгийн хажууд нөгөө хамарнаас нь цус гарчихсан залуу нөгөө 2 луугаа орилоод дайраад барилцаж аваад байсан. Тэгээд би эргээд нөгөө хүүхэн дээр нь ирсэн чинь шалаа арчаад дуусаж байсан чинь нөгөө ийн нэг эрэгтэй найз нь тэр хүүхнийг явъя гээд хамт аваад гарсан. Би араас нь гадаа гарсан чинь нэг давхарт шатан дээр байсан. Бөөнөөрөө гараад ирсэн чинь нөгөө хамарнаас нь цус гарсан байсан залуу алга болчихсон байсан. Би байрны урдуур хойгуур үзсэн чинь тэр залуу нь байхгүй байсан. нэг эрэгтэй эмэгтэй найзтайгаа машиндаа суугаад яваад өгсөнгэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 25-нд шөнийн 02 цагийн үед гэрээсээ Жанцандорж, хоёрын хамт гараад Хүнс барааны захын баруун талаас нь нэг хотоос ирсэн гэх ийн найзыг нь аваад ийн гэрт нь болох ТИС-ийн байранд Жанцандорж, , найзынхаа хамт гурвууланг нь буулгачхаад би гэртээ харьсан. Тэр гурав тэгээд ийн гэр лүү орсон. Тэгээд маргааш өглөө нь буюу 26-ны өдрийн 07 цагийн үед Жанцандорж гэртээ би зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөнгэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн шөнө би гэртээ байж байх үед над руу 04-05 цагийн үед залгаад манай гэрт хүрээд ир, манай хоёр явах гэж байна, намайг айлд хүргээд өгөөч гэж байсан. Тэгэхээр нь би гэрт нь яваад очтол ийн гэрт 3 эрэгтэй хүн байсан. Тэр 3 тухайн үедээ архи уугаад согтоцгоосон байсан. Тэгээд архиа уугаад байж байгаад хамгийн түрүүнд орон дээрээ хэвтээд, унтаад өгсөн. Тэгэхээр нь би тасарчихсан юм байна гэж бодоод би явлаа гээд тэр хоёр хүнд хэлчихээд гэрээс нь гарсан. Тэгээд машиндаа суугаад байж байтал араас Анхаа гэх залуу нь гарч ирээд намайг нэг газар хүргээд өг гээд байж байтал ганцаараа гүйгээд гараад ирсэн. Тэгээд юу болсныг асуутал Жанцаагаа зодчихсон гэж хэлэхээр нь би гэрт нь ортол Жанцаа гэх залуугийнх нь  хамарнаас цус гойжоод байж байсан. Тэгээд оос чи яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуухад наадах чинь өөрөө унтаж байх үед дэвсэж сэрээсэн, тэгээд ид танай эр, эм янхан хоёр найз чинь гараад явчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд гэрээс нь гарч ирээд би өөрөө гэртээ харьсангэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн №468 дугаартай шинжээчийн “...1. Үзүүлэгч ийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт шарх зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний зовхинд цус хуралт, хэвлий, шилэн хүзүү, зүүн гарын тохой, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь өөрийн гараар үүсгэгдэх боломжгүй. Хатуу мохоо зүйлийн хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1095 дугаартай тодорхойлолт /хх-49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46/,

 

Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн зүгээс 181.698 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Үүнийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч нь 2.300.000 төгрөгийг цаашид гарах эмчилгээний зардал гэж нэхэмжилж байгаа учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* “Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ ийн нэхэмжилж байгаа 2.300.000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

            Шүүгдэгч “...******* нь 2021 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ийг зодож биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт шарх зөөлөн эдийн гэмтэл, 2 нүдний зовхинд цус хуралт, хэвлий, шилэн хүзүү, зүүн гарын тохой, нуруунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

             

 Хохирогч ийн ““...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* манай гэрт 21 цагийн үед хүрч ирсэн. Тэгээд бид хоёр 2.5 литрийн хэмжээтэй нийслэл гэх пиво хувааж уучихаад байж байтал манай эхнэр болох Цэрэнжаргал хүрч ирээд тэгээд эхнэр бид хоёр ийг гэрт нь хүргэж өгөх гээд гарсан. Тэгээд явж байтал Хүнс бараан захын баруун тал дээр ийн найз нь ирчихсэн гээд байна тийшээ очъё гээд захын баруун хаалга нь дээр очоод найзыг нь аваад ийн гэр лүү явсан. ...Тэгээд бид хоёр хоёулаа байж байгаад би согтоод унтаж сэрээд байж байтал орон дээрээ унтсан байхаар нь би сэрээх гээд таттал босч ирээд намайг цохиод авсан. Тэгээд би дээшээ хараад унасан хамарнаас цус гараад байсан. Тэгээд би нилээн согтуу байсан болохоор хөл дээрээ тогтож чадахгүй байж байсан. Тэгээд би нэг мэдсэн гадаа байсан. Тэгээд хартал найзтайгаа хамт гадаа зогсож байсан. ******* миний хэвлий рүү нэг удаа өшиглөхөд нь би нилээн зууралдаж ноцолдож байгаад газар унасан. Тэгээд би нилээн хэвтэж байгаад гэр лүүгээ алхаад явсан. ...анх намайг гэртээ миний хамар луу нэг удаа тохойгоороо савсан, миний хамар гэмтэж цус гараад би газар ойчоод бос ч чадахгүй байхад дээрээс хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй толгой түрүү гэдэс нуруу хэсэг рүү хэд хэд өшиглөөд байсан”гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 12-13 хуудас/, гэрч “...би Жавзмаатай машинд нь үлдсэн. Жанцандорж буцаад орсон. удалгүй гүйгээд гараад ирсэн “Жанцандоржийг зодчихлоо” гэхээр нь хамт орцгоосон чинь Жанцандоржийн хамраас цус гоожчихсон байж байхаар нь би “юу болов яав” гэсэн чинь Жанцандорж над руу дайраад байхаар нь би “чи муудсан байна одоо харьж амар хүргээд өгье” гээд бөөнөөрөө гарах гэсэн чинь жижүүр эгч хүрээд ирсэн. ..., Жанцандорж нар хоёулаа их согтолттой байсан, хэлэхдээ миний дээрээс дэвсэж сэрээсэн, танай эр, эм янхан 2 найз чинь явчихлаа бос гэж хэлсэн гээд Жанцандоржийг цохьсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч ******* “... 2021 оны 10 дугаар сарын 25-26-ыг шилжих шөнө Өвөрхангай аймгийн Политехник коллежийн оюутны 2 дугаар байрны жижүүрээр гарч байсан. Тэгээд 12 цаг болж байхад манай оюутны байранд байр түрээсэлдэг 3 давхар 71 тоотод 2 эрэгтэй хүнтэй орсон тэгээд дараа нь нэг эмэгтэй хүн нэмэгдэж ирсэн. Тэгээд чимээгүй л байцгааж байгаад 4 цагийн үед, ийнд ирсэн хүмүүс явах гээд гарч байгаа бололтой байснаа нэг залуу нь удалгүй буцаад орсон. Тэгээд удалгүй хүмүүс ширүүн дуугараад чимээ гараад байхаар нь би дээш гараад “юу болоод байна” гэсэн чинь уучлаарай эгчээ гээд миний хажуугаар гүйгээд гараад явсан. Би гэрт нь орсон чинь той хамт явсан залуугийн хамарнаас нь цус гоожчихсон зогсож байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч “...Тэгээд маргааш өглөө нь буюу 26-ны 07 цагийн үед Жанцандорж гэртээ би зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь тэгээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, гэрч “...Тэгээд машиндаа суугаад байж байтал араас Анхаа гэх залуу нь гарч ирээд намайг нэг газар хүргээд өг гээд байж байтал ганцаараа гүйгээд гараад ирсэн. Тэгээд юу болсныг асуутал Жанцаагаа зодчихсон гэж хэлэхээр нь би гэрт нь ортол Жанцаа гэх залуугийнх нь  хамарнаас цус гойжоод байж байсан. Тэгээд оос чи яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуухад наадах чинь өөрөө унтаж байх үед дэвсэж сэрээсэн, тэгээд ид танай эр, эм янхан хоёр найз чинь гараад явчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд гэрээс нь гарч ирээд би өөрөө гэртээ харьсангэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/, хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн №468 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан   нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

 

Хохирогч нь гэм хорын хохиролд шүүгдэгч *******оос эмчилгээ хийлгэсэн эм авсан, цаашид эмчилгээ хийлгэх буюу хот руу явж хамартаа мэс засал хийлгэх, тархины томографийн зураг авахуулах, хэвлийн нарийн мэргэжлийн эмчид харуулах зардал нийт  2.500.000 төгрөг  нэхэмжилсэн.

 

Хохирогч ийн баримтаар гаргаж өгсөн эмчилгээний төлбөрт 120.000 төгрөг тушаасан тухай  эмнэлгийн магадалгаа /хх-ийн 74/, эм авсан 61.698 төгрөгийн баримт /хх-ийн 77/, зэргийг нотлох баримтаар үнэлэх боломжтой баримт гэж шүүх үзлээ. Харин цаашид эмчилгээ хийлгэх зардалд нэхэмжилсэн 2.318.302 төгрөгийг нотлох баримтгүй байх тул шүүх хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос 181.698 төгрөг гаргуулж хохирогч ид олгож, иргэний нэхэмжлэлээс 2.318.302 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Улсын яллагч шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:  “Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* нь шүүгдэгчид  оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:  “Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, 

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* ******* ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* ******* ийг 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос 181.698 төгрөг гаргуулж хохирогч ид олгож, иргэний нэхэмжлэлээс  2.318.302 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  хохирогч нь хэлэлцэхгүй орхисон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн    өөрт учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    М.МАНДАХБАЯР