Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/589

 

 

 

 

 

 

 

 

   2022         04         19                                       2022/ШЦТ/589

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,  

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч М.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д. овогт М.гийн А.од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 01749 0876 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Д. овогт М.гийн А..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А. нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн задгай тоотын хашаан дотор, мөн 2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 05:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шүүхийн 108 дугаар байрны гадаа өөрийн хамтран амьдрагч Б.Д.тэй маргалдаж, улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Б.Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батаа гэх залуугийн ахынх нь хашаан дотор миний хамтран амьдрагч А. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг бусадтай хардаж, надад агсам тавиад хоёр гарын булчин, нүүр, толгойн тус газруудад гараараа цохиж, цээжин тус газар гараараа түлхэж, намайг газар унагааж, хоёр хацар луу гараараа хэд хэдэн удаа алгадаж, гэмтлийг миний биед учруулсан. 2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 05:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шүүхийн 108 дугаар байрны гадаа А. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний нүүрэн тус газарт гараараа цохиж, машинд сууж байхад машинаас түлхэж унагаасан. Энэ үед машиных нь хаалга миний цээж рүү цохиж, цээж болон хөлийн шилбэ хөхөрсөн байсан. Тухайн гэмтлийг миний биед А. учруулсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4934 тоот: “Б.Д.гийн биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалга, зүүн баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх шинэ гэмтлүүд байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 64/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3387 тоот: “Б.Д.гийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 71/,

- М.А.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 105/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А. нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн задгай тоотын хашаан дотор, мөн 2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 05:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шүүхийн 108 дугаар байрны гадаа өөрийн хамтран амьдрагч Б.Д.тэй маргалдаж, улмаар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Д.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батаа гэх залуугийн ахынх нь хашаан дотор миний хамтран амьдрагч А. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг бусадтай хардаж, надад агсам тавиад хоёр гарын булчин, нүүр, толгойн тус газруудад гараараа цохиж, цээжин тус газар гараараа түлхэж, намайг газар унагааж, хоёр хацар луу гараараа хэд хэдэн удаа алгадаж, гэмтлийг миний биед учруулсан. 2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 05:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шүүхийн 108 дугаар байрны гадаа А. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний нүүрэн тус газарт гараараа цохиж, машинд сууж байхад машинаас түлхэж унагаасан. Энэ үед машиных нь хаалга миний цээж рүү цохиж, цээж болон хөлийн шилбэ хөхөрсөн байсан. Тухайн гэмтлийг миний биед А. учруулсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4934 тоот: “Б.Д.гийн биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн бугалга, зүүн баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх шинэ гэмтлүүд байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 64/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3387 тоот: “Б.Д.гийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 71/,

- М.А.ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 105/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

            Прокуророос М.А.од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч нь хохирогч Б.Д.гийн биед 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр халдаж, шинжээчийн 4934 тоот дүгнэлтээр хөнгөн хохирол учруулсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө халдаж, шинжээчийн 3387 тоот дүгнэлтээр хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх удаа дараагийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох хэм хэмжээг журамлан зүйлчлэх нь зүйтэй байна.

            Хохирогчоос хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.А.од ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д. овогт М.гийн А.ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А.од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.А.од оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

           6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД