Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0302

 

2014 оны 07 сарын 24 өдөр                    Дугаар 302                           Улаанбаатар хот

 

 

 

 

                 “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн захирал Д.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн захирал Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Гурвалжин захаас Нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан 25 сая төгрөгийн үнэтэй цахилгаан хөдөлгүүр 1 ширхгийг худалдан авсан бөгөөд борлуулагч этгээд "манай компанийн оффис өөр газар байрладаг" гэсний улмаас төлбөрийн 80 хувийг бэлнээр төлж, Татварын албанаас олгогдож "Т" ХХК-с бичигдсэн 008864529 дугаартай худалдан авалтын Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр борлуулагчаас хүлээн авснаар үлдэгдэл 20 хувийн төлбөрийг төлсөн билээ.

... Татварын улсын байцаагчийн актад тусгасан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 зүйлийн 14.1-т Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 1, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно, 14 дүгээр зүйлийн

  1. т. үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн... 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасаж тооцохгүй..."

0:\2014\Магадлал-2014\Өөгүй зам ХХК.с1осх

 

гэсэн заалтуудыг манай компани зөрчөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нэхэмжлэл, падаан авч нягтлан бодох бүртгэл, тайландаа тусгасан.

... Татварын улсын байцаагчийн актын талаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандахад 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн бөгөөд маргааныг шийдвэрлэсэн тухай тогтоолын хувь болон тогтоол баталгаажуулах тухай тушаалын хувийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр надад хүлээлгэн өгсөн болно. Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 244063 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Шалгалтаар 22727.2 мянган төгрөгийн зөрчил илэрсэн нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1-д Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.14 хууль тогтоомжид заасан бусад үүрэг" гэсэн заалт болон татварын бусад хуулийн холбогдох заалтыг дараах байдлаар зөрчсөн байна.

"Т" ХХК-с цахилгаан хөдөлгүүр 1 ширхэг худалдан авсан гэж 2011 оны 10 дугаар сард 008864529 тоот падаанаар 22727,2 мянган төгрөгийн хий бичилттэй падааныг НӨАТ-ын 2011 оны 9 дүгээр сарын тайланд НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдуулах орлогыг бууруулсан.

Улсын Мөрдөн байцаах газрын албан тоотод "Ө" ХХК нь "Т" ХХК-с бараа материал авсан боловч энэ компаниас авсан 008864529 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг зарсан байх үндэслэлтэй тул худалдан авсан компаниудад хариуцлага тооцож ирүүлэх гэсний дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй учраас татварын хуулийн дагуу акт тогтоогдсон болно.

...Татварын хяналт шалгалтын явцад "Ө" ХХК нь Гурвалжин барилгын

 

материалын захаас цахилгаан хөдөлгүүр авсан нь баримтаар нотлогдсон. Тус хөдөлгүүрээ борлуулснаа санхүүгийн тайлан, татварын тайландаа тусгасан нь нотлогдсон, уг барааг тайлант 2011 онд бэлэн мөнгөөр авсан, борлуулсан нь бодитой нотлогдох санхүүгийн анхан шатны баримт тайлангаар нотлогдож байгаа.

"Ө" ХХК-ийн захирал Д.Г нь "Т" ХХК-ийн захирал, нягтлан бодогчтой очиж бэлнээр тооцоо хийгээгүй, танихгүй, тусгайлан энэ компанитай харьцаагүй, дансаар гүйлгээ хийгээгүй ба тус Аж ахуйн нэгжийн ажлын байрыг ч мэдэхгүй байсан нь ярилцлагын явцад нотлогдсон. "Т" ХХК нь Улсын мөрдөн байцаах газраас үйл ажиллагаа явуулж байгаагүй ба татвараас авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг зарсан нь тогтоогдсон.

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 41 дүгээр тогтоолоор актыг хэвээр баталж, татвар төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн

  1. 17 дугаар зүйлийн 17.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан "Ө" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 244063 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо;"... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Р.Ц бид Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн албан тоотын дагуу гаргасан Татварын Ерөнхий газрын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 26/898 албан тоот, Татварын хяналт шалгалт хийх тухай тасгийн даргын олгосон 24/13/0993 тоот томилолтоор "Ө" ХХК-ийн 2011 оны санхүүгийн тайлан болон Аж ахуйн нэгжийн албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийсэн.

... Нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай борлуулалт гэсний дагуу хувь хүнээс бараа материалыг «Гурвалжин» барилгын материалын захад цахилгаан хөдөлгүүр борлуулж байсан хувь хүнээс НӨАТ төлөгч, падаантай гэсний дагуу бараа материалын хамт авсан нь нотлогдсон учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу борлуулалтад тусгаагүй Аж ахуй нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хасаж тооцохгүй гэсний дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтаас "Т" ХХК-ийн 008864529 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хасаж тооцохгүй гэсэн үндэслэлээр НӨАТ-ын хуулийн дагуу актыг Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагаар: «74.1. Дараах үйлдэл, эс үйлдэхгүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын байцаагч татварын нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:» гэж заасан заалтыг үндэслэл болгон Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 244063 тоот актаар 22272.7 мянган төгрөгийн зөрчилд 2272.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 681.8 мянган төгрөгийн торгууль, 96.1 мянган төгрөгийн алданги, нийт 3050.6 мянган төгрөгийн төлбөрийг тогтоосон болно.

Шүүгч Д.Х хавтаст хэрэгтэй дутуу танилцсан гэж үзэж байна учир нь УМБГ-с ирүүлсэн албан бичигт “Т” ХХК-ийг үүсгэн байгуулагч

 

//

өөрийн хүүхэд гэр бүлийн хүрээнд үүсгэн байгуулсан “Т” ХХК-ийг үүсгэн байгуулж татварын албанаас олгогдсон НӨАТ-ын падаан зарсан нь үнэн, падаанд бичигдсэн үнийн дүнгээс хувь авч байсан нь нотлох баримтыг хуулбарлан өгснийг, "Ө" ХХК нь бараа материалаа авсан боловч хий бичилттэй НӨАТ-н падаанаар хасалт хийсэн нь «74.1.4-д....татварын тайланд багасгаж тусгасан» гэж заасныг үндэслэж хууль зөрчсөн үйлдэл болж байна.

УМБГ-с хий бичилттэй падаан нь үнэн гэж тогтоосон байхад "Ө" ХХК-д хариуцлага ногдуулахыг эсрэгээр нь шүүх үйл ажиллагаа УМБГ-ын процессын ажиллагаа худлаа, хий бичилтэй падаан биш гэж үгүйсгэсэнтэй адил тогтоол гаргалаа гэж үзэж байна.

Иймд уг гомдлыг хүлээн авч хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү.”гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан боловч шийдвэрийн үндэслэл болсон баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тэдгээрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрт “... “Ө” ХХК нь “Т” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдсан, “Өөгүй зам” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлж авсан гэдгийг нотлох баримтгүй” гэж дүгнэжээ.

Нэг талаас нэхэмжлэгчээс ирүүлсэн “Ө” ХХК нь “Т” ХХК-с 1 ширхэг цахилгаан хөдөлгүүрийг 25.000.000 төгрөгөөр худалдан авсан талаар бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордер, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг санхүүгийн анхан шатны нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Гэвч нөгөө талаас хариуцагч татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасан “татвар ногдуулах, төлөх, татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, ... санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт ... үйлдэх” бүрэн эрхийнхээ дагуу Татварын ерөнхий газрын 2013 оны 26/898 дугаар албан бичиг, “Ө” ХХК-ийн харилцсан гэх “Т” ХХК болон түүнтэй хамаарал бүхий “Т” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг шалгасан татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтүүд, санхүүгийн тайлан, захирал Б.Ө-тэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, татварын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу үүсгэсэн эрүүгийн хэрэгт авагдсан гэрч Б.Ө болон “Т” ХХК-ийн захирал Б.Г-н мэдүүлэг зэрэг баримтуудыг цуглуулж шалгасны үндсэн дээр “Ө” ХХК нь цахилгаан хөдөлгүүрийг худалдан авсан боловч “Т” ХХК-с аваагүй, уг компанид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй болохыг тогтоосон байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт "... “Т” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа тусгасан эсэхийг “Ө” ХХК мэдэх боломжгүй, падааныг хий бичүүлж авсныг нотлох баримтгүй тул ... зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэжээ.

Гэтэл хяналт шалгалтын явцад “Ө” ХХК-ийн захирал Д.Г-тай ярилцсан тэмдэглэлд "... хөдөлгүүрийг Гурвалжны зах дээрх борлуулагчаас Зуун айл дахь салбар лангуунаас авсан ...” гэх мэдүүлэг, гэрч “Т” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ө-н “... “Ө” ХХК-д цахилгаан хөдөлгүүрийг нийлүүлээгүй. Мөнгө хүлээж аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгөөгүй” гэх мэдүүлэг, мөн эрүүгийн хэрэгт шалгагдах үедээ өгсөн "... өөрсдийн компанийн нэр дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, НӨАТ-ын падааныг бусдын хүсэлтээр хуурамчаар бичиж өгдөг байсан, янз бүрээр тохирч мөнгө авч байсан” гэх мэдүүлэг зэргээр бодит байдалд нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн төлсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татварыг “Т” ХХК хүлээн аваагүй, санхүүгийн анхан шатны дээрх баримтуудад “бэлтгэн нийлүүлэгч “Т” ХХК” гэсэн нь хуурамч болох нь тогтоогдож байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэх зарчимд нийцэх ёстой бөгөөд “Ө” ХХК нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл цахилгаан хөдөлгүүрийг захаас худалдан авсан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнийг хэнд өгснөө зааж чадаагүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасаж тооцохгүй” гэж, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т “Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасаж тооцохгүй гэж тус тус заасны дагуу уг хуурамч падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

Иймд татварын улсын байцаагчийн актаар “Ө” ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, уг актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

                   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1,

88.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 224 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг баримтлан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 04-ийн өдрийн 244063 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ө” ХХК- ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.