| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/0573/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/590 |
| Огноо | 2022-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/590
2022 04 19 2022/ШЦТ/590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч К.Чимгээ,
шүүгдэгч Г.М. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Г.ийн М.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2206 00000 0880 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Б. овогт Г.ийн М..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М. нь 2022 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй зочид буудалд байхдаа найз Ч.Б.ий iPhone 12 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ч.Б.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө найзууд болох Отгонбилэг, М. нарын хамт гадуур ууж явж байгаад буудалд орж уухаар болоод Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй зочид буудалд өрөө авч орсон. Бид 3 буудлын өрөөнд архи ууж байгаад буудлын хажуу өрөөний 2 эмэгтэй, 1 залуутай хамт нийлж, манай өрөөнд архи ууж суусан. Тэгээд ууж байгаад хажуу өрөөний 3 гараад явсан. Би тухайн үед согтоод буудлын өрөөнд унтаад өглөө сэрэхэд ганцаараа байсан. Отгонбилэг, М. нарыг хэзээ явсныг мэдээгүй. Өглөө сэрэхэд миний гар утас алга болчихсон байсан. Уг нь шөнө ууж байхад байсан юм. Миний гар утсаар бүгдээрээ дуу сонсож байсан юм. Отгонбилэг хэлэхдээ М. шөнө гэнэт алга болчихсон гэж хэлсэн. Тэгэхээр М. ч байж болох юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16/,
- Хохирогч Ч.Б.ий дахин өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М. хэлэхдээ “Намайг өрөөнөөс гарах үед 2 утас миний халаасанд байсан, ажил руугаа очоод өрөөндөө орж унтахдаа 2 утас гаргаж ирээд нэг нь Айфон байсан. Кодыг нь гаргах гэтэл гарахгүй байхаар нь 2 утсаа буйдангийнхаа завсар хийгээд унтсан. Өдөр сэрэхэд Айфон нь алга болсон байсан. Унтаж байхад хамт ажилладаг хүүхдүүд нь Айфоны талаар ярьж байсан. Тэд нар авсан байх. Гэхдээ би чиний утсыг авч явсан нь үнэн.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Гэрч Б.Батсэлэмийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр өдөр би ажил дээр байсан. Намайг ажил дээрээ байхад М. үүрээр ирээд амралтын өрөөнд унтсан гэж байсан. Би тухайн үед амарч байсан болохоор ирсэн үгүйг нь мэдээгүй. 15:00 цагийн үед М. нь хүний гар утас авч, ширээн дээр тавьсан. Тэр нь алга болсон гээд хэлж байсан. Гар утас хайж байхад нь би хамт хайлцсан. Тэгээд ажлаасаа гараад хөдөө ирсний дараа М. над руу “би бөөгөөс асуусан, тэр гар утсыг чамайг авсан гэж байна” гэх утгатай чат бичсэн байсан. Би тэр утсыг аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
- Г.М.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.М. нь 2022 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй зочид буудалд байхдаа найз Ч.Б.ий iPhone 12 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Г.М.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.М. нь 2022 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй зочид буудалд байхдаа найз Ч.Б.ий iPhone 12 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:
- Хохирогч Ч.Б.ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө найзууд болох Отгонбилэг, М. нарын хамт гадуур ууж явж байгаад буудалд орж уухаар болоод Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй зочид буудалд өрөө авч орсон. Бид 3 буудлын өрөөнд архи ууж байгаад буудлын хажуу өрөөний 2 эмэгтэй, 1 залуутай хамт нийлж, манай өрөөнд архи ууж суусан. Тэгээд ууж байгаад хажуу өрөөний 3 гараад явсан. Би тухайн үед согтоод буудлын өрөөнд унтаад өглөө сэрэхэд ганцаараа байсан. Отгонбилэг, М. нарыг хэзээ явсныг мэдээгүй. Өглөө сэрэхэд миний гар утас алга болчихсон байсан. Уг нь шөнө ууж байхад байсан юм. Миний гар утсаар бүгдээрээ дуу сонсож байсан юм. Отгонбилэг хэлэхдээ М. шөнө гэнэт алга болчихсон гэж хэлсэн. Тэгэхээр М. ч байж болох юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16/,
- Хохирогч Ч.Б.ий дахин өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М. хэлэхдээ “Намайг өрөөнөөс гарах үед 2 утас миний халаасанд байсан, ажил руугаа очоод өрөөндөө орж унтахдаа 2 утас гаргаж ирээд нэг нь Айфон байсан. Кодыг нь гаргах гэтэл гарахгүй байхаар нь 2 утсаа буйдангийнхаа завсар хийгээд унтсан. Өдөр сэрэхэд Айфон нь алга болсон байсан. Унтаж байхад хамт ажилладаг хүүхдүүд нь Айфоны талаар ярьж байсан. Тэд нар авсан байх. Гэхдээ би чиний утсыг авч явсан нь үнэн.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
- Гэрч Б.Батсэлэмийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тэр өдөр би ажил дээр байсан. Намайг ажил дээрээ байхад М. үүрээр ирээд амралтын өрөөнд унтсан гэж байсан. Би тухайн үед амарч байсан болохоор ирсэн үгүйг нь мэдээгүй. 15:00 цагийн үед М. нь хүний гар утас авч, ширээн дээр тавьсан. Тэр нь алга болсон гээд хэлж байсан. Гар утас хайж байхад нь би хамт хайлцсан. Тэгээд ажлаасаа гараад хөдөө ирсний дараа М. над руу “би бөөгөөс асуусан, тэр гар утсыг чамайг авсан гэж байна” гэх утгатай чат бичсэн байсан. Би тэр утсыг аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
- Г.М.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Г.М.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.М.т Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Хохирогч Ч.Б., шүүгдэгч Г.М. нар нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд үүнд Г.М. нь хохирлын 2.800.000 төгрөгөөс 635.000 төгрөгийг төлсөн, үлдэх 2.165.000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байх тул шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Харин Г.М. нь хохирлыг гэрээнд заасан журмын дагуу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд хохирогч Ч.Б. нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.М.т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Г.ийн М.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М.т 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.М.т тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.М.т тайлбарласугай.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч Ч.Б. нь шүүгдэгч хохирлыг барагдуулах үүргээ биелүүлээгүй бол нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД