Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт , овогт нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Богд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг 7-68 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт , регистрийн дугаар: //,

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал маллах ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг 4-407 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт , регистрийн дугаар: //,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч “...*******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байрны гадна хууль сахиулагч ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэж заасны дагуу шалгахад улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “жолоочийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгаж байгаа” бол 33.2-т “түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана” гэсний дагуу 90-11 ӨВО улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах зорилгоор цагдаагийн хэсгийн байрны хашаанд түр саатуулах явцад буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой болон бусад биеийн хэсэгт цохих, унагаах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

      

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл худалдаа үйлчилгээний хорооллын шороон зам дээр 90-11 ӨВО улсын дугаартай хар өнгийн альфард маркийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцож байхад нь шалгасан. Тэр үед жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртсэн учир тус сумын цагдаагийн хэсгийн байранд жолооч ыг авч ирж драгер багажаар үлээлгэсэн. Үлээлгэхэд 2,4 хувийн согтуурлын зэрэг гарсан. Тэгэхээр нь би эрх үүргийг нь танилцуулаад хөндлөнгийн 2 гэрч болон өөрөөр нь гарын үсэг зуруулаад цагдаагийн хэсгийн байрнаас хамт гарцгаасан. Тэгээд би таны тээврийн хэрэгслийг түр саатуулна, маргааш тээврийн хэрэгслээ аваарай гэж хэлээд цагдаагийн хэсгийн гадна байсан машиныг нь цоожлоод цаашаа эргүүлийн үүргээ гүйцэтгэхээр явах гэтэл нөгөө жолооч ******* нь араас татаж чангаагаад “чи пизда минь миний машиныг гэрт аваачаад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болохгүй” гэж хэлсэн. Тэр үед жолооч ******* нь уурлаад миний нүүр болон шанаа хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Тэгээд надтай зууралдаад байхаар нь би 2 гарыг нь барьж байгаад биеийн хүчээ хэрэглэж өөрийгөө хамгаалсан. Тэр үед *******ын найз болох “Вовко” гэх хочтой ******* ирсэн байсан ба хажуугаас дайраад ороод ирсэн. Тэгтэл хамт явсан нэг залуу нь Вовког салгаад цааш нь аваад явсан. Тэр үед ******* намайг мөргөөд, толгой руу 2-3 удаа өшиглөж, зодсон. Тэгтэл , Вовко нарын эхнэрүүд нь ирж салгасан. Тэгээд арай гайгүй болоод *******ын эхнэр нь цаашаа аваад явтал ******* эргэж дайраад газраас чулуу авч над руу дайрсан. Тэр үед би ыг ууцаар нь тэврээд автал Вовко бас араас гүйж ирээд намайг түлхэж унагаасан. Намайг түлхэж унагаад Вовко, нар өшиглөсөн. Мөн толгой руу цохисон. Би тухай өдөр аймгийн цагдаагийн газрын томилгоо дарга, цагдаагийн хошууч Д.Бат-Оргилоос амаар өгсөн үүргийн дагуу хариуцсан сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ер нь бол сумандаа олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийнхээ дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өдөр бүр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилладаг. ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан. Уг зөрчлийн дагуу түр саатуулж шалгасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1.7 дахь хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэж заасны дагуу шалгасан. Тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан учраас цагдаагийн албаны тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар *******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар “түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана” гэсэн заалтын дагуу хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хэсгийн хашаанд түр саатуулсан. Суманд түр саатуулах тусгай талбай байхгүй учраас цагдаагийн хэсгийн хашаанд түр саатуулсан юм. Би *******ыг тээврийн хэрэгслийн болон жолоодох эрхийн үнэмлэхээ шалгуулах хууль ёсны шаардлага тавьсан. Мөн согтуу байсан учраас тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Харин *******той огт харьцаагүй байхад цагдаагийн хэсгийн байранд өөрөө ороод ирсэн. Тэгэхээр нь би ид энд ажил явагдаж байна, ажилд битгий саад учруулаад бай гэсэн шаардлага тавьсан. Сумын цагдаагийн хэсгийн албан хаагч нь Замын цагдаагийн албаны албан үүргийг биелүүлэх бүрэн эрх хэмжээтэй байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 42-р хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13-14 цагийн үед найз *******, ******* нартай аймгийн Баруунбаян- Улаан сумын 4 дүгээр багийн 22-2 тоот гэрт уулзаад, сумын төвийн урд байдаг “Цагаан нуур” гэх газарт 0,75 литрийн 1 шил архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд бид гурав сумын төв рүү орж ирээд “Баянбогд” гэх нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн 1 шил архи аваад тэр архиа уух гэж явж байгаад тус сумын цагдаа тай тааралдсан. Тэр үед ******* өөрийн 90-11 ӨВО улсын дугаартай Альфард маркийн машинаа жолоодсон гээд цагдаагийн хэсгийн байран дээр авч ирсэн. Тэр үед ******* Цогтбаатар цагдаатай хэсгийн байр луу орсон. ...20 орчим минутын дараа ******* нь цагдаатай хамт гарч ирсэн. ******* нь цагдаатай маргалдаад байх шиг байсан. Би машинаас хараад сууж байсан. Тэгээд маргалдаж байгаад ******* цагдаатай барилцаж аваад цохиод байсан. ******* болохоор машинаас буугаад тэр хоёр дээр очоод маргалдаад барилцаж аваад зодоон болсон. Би хэн хэнийг хэдэн удаа цохисныг нарийн харж чадаагүй. Ямар ч байсан ******* ******* нар цагдааг цохиж аваад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

       аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай: Үзүүлэгч ын биед баруун хөмсөгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/.

Бүртгэлийн 1100-5874 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд “2021.12.20” гэж хаягласан саарал өнгийн CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /аас гаргаж өгсөн “энгэр камер” гэж хаягласан энгэрийн камерын 1 хэсэг дүрс бичлэг бүхий саарал өнгийн CD-нд үзлэг хийсэн/ /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95/, аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дугаар багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 98/,

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/,

 

Шүүгдэг *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90/, аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дугаар багийн засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 93/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч “...*******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байрны гадна хууль сахиулагч ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэж заасны дагуу шалгахад улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “жолоочийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгаж байгаа” бол 33.2-т “түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана” гэсний дагуу 90-11 ӨВО улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах зорилгоор цагдаагийн хэсгийн байрны хашаанд түр саатуулах явцад буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой болон бусад биеийн хэсэгт цохих, унагаах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч *******, ******* нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 Хохирогч ын “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Баруунбаян-Улаан сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл худалдаа үйлчилгээний хорооллын шороон зам дээр 90- 11 ӨВО улсын дугаартай хар өнгийн альфард маркийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцож байхад нь шалгасан. Тэр үед жолоочоос согтууруулах ундааны зүйл үнэртсэн учир тус сумын цагдаагийн хэсгийн байранд жолооч ыг авч ирж драгер багажаар үлээлгэсэн. Үлээлгэхэд 2,4 хувийн согтуурлын зэрэг гарсан. Тэгэхээр нь би эрх үүргийг нь танилцуулаад хөндлөнгийн 2 гэрч болон өөрөөр нь гарын үсэг зуруулаад цагдаагийн хэсгийн байрнаас хамт гарцгаасан. Тэгээд би таны тээврийн хэрэгслийг түр саатуулна, маргааш тээврийн хэрэгслээ аваарай гэж хэлээд цагдаагийн хэсгийн гадна байсан машиныг нь цоожлоод цаашаа эргүүлийн үүргээ гүйцэтгэхээр явах гэтэл нөгөө жолооч ******* нь араас татаж чангаагаад “чи пизда минь миний машиныг гэрт аваачаад өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болохгүй” гэж хэлсэн. Тэр үед жолооч ******* нь уурлаад миний нүүр болон шанаа хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Тэгээд надтай зууралдаад байхаар нь би 2 гарыг нь барьж байгаад биеийн хүчээ хэрэглэж өөрийгөө хамгаалсан. Тэр үед *******ын найз болох “Вовко” гэх хочтой ******* ирсэн байсан ба хажуугаас дайраад ороод ирсэн. Тэгтэл хамт явсан нэг залуу нь Вовког салгаад цааш нь аваад явсан. Тэр үед ******* намайг мөргөөд, толгой руу 2-3 удаа өшиглөж, зодсон. Тэгтэл , Вовко нарын эхнэрүүд нь ирж салгасан. Тэгээд арай гайгүй болоод *******ын эхнэр нь цаашаа аваад явтал ******* эргэж дайраад газраас чулуу авч над руу дайрсан. Тэр үед би ыг ууцаар нь тэврээд автал Вовко бас араас гүйж ирээд намайг түлхэж унагаасан. Намайг түлхэж унагаад Вовко, нар өшиглөсөн. Мөн толгой руу цохисон. Би тухай өдөр аймгийн цагдаагийн газрын томилгоо дарга, цагдаагийн хошууч Д.Бат-Оргилоос амаар өгсөн үүргийн дагуу хариуцсан сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Ер нь бол сумандаа олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийнхээ дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өдөр бүр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилладаг. ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан. Уг зөрчлийн дагуу түр саатуулж шалгасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1.7 дахь хэсэгт зааснаар цагдаагийн алба хаагч нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэж заасны дагуу шалгасан. Тэгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байсан учраас цагдаагийн албаны тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар *******ын жолоодож явсан тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 33.2 дугаар зүйлд зааснаар “түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана” гэсэн заалтын дагуу хөдөлгөөнийг хязгаарлаж, цагдаагийн хэсгийн хашаанд түр саатуулсан. Суманд түр саатуулах тусгай талбай байхгүй учраас цагдаагийн хэсгийн хашаанд түр саатуулсан юм. Би *******ыг тээврийн хэрэгслийн болон жолоодох эрхийн үнэмлэхээ шалгуулах хууль ёсны шаардлага тавьсан. Мөн согтуу байсан учраас тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Харин *******той огт харьцаагүй байхад цагдаагийн хэсгийн байранд өөрөө ороод ирсэн. Тэгэхээр нь би ид энд ажил явагдаж байна, ажилд битгий саад учруулаад бай гэсэн шаардлага тавьсан. Сумын цагдаагийн хэсгийн албан хаагч нь Замын цагдаагийн албаны албан үүргийг биелүүлэх бүрэн эрх хэмжээтэй байдаг” гэсэн /хх-ийн 39-40, 42-р хуудас/, гэрч “2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр *******, ******* бид гурав манай гэрт уулзаад сумын төвийн урд байдаг Цагаан нуур гэх газарт 0,75 литрийн 1 шил архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд бид гурав сумын төв рүү орж ирээд “Баянбогд” гэх нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн 1 шил архи аваад тэр архиа уух гэж явж байгаад тус сумын цагдаа тай тааралдсан. Тэр үед ******* өөрийн 90-11 ӨВО улсын дугаартай Альфард маркийн машинаа жолоодсон гээд цагдаагийн хэсгийн байран дээр авч ирсэн. Тэр үед ******* Цогтбаатар цагдаатай хэсгийн байр луу орсон. 20 орчим минутын дараа ******* нь цагдаатай хамт гарч ирсэн ба ******* цагдаатай маргалдаад байх шиг байсан. Би машинаас хараад сууж байсан. Тэгээд маргалдаж байгаад ******* цагдаатай барилцаж аваад цохиод байсан. ******* болохоор машинаас буугаад тэр хоёр дээр очоод маргалдаад барилцаж аваад зодоон болсон. Би хэн хэнийг хэдэн удаа цохисныг нарийн харж чадаагүй. Ямар ч байсан ******* ******* нар цагдааг цохиж аваад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай “хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “ хэсэг газрын үзлэгт: Баруун хөмсөгт 1.7x1.2 см хэмжээтэй хаван хавдартай, зүүн гарын шууны гадна доод хэсэгт 3x2.2 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, доод уруулын дотор хэсэг салстын өнгөн хэсэг хуурсан байна. Үзүүлэгч ын биед баруун хөмсөгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэсэн дүгнэлт /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, аймгийн Баруунбаян-Улаан сумын Цагдаагийн хэсгийн хяналтын камерын бичлэг болон хохирогч аас гаргаж өгсөн энгэрийн камерын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

  аймгийн Прокуророос шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аймгийн Баруунбаян-Улаан сумын Цагдаагийн хэсгийн хяналтын камерын бичлэг болон хохирогч аас гаргаж өгсөн энгэрийн камерын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ын шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч С.Баярчимэг шүүх хуралдаанд “...Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хэсгийн байрны гадна хууль сахиулагч ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгана гэж заасны дагуу шалгахад улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан тул мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “жолоочийг гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгаж байгаа” бол 33.2-т “түр саатуулах тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлана” гэсний дагуу 90-11 ӨВО улсын дугаартай Альфард загварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах зорилгоор цагдаагийн хэсгийн байрны хашаанд түр саатуулах явцад буюу албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан толгой болон бусад биеийн хэсэгт цохих, унагаах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ыг хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуу/ төгрөгөөр торгох ялаар,  овогт ийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая найман зуу/ төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулууг устгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Хөнгөн торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч *******, ******* нар нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ял оногдуулах тухай прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******ад хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч овогт , овогт нарыг бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ыг хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 /хоёр сая найман зуу/ төгрөгөөр торгох ялаар,  овогт ийг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая найман зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг устгаж, камерын бичлэг бүхий  2 ширхэг CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР