| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0306/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/342 |
| Огноо | 2022-04-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/342
2022 04 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэвэгийнхэн овогт Даваагийн Бд холбогдох эрүүгийн 2211 00055 0484 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Зэвэгийнхэн овогт Даваагийн Б /РД:ПГ83051411/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь иргэн Ч.Даваасүрэнгийн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, мөнгийг нь авч өгье гэж хуурч 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас Ч.Даваасүрэнгийн данснаас 381,000 төгрөгийг, тухайн дансны картыг аваад, картнаас нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 220,000 төгрөг, 36,000 төгрөг, 90,000 төгрөг буюу нийт 727,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь иргэн Ч.Даваасүрэнгийн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, мөнгийг нь авч өгье гэж хуурч 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас Ч.Даваасүрэнгийн данснаас 381,000 төгрөгийг, тухайн дансны картыг аваад, картнаас нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 220,000 төгрөг, 36,000 төгрөг, 90,000 төгрөг буюу нийт 727,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Даваасүрэн өвөө дээр очход Даваасүрэн хамт гармаар байна гэхээр нь би дагуулж гараад “Тэнгис” кино театрын урд талын ТҮЦ машин дээр өвөөгийн хурууг уншуулаад иргэний үнэмлэхийнх нь лавлагааг аваад Чингэлтэй эмнэлгийн цаад талын Төрийн банк руу ороод 381,000 төгрөгийг өвөөтэй хамт аваад, өвөөд шинэ карт захиалж өгөөд харьсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны үед өвөөг гэрээс нь аваад Төрийн банк руу очоод шинээр захиалсан картаа аваад өвөөг хүргэж өгөөд харьсан. 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өвөөгийн картнаас 220,000 төгрөг, бас 36,000 төгрөг, 90,000 төгрөг тус тус авсан. Тэгээд би Даваасүрэнгийн зөвшөөрөлгүй нийт 727,000 төгрөгийг авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. Гэхдээ би 2-ны өдөр 220,000 төгрөгийг карттай нь өвөөд буцаагаад өгсөн. ...Өвөөд хэлэхдээ “ би танд тамхи, ойр зуурын хэрэглээний юм авч өгнө” гэж хэлээд авсан...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-52 дугаар тал/
Хохирогч Ч.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б нь 2019 оноос хойш манай гэрт намайг хардаг байсан. Манай охин Майцэцэг гэрийн үйлчлэгчээр авсан болохоор манайд миний хоолыг хийдэг, хувцсыг угаадаг ер нь бол гэрийн ажлыг хийдэг хүн байсан. Ажиллаж байх үедээ Б миний зөвшөөрлөөр миний картыг аваад ойр зуурын юмыг маань цуглуулж өгдөг байсан. Тэгээд ажиллахаа больсноос хойш 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Б манай гэрт хүрч ирэхээр нь би “хамт гадагшаа гарья” гэж хэлсэн. ...Тэр үед миний картаас мөнгө авсан талаар би маргааш нь мэдсэн, буцаагаад надад өгөөгүй. 11 дүгээр сарын 1-ний өдөр Б намайг банк дагуулж орсон юм. Тухайн үед би зөвшөөрөл өгсөн үгүйгээ санахгүй байна. 381,000 төгрөгийг тэр өдөр Б авсан байх гэж бодож байна, тухайн мөнгийг Б буцааж надад болон миний охинд өгөөгүй. Дараа нь 12 дугаар сарын 1-ний өдөр ...220,000 төгрөг, 36,000 төгрөг, 90,000 төгрөг гарсан байна. Нийт энэ бүх мөнгөнөөс Б 12 дугаар сарын 2-ны өдөр л хүрч ирээд надад 220,000 төгрөг миний төрийн банкны карттай хамт өгсөн. Б миний мөнгийг авахдаа ямар нэгэн зөвшөөрөл авдаггүй байсан. Б гэрээ хэлэлцээр нь дууссаны дараа миний данснаас миний зөвшөөрөлгүйгээр намайг төөрөгдүүлж нийт 2 сарын хугацаанд 727,000 төгрөгийг авсан. Тэгээд дараа надад 220,000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 507,000 төгрөгийг би буцааж авмаар байна...” гэх / хавтаст хэргийн 10-11 дугаар тал /,
Гэрч Д.Баярцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав Даваасүрэн нь 65 настай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 66-32 тоотод оршин суудаг 2020 оноос эхлэн байнга аав Даваасүрэнгийн “Төрийн банкны 102900370973 дугаарын данснаас зарлага гарч мөнгө нь алга болдог болсон. Тэгээд би аавын Төрийн банкны карт болон иргэний үнэмлэхийг нь 2021 оны 5 дугаар сараас эхлэн өөр дээрээ авсан. ...2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр аавыг үл таних гэрээс нь дагуулж яваад СУИС-ийн замын урд талын Төрийн банканд оруулаад 381,000 төгрөгийг бэлнээр авхуулан мөн картыг нь хаясан гэж худал хэлээд шинэ карт захиалсан байсан. Тэгээд би ааваас ямар хүн дагуулж явж мөнгө авсан талаар асуухад өмнө нь манайд үйлчлэгчээр ажиллаж байсан Б хамт намайг дагуулан банк руу явсан гэж хэлсэн...”
1. 2021 оны 11 дүгээр 1-ний өдөр 381,000 төгрөг
2. 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 09 цаг 04 минутад 220,000 төгрөг
3. 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 12 цаг 39 минутад 90,000 төгрөг тус тус авсан байна...” гэх / хавтаст хэргийн 13 дугаар тал/,
Гэрч Л.Бямбасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б гэх залуу Даваасүрэнгийн гэрийн үйлчлэгч байсан. Дараа нь харин алга болчихсон. 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр болон 12 дугаар сарын 1-ний өдөр ирчихсэн байсан. Ер нь байнга cap бүрийн 1-ний өдөр ирээд архи өгч байгаад мөнгийг нь авдаг байх. Би хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй байна сарын эхний өдөр л байсан санагдаж байна Б гэрийн доод талын дэлгүүрт ирчихсэн Даваасүрэнгийн Төрийн банкны картыг барьчихсан архи аваад явж байсныг санаж байна. 11 дүгээр сарын 1-ний өдөр 11 цагийн үед байхаа Б ирээд дэлгүүрээс архи аваад Даваасүрэнгийн байр луу явж байхыг нь би харж байсан. 12 дугаар сарын 1-ний өдөр ирж байсан...” гэх / хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,
Даваасүрэнгийн Төрийн банкны 102900370973 дугаартай дансны хуулга / хавтаст хэргийн 3 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Д.Б нь иргэн Ч.Даваасүрэнгийн гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, мөнгийг нь авч өгье гэж хуурч 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас Ч.Даваасүрэнгийн данснаас 381,000 төгрөгийг, тухайн дансны картыг аваад, картнаас нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 220,000 төгрөг, 36,000 төгрөг, 90,000 төгрөг буюу нийт 727,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйл засах үүсэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хохирогч Ч.Даваасүрэнтэй харилцахыг хязгаарлах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйл засах сургалтад хамрагдах, тэнссэн хугацаанд хохирогч Ч.Даваасүрэнтэй харилцахыг хязгаарлах үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Д.Б хохирол төлбөр барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зэвэгийнхэн овогт Даваагийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйл засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хохирогч Ч.Даваасүрэнтэй харилцахыг хязгаарлах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Д.Б бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× П.АРИУНБОЛД