| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/00495/и |
| Дугаар | 554 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 554
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Дулаан Шарын гол ТӨХК-ий нэхэмжилсэн нийт 834,216 төгрөг нэхэмжилснээс Ч.Энхтайван нь 556,144 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 31-нд 278,072 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 31-ний дотор 278,072 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа тул алданги болох 278,072 төгрөгийг чөлөөлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дулаан Шарын гол ТӨХК нь хариуцагч Ч.Энхтайванд холбогдуулан 834,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Энхтайван 556,144 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Дулаан Шарын гол ТӨХК нь нийт нэхэмжилсэн 834,216 төгрөгнөөс алданги 278,072 төгрөгийг татгалзаж энэ тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дулаан Шарын гол ТӨХК-ий нэхэмжлэлтэй Ч.Энхтайванд холбогдох иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрийн сангийн 100190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 24,572 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж болох 17,334 төгрөгийн тал хувь болох 8,667 төгрөгийг хариуцагч Ч.Энхтайванаас, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,667 төгрөгийг төрийн сангийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА