Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

2022         04          08                                  2022/ШЦТ/81

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт   зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2022/0073/Э/ индекстэй хэргийг  2022 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 сарын 08-ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч ******* *******, ******* ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 02 сарын 20-ны шөнө Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч ийг зодож түүний эрүүл мэндэд хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн  шарх, баруун хөмсөгний баруун хэсгийн шарх, хамар хэсэг болон зүүн шанаа, дээд уруул хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын шарх, баруун чихний дунд хэсгийн шарх болон зулгаралт, баруун чихний ар хэсгийн зулгаралт, хүзүүний хэсгийн зулгаралтууд, хоёр далны дунд хэсгийн зулгаралт болон цус хуралт, хоолой хэсэг, хоёр мөрний хэсэг, хоёр тохой хэсэг, хоёр бугалга, хоёр шуу, хоёр сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун гарын шууны гадна хэсгийн шарх, бүсэлхий нурууны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөлийн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт гэх хөнгөн санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажилллагаанд хохирогч /Ховд аймгийн сумын харьяат, Ховд аймгийн сумын багийн тоотод оршин суух, онд төрсөн, настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй , ПН 94070117 дугаарын регистртэй/  овогт ийн өгсөн...Би 2022 оны 02 сарын 20-ны өдөр Ховд аймгийн сумын багт өөрийн аавынд байхад ******* ах “маргааш малаа ялгаж аваарай” гэсэн. Ямар унаатай очих бэ гэхэд тэвштэй машинтай ирээрэй гэсэн. 02 сарын 20- ны орой 21 цагийн үед аавынхаас яваад багийн төв дээр байсан Бамба гэх нэртэй айлд очсон. Тэднийд ******* нь Болор нэртэй архи уусан сууж байсан. Би багийн төвөөс өвс ачаад багийн Буянтын ам гэх нэртэй газар луу явсан. *******ынд очоод тал өвсөө буулгаад хоол хийж идсэн. Дараа нь тал өвсөө *******ийнд буулгахаар явсан. Өвсөө буулгаж дуусаад *******ын гэрт ирэхэд  01 цаг 20 минут болж байсан. Тэдний гадна , ******* нар архи ууж байсан. Би хөнжил пүүгээгээ оруулж ирээд унтах гэж байтал гаднаас *******, , , ******* нар орж ирсэн. ******* эхнэрээ архи аваад өг гэхэд эхнэр нь авдарнаасаа нэг шил “Хараа” нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архиа задлаад надад хийж өгөхөөр нь  би архи уухгүй байгаа  гэсэн. Миний архийг голж байна уу гээд шахаад байсан. Тэгээд би айлын гэрт ирчихээд хүн  муу юм бодчихно гэж бодоод хундагатай архийг нь уусан. Би 3 хундага архи уусан.  Би ******* ахад чихэр архи өгсөн тэрийг намайг хундгал гэхээр нь би тэд нарт хундгалж өгсөн. ******* би чиний нэг хонь дээр 500 төгрөгний татвар төлсөн  гэхээр нь би та надаас 100 хонь худалдаж авна, бусад хонийг өвөлжүүлээд өгнө гэж хэлсэн биз дээ гэхэд нутаггүй гуйлгачингаас хонь гуйж авахгүй, би чамаас хонь гуйж авахгүй гээд ууж байсан архины шилээ над руу  шидсэн. Би бултсан. Тэгээд би танай дүү над руу хутга бариад дайрч байсан, та нар ийм хүн чанаргүй биз дээ гэхэд ******* над руу дайрч босож ирээд хамт  гарсан. Намайг түлхэж унагаад миний нуруун дээр дэвсээд толгойны ар хэсэгт цохисон. Тэгээд би зууралдаж байгаад *******ийн дээр гарахад араас ******* ирээд нүүр лүү өшиглөөд толгой дээр дэвссэн. Гэрээс гарч ирээд ******* ахыгаа дагуулаад гэрлүү орсон. ******* бид  хоёр зууралдсан хэвэндээ гэрт орсон. Гэрт ороод маргалдсан. Тэгээд би машинаа асаагаад явах гэтэл миний түлхүүр өгөхгүй байсан.  Би машиныхаа цонхыг чулуугаар цохиж хагалаад үстэй дээлээ аваад явсан.  Тэгээд уул  уруудаж алхсаар байгаад Бямбацогт  гэдэг айлд 02 сарын 21-ний өдөр 15 цагийн үед ирсэн. Тэндээсээ ээж аавруугаа ярьж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ******* манай төрсөн эгчийн нөхөр. Миний хувьд гомдолтой байгаа...гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажиллагаан гэрч   ын өгсөн...2022 оны 02 сарын 20-ны өдөр сумын багийн Модон овоо гэх газраас малаа ялгаж авахаар ******* гэдэг айл руу явсан. бид хоёр орой 23 цагийн үед *******ын гэрт очсон. Тэгээд хоол унд идэж уугаад ******* нэг шил Хараа архи задалсан. *******, нар тэднийд өвс буулгахаар явсан. Шөнө 12 цагийн үед тэр хоёр өвсөө буулгаад ирсэн. Тэгээд нэг шил архи уугаад машинаасаа тортой чихэр, 0.75 литрийн архи авч орж ирсэн. ******* “би танай малыг өвөлжүүлээд торгуульд орсон”, нь “танай дүү Алтанхүү намайг зодох гээд ирэхэд би зодоод явуулсан” гээд хоорондоо маргалдсан. Би тухайн үед зүүрмэглээд босож ирэхэд *******, нар нэлээн халсан байсан. Тэр хоёр  урд урдаасаа босоод барилцаж авсан. Айлын унь унахаар нь гэрээс гаргасан. Гадна гараад хэрэлдэж маргалдаж байгаад нэг мэдэхэд зодолдсон. нь *******ийн дээр гарсан байхаар нь ******* миний ахыг зодлоо гээд толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Би *******ийг барьж аваад,   нь ийг барьж авсан. Тэгээд тайвшраад гэрч ороод байж байгаад  дахин маргалдаж гэрээс гарсан. Гадна гараад барьцалдсан байхад нь гэрт байсан хүмүүс гарч салгасан. , нар гэрт гадна үлдээд маргалдаж байсан. Би гэрт  ороод унтсан. Намайг сэрэхэд  явсан байсан. Миний харснаар ******* нь  толгой руу нь өшиглөж, нуруун дээрээс нь дэвссэн. ******* тэр хоёр нэг нэгнийгээ  барьж аваад цохилдож байсан. Яаж цохисныг хараагүй. Тэд нар согтуу байсан...гэх мэдүүлэг / хэргийн 33-34 дүгээр тал/

Мөрдөн шалгах ажииллагаанд гэрч ийн өгсөн...2022 оны 02 сарын 20- ны өдөр гэдэг залуу манай хадам ахынхаас малаа авахаар ирсэн. Тэр үед шөнийн 12 цаг болж байсан. Манай нөхөр ******* нэг шил архи задалсан. Тэр архийг манай нөхөр, ах *******, , нар уусан. Тэр архи дуусаад нэг архи оруулж ирсэн. Тэр архиа ууж байгаад согтоод *******, нар маргалдаад зодолдоод гэрээс гарсан. Намайг гарахад тэр хоёр хоорондоо зодолдож байхаар нь гэрээс *******, нарыг дуудсан. Тэр хоёр гарч тэр хоёрыг салгаад гэрт орж  ирсэн. Тэгээд сууж байгаад дахин маргалдсан. ******* бид хоёр учраа олно гээд гарсан. Бид нар унтсан. Өглөө босоход байхгүй байсан. Намайг яасан бэ гэж асуухад ******* ах ойрхон  айлд унтаж байгаа байх гэж хэлсэн.  *******, *******, , нар архи уусан байсан. Харин эрүүл байсан.  Зодоон болохоос өмнө ямар нэгэн шарх сорив байгаагүй...гэх мэдүүлэг/ хэргийн 37-38 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...2022 оны 02 сарын 20-ны өдөр  манай ах ******* өнөөдөр ирж малаа ялгаж авна гэж байсан. Тэгтэл оройхон , ах ******* нар өвс ачсан ирсэн. Тэгээд гэртээ өвсөө буулгаад ирсэн. Ах ******* нэг шил архи задалсан. Тэр архийг ууж дуусахад машинаасаа нэг шил 0.75 литрийн Соёрхол архи авчирсан. Би хэвтэж байгаад унтсан байсан. Нэг мэдэхэд ах *******, нар маргалдаж байгаад нэг нэгнийгээ аваад гарсан. Гадна маргалдаж байгаад буцаж орж ирээд дахин маргалдсан. Гэрийн гадна гараад тэр хоёр зодолдож байхаар нь бид хоёр салгаж гэрт оруулсан.Тэгээд дахин тэр хоёр учраа олмоор байна гээд дахин гарсан. Би орондоо ороод хэвтсэн. орж ирэхгүй байсан. Тэр хоёр дээр доороо орж байсан. Хэн хэнийгээ яаж цохисныг мэдэхгүй. *******, *******, , нар архи уусан байсан. Манай бэр эгч    бид хоёр эрүүл байсан. ийн хамарнаас цус гарсан, уруул нь хавдсан. Хоёр хөмсөгнөөс  нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг / хэргийн 41-43 дугаар тал /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... нь манай нөхөр, ******* нь манай хадам эгч гийн нөхөр. ******* нь ******* ахын дүү.  Нөхөр ийг 2022 оны 02 сарын 21-22 нд Ховд аймгийн сумын багт *******ын гэрт *******, ******* нарт зодуулсан гэж хадам эгч гаас сонссон. Манай нөхөр би малаа авах гэж яваад *******, ******* нараар зодуулчихлаа гэж хэлсэн. Гэртээ ирэхдээ  хоёр нүд нь хөхөрч хавдсан, зүүн хөмсөг сэтэрсэн, дээд уруул нь хавдсан, хүзүү толгой хэсэгт улайсан, нуруу хүзүү хэсэгт том хэмжээний хөхрөлт үүссэн, хоолой хэсэгт улайж зулгарсан, баруун талын чих сэтэрч цус гарсан, баруун  гарын дунд хуруунд язарсан байсан. ийн бие нь хөндүүрч өвдөөд унтаж чадахгүй байсан. ******* бид хоёр зодолдоод би дээр нь гарсан сууж байхад ******* гарч ирээд миний толгой хэсэгт өшиглөөд миний толгой руу дэвссэн гэж хэлсэн. Манай нөхөр *******ийг эхнэр Э.Жавзмааг цохиход цагдаад дуудлага өгч, *******ийг баривчилгаанд оруулж байсан. Тэгээд архи уухаараа манай нөхрийг ална гэж эхнэртээ хэлдэг байсан гэсэн. Тийм учраас зодох болсон байх. *******, нарын хооронд ямар нэгэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 45-46 дугаар тал/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 202 дугаартай...ийн биед  хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн  шарх, баруун хөмсөгний баруун хэсгийн шарх, хамар хэсэг болон зүүн шанаа, дээд уруул хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын шарх, баруун чихний дунд хэсгийн шарх болон зулгаралт, баруун чихний ар хэсгийн зулгаралт, хүзүүний хэсгийн зулгаралтууд, хоёр далны дунд хэсгийн зулгаралт болон цус хуралт, хоолой хэсэг, хоёр мөрний хэсэг, хоёр тохой хэсэг, хоёр бугалга, хоёр шуу, хоёр сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун гарын шууны гадна доод хэсгийн шарх,  баруун гарын 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн гадна хэсгийн шарх, бүсэлхий нурууны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөлний  шилбэний урд дунд хэсгийн зулгаралт, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан гэмтлүүд нь үзүүр, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт болон зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна. ийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/ хэргийн 56-57 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ын  өгсөн...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  2022 оны 02 сарын 20-ны өдөр манай ах ******* хадам дүү , нарын  хамт Ховд аймгийн сумын багт манай гэрт ирсэн.  Манайд ирээд хоол цай ууж байгаад би нэг шил архи эхнэрээрээ авдарнаасаа гаргуулж, тэд нарт задлаад бид нар хувааж уусан. бас нэг шил архи задалсан байгаа. Тэгээд архиа ууж байгаад , ******* ах хоёр маргалдсан. Манай гэрийн унь барьж байгаад хугалсан. Тэгэхээр нь би гадна гарч учраа ол гээд гаргасан. Удалгүй манай ах ******* “аллаа, туслаарай” гээд орилхоор нь гарсан. ******* газарт унасан, дээр нь гараад суучихсан байхаар нь би очоод ийн нүүрэнд нэг удаа хөлөөрөө өшиглөөд *******ийн дээрээс буулгасан. Тэгээд гэртээ орсон.  Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн  хэрэглэсэн  байснаас болж тай маргалдаж зодолдох болсон байгаа. ийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...гэх мэдүүлэг / хэргийн  74-75  дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******ийн өгсөн...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед гэрийн гадна тэй зодолдож байхад миний дээр гараад цохихоор нь “ аллаа, туслаарай” гэхэд гэрээс *******, ,   нар гарч ирээд  ийг миний дээрээс холдуулсан. Хэн яаж холдуулсан талаар мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг/ хэргийн 80-81 дүгээр тал/

Хохирогч ийн Цагдаагийн газарт  гаргаж өгсөн гэрэл зургууд / хэргийн 42-149 дүгээр тал/ зэрэг болно

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын багийн Модон овоо гэх газарт шүүгдэгч *******д  маллуулж байсан малаа авахаар ирсэн  хохирогч ,   нартай  *******ын гэрт  архи уусан,  архи ууж байх үедээ  шүүгдэгч ******* нь хохирогч тэй “ чиний малыг өвөлжүүлж  төлбөр төллөө” гэх шалтгааны улмаас маргалдсан,  *******, нар нь  гэрийн гадна гарч дээрээ доороо орж ноцолдож зодолдсон,  ******* нь  “аллаа, туслаарай” гэж дуудахад нь ******* хохирогч ийн толгойнд нь  өшиглөсөн,  хохирогч ийн  биед ... хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөгний зүүн доод хэсгийн  шарх, баруун хөмсөгний баруун хэсгийн шарх, хамар хэсэг болон зүүн шанаа, дээд уруул хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талын шарх, баруун чихний дунд хэсгийн шарх болон зулгаралт, баруун чихний ар хэсгийн зулгаралт, хүзүүний хэсгийн зулгаралтууд, хоёр далны дунд хэсгийн зулгаралт болон цус хуралт, хоолой хэсэг, хоёр мөрний хэсэг, хоёр тохой хэсэг, хоёр бугалга, хоёр шуу, хоёр сарвууны ар хэсгийн зулгаралтууд, баруун гарын шууны гадна доод хэсгийн шарх,  баруун гарын 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн гадна хэсгийн шарх, бүсэлхий нурууны зүүн хэсгийн цус хуралт, зүүн хөлний  шилбэний урд дунд хэсгийн зулгаралт, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт...гэмтлүүд учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь Ховд аймгийн Цагдаагийн газарт шүүгдэгч *******, ******* нар нь эмчилгээний зардалд 1805000 төгрөг төлсөн, Хохи рол барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй... гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэж үзнэ.

Шүүгдэгч *******, *******,  тэдгээрийн өмгөөлөгч нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу  болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч *******, ******* нарын   үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,  хохирогчид учирсан хохирлыг төлж, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

  Шүүгдэгч *******, ******* нар нь  хохирогч ийг цохиход гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд  учруулсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.  

Мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэнэ...гэж заасан ба шүүгдэгч *******, ******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ийг зодлож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч  болон хохирогч нар нь архи согтууруулах ундааны хэрэглэсэн нь гэмт  хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.

Шүүгдэгч *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  буюу бүлэглэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь Ховд аймгийн Цагдаагийн газарт шүүгдэгч *******, ******* нар нь эмчилгээний зардалд 1805000 төгрөг төлсөн, хохирол барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй...гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 05 сарын 05-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт зааснаар 80003000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь хэргийн 117-121 дүгээр хуудсан дахь 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн  87 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  мөн шүүгдэгч ******* нь  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 162 дугаартай шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1 дэх  2700000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь хэргийн 86 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,  хэргийн 111-115 дугаар хуудас дахь 162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь Ховд аймгийн  сумын багт мал маллаж амьдардаг, орлого олох боломжтой болох нь ...мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч ийн өгсөн...******* нь бид нэг ангийн найзууд, дөлгөөн тайван нийтэч зантай,  Ховд аймгийн сумын багт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа мал малладаг...гэх мэдүүлэг / хэргийн 48-49 дүгээр тал/, гэрч ын өгсөн... *******, ******* нарыг танина. Ховд аймгийн суманд маллаж амьдардаг, хоёулаа боломжийн амьдралтай...гэх мэдүүлэг/ хэргийн 51-52 дугаар тал/, ******* нь Г-1617004953 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газартай, Ү-1617005087 дугаартай орон сууцтай, Г.******* нь Г-161000177 улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газартай гэх баримт хэрэгт авагдсан байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйл үгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Цагдаагийн газарт  ирүүлсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******, ******* нарыг   дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  450000 төгрөгний торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,    шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгч *******ын  эзэмшлийн 4509 төгрөг бүхий ХААН банкин дахь 5860021515 дугаартай данс, шүүгдэгч *******ийн  эзэмшлийн 450603 төгрөг бүхий ХААН банкин дахь 5860040492 дугаартай данс  битүүмжилснийг тус тус дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа.  Улсын яллагчийн санал болгосон  дөрвөн тавин нэгжтэй  тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг  гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байгаа гэх  дүгнэлт гаргав. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч нарын  хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний   дөрвөн зуун тавин  мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд   сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч *******, ******* нарт  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 Шүүгдэгч *******, ******* нар нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас   гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 450603 төгрөг бүхий ХААН банкин дахь 5860040492 дугаартай данс битүүмжилсэн  прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний  өдрийн 06 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоол, шүүгдэгч *******ын    эзэмшлийн 4509 төгрөг бүхий ХААН банкин дахь 5860021515 дугаартай данс битүүмжилсэн  прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29-ний  өдрийн 05 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг тус тус шүүгдэгч нарыг  торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр үлдээж,  шүүгдэгч нарт   өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэн   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт Лувсан- Очирын ******* нарт дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин   мянган  төгрөгөөр торгох ял  тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  оногдуулсан  450000 төгрөгний  торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн тус тус   хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан зүйлгүй,  цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас   гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг  тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******, *******  нарт   тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт   оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6. Шүүгдэгч шүүгдэгч *******ийн  эзэмшлийн 450603 төгрөг бүхий ХААН банкин дахь 5860040492 дугаартай данс битүүмжилсэн  прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29- ний  өдрийн 06 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоол, шүүгдэгч *******ын    эзэмшлийн 4509 төгрөг бүхий ХААН банкин дахь 5860021515 дугаартай данс битүүмжилсэн  прокурорын 2022 оны 03 дугаар сарын 29- ний  өдрийн 05 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг  торгох ялыг биелүүлэх хүртэл тус тус  хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч *******, *******  нарт   өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА