Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

 

 

         2022         03           29                                    2022/ШЦТ/39

       

           М*******НГ*******Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-*******тгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 *******,

Улсын яллагч                                  *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Д.Ц,

Шүүгдэгч                                           ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2204000000014 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******энтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковатрын оператор мэргэжилтэй, “*******” **************К-д жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн ...... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Багануур дүүрэг 3 дугаар хороо 8 дугаар байрны 02 тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* Р-ийн ******* /РД:/,  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 00 цаг 10 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” баарны орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахлагч Т.Б-н тавьсан “бичиг баримтаа шалгуулна уу” гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Т*******Д*******Р**************ЙЛ************** нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад найз Б болон түүний эхнэрийг аваад “ ” бааранд эхнэр болон найзуудтай нь хамт сууцгааж пиво ууцгаасан. Тэгээд шөнө 00:00 цаг болоход баар хааж бид харихаар гарахад үүдэнд цагдаагийн машин байсан. Би цагдаа дээр явж очоод “ах нь цагдаагийн байранд амьдардаг юм, ах нь машинаа унаад болгоомжтой харьчих уу, эсхүл чи ахынхаа машиныг жолоодоод гэрт хүргээд өгөөч” гэж гуйхад Б гэх цагдаа “би чиний жолооч биш, яаж явахаа өөрөө мэдэхгүй юу” гэж надтай жоохон өндөр дуугаар харьцсан. Тэгэхээр нь би “за уучлаарай” гээд явахад цагдаагийн машин ч баарны үүднээс хөдөлсөн. Би өөрийн УН******* улсын дугаартай приус-20 маркийн машинаа асаагаад хөдлөөд Эрүүл мэндийн төвийн арын шатахуун түгээх станцын тэнд явж байхад Б гэдэг цагдаа өөдөөс цагдаагийн машинтай гарч ирээд дохисон. Би зогсоод “ах нь нөгөө ах нь байна, чамайг явчихлаа гэж бодоод хөдөлчихлөө” гэхэд Б намайг “чи муу яахаараа ингэж явдаг юм бэ, ямар даварчихсан новш вэ” гэсэн. Ер нь цагдаа нар намайг авч явна, би явахгүй гэдгээс маргаан үүссэн. Би цагдаагийн алба хаагчийг зодож цохисон зүйл байхгүй, намайг цааш зугтахад цагдаа араас барьж аваад бид хоёр ноцолдсон. Би ер нь машинаа орхиод л зугтая гэсэн бодолтой байсан. Ингээд би цагдаа нарт баригдаж эрүүлжүүлэх байранд ирсэн. Б надаас биеийн байцаалт авч байхдаа “маргааш чамайг шоронд оруулж, хошногодоно” гэж хэлсэн. Тэгээд энэ үгийг сонсоод миний уур дүрэлзээд явчихсан. Тэгээд эрүүлжүүлэх дотор цагдаа нартай маргалдаж, шаардлагыг нь эсэргүүцсэн үйл явдал болсон. Гэхдээ цагдаагийн машинд суухгүй үйл ажиллагаанд нь саад учруулсан миний 100 хувь буруу. *******ойшид дахиж ийм үйлдэл гаргахгүй. Гэм буруугийн тал дээр надад ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ цагдаагийн алба хаагчид жоохон гомдолтой байна. Намайг согтуу байсныг мэдсээр байж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй отож байгаад барьж саатуулсан. Өөрөөр хэлбэл хүн алах гэж байгааг мэдсээр байж таслан зогсоохгүй хүн алсных нь дараа хүн алсан хүнийг барьж авсан дүр үзүүлсэнд нь.

Би хохирогчийг шүүх эмнэлэгт үзүүлэх 8,500 төгрөг, хугарсан гэх дохиурыг нь 20,000 төгрөгөөр худалдан авч, эвдэрсэн гэх энгэрийн камер тогтоогч хавчаарыг нь төмрөөр өөрөө хийж засварлаж өгсөн. Цагдаагийн алба хаагч Б-с өөрийн биеэр уучлал гуйсан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 72-73-р хуудас/,

Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,

 М.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

П.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

*******эргийн газар  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-04-р хуудас/,

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эргүүл, постонд ажиллах алба хаагч нарын хуваарь /хх-ийн 13-14-р хуудас/,

Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-23-р хуудас/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх *******эсгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн 112 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх *******эсгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 78-83, 85-88-р хуудас/,

Шүүгдэгч *******-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн хууль сахиулагч, ахлах ахлагч Т.Б, ахлах ахлагч М.Ч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдөр 22.00 цагаас 08.00 цагийн хооронд Багануур дүүргийн 1, 4 дүгээр хорооны гэр хорооллын гудамж, орон сууцны гудамжийг хариуцаж шөнийн эргүүлээр ажиллаж байсан болох нь Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсээс гаргасан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эргүүл, постонд ажиллах алба хаагч нарын хуваариар /хх-ийн 13-р хуудас/ тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.7 дахь заалтад “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн жолоодож яваа гэх үндэслэлтэй” бол тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, 25 дугаар зүйлийн 25.1.9 дэх заалтад “хуульд заасан журмын дагуу тээврийн хэрэгслийг түр зогсоосон бол тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүний жолоодох эрхийн үнэмлэх, зөвшөөрлийг шалгах” гэж, мөн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ. 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 00 цаг 10 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” баарны орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахлагч Т.Б-ийн тавьсан “бичиг баримтаа шалгуулна уу” гэсэн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл гаргасан болох нь:

- Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 00:00  цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Ганга” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто засвар, гагнуур гэх аж ахуй байгууллагуудын урд талын зам дээр УНК улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг зогсоон жолооч ******* гэх иргэнийг бичиг баримтаа шалгуулахыг хүсэхэд өөдөөс “бичиг баримт байхгүй, би олон цагдаа таньдаг” гэх мэтийн үг хэллэг хэлээд тавьсан хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байсан ба тухайн жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор цагдаагийн хэлтсийн төв байр руу авч явах гэхэд өөдөөс “битгий хуц, чацага минь, чам шиг гөлөг намайг шалгадаггүй юм” гэж хэлээд хувцаснаас татаж цагдаагийн гэрэлтдэг шар хантаазнаас зуурч хантааз урсан ба хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлагч М.Ч-ын энгэрийн камерыг унагачихаад ертөнцийн зүгээр урагшаа гүйгээд зугтахаар нь араас нь очиж барьж авах үед цагдаагийн дохиурыг хугалж, албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байхаар нь тухайн иргэнийг цагдаагийн машинд суулгах гээд хүч хүрэхгүй байхаар нь нэмэлтээр цагдаа дуудаж цагдаагийн хэлтсийн байранд авч ирэх замд хэл амаар доромжилсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,

- М.Ч-ын  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “..2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 00 цагийн орчимд Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлагч Б-ийн хамт үүрэг гүйцэтгэж байх үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо “Ганга” дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах авто засвар гэсний урд талын замд дээр УН******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгах гэтэл жолооч ******* гэх иргэн бичиг баримтаа шалгуулахгүй, цагдаагийн хууль ёсны шаардлага эсэргүүцэж, ахлагч Б-ийн биед халдаж хэл амаар доромжилж байсан. Би тухайн үед өөрийн энгэрийн камераар бичлэг хийж байсан. ...Тухайн шаардлага эсэргүүцэж байсан иргэнийг цагдаагийн автомашинд суулгах гэхэд миний энгэрийн камераас зуурч газар унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

- П.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 22 цаг өнгөрч байхад Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ *******аус” бааранд найз Б, М мөн нөхөр ******* болон түүний найз Б, түүний эхнэрийн хамтаар орж үйлчлүүлж хүн тус бүрийн 2 лааз пиво ууцгаасан. Ингээд шөнө 00 цагт баар хаасан бөгөөд бид баарнаас гарахад баарны гадаа цагдаагийн машинтай 2 цагдаа зогсож байсан. Тэр үед манай нөхөр ******* 2 цагдаа дээр очоод нэг цагдаатай нь уулзаад байсан.  Тухайн үед ******* цагдаа дээр очоод машинаа болгоомжтой бариад явъя гэж гуйсан юм шиг байна лээ. Ингээд ******* цагдаатай уулзаад эргэж машиндаа орж ирсэн бөгөөд нөгөө машинтай цагдаа нар машинтайгаа баарны үүднээс хөдлөөд явчихсан. Би ******* цагдаа нар юу гэж байна гэхэд тэрээр “юу ч ярихгүй байна” гэж хэлээд УН******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод баарны үүднээс маш зөөлхөн хөдлөөд засмал замруу ороод эргээд явах үед нөгөө машинтай цагдаа нар урдаас ирээд *******-ныг дохиж зогсоосон. Ингээд Т.Б /тухайн үед нэрийг нь мэддэггүй байсан гэв/ гэдэг цагдаа машинаас бууж ирээд *******-ыг машинаас буулгаж ирээд “чи яасан даварсан новш вэ, чи ингэж даврахгүй ээ” гэж хэлэхэд ******* “түрүүн ах нь чамд хэлээ биз дээ, ах нь машинаа энд орхиод хэл амгүй явчихъя” гэхэд Т.Б “чи ингэж даврахгүй ээ, чамайг авч явна” гэж хэлээд *******-г заамдаад цагдаагийн машинд суулгах гэсэн. Т.Б гэдэг цагдаа яг яах гэж байгаагаа хэлэхгүй *******-ны хоолойг цамцаар нь боогоод чирч гулдчаад цагдаагийн машинд суулгах гээд байсан. Манай нөхөр ч цагдаагийн машинд суухгүй Т.Б гэдэг цагдаа руу “намайг тавь” гэж хэлээд байсан бөгөөд Т.Б гэдэг цагдаа *******-ыг хүчээр цагдаагийн машинд суулгаад авч явсан. *******амгийн гол нь тэр Т.Б гэдэг цагдаа яг яах гэж байгаагаа хэлэхгүй зүгээр *******-ныг хувцаснаас нь зуураад чирээд байсан. Тэр өдөртөө ******* цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хоносон бөгөөд маргааш нь жолоодох эрхээ 1 жил хасуулаад 400,000 төгрөгөөр торгуулсан байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

- *******эргийн газар  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-04-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар энгэрийн камерт бичигдсэн бичлэг бүхий СиДи-г хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэлд: “... 00 цаг 26 минутад ******* нь “ах нь цагдаагийн байранд амьдардаг” гэхэд бичлэг хийж байгаа хүн “та бичиг баримтгүй машин бариад явж байгаа юм биш үү” гэхэд ******* “за ахыгаа ганц удаа явуулчихаач” гэх зэргээр бичлэг хийж байгаа хүнтэй маргаан үүсгэж байна. ...Улмаар ******* бичлэг хийж байгаа хүн рүү гараараа түлхэж байна. ******* цагдаагийн алба хаагч барьж авахад тэрээр “зайл” гэж хэлээд цааш алхаж улмаар зугтах үед нь бичлэг хийж байгаа хүн барьж авах үед бичлэг хийж байгаа хүний улаан өнгийн дохиур мод бариул хэсгээрээ салсан байдалтай байх бөгөөд *******-тай барьцалдаж авах үед ******* нь “тавь тавь” гэсэн шаардлага тавьж байна. Тухайн үед бичлэг хийж байгаа хүн “бичлэг хийж байгаа шүү” гэсэн яриа өгүүлэл гаргаж байна. Улмаар бичлэг хийж байгаа хүн *******-ыг цагдаагийн алба хаагчийн хамтаар хувцаснаас нь барьж цагдаагийн машин руу чирж дөхүүлж 00 цаг 34 минут 34 секундэд бичлэг хийж буй камераа өөр хүнд шилжүүлж *******-ыг цагдаагийн авто машин руу албадлага хэрэглэн суулгаж байгаа бичлэг байна” гэжээ /хх-ийн 21-23-р хуудас/,

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх *******эсгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн 112 дугаартай дүгнэлтэд “Т.Б-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хх-ийн 53-54-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх *******эсгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтэд “*******-ы биед зүүн гарын шуу, баруун гарын шууны хэсэгт арьсны өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ.  /хх-ийн 59-60-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Иймд *******-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. *******охирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

*******ууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Т.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар дүгнэж үзэв.          

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчилж төлүүлэх саналтай.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. *******арин энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь цагдаагийн алба хаагчийн ёс зүй, харилцаа хандлага тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байна.  ******* ганцаараа ажил хийдэг эхнэр, 6 хүүхдээ тэжээж тэтгэдэг, иймд улсын яллагчаас гаргасан ялын саналыг дэмжиж байна” гэв

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. *******ногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тухайн цагдаагийн алба хаагч надтай ёс зүйгүй харьцсан, эхлээд очиход намайг хүргэж өгөөгүй зэрэгт гомдолтой байгаа” гэв.

Шүүгдэгч *******-нд холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг СиДи бичлэгийг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ********************* нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* *******-ныг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* Р-гийн *******-д 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/-н жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.Б нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар заалтад тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ны иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-*******ТГ*******Н