| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2015/00229/и |
| Дугаар | 135/ШШ2016/01547 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2016/01547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00229/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** аймаг, ****** сум, ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******,/РД:******* /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, ******* голд оршин суух, ******* овгийн *******гийн , /РД: утас:/
Хамтран хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, тоотод оршин суух, хороолол ****** байр ****** тоотод түр оршин сууж байгаа, ******* овгийн гийн , / РД: утас:/
Хамтран хариуцагч : ****** аймаг, ****** сум, ****** дугаар баг, тоотод оршин суух хаягтай, овгийн гийн , /РД: утас:/-нарт холбогдох
Дархан Уул аймаг Дархан сум ****** дугаар баг Хушаат тоот хаягт байрлах 56 м.кв тоот гэрчилгээтэй хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 1513 м.кв газрыг худалдах, худалдах авах 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ч., Л., түүний өмгөөлөгч А.*******чулуун шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх ухралдаанд гаргасан тайлбартаа:
Л.г би танина. 2015 оны 06 дугаар сард нөхөртэйгээ ирээд банкнаас зээл авах гэж хөөцөлдөж байгаа, та түр хугацаагаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хэрэглүүлээч гэхээр нь би итгээд барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг хийж өгсөн. Гэтэл хэд хоногын дараа итгэмжлэлээр болохгүй юм байна, зээл авахад барьцаа хөрөнгө нь бидний өмчлөлд байх ёстой юм байна гээд гэрээ хийж шилжүүлж өгөөч гэхээр нь банкнаас зээл авах боломжоо хайж, манай хашаа байшингийн гэрчилгээг шилжүүлэн авсан зээлээ тэр зээлээр төлчихнө гэж итгээд, мөн тэд нар ч итгүүлсэн. Тэгээд л би манай дүү *******ын нэр дээр зээл гарах боломжтой юм байна гэснээр *******ын нэр дээр хувийн орон сууцаа газрын хамт худалдах худалдан авах гэрээг тэдний дагуулан очсон нотариатч дээр очиж хийсэн. Би гэрчилгээгээ зээл гаргуулах үүднээс тэд нар төлчихөөд эргүүлж өгнө гэсний дагуу шилжүүлэн өгсөн. Гэтэл ******* гэдэг хүнээс зээл авахда барьцаалж, авсан зээлийг нь Л.,Ч. нар хэрэглэсэн юм билээ. Гэтэл *******т өгсөн зээлээ нэхэмжилж шүүхэд хандсанаар миний одоо чхүртэл амьдарч байгаа хувийн орон сууц төлбөрт хураагдах болж би гэр бүлийн хамт хохирч байна. Иймд дүр үзүүлэн хийсэн хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү . Зээл авах гээд гэрчилгээгээ хэрэглүүлээч гэчихээд авсан зээлээ төлөхгүй намайг ингэж хохироож байгаад гомдолтой байна. гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Т.*******ын дүү , эхнэр гийн хамт ирээд эх, эгчдээ тус болооч, манай ахын хашаа байшинг өөрийн нэр дээр болгоод зээл аваад өгөөч,Т.******* цалингийн зээлтэй, эхнэр нь архи уудаг болохоор өөр хүний нэр дээр хашаа байшинг шилжүүлмээр байна гэсэн. Ингээд гуйхаар нь 2015 оны 08 дугаарс арын 26-нд Т.ганболд,Ч. бид нар Мөнгөн хөөсийн нотариат дээр очиж хашаа байшинг миний нэр дээр шижлүүлсэн. Л. банкнаас зээл авна гээд байсан болохоор 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг дуудсан. Яваад очтол хувь хүнээс зээл авахаар болчихлоо 15 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээл авна гэсэн. Энэ хугацаанд банкнаас мөнгө хөөцөлдөж энэ зээлээ төлчихнө гээд Н. гэдэг хүнээс 5 000 000 төгрөг авсаныг Л. бүгдийг авсан. Ингэж мөнгө авсаныг Т.******* өөрөө мэдэж байгаа. Л. миний нэртэй хашаа байшинг ашиглаж өөрөө 5 000 000 төгрөгийн зээлийг авчихсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх гэрээг *******ын нэр дээр шилжүүлж Н.гээс 5 000 000 төгрөг зээлж, мөнгийг Л. авсан байдаг. Зээлийн гэрээгээр авсан мөнгөний барьцаанд одоо маргаж байгаа Т.*******ын өмчлөлөөс *******ын өмчлөлд шилжсэн хашаа,байшин, газрыг барьцаалан гэрээ байгуулсан. Зээлээ төлөхгүй байсан тул Н. шүүхэд нэхэмжлэл гаргасанаар шүүх ******* төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухайд татгалзахгүй гэсэнийг баталсан шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамж хүчинтэй. Гэтэл барьцаагаар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Н.д шилжүүлчихсэн хөрөнгийн асуудлаар хариуцагч нарын тайлбараар шийдвэрлэх боломжгүй. Энд Н.гийн эрх ашиг зөрчигдөнө. Харин мөнгийг авснаараа *******ын өмнөөс Л. төлчихвөл асуудалгүй болчихно. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хамтран хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа :
Т.******* гэдэг хүний хашаа байшинг *******ын нэр дээр шилжүүлж гэдээг хүнээс мөнгө авсан нь үнэн. Энэ мөнгийг д төлж, гэрчилгээг нь нэр дээр шижлүүлж өгөх болно. гэжээ.
Хамтран хариуцагч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа :
Би Т.*******оос үнэн учраа хэлж хашаа байшинг шилжүүлэн зээл авсан нь үнэн. Энэ тухайгаа хэлж байсан. Т.*******ын хашаа байшинг барьцаалж авсан зээлээ төлж барагдуулж гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүлэн өгнө. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч *******, хамтран хариуцагч Ч., Л. нарт холбогдуулан Дархан Уул аймаг Дархан сум ****** дугаар баг Хушаат тоот хаягт байрлах 56 м.кв тоот гэрчилгээтэй хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 1513 м.кв газрыг худалдах, худалдах авах 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараахь байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.******* хариуцагч ******* нарын хооронд Дархан-Уул аймаг, Дархан сум, 2 дугаар баг, Хушаат тоот хаягт байрлах, 56 м.кв тоот гэрчилгээтэй хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 1513 м.кв газрыг худалдах, худалдах авах гэрээ 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Т.*******оос, *******т, гэрээгээр шилжүүлсэнээр Иргэний хуулийн 110 дугаар 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгч болох *******т үүсэж, өмнөх өмчлөгч Т.*******ын өмчлөх эрх дуусгавар болсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл гэрээний үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон ******* нь Н.тэй 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр 2015 оны 10 дугаар сарын 02 хүртэл сунгасан бөгөөд уг гэрээний 7 дугаар зүйлд заасан нэмэлт нөхцлөөр барьцааны гэрээний салшгүй хэсэг байна гэжээ.
Дээрхи зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тул зээлдэгч Н. шүүхэд нэхэмжлэл гаргасанаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1164 тоот хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай захиармж гарсан байна. Захирамжийн тодорхойлох хэсэг ... хариуцагч ******* хувийн сууц,газраа барьцаанд тавьж 5 000 000 төгрөгийг зээлж аван.Уг мөнгөө төлж чадахгүй байгаа тул өөрийн нэр дээр байгаа хашаа байшингаасаа гэдэг хүний хохирлыг барагдуулж 5 875 000 төгрөгийг төлнө гэснээр харицагчийн зөвшөөрлийг баталсан бөгөөд уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж , гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба явуулж байгаа нь хэрэгт цугларсан шүүгчийн 1164 тоот захирамж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл, эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол зэргээр батлагдаж байгаа, Н.гээс авсан гэх зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс барьцааны зүйлийн өмчлөлийн талаар маргаан үүсгэсэн байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох тул нэхэмжлэгч Т.******* өөрийн өмчлөх эрхээ шилжүүлж улмаар өмчлөх эрх бусдад шилжиж, зээлийн барьцааны зүйл болохыг мэдэж байсан боловч үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг *******той хийсэн, хамтран хариуцагч гэрээний тал нь Л., Ч. нартай Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл байгуулаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн, гэрээний үүрэг биелүүлээгүй гэж хариуцагчаа тодорхойлох эрх нэхэмжлэгч Т.*******од байгаа ч хамтан хариуагч Л., Ч. нартай байгуулсан үүрэг хүлээлгэсэн гэрээ байхгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхийн дагуу үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж шаардах эрхгүй байна.
Бодит байдал дээр нэхэмжлэгч Т.******* өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад барьцааны зүйл болох зорилгоор шилжүүлсэн, гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгө болох хувийн орон сууцны 3 500 000 төгрөг, газрын үнэ 1 500 000 төгрөгийг худалдан авагч тал ******* төлөөгүй бол, одоог хүртэл өмчлөх эрх нь шилжсэн хувийн сууцандаа амьдарч байгаа үед Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-д заасан дүр үзүүлэн хйисэн хэлцэлд хамаарах бөгөөд энэхүү гэрээ хийсэн үеэс хуульд зааснаар хүчин төгөлдөр бус тул шүүхээс хчүин төгөлдөр бусад тооцох боломжгүй, гэрээ байгуулсан үеэс хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд дээрхи үндэслэлээр болон, маргааны зүйл болж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэрээгээр болон, шүүхийн шийдвэрээр өөрчилөгдсөн гуравагдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх тул хамтран хариуцагч нарын хүлээн зөьшөөрсөн тайлбар бодит байдалд нийцэхгүй, хариуцагч *******ын татгалзал үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.******* нь өөрт учирсан гэх хохиролоо буруутай этгээдээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд энэхүү шийдвэр саад болохгүй учрыг дурьдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдөр шүүгчийн 2012 тоот захирамжаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 1164 тоот захирамж, түүнийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу явуулж байгаа төлбөр төлөгч *******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үндэслэл арилсан тул сэргээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ын хариуцагч *******, хамтран хариуцагч Ч., Л. нарт холбогдуулан Дархан Уул аймаг Дархан сум 2 дугаар баг Хушаат тоот хаягт байрлах 56 м.кв тоот гэрчилгээтэй хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 1513 м.кв газрыг худалдах, худалдах авах 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 т зааснаар Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ний өдөр шүүгчийн 2012 тоот захирамжаар Дархан Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 1164 тоот захирамж, түүнийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу явуулж байгаа төлбөр төлөгч *******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үндэслэл арилсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зохих журмаар сэргээн явуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.*******ын ХААН банк 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 94 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ