| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 011/2014/0006/З |
| Дугаар | 221/МА2014/0190 |
| Огноо | 2014-05-15 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2014/0190
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ
ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 05 сарын 15 өдөр Дугаар 190 Улаанбаатар хот
Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгэор шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжпэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Т” ХХК-ийн нэхэмжпэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Т” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа\ Нийтийн зориулалттай орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг 40 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан цаг тухай бүрт нь цуцалж, дахин сунгахгүй байхыг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар хуралдаанаар шийдвэрлэж, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нийтийн орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй 9 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг зогсоож, хүчингүйд тооцсон бөгөөд Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамж “Т” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэжээ.
02 сарын 19-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: “Т” ХХК-ийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй талаар:
Засаг дарга хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь тусгай зөвшөөрлийг олгохдоо нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн зарчимд нийцсэн гэж шүүх үзсэн хэдий ч “Т” ХХК- ийн кафены хувьд авч үзвэл ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл, гомдол санал ирж, арга хэмжээ авагдаж байгаагүй өөрөөр хэлбэл оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн байхад ямар ч үндэслэл шалтгаангүйгээр үйл ажиллагааг нь зогсоож байгаа нь эрх мэдлээ хэтрүүлсэн явдал бөгөөд Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн эрх бүхий байгууллага нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчийн эрхийг шууд буюу шууд бус хэлбэрээр хязгаарлахыг хориглоно гэсэн заалттай зөрчилдөж байгааг шүүх анхаарсангүй гэж үзэж байна.
Улсын Дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолд 16.1-д заасан “сууц өмчлөгч нь бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр үйлдвэрлэл үйлчилгээг орон сууцандаа эрхэлж болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар хориглоогүй үйлдвэрлэл үйлчилгээг орон сууцандаа эрхэлж болно гэж ойлгоно. Мөн хэсэгт заасан “сууц өмчлөгчийн эрхийг шууд буюу шууд бусаар хязгаарлах гэж дээр дурьдсан байгууллага, тэдгээрийн албан тушаалтан өөрийн шийдвэр, үйл ажиллагаагаар орон сууц өмчлөгчийн орон сууцаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг эдлэх боломжгүй болгохыг хэлнэ” гэж тайлбарласан байна.
Миний бие нь уг кафе гэх байрыг согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй, биллярдын үйлчилгээ явуулдаг газар байхад нь худалдан өөрийн нэр дээр өмчлөн авч, тохижуулж биллярдыг кафе болгон өөрчлөн тоноглож, маш их хөрөнгө мөнгө зарцуулж ирсэн байтал цаашид алдагдалд ороход хүрч эрх ашиг маань зөрчигдөөд байна.
2. Орхон аймгийн Засаг даргын захирамж илт хууль бус талаар:
Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар 58 аж ахуйн нэгжид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг зөвшөөрч, нийтийн зориулалттай орон сууцны байранд үйл ажиллагаа явуулдаг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 2 дугаар
|
|
хавсралтад дурьдсан 16 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгахыг зогсоож, хүчингүй болсонд тооцсугай гэсэн заалт бүхий хуулийн үндэслэлийг задлан авч үзвэл:
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.7-д, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох, 16 дугаар зүйлийн 16.2.5-т согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасан заалтуудыг баримталжээ.
Гэтэл “Т” ХХК-ийн хувьд нийтийн орон сууцанд кафе ажиллуулж согтууруулах ундаагаар үйлчилж байгаа асуудал нь хуулиар хориглосон үйл ажиллагаа болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан нийтийн зориулалттай орон сууцны байшин барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дср дурьдсан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглоно гэсэн 9 төрлийн заалтад согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон заалт огт байхгүй байна. Кафе ажиллуулж баигаа нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7-д заасныг зөрчиж байна гэж үзэж байгаа бол энэ нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Мөн Засаг дарга нь “Т” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг үндэслэлгүйгээр шийдвэрлэж өгөхгүй 5 сар болсон .. энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан хуулийн хугацааг зөрчсөн байна.
Иймд шийдвэрийг хянаж, Засаг даргын захирамжаас “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
“Т” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн А/01 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргажээ. Энэхүү тушаалаар “нийтийн зориулалттай орон сууцны байранд согтууруулах ундаагаар үйлчлэх нь нийт иргэдийн эрхийг хөндөж байна” гэсэн үндэслэлээр нэхэмжпэгч хуулийн этгээдийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж, хүчингүй болсонд тооцжээ.
“Т” ХХК нь Зэст баг, 1-1-70 тоот буюу нийтийн зориулалттай орон сууцны
байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэхэмжлэгчээс “зөрчил гаргалгүй, оршин суугчдын эрх ашгийг зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан” хэмээн маргажээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн дагуу явуулах үйл ажиллагаанд нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтлахаар зохицуулжээ. Энэ дагуу тус аймгийн хэмжээнд гэмт хэрэг, архидан согтуурахыг багасгах үүднээс нийтийн зориулалттай орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, цаашид сунгахгүй байх зарчмыг баримталж, маргаан бүхий тушаалыг гаргасан байна.
Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь хэсэгт зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байранд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах нь нийтийн амгалан тайван байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөхөөр, зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар аймгийн Засаг дарга нь архидан согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй, энэ эрхийн хүрээнд маргаан бүхий тушаалыг гаргасан байх тул “хууль бус захиргааны акт” гэж үзэх үндэслэлгүй.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно” гэж заажээ.
Нэхэмжпэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 8 дугаар сарын 4-ний өдөр дууссан байх бөгөөд захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд, нийтийн эрх ашгийг хамгаалах, архидан согтуурах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд нийтийн зориулалттай орон сууцанд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа явуулахгүй байх хуулиар тогтоосон зарчмыг хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгаагүй байгаа нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол” хэмээн тодотгон зохицуулсан байх ба энэ тохиолдолд хуульд өөрөөр заасан буюу нийтийн эрх ашгийг хамгаалах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий акт гарсан байх тул хууль бус захиргааны акт гэж үзэх, нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэлгүй.
Нэхэмжпэгчийн “Мэргэжпийн хяналтын газраас нэгэнт зөвшөөрч, тусгай
зөвшөөрөл олгочихоод дараа нь хүчингүй болгох үндэслэлгүй, тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл үүсээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч хуулийн этгээдийг зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр маргаан бүхий тушаалыг гаргаагүй тул нэхэмжлэгчийн “зөрчил гаргаагүй, Мэргэжлийн хяналтын газрын саналыг авах байсан" гэх зэрэг тайлбар энэ маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй.
Захиргааны байгууллагаас хэдийгээр нэхэмжлэгчид нийтийн зориулалттай орон сууцны байранд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч байсан боловч захиргааны байгууллага нийгмийн байдал, гэмт хэрэг, архидан согтуурах үйлдэлтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд цаг үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн, өмнө гаргасан шийдвэрийн хугацаа дуусмагц цаашид нийтийн зориулалттай орон сууцны байранд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа явуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.
Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь нийтийн зориулалттай орон сууцны байранд согтууруулах ундаагаар үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүдэд чиглэсэн, тэгш хандсан, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахыг харгалзсан зэргээс үзэхэд маргаан бүхий акт хуульд нийцсэн байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжпэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
С
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14
| ц |
хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.