Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2014/0303

 

2014 оны 07 сарын 24 өдөр                    Дугаар 303                           Улаанбаатар хот

 

Х.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Б-н нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг Хөдөлмөрийн хэлтсийн Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул орон тоонд нэр дэвшүүлсэн аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолыг биелүүлэн тус албан тушаалд томилохыг Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Х-д даалгаж, 2014 оны 01 дүгээр сарын 24-өөс буюу 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан цалин болох 1.882.534 төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсийн данснаас гаргуулж, мөн Буянт сумын Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнээр намайг томилсон тушаалыг болон одоогоор миний оронд ажиллаж байгаа Ө.Р-г томилсон хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ,

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Б-н гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь Хөдөлмөрийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар батлагдсан нийт 25 орон тоотой ажиллаж ирсэн. Тус хэлтэс нь шинээр байгуулагдсан байгууллага байсан учир сул орон тоог түр орлон гүйцэтгүүлэх төрийн жинхэнэ албан хаагч байхгүй байсан тул иргэн Х.Б-г тус хэлтсийн Ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтнээр 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түр хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулсан билээ. Улмаар Хөдөлмөрийн хэлтсийн зүгээс ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр " Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус сул орон тооны сонгон шалгаруулалтыг 2013 оны 9 дүгээр сард зохион байгуулсан боловч нэг ч иргэн сонгон шалгаруулалтад тэнцээгүй. Сул орон тоонд түр хугацаагаар ажиллаж байсан Х.Б ч сонгон шалгаруулалтад тэнцээгүй боловч дахиад сонгон шалгаруулалтын захиалга өгч сул орон тоог нөхөх хүртэл Х.Б-г сул орон тоонд түр хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулж байсан.

Улмаар Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар хэлтсийн бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орсон тул 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон хэлтсийн нийт албан хаагч нарыг чөлөөлж, шинэ бүтцийн дагуу сайдын тушаалыг үндэслэн дахин томилсон. Энэ үед Төрийн захиргааны албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр түр хугацаагаар ажиллаж байсан Х.Б-г ч бусад албан хаагч нарын нэгэн адилаар албан тушаалаас чөлөөлж, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот албан бичгээр шинэ бүтцээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн билээ.

Гэтэл Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус сул орон тоог олон нийтэд нээлттэй, ил тодоор зарлаж сонгон шалгаруулалт явуулалгүй холбогдох журмыг зөрчин байж Х.Б-н нэрийг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилуулахаар дэвшүүлж ирүүлсэн. Нэгэнт сул орон тооны сонгон шалгаруулалтыг олон нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалт явуулаагүй, ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй, ажлын байрны тодорхойлолтод нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн байх шаардлагатай гэж заачихсан байхад программист

 

/*

мэргэжилтэй Х.Б-н нэрийг дэвшүүлсэн байсан тул Х.Б-г томилохоос татгалзсан хариуг бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлсэн юм.

Энэхүү сул орон тоонд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ерөнхий болон тусгай шаардлагыг бүрэн хангасан хүнийг томилуулахаар хууль, журмын дагуу нэр дэвшүүлсэн тохиолдолд хүлээж авч ажлын байранд томилоход Хөдөлмөрийн хэлтсийн зүгээс татгалзах зүйл үгүй болно. X.Б нь төрийн үйлчилгээний байнгын албан тушаалд томилогдсон хүн биш, мөн Төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хууль, журмын дагуу нэр дэвшигдээд ирж томилогдсон хүн ч биш зөвхөн байгууллагын дотоод зохицуулалтын хүрээнд Төрийн захиргааны /жинхэнэ/ албан тушаалд хөдөлмөрийн түр гэрээгээр түр ажиллуулж байсан иргэн учраас түүнийг хууль, журмын дагуу томилогдсон албан тушаалаас чөлөөлсөн гэж авч үзэх, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх ямар ч боломжгүй. Харин Хөдөлмөрийн хэлтсийн зүгээс Х.Б нь 3 хүртэлх настай хүүхэдтэй эх хүн гэдгийг харгалзан үзээд Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн Буянт сумыг хариуцсан мэргэжилтнээр томилсон боловч томилогдсон ажилдаа очоогүй нь Хөдөлмөрийн хэлтсийн дотоод журмын дагуу албан тушаалаас халагдах үндэслэл үүсээд байгааг дурдах нь зүйтэй юм. Иймд иргэн Х.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Гуравдагч этгээд Ө.Р шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б\04 дүгээр тушаалаар Ажил зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа болно. Гэтэл урьд нь уг орон тоонд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн Х.Б нь ажилд эгүүлэн тогтоолгохоор аймгийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан байна.

 

Х.Б нь Буянт сумын хөдөлмөрийн мэргэжилтнээр томилогдсон боловч уг орон тоонд очиж ажиллахгүйгээр миний ажиллаж байгаа орон тоонд ажиллахаар шүүхэд хандаж өргөдөл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэв Х.Б-г миний ажиллаж байгаа орон тоонд эгүүлэн тогтоовол миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх тул эрх ашгаа шүүхээр хамгаалуулах хүсэлтэй байна.

Энэ маргаж буй орон тооны ажлын байрны тодорхойлолтод ажиллах чухал шаардлагатай мэргэжил бол нийгмийн ажилтан хүн байх ёстой ба миний бие багш мэргэжилтэй, магистрын зэрэгтэй учраас уг орон тоонд ажиллахад тохирно гэж үзэж

 

байна. Харин өргөдөл гаргасан X.Б нь компьютерын программ хангамжийн мэргэжилтэй хүн учир уг ажлын байрны шаардлагыг хангаж чадахгүй гэж үзэж байна. Нөгөө талаас би ч гэсэн гурван нас хүрээгүй хүүхэдтэй эх хүн гэдгийг захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахдаа анхааран үзэж миний эрх ашгийг хамгаална гэдэгт найдаж байна. Миний бие төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй болно гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 21- ний өдрийн 16 дугаар шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн

  1. 17.3, 17.6, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 1.д заасныг тус тус баримтлан Х.Б-с аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/15, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/04, Б/06 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, аймаг дахь салбар зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолын Х.Б-д холбогдох хэсгийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, түүнийг Хөдөлмөрийн хэлтсийн Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилон, ажилгүй байсан хугацаа болох 3 сар 20 хоногийн цалин нийт 1888.534 /сая найман зуун наян найман мянга таван зуун гучин дөрвөн/ төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсийн данснаас гаргуулан Х.Б-д олгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Баян-Өлий аймгийн захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 6-р багийн оршин суугч Х.Б-н нэхэмжлэлтэй аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад холбогдох нэхэмжлэлийг хянан хэлэлцээд гаргасан 16 дугаар шийдвэрийг гуравдагч этгээдийн хувьд эс зөвшөөрч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Х.Б нь миний ажиллаж байсан орон тоонд зарласан төрийн албаны шалгалтад орсон боловч тэнцээгүй болох нь тогтоогдсон болно. Хөдөлмөрийн хэлтсийн удирдлага нь нэхэмжлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хэлтсийн даргын 2014 оны Б\06 дугаар тушаалаар тус аймгийн Буянт суманд хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнээр томилсон боловч нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тийшээ очиж ажиллаагүй байна.
  2. Нэхэмжлэгч нь ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад тэнцээгүй боловч дараа нь Өлгий сумын ЗДТГ-ын сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл нь Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул орон тоонд сонгон шалгаруулалтын захиалгыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн, нэхэмжлэгчийг уг орон тоонд томилохоос татгалзсан хариу өгсөн байхад Төрийн албаны салбар зөвлөл дахин сонгон шалгаруулалт явуулахгүй байж өөр   сул     орон    тооны сонгон шалгаруулалтад орж Өлгий сумын ЗДТГ-ын төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн хүний нэрийг дэвшүүлж хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

3. Би ч гэсэн нэхэмжлэгчтэй адилхан 3 хүртэлх насны хүүхэдтэй эх хүн, түүнчлэн Ажилд     зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний сул     орон    тооны сонгон шалгаруулалтад орох ижил тэгш эрхтэй иргэний хувьд төрийн албаны сонгон шалгаруулалтад орж хөдөлмөрлөх эрхээ эдлэх эрхтэй байхад Төрийн албаны зөвлөлийн тус аймгийн салбар зөвлөлийн хууль зүйн үндэслэлгүй тогтоолын дагуу Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх боломж алдсан, Төрийн албаны салбар зөвлөлийн хууль бус шийдвэрт гомдол гаргах боломжгүйгээс зөрчигдсөн миний эрх ашгийг анхан шатны шүүх харгалзан үзэж хамгаалж чадсангүй.

Иймд Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн Б/15 дугаар тушаалаар, тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний албаны ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Б-г “Хөдөлмөрийн хэлтсийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон” гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Тодруулбал,

Анх нэхэмжлэгч Х.Б нь тус Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тушаалаар уг албан тушаалд түр томилогдсон ба тухайн албан тушаалд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог хуульд заасан журмын дагуу нөхөх хүртэл ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчийг уг албан тушаалд түр томилсны дараа захиргааны байгууллагаас

  1. оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 144 дүгээр албан бичгээр сул орон тооны захиалгыг тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжлийн шаардлагын хамт аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлжээ.

Салбар зөвлөлөөс дээрх захиалгын дагуу 2013 оны 9 дүгээр сард төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтыг зарлан явуулсан бөгөөд маргаан бүхий албан 1 тушаалын сонгон шалгаруулалтад орж шалгалт өгсөн нэхэмжлэгч болон бусад иргэдээс хэн нэгэн тэнцээгүй байна.

Улмаар Х.Б 2013 оны 12 сард явагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын сул орон тооны албан тушаалд өрсөлдөн тэнцэж, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгджээ.

Төрийн албаны зөвлөл нь маргаан бүхий албан тушаалын сул орон тоонд дахин сонгон шалгаруулалт явуулахаас өмнө 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Нөөцөөс нөхөх зар”-ыг цахим хуудсаар мэдээлсэн байх ба Х.Б нь тухайн сул орон тоонд ажиллахыг хүссэн хүсэлтийг Салбар зөвлөлд ирүүлж, тус салбар зөвлөл хэлэлцээд

%'

  1. оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор түүний нэрийг тус Хөдөлмөрийн хэлтсийн Ажилд зуучлах үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн байхад хариуцагч нь Х.Б-н эзэмшсэн мэргэжил шинээр боловсруулсан ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан атлаа уг албан тушаалд багш мэргэжилтэй, төрийн албан хаагчийн мэргэжлийн шалгалт өгөөгүй Ө.Раушаныг томилсон нь хууль бус байна.

Мөн түүнчлэн, Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн “Аймаг, Нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/24 дүгээр тушаалаар ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтний тоог нэг гэж баталсан байх ба мөн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн хөдөлмөрийн хэлтсийн газрын орон тоог шинэчлэн баталсны дотор тус газрын ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний орон тоог мөн нэг байхаар баталжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Б-н ажиллаж байсан Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний албаны ажилд зуучлах үйлчилгээний мэргэжилтний албан тушаалын орон тоо хэвээр хадгалагдсан, мөн аймаг дахь Төрийн албаны салбар

 

зөвлөл 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Х.Б-н нэрийг уг албан тушаалын сул орон тоонд дэвшүүлсэн байтал түүнийг уг ажиллаж байсан албан тушаалд томилж ажиллуулахгүй, 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар Буянт сумыг хариуцсан хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнээр томилсон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй ’ орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ө.Р-н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.