Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

 

 

 

 

 

 

ТГ

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

157ыӨЫАЫЫЫЫ

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

            Улсын яллагч Ш.Дамдинбазар

            Шүүгдэгч М.Ц, Л.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б нарт холбогдох 2240000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, М.Ц

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Л.Б

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 15 цаг өнгөрч байх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ц-ы Самсунг А7 маркийн гар утсыг “Фэйсбүүк ороод өгье” гэж аваад улмаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн Д.Ц-д 325,000 төгрөгийн хохирол учруулсан “Дээрэмдэх” гэмт хэргийг,

Мөн 2021 оны 09 дүгээр сарын эхээр Г.Г-тай хамт архи ууж, согтуурсан үед нь түүний бугуйнд байсан смарт цаг, хүзүүнд байсан мөнгөн гинж, гарт болон цүнхэнд байсан 2 ширхэг гар утас, 30000 ампертай повер банк, Хаан банкны виза карт зэрэг 6 төрлийн 1,988,000 төгрөгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчимд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж яллагдагч М.Ц-ын “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэж авсан иргэн Д.Ц-ны Самсунг А7 маркийн гар утсыг бусдад худалдан борлуулж, олсон хөрөнгийг ашиглаж “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 15 цаг өнгөрч байх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Ц-ны Самсунг А7 маркийн гар утсыг “Фэйсбүүк ороод өгье” гэж аваад улмаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч иргэн Д.Ц-нд 325,000 төгрөгийн хохирол учруулсан “Дээрэмдэх” гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчимд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж яллагдагч М.Ц-ын “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэж авсан иргэн Д.Ц-ны Самсунг А7 маркийн гар утсыг бусдад худалдан борлуулж, олсон хөрөнгийг ашиглаж “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан:

-Хохирогч Д.Ц-ны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бор-Өндөр суманд банкны зээл төлөх ажлаар ирсэн юм. Бор-Өндөр суманд ирээд урьд өмнө хамт ажиллаж байсан дүү Ж-ийн гэрт ирсэн. Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед Ж-ийн гэрт байж байтал гаднаас Бгэх зүс таних залуу орж ирээд ойр зуурын юм ярьж байгаад Ж, Б-нд картаа өгөөд нэг шил архинд явуулсан Б удалгүй 0.75 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг нэг ундаатай авчирсан. Авчирсан архиа Ж, Б хоёр хувааж уусан. Дахиад нэг шил архи уух болоод Ж дахиж Б-д картаа өгөөд явуулсан чинь буцаад ирэхдээ Ц гэх залууг дагуулаад 0.75 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг авчирсан. Тэр архийг Ц, Б, Ж гурав хувааж уусан. Архи нь дуусаад Ж, Ц-д картаа өгөөд дахиад архинд явуулсан Ц буцаад ирэхдээ 0.75 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг, 0.33 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг авчирсан тэр архинаас 0.33 литрийн савлагаатай архийг нь уугаад 0.75 литрийн савлагаатай архийг нь дээрээс нь бага зэрэг уугаад Ж өөрийнхөө орны ардуур хийгээд унтаад өгсөн. Архи ууж байх үедээ Ц миний гар утсыг фэйсбүүк оръё гэхээр нь би зөвшөөрсөн. Ц миний гар утсаар фэйсбүүк ороод байж байснаа бие засчихаад ирье гэж гараад буцаж орж ирээгүй. Тэгэхээр нь Б-г бие засах газар руу явуулсан чинь нойлд байхгүй байна гээд буцаад орж ирээд унтах гээд байхаар нь чи миний утсыг Ц-соо олж ир гээд явуулсан боловч буцаж орж ирээгүй. Миний гар утсыг буцааж авчирч өгөхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 05/

-Хохирогч Д.Ц-ны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн:Би 2022 оны 01 дүгээр сарын 15-нд Бор-Өндөр суманд Хаан банк орж зээлийн асуудлаар уулзах гээд ирсэн. Би Бор-Өндөр суманд таних айл байхгүй болохоор өмнө нь Батноровын жоншны уурхайд хамт ажиллаж байсан Ж гэх найзынхаа гэрт хэд хонохоор болсон. Тухайн хэрэг болдог өдөр 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2 цагийн үед Б гэх залуу гаднаас гэрт нь орж ирсэн. Ж нэг шил Хараа нэртэй архи аваад задлаагүй гэртээ байлгаж байсан юм билээ. Тэгээд тэр залууг орж ирэхээр нь бид 3 задлаад хувааж уусан. Би тэр архинаас нь нэг хундага хийж өгөхөөр нь амсаад л буцаагаад өгсөн. Тэр 2 архиа хувааж ууж дуусаад Ж, Б гэх залууд Хаан банкны виза картаа өгөөд дахиад нэг архи аваад ир гээд явуулсан. Тэгсэн чинь Б гэх залуу дэлгүүр ороод ирэхдээ Ц гэх зэлууг дагуулаад 13:40 цаг өнгөрөөгөөд орж ирсэн. Тэгээд авчирсан архиа Ж, Б, Ц тэр 3 хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусаад тэгсэн Ж, Ц-д виза картаа өгөөд дахиад нэг шил архи аваад ир гээд явуулсан. Тэгсэн чинь нилээн удаж байгаад орж ирээд би картыг чинь АТМ-д залгиулчихлаа. Тэгээд өөрөө авлаа гээд 0.33 литрийн савлагаатай “Хараа нэртэй архи аваад орж ирсэн. Тэгэхэд Б нь зүүн орон дээр унтаж байсан. Ц гэх залуу миний гар утсыг гуйгаад фэйсбүүк ороод өгье гээд авсан. Би тэгээд баруун орон дээр унтах гээд хэвтэж байсан юм. Тэгээд бас сайн танихгүй юм чинь юмыг яаж мэдэхэв гээд байн байн өндийгөөд хараад байсан. Тэгсэн Ц би гарч бие засаад ирье гээд гараад явсан. Тэгээд хараад хүлээгээд байсан чинь орж ирэхгүй болохоор нь Б гэх залууг Ц алга болчихлоо олж ир гээд араас нь гаргаад явуулсан. Б буцаж орж ирээд нойлд лав алга байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь эндхийн хүн биш газар caйн мэдэхгүй тэгэхээр чи яваад олоод ир гэсэн. Тэгээд Б ч эргэж ирээгүй. Тэгээд өглөө Ж-ийг чи гэрийн мэддэг бол олж ир гээд явуулсан. Тэгсэн гэртээ байхгүй байхаар нь бид 2 Хаан банк орчихоод буцаад Бйн гэрт очиход би гар утсыг чинь мэдэхгүй гээд байхаар нь тэгүүл цагдаа оръё гээд бид 3 ирж цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/

-Гэрч П.Ж-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин өгсөн:Надтай хамт урьд өмнө ажиллаж байсан Ц эгч манайд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хувийн ажлаар ирж манайд түр хугацаанд амьдарч байгаа юм. Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед Ц эгчийн хамт гэртээ байж байтал гаднаас манай нутгийн дүү Б орж ирсэн. Бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад ах нь дүүдээ ганц юм авч өгье гээд Хаан банкны картаа Б-д өгөөд архинд явуулсан. Б удалгүй 0.75 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг нэг ундаатай авчирсан. Авчирсан архийг Б бид хоёр хувааж уусан. Дахиад нэг шил архи уух болоод дахиж Б-д картаа өгөөд явуулсан чинь буцаад ирэхдээ манай нутгийн дүү Цой хамт 0.75 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг авчирсан тэр архийг Ц, Б бид гурав хувааж уусан. Ууж байсан архи дуусаад Б нэлээд халчихсан болохоор нь би Ц-д картаа өгөөд дахиад архинд явуулсан. Ц 0.75 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг, 0.33 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг авчирсан хоёр шил архинаас 0.33 литрийн савлагаатай архийг нь уугаад 0.75 литрийн савлагаатай архийг нь дээрээс нь бага зэрэг уусан. Би өөрөө нэлээд согтчихсон болохоор одоо болно гээд үлдсэн архиа өөрийнхөө унтдаг гэрийн баруун талын орны ард тавиад унтаад өгсөн. Бид гурвыг архи ууж байх үед Ц, Ц эгчийн цэнэглэж байсан гар утсаар фэйсбүүк оръё гээд авч байсан. Тэрнээс хойш болсон явдлыг санахгүй байна. Шөнө хальт сэрэхэд Ц эгч миний гар утсыг Ц нойл ороод ирье гээд гараад тэр чигээрээ аваад явчихсан чинь эргээд ирэхгүй байна араас нь Б явуулсан чинь буцаж ирээгүй гэж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар Ц эгчийн гар утас руу залгах гээд хайхад дэрэн доор байсан миний Samsung S7 маркийн гар утас алга болчихсон байсан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 08 цагийн үед байх Ц, Б хоёрыг хайж явж байгаад 09 цагийн үед тэр хоёртой таараад гар утас яасан талаар асуухад хоёр бие рүүгээ чихэж байгаад миний гар утсыг нэг хөгшин ахад 40,000 төгрөгөөр худалдсан байсан. Ц эгчийн гар утсыг 50.000 төгрөгөөр нэг хүнд худалдсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 07/

-Гэрч Л.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад нэг нутгийн ах Ж ах /Ж/-ын гэрт очсон тэдний гэрт очиход Ж ах, Ц эгч хоёр байсан. Ж ах бид хоёр нэг шил архи уух болоод Ж ах надад картаа өгч дэлгүүр явуулсан. Би Жин хүч хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг аваад гэр рүү нь явсан. Худалдаж авсан архиа Ж ах бид хоёр хувааж уусан. Халаад дахиад нэг шил архи уухаар болоод Ж ах надад картаа өгч нэг шил архинд явуулсан би Малчин хүнсний дэлгүүр рүү явж байхдаа дүү Ц-той таараад бид хоёр хамт Малчин хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа архи нэг шилийг нэг колатай аваад Ц-ын хамт Ж ахын гэр рүү очсон. Авч очсон архийг Ж ax, Ц бид гурав хувааж уусан. Тэрнээс хойш би яг сайн санахгүй байна, нэлээд согтчихсон байсан. Нэг мэдсэн чинь Ц эгч сэрээгээд Ц-ыг нойлд очоод үзчихээд ир гэсэн. Тэгэхээр нь гараад нойлд очсон чинь байхгүй байсан. Тэгэхээр нь буцаж ороод унтах гэтэл Ц-ын араас яваад гар утас олоод ир гэсэн. Би гудамжинд Ц-той таараад Ц эгчийн гар утсыг барьцаанд тавихаар болоод надаас таньдаг мэддэг хүн байна уу гэхээр нь Шар хүнсний дэлгүүрийн хойд талын гудамжинд явж байгаад нэг айлд оруулж барьцаанд тавьсан ямар хүнд ямар айлд тавьсан гэдгээ мэдэхгүй байна ямар ч байсан худалдсан мөнгөөрөө дэлгүүрээс архи бас бус зүйл аваад Ц-той хамт хөдөө явсан. Би нэлээд архи уучихсан байсан болохоор зарим нэг үйл явдлаа сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11/

-Гэрч Л.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн:Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны 12 цагийн үед Ж гэх айл руу орсон чинь эхнэртэйгээ хоёулаа 0.75 литрийн Хараа нэртэй архийг дөнгөж задлаад ууж байсан. Би гэрт нь ороод тэр хоёртой ууж байсан архийг нь дуустал нь хамт уугаад тэгээд жоохон согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд өдөр 15 цагийн үед надад Ж ax мөнгө өгөөд дахиад нэг шил архи аваад ир гээд явуулсан. Тэгээд би Малчин дэлгүүр орж архи авах гээд явж байхад Даландэлгүүрийн хамаатны дүү Ц-той таараад цуг явжМалчин дэлгүүр ороод Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад буцаад гэрт нь очсон. Тэгээд авсан архиа бид 4 хувааж уугаад дуусаж байхад би согтоод унтаад өгсөн. Тэгээд намайг нэг сэргэсэн чинь Ц гэх эхнэр нь чиний дагуулж ирсэн Ц гэх залуу миний гар утсыг фэйсбүүк ороод өгье гэж хэлээд оролдож сууж байгаад нойл оръё гээд гараад сураггүй алга болчихлоо гээд байсан. Тэгээд намайг гарч нойл ороод үзээд ир гэсэн. Би гараад нойл ороход Ц байгаагүй. Би буцаж ороод нойлд Ц алга байна гэсэн чинь чи араас нь яв, олж ир гэсэн. Би гараад гудамжинд наашаа явж байхад Ц дүүгийнхээсээ гараад явж байгаа бололтой гараад ирсэн. Би Ц-ыг дуудаад Ц гэх хүний гар утас хаана байгаа бэ: гэж асуусан чинь надад байна. Харин таньд утсын тавьчих газар байна уу гэхээр нь би надад нэг таньдаг хүн байгаа гэж хэлээд нэг айлд очоод уулзаад би 45,000 төгрөгөөр зараад Ц-д 20,000 төгрөгийн өгсөн гэж байсан. Би согтуу байсан болохоор яг хэн гэдэг айлд очсон гэрийн хаяг нь хаана байдаг талаар би үнэндээ мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/

-Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 15-16 цагийн үед Бор-Өндөр сум 4 дүгээр баг Геологийн 1210 тоотод байх гэртээ байж байтал байшингийн цонхоор гадаа харахад гадаа хүн дуудаад байсан. Тэгээд гараад харахад Н гэх хүүхний дүү нэг танихгүй залуутай хамт хоёулаа зогсож байсан яасан, юу болсон талаар асуухад юм асууя хүрээд ирээч гэхээр нь би нүцгэн байна гээд нөхрийгөө дуудаад чи очоод үзчих гэсэн. Би ардаас нь хувцсаа өмсөөд гараад очсон чинь гадуураа өнгөгүй кейстэй, саарал өнгийн андройд утас байсан бид хоёр гэр рүүгээ ороод үзье гэж хэлээд гэртээ ороод үзсэн чинь дэлгэцнийх нь наалт нь бага зэрэг цуурсан байсан өөр эвдрэл гэмтэлгүй гар утас байсан. Тэгэхээр нь хүүдээ авч өгье гэж бодоод буцаад нөгөө хоёр залуу дээр ирээд хэдэн төгрөгөөр зарах вэ гэтэл 50,000 төгрөг гэж байсан. Би авахаар тохиролцож бэлнээр 20,000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхгийг, 5,000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхгийг нийт 45,000 төгрөг өгсөн. Тэр хоёр залуугаас би буруу гарын хулгайн утас юм биш биз дээ гэхэд үгүй миний гар утас байгаа юм гээд Н-ийн дүүгийн хажууд зогсож байсан залуу хэлээд бид хоёр сим картаа орой юм уу маргааш авна тэгэхдээ 5,000 төгрөгөө авъя гэж хэлээд явсан. Буцаж гэртээ хүүдээ худалдаж авсан утсаа өгөөд сим картыг нь маргааш авна гэнэ миний хүү сим картыг нь аваад тавьчих гэтэл манай хүү сим карт нь байхгүй байна гэж хэлсэн. Тэр оройноо дэлгэцнийх нь наалтыг солиулсан боловч дэлгэцнийх нь цуурхай арилахгүй цаана байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14/

-Иргэний нэхэмжлэгч Б.Д-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин өгсөн:...Манайд яагаад гар утсаа зарахаар ирснийг мэдэхгүй байна. Манайх гар утас худалдан авдаггүй. Зүгээр манай хажуугаар явж байгаад цонхоор хүн байгааг харсан юм уу, гадаа хүн хашгираад дуудаад байхаар нь гараад очтол Н гэж хүний дүү байсан. ...Л.Б-тэй байсан залуу миний утас гээд байсан. ...Өдөр 15-16 цагийн хооронд манайд ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн17-18/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 19/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШД-21 дугаартай Самсунг А7 маркийн гар утсыг 325,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 22-24/

-Шүүгдэгч М.Ц-ын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед өвөөгийнхөө гэр рүү явж байсан юм. Тэгээд Далан” нэртэй хүнсний дэлгүүрийн баруун талд Б ахтай тааралдсан. Таараад та юу хийж яваан гэсэн чинь Ж ах намайг нэг шил архи аваад ир гээд явуулсан гэхээр нь цуг дэлгүүр ороод нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи нэг Кола ундаатай аваад Ж ахын гэр рүү очсон. Тэдний гэрт очиход Ж ах, Ц гэх нэг эгчтэй хоёулаа гэртээ байж байсан. Авч очсон архиа бид дөрөв хувааж уугаад дууссан. Тэгсэн чинь Ж ах намайг дахиад нэг шил архинд яваад ир гэхээр нь би Жин хүч гэдэг нэртэй Жаргалантад байрладаг дэлгүүр орж Хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи аваад буцаж гэрт нь очсон. Намайг дэлгүүр яваад очиход согтсон байдалтай зүүн орон дээр унтаж байсан. Би ороод авсан архиа Ж ахтай хувааж уусан. Архиа ууж байхдаа тэдний гэрт байсан Ц гэх эгчээс та надад гар утсаа түр өгөөч би фэйсбүүк хальт орчихоод өгье гээд гар утсыг нь авсан. Гар утсаар нь фэйсбүүк орж байгаад би нойл ороод ирье гэж гараад гар утсын буцааж өгөлгүй шууд авч гараад нойл орчихоод шууд хашаанаас дүүгийнхээ гэр рүү орох гээд гараад явчихсан. Тэгээд тэдний эгнээнд байдаг Ц гэдэг дүүгийндээ ороод цай уучихаад гараад наашаа эмнэлгийн баруун талд байдаг дуүгийнхээ гэр рүү ирэх гээд наашаа алхаж байтал араас Б ах гараад ирсэн бололтой намайг дуудсан. Тэгээд Б ахад би энэ Ц гэдэг эгчийн гар утсаа таньд таньж мэддэг айл байвал энийг тавьчих гээд утсыг нь өгсөн. Б ax эмнэлгийн хажууд байдаг “Шаpгэдэг нэртэй дэлгүүрийн хойд гудаманд нэг айл руу ороод гар утсыг нь 40,000 төгрөгөөр зарчихлаа гээд гарч ирээд надад 20,000 төгрөг буюу талын өгсөн. Тэгэхээр нь би хөдөө Д гээд аавынхаа төрсөн дүүгийнд очих гээд Жин хүч дэлгүүр ороод нэг талх, нэг chokopie, 0.33 литрийн савлагаатай Монгол стандарт гэдэг нэртэй нэг шил архи аваад тэгээдЖин хүч дэлгүүрийн баруун талд байрлах худгийн эзэн Н гэх ахаар үлдсэн мөнгөндөө бензин хийгээд хөдөө 22 км явж ахындаа хүргүүлж очоод хоолны махтай болох гэсэн боловч ах согтуу байна гээд өгөөгүй. Тэгээд л буцаад Бор-Өндөр суманд ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35/

-Шүүгдэгч Л.Б-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:...Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгч байсан. Одоо тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл надад байхгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 233-234/

Мөн шүүгдэгч М.Ц нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, Геологийн байрны худагны урд талд 2021 оны 09 дүгээр сарын эхээр Г.Г-тай хамт архи ууж, согтуурсан үед нь түүний бугуйнд байсан смарт цаг, хүзүүнд байсан мөнгөн гинж, гарт болон цүнхэнд байсан 2 ширхэг гар утас, 30000 ампертай повер банк, Хаан банкны виза карт зэрэг 6 төрлийн 1,988,000 төгрөгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогдуулан:

-Хохирогч Г.Г-ын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн:...Би 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Иххэт сумаас Бор-Өндөр суманд ирсэн ба Бор-Өндөр сумын баруун талд байх гэр хороололд байдаг Э-ны гэрт ирсэн. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 13-14 цагийн үед Э болон Н, А нар болон бас 1 танихгүй залуугийн хамт Бор-Өндөр сумын Геологийн байрнаас баруун зүгт байх уулан дээр гараад бид нар 2.5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво, 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад Бор-Өндөр сумын хойд талд байдаг суварга руу гараад тэндээ 1 шил архи хувааж уугаад түүнээс хойш болсон явдлыг сайн санахгүй байна. Тэгээд би ерөнхийдөө тасарчихсан. Суварган дээр хэн хэн байсныг мөн сайн санахгүй байна. Бид 5 байсан гэж бодож байна. Би Э-аас хэзээ салаад явснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан оройхон тийш би Н-ийн байрны гадна Н-г хүлээгээд зогсож байсан. Н-тэй уулзсанаа ч санахгүй байна. Тэгээд 09 сарын 08-ны өглөө Э-ны гэрт сэрсэн. Намайг сэрэхэд миний авч явж байсан смарт цаг, хүзүүний мөнгөн гинж, Рэдми ноте 9 про маркийн хар саарал өнгийн гар утас, Ми 10 ЛТЕ маркийн хар саарал өнгийн гар утас, миний өөрийн Хаан банкны цэнхэр ногоон өнгийн виза карт зэрэг эд зүйл байхгүй байсан. Мөн үүрч явсан жижиг цүнхэн дотор байсан хар өнгийн 30,000 ампертай повер банк мөн алга болсон байсан. Тэр өдөр өөрийн эд зүйлийг Э болон Н нараас асуухад мэдэхгүй гэж байсан. Миний гap утаснуудад байсан дугаарууд холбогдохгүй болсон байсан. Би хэзээ хэнтэй Э-ны гэрт очсоноо мөн санахгүй байгаа. Утас эд зүйлсээ олоогүй тухайн үед цагдаад хандаагүй. Улаанбаатар хот болон Иххэт сум руу ажлаар явсан. Иххэт суманд очоод тусгаарлалтанд орчихсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110/

-Хохирогч Г.Г-ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн:...Би Ц гэх хүнийг танихгүй. Гэхдээ зүс харж байсан санагдаад байна. 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Н-ийн төрсөн өдөр болоод Э, Н, А бас нэг залуу нар ууцгаасан. Би нилээн архи уучихсан байсан болохоор тэр залуутай танилцаагүй бор царайтай, өндөр ойролцоогоор 165-170 см өндөртэй, дундаж жинтэй хүн байсан... Ц гэх хүний зургийг хараад зүс л харж байсан санагдаж байна. Тэрнээс тухайн өдрүүдэд архи уухад байсан үгүйг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114/

-Гэрч Н.С-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн:Би 2021 оны 09 дүгээр сард байх яг өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 09 дүгээр сарын эхээр үдээс хойш Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 4 дүгээр баг Геологийн байранд байрлах Жин хүч хүнсний дэлгүүрийн гадаа очоод эгч Д-г тамхи авахуулахаар оруулсан. Удалгүй эгч гарч ирээд бид хоёр машинтайгаа хөдлөөд явах гэж байтал цэргийн он жав Ц гэдэг залуу он жаваа нааш ир гээд намайг дуудаад байсан. Би гараа өргөж мэндэлчихээд шинээр тавьж байгаа зам даваад явах гэж байтал машины ардаас гүйгээд байсан. Тэгэхээр нь зогссон чинь утас авах уу хөгшөөн миний гар утас байгаа юм, 30,000 төгрөгөөр авчих гээд гуйгаад зогсоод байсан. Би эхэндээ авахгүй гэсэн боловч надаас гуйгаад зогсоод байхаар нь наад утас чинь иймээ тиймээ асуудалгүй юм байгаа биз дээ гэхэд миний гар утас ямар ч асуудалгүй гэсэн тухайн үед би бэлэн мөнгөтэй явж байсан болохоор Ц-д 30,000 төгрөгийг бэлнээр өгч гар утсыг нь авсан. Тэгээд захын гадаа буулгаад өгчих гэхээр нь Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах захын гадаа очиж буулгаад гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 116-117/

-Гэрч Т.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:...Манай нөхрийг М.Ц гэдэг 88702033 утасны дугаартай, Ц намайг 2021 оны 09 дүгээр сарын эхээр эмнэлгээс гаргачихаад ажил руугаа хөдөө явсан. Би 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Ц-г яг ямар нэртэй газар руу явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Манай нөхөр ажилдаа явахдаа миний 88343638 дугаарын утсыг үнэгүй ярьдаг болохоор нь авч яваад би Ц-ийн 88702033 дугаарын утсыг авч үлдсэн. Хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байтал 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн үед байх Ц-ийн төрсөн ах Ц манай гэрт ирээд Ц-г асуухаар нь ажилдаа явчихсан байгаа гэж хэлсэн. Тэгсэн гар утас авах уу гээд хоёр ширхэг саарал өнгийн андройд гар утас, нэлээд зузаан повер банктай хамт гаргаж ирсэн. Ард талдаа 4 ширхэг камертай саарал өнгийн андройд утсаа Бор-Өндөр цогцолбор сургуульд багш хийдэг О-ийн нөхөр Б-ийн утас намайг зараад өгчих гэсэн юм, 30,000 төгрөгөөр авах уу эзэн нь өөрөө гадаа байгаа гэж хэлсэн. Нөгөө гар утас нь Mi гэсэн бичигтэй саарал өнгийн андройд гар утас байсан. Тэрийгээ ах нь цалингаараа авсан миний гар утас байгаа юм. Чи энийг 60,000 төгрөгөөр авах уу гэхээр нь үзэж байгаад бэлнээр 60,000 төгрөгөөр Ц ахаас худалдаж авсан. Миний авсан гар утас дэлгэцэндээ Patternкодтой байсан ба Ц ах цоожийг нь зааж гаргаж өгч байсан одоо кодыг нь санахгүй байна. Би худалдаж авсан Mi маркийн гар утсаа 3-4 хоног 88702033 дугаарыг хийж ашиглаж байгаад мөнгөний хэрэг гараад фэйсбүүк зар хайж байгаад хямд гар утас авна гэсэн зарын дагуу утсаар холбогдож 100,000 төгрөгөөр худалдсан. Хөдөөний бололтой 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-120/

-Гэрч Ж.Н-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:Би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 10-11 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг Нийтийн байр байж байтал урьд өмнө нь Хажуу-Улааны уурхайд хамт ажилладаг байсан Г ах миний утас руу залгаад төрсөн өдрийн мэнд хүргэсэн. Г ахыг Бор-Өндөр суманд байна гэхээр нь хуучин бага сургуулийн баруун талд уулзсан. Г ах манай хамаатны дүү Э-ны хамт ирсэн. Бид гурав Зулбаяр-1 хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Хараа архи нэг шил, 0.5 литрийн савлагаатай лаазтай пиво 4 ширхгийг аваад ард талын гудамжинд нь Э, Г ах бид 3 хувааж уусан. Тэрийгээ дуусгачихаад хойшоо хороолол ороод Морьтон хүнсний дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Хараа архи, идэх юм худалдаж аваад баруун тийшээ сумын төвөөс гарч овоон дээр очиж уусан. Бид гурвыг хуваагаад архиа ууж байтал манай найз А машинтайгаа явж таараад баруун байрны хадан дээр очсон тэндээ очоод үлдсэн архиа Г ах, Э бид гурав хувааж уусан. А машин барьж байсан болохоор уугаагүй. Мөн А-тай хамт явж байсан Э бас уугаагүй юм. Архиа ууж дуусчихаад байж байтал А төрсөн өдөр чинь юм гээд надад 0.75 литрийн савлагаатай Болор архи нэг шилийг авч өгсөн. Тэрийг нь уух гээд Суварган дээр очсон тэнд очоод архиа задлаад ууж байгаад Г ах, Э хоёрыг үлдээгээд А-аар гэр рүүгээ хүргүүлээд гэртээ унтаж амарсан. Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 21-22 цагийн үед Г ах манай байрны гадаа сууж байна гэж манай дүү надад хэлсэн гараад Г ахтай уулзсан чинь нэлээд согтуу танай гэрт орж унтая гэсэн. Тухайн үед миний түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гараад Коронавирусын халдвар авсан юм шиг байна манайд орж болохгүй гэсэн тэгээд юм ярьж байхдаа цээжиндээ үүрчихсэн байсан жижиг цүнхээ ухаад миний гар утас байхгүй байна гээд байсан та энд хэзээ ирсэн талаар нь асуухад хэзээ ирсэнээ санахгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би манай байрны ах Б-ээс гуйж манай ажлын ахыг оруулаад унтуулаад өгөөч орох газаргүй байгаа юм гээд Б-ийн гэрт нь оруулаад унтуулсан. Маргааш нь Г ах Б-ийн гэр рүү ууттай архи, пиво аваад орж байгаа харагдсан. Тэрнээс хойш нэлээд хэд хоног уусан сурагтай байсан. Би дахиж уулзаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125/

-Гэрч Ж.Н-ийн 2022 оны 02 дугаар сарын 22 өдөр дахин өгсөн:...Сүүлд архи дуусаж байхад Э-нд дахиад дэлгүүр яваад нэг шил архи аваад ир гээд өөрийнхөө зүүж явсан паскнаасаа гаргаж өгсөн. Би ямар өнгөтэй карт байсныг хараагүй. Тэрийг би анзаараагүй. Яг сайн мэдэхгүй байна. Би тэгээд хамт гэр хороололын баруун талын овоон дээр хамт нэг шил архи уугаад сууж байхад А гээд манай найз машинтай явж таараад бид нар суварга дээр хүргүүлээд очиход төрсөн өдрийн бэлэг гээд А надад нэг шил Болор нэртэй архи авч өгсөн. Тэр авч өгсөн архийг уугаад би гэртээ А-аар хүргүүлсэн. Э, Г 2 суварга дээр үлдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200/

-Гэрч М.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн:Би 2021 оны 09 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг байж байтал манай Нийтийн байранд байдаг Н гэх залуугийн хаалгыг үл таних залуу тогшоод байж байсан би гэрээсээ гараад наад айлд чинь хүн байхгүй байгаа гэсэн. Тэгсэн чинь өөдөөс Н, Э хоёрыг хайж байна гэж хэлсэн тэр залуу нэлээд архи уучихсан байсан. Тухайн үед Э манай гэрт согтуу орж ирээд надаас гуйгаад унтаж байсан юм. Тэр залууд Э манай гэрт унтаж байна гэж хэлтэл манай гэрт орж ирээд Э-тай уулзаад гар утас болон өөр эд зүйл алга болчихсон байна гэж ярьж байсан. Э тэр залуугийн хамт гараад буцаад орж ирэхдээ Elsa, Боргио гэх нэртэй пиво 12 ширхэг, 0.75 литрийн савлагаатай  “Хараа архи нэг шилийг авчраад Э, тэр залуу бид гурав хувааж уусан. Архиа ууж байхдаа тэр залуутай танилцсан ба өөрийгөө Г гэж танилцуулсан. Э тэр хоёр хамт ажилладаг гэж ярьж байсан. Архи, пивоо ууж дуусаад Э, Г хоёр манай гэрээс гараад явсан яг хаашаа явсныг нь сайн мэдэхгүй байна. Архи ууж байх үедээ Г ажлаасаа бууж ирэхдээ 3 ширхэг гар утастай ирсэн. Тэгээд 2-г нь алга болгочихлоо гэж ярьж байсан. Маргааш өглөө нь Г манай гэрт Э-ыг хайж орж ирээд буцаад гараад явсан. Миний санаж байгаагаар 2-3 хоногийн дараа Г буцаж ирээд манай гэрт нэг хоног уусан. Г ууж байх үедээ гар утас болон алдсан эд зүйлээ олоогүй гэж ярьж байсан. Архи ууж байгаад би Г-т хот руу явах уу гэтэл тэгье гэсэн, хажууд байсан дүү Мөнх-Эрдэнэ би хамт явъя гэхээр нь би дагуулаад явсан. Г, М бид гурав 7-8 хоног хоноод байж байтал Г түрүүлээд Бор-Өндөр сум руу явсан. М бид хоёр Г-ыг явсаны маргааш нь Бор-Өндөр суманд ирсэн тэр цагаас хойш одоог хүртэл уулзаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128/

-Гэрч П.А-ын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:Би 10 цагийн алдад Бор-Өндөр сумын 4 дүгээр багт байрлах Жин хүч дэлгүүрийн баруун талд тэр 3 хойшоо алхаж байсан. Би тэр үед машинтай явж байгаад Н-г таниад зогссон. Тэгээд юу хийж яваан гэхэд миний төрсөн өдөр болоод явж байна, хойшоо гэр хороололын хад руу тэр 3-ыг хүргэж өгөөд Н-тэй жоохон юм ярьж сууж байгаад архийг дуусахаар нь гэр хороололын Морьтон дэлгүүр орж нэг шил архи авч өгөөд суварган дээр тэр хэдийг хүргэж өгөөд хамт архинаас 3 татсан. Тэгээд найз нь харьлаа гэхэд би гэр рүүгээ хүргүүлье гээд Н надтай яваад гэртээ буусан. Н-г гэрт нь буулгаж өгөхөд цаг багцаагаар 13:30 минут л болж байсан. Би Н-г хүргэж өгөөд харих гээд суварганаас хөдлөж байхад Г, Э тэр хоёр суварганаас доошоо алхаад явж байсан. Тэгээд тэрнээс хойш энэ хэдтэй бараг уулзаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-198/ 

-Гэрч С.Э-ны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “Манайд Г ах 9 дүгээр сарын 05-нд ирсэн байх. Би яг хэдэнд ирснийг санахгүй байна. Тухайн хэрэг болдог 9 дүгээр сарын 07-ны өдөр манайхаас Г ах бид хоёр гараад дэлгүүр ороод тамхи аваад гарч байтал Н ах миний утас руу залгаад би танай гэрт байна. Хаана байна гэхээр нь наашаа дөхөөд ир гээд Жаргалантын байрнаас засмал зам дээр бид гурав уулзсан. Тэгээд Н ах миний төрсөн өдөр гэсэн чинь Г ах надад зүүж явсан паскнаасаа картаа авч өгөөд нэг шил архи, хэдэн пивотой авчих гэхээр нь би “Зулбаяр-1” хүнсний дэлгүүр орж “Хараа” нэртэй 0.5 литрийн 1 шил архи, сэрүүн нэртэй лаазтай пиво 3 ширхгийг аваад Жаргалант байрны нэг эгнээнд суугаад гадаа уусан. Тэр архи, пиво дууссан чинь Г  ах надад виза картаа өгөөд нэг шил  “Хараа” нэртэй 0.75 литрийн архи захисан. Би дэлгүүр ороод архиа авч ирээд задлаж байхад Н ахын найз гээд Г гэх залуу Приус-20-той яваад ирсэн. Бид 3 машинд суугаад эндээс жаахан хол очъё гээд гэр хорооллын баруун талд хээр очсон. Тэндээ тэр архиа хувааж уучихаад явах гэж байтал А ах Н-ийн төрсөн өдөр нь болж байгаа юм бол би нэг шил архи авч өгье гээд гэр хороололд байх “Морьтон” нэртэй дэлгүүрээс нэг шил “Болор” нэртэй архи аваад бид нар бүгдээрээ суварган дээр очиж уусан. Архиа задлаад ууж байхад Г, А хоёр маргалдах гээд байхаар нь Би Г ахыг аваад харъя гээд доошоо аваад алхсан. Үлдсэн хэд ч хөдлөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-209/ 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 89-92/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 93-107/,

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ /1-р хх-ийн 144-147/

-Шүүгдэгч М.Ц-ын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:Би 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн алдад Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн байрны худагны урд талд хойшоо замаар явж байтал худгийн хажууд үл таних хоёр залуу сууж байхаар нь өөдөөс нь алхаад очтол нэг босоод баруун тийшээ алхаад яваад өгсөн. Намайг алхаад очтол нэг залуу нь үлдээд худгийн урд сууж байсан. Мөн хажуудаа нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи задлаад дээрээс нь жоохон уусан бараг бүтэн байсан. Би тэр архийг нь үлдсэн залуутай хамт хувааж уусан. Архи ууж байхад тэр залуу нэг гар утсаа газар повер банканд цэнэглээд газар хажуудаа тавиад нэг утсаараа яриад байсан. Утсаар ярьж дуусаад гар утсаа нөгөө цэнэглэж байгаа утасныхаа хажууд тавиад согтоод унтаад өгөх шиг болсон. Би тэгэхээр нь хоёр гар утсын повер банктайн хамт аваад мөн баруун гарт нь зүүлттэй байсан хар өнгийн цагийг нь аваад өөрийн төрсөн дүү Ц-ийн гэрт 16:30 цагийн алдад очсон. Тэдний гэрт очиход Ц-ийн эхнэр М 3 хүүхэдтэйгээ байж байсан. Би гэрт нь ороод нөгөө хүний хоёр гар утсыг болон өөрийнхөө Samsung j7 маркийн rap утсыг хямдхан авах уу гээд үзүүлтэл хэний утас юм гээд асуухаар нь би өөрөө цалингаараа авсан. Нэг гар утас нь хүний утас байгаа юм архи ууя гээд хямдхан зарах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд М-д нөгөө залуугаас авсан хоёр гар утасны нэгийг нь 60,000 төгрөгөөр худалдсан. Тэдний гэрээс гараад Жин хүч дэлгүүрийн гадаа зогсож байхад манай цэргийн он жав С гэх залуу яваад ирсэн. Би очиж уулзаад найзад нь мөнгөний хэрэг гараад байна. Энэ утсыг 30,000 төгрөгөөр авчих гээд гуйж байгаад нөгөө залуугийн үлдсэн нэг утсыг худалдаад би Бор-Өндөр сумын захын гадаа очиж буусан. Тэгээд үлдсэн повер банк, цаг хоёрыг өөрийн гэртээ аваачиж тавьсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 186-187/ 

-Гэрч С.Э-ны  шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “...Би Г.Г-ыг мөнгөн гинжтэй байхын сайн мэднэ” гэх мэдүүлэг,

-Хохирогч Г.Г-ын  шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн “...надад 1.988.000 төгрөгний хохирол учирсан. Үүнээс эд мөрийн баримтаар хураагдсан смарт цагны цэнэглэгчийг нь М.Ц алга болгосон. Одоо уг цагийг ашиглах боломжгүй тул уг цагны үнийг М.Ц-оос гаргуулна. Бусад эд зүйлийнхээ үнийг авна. Би Дорноговь аймгийн Их хэт сумаас Бор-Өндөр сум руу цагдаад мэдүүлэг өгөх, сая шүүх хуралдаанд орох гэж ирэхдээ машинд хийсэн шатахууны үнийг дараа дахин нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

            -Шүүгдэгч М.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би Д.Ц-ны гар утсыг фэйсбүүк ороод өгье гээд авсан. Мөн Г.Г-ын 2 төрлийн гар утас, смарт цаг, повер банк зэргийг авсан. Харин Г.Г-ын мөнгөн гинж, виза картыг аваагүй” гэх мэдүүлэг,

            -Шүүгдэгч Л.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

-Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 15 цаг өнгөрч байх үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Ц-ны Самсунг А7 маркийн гар утсыг “Фэйсбүүк ороод өгье” гэж аваад улмаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогч Д.Ц-д 325,000 төгрөгийн хохирол учруулсан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ц, гэрч П.Ж, Л.Б, иргэний нэхэмжлэгч Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШД/-21 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нотлогдож байх тул шүүгдэгч М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг,

-Мөн шүүгдэгч М.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр хохирогч Г.Га-тай хамт архи ууж, согтуурсан үед нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн байрны худагны урд талд түүний бугуйнд байсан смарт цаг, хүзүүнд байсан мөнгөн гинж, гарт болон цүнхэнд байсан 2 ширхэг гар утас, 30000 ампертай повер банк, Хаан банкны виза карт зэрэг 6 төрлийн 1,988,000 төгрөгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Г, гэрч Н.С, Т.М, Ж.Н, М.Б, П.А, С.Э, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШД/-377 дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...мөнгөн гинж, виза картнаас бусад эд зүйлийг авсан” гэж  өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг,

-Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 16 цагийн орчимд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж шүүгдэгч М.Ц-ын “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэж авсан хохирогч Д.Ц-ны Самсунг А7 маркийн гар утсыг авч /бусдад худалдан борлуулж, олсон хөрөнгийг ашиглаж/ “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ц, гэрч П.Ж, Л.Б, иргэний нэхэмжлэгч Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШД/-21 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч “Мөнгө угаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  сум  дундын  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Ц-ыг “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч Л.Б-г “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүх шийдвэр гаргахдаа шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Ц, Л.Б нар нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд шүүгдэгч М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг, шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч “Мөнгө угаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ц, Л.Б нар нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-д 325,000 төгрөг, хохирогч Г.Г-т 1,988,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Д-д 48,000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож тогтоогдсон.

Иргэний нэхэмжлэгч Б.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “М.Ц, Л.Б нараас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэх хүсэлтийг гаргасан, шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Д-д 48,000 төгрөгийг төлсөн” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч М.Ц, Л.Б нар нь иргэний нэхэмжлэгч Б.Д-д төлөх төлбөргүй байна.

Хохирогч Д.Ц-ы 325,000 төгрөгний үнэлгээ бүхий самсунг А-7 маркийн гар утас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тул уг гар утсыг хохирогч Д.Ц-д буцаан олгож, шүүгдэгч М.Ц, Л.Б нар нь хохирогч Д.Ц-д төлөх төлбөргүй байна.

Хохирогч Г.Г нь  шүүхийн хэлэлцүүлэгт “...надад 1.988.000 төгрөгний хохирол учирсан. Үүнээс эд мөрийн баримтаар хураагдсан смарт цагны цэнэглэгчийг нь М.Ц алга болгосон. Одоо уг цагийг ашиглах боломжгүй тул уг цагны үнэ 112,000 төгрөгийг М.Ц-оос гаргуулна. Бусад эд зүйлийнхээ үнийг гаргуулна” гэх мэдүүлэг өгсөн тул уг цагны үнэ 112,000 төгрөгийг шүүгдэгч М.Ц-оос гаргуулж хохирогч Г.Г-рт олгож, уг смарт цагийг шүүгдэгч М.Ц-д олгох нь зүйтэй байна.

Тухайлбал шүүгдэгч М.Ц-оос мөнгөн гинжний үнэ 225,000 төгрөг, смарт цагны үнэ 112,000 төгрөг, Mi 10 Lite маркийн гар утасны үнэ 750.000 төгрөг, виза картны үнэ 5,000 төгрөг, гар утасны повер банкны үнэ 96,000 төгрөг нийт 1,188,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-т олгож, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 800,000 төгрөгний үнэлгээ бүхий REDMI Note 9 pro маркийн гар утасыг хохирогч Г.Г-т буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 144-147 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШД/-377 дугаартай дүгнэлтээр 250,000 төгрөгний үнэлгээ бүхий Huawei enjoy 8e маркийн гар утас үнэлэгдсэн бөгөөд хохирогч Г.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “250,000 төгрөгний үнэлгээ бүхий Huawei enjoy 8e маркийн гар утсыг цагдаагийн байгууллага одоо шалгаж байгаа. М.Ц-д хамааралгүй” гэх мэдүүлгээр уг гар утас нь М.Ц-ын үйлдсэн гэмт хэрэгт хамааралгүй байна.

Хохирогч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Дорноговь аймгийн Их хэт сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу цагдаад мэдүүлэг өгөх, сая шүүх хуралдаанд орох гэж ирэхдээ машинд хийсэн шатахууны үнийг дараа дахин нэхэмжилнэ. Өнөөдөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй байна” гэх мэдүүлгийг өгсөн байх тул хохирогч нар нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Ц, Л.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

Шүүхээс шүүгдэгч М.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг,

Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч /бусдад худалдан борлуулж, олсон хөрөнгийг ашиглаж/  “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч М.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” байх тул Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

            Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                        Шүүгдэгч М.Ц нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 68-72, 66/

            Шүүгдэгч Л.Б нь өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 242/

Шүүгдэгч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч Г.Г-ын 225,000 төгрөгний үнэлгээ бүхий мөнгөн гинж, 5,000 төгрөгний үнэлгээ бүхий виза картыг аваагүй, тийм эд зүйл байгаагүй” гэж мэдүүлсэн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа, шүүгдэгч М.Ц нь хохирогч Г.Г-т 1,988,000 төгрөгний хохирлыг төлөөгүй байгаа тул түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Хохирогч  Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... тухайн үед мөнгөн гинж, виза карт зэрэг 6 эд зүйл алга болсон” гэх мэдүүлэг, гэрч С.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... тухайн үед Г.Г-ын хүзүүнд мөнгөн гинж байсан. Мөн виза карт нь байсан” гэх мэдүүлгээр гэмт хэрэг гарсан өдөр тухайн эд зүйл алга болсон нь тогтоогдсон, шүүгдэгч М.Ц-ыг хохирогч Г.Г-ын мөнгөн гинж, виза картыг аваагүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хууль сануулж хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан, уг хохирогч, гэрч нарын мэдүүлгийг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Л.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

            Шүүх хуралдаанд улсын яллагч Ш.Дамдинбазар нь шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байна.

            Шүүгдэгч М.Ц нь 2021 оны 09 дүгээр сарын эхээр хохирогч Г.Г-ын 1,988,000 төгрөгний эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг мөн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны орой 15 цагийн үед хохирогч Д.Ц-ны 325,000 төгрөгний эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул түүнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                        Иймд шүүгдэгч М.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-д 325,000 төгрөгний, хохирогч Г.Г-т 1,988,000 төгрөгний хохирол учруулсан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч Г.Г-т учруулсан 1,988,000 төгрөгний хохирлыг төлөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

-Шүүгдэгч Л.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид 325,000 төгрөгний  хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгчид учруулсан 48,000 төгрөгийг төлсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй нөхцөл байдал, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б-г өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Л.Б-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч Л.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвд оршин суудаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын техникийн хяналт тавих боломжит бүс нутагт хязгаарлалтыг тогтоох шаардлагатай байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 356921091513931 IMEI дугаартай, гадуураа өнгөгүй кейстэй, саарал өнгийн дэлгэц зүүн гар талын доод буланд бага зэрэг цуурсан Samsung A7 маркийн гар утас 1 ширхгийг хохирогч Д.Ц-д, гялгар саарал өнгийн 862001050964357, 862001050964365 IMEI дугаартай Redmi Note 9 pro маркийн ард талын шил хагарч цуурсан гар утас 1 ширхгийг хохирогч Г.Г-т, хар өнгөтэй, дэлгэцтэй, бугуйн смарт цаг 1 ширхгийг шүүгдэгч М.Ц-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Ц, Л.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2  дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг, шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч “Мөнгө угаах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Л.Б-г өөрийн оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.

7.Шүүгдэгч М.Ц, Л.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-оос 1,188,000 /нэг сая нэг зуун наян найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар багт оршин суух Г.Г-т олгож, хохирогч нар нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 356921091513931 IMEI дугаартай, гадуураа өнгөгүй кейстэй, саарал өнгийн, дэлгэц зүүн гар талын доод буланд бага зэрэг цуурсан Samsung A7 маркийн гар утас 1 ширхгийг хохирогч Д.Ц-нд, гялгар саарал өнгийн 862001050964357, 862001050964365 IMEI дугаартай Redmi Note 9 pro маркийн ард талын шил хагарч цуурсан гар утас 1 ширхгийг хохирогч Г.Г-т, хар өнгөтэй, дэлгэцтэй, бугуйн смарт цаг 1 ширхгийг шүүгдэгч М.Ц-д тус тус олгосугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авч, шүүгдэгч М.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

              11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  12.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл М.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ