Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан,

хохирогч Ц.*******,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2207000380045 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, *******, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ,, тоотод оршин суух,

урьд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь Налайх дүүргийн, тоотод 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн үед гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч Ц.*******ыг “гадуур явах гэлээ” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед гаргасан зөрчил гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байгаад харамсаж байна. Хэргийг хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед манай хүн хяналтаа алдаад надад үнэхээр ширүүн гар хүрсэн. Тэгээд би их гомдож, цагдаад дуудлага өгсөн. Тэр явдлаас хойш бид хоёр хоорондоо ярилцсан. Бид хоёр 6 настай охинтой, охиныхоо хажууд хэрүүл маргаан хийхгүй амьдарч байгаа. Уг нь бид хоёр айхтар маргалдаад тэмцэлтэй амьдардаггүй. Биеийн байдлын хувьд мэс заслын хагалгаанд орох гэж байгаад хамар тал руу зөрүү их гарч байна гээд хэмжүүлээд одоо эмчийн хяналтад байгаа. Бороолж магадгүй гэсэн тэр тутамдаа нөхөртэйгөө хамт яваад эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт ханддаг” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч Ц.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10, 12 дахь тал),
  2. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08/шэ/78 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
  3. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 64 дэх тал),
  4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 67-70 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч С.*******, хохирогч Ц.******* нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч С.******* нь Налайх дүүргийн, тоотод 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цагийн үед гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч Ц.*******ыг “гадуур явах гэлээ” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

  • Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед гаргасан зөрчил гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байгаад харамсаж байна. Хэргийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

  • Хохирогч Ц.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед манай хүн хяналтаа алдаад надад үнэхээр ширүүн гар хүрсэн. Тэгээд би их гомдож, цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

 

  • Хохирогч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн, тоотод гэртээ нөхөр С.*******, охин Г. нарын хамт 19 цагийн үед зурагтаар шоу үзээд сууж байсан. Би *******ыг “чи маргааш ажилдаа явах юм уу, чи ойрын хавьтагч болсон уу” гэж асуухад ******* “маргааш сургууль яваад цагийн тооцоо хийчхээд хүрээд ирнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи тэгвэл охин Г.г харчхаарай, маргааш би хүүхдүүддээ давтлага өгнө” гэж хэлсэн. Тэр үед С.******* надад “чи гадуур өвчин зовлон байхад хаагуур тэнэх гээд байгаа юм, танай сургууль яахаараа ганцаараа давтлага өгдөг юм. Гадуур сургууль ажиллахгүй байгаа, чи гадуур эр хайж явах гэлээ” гээд миний утсыг аваад хана луу шидчихсэн. Мөн газраас таавчиг аваад над руу шидэхэд миний гар, мөр хэсэг рүү оносон. Тэгэхээр нь би таавчигийг нь аваад буцаагаад шидэхэд С.******* над руу сандал аваад далайсан, би тэр үед “чи наад сандлаар намайг цохих юм бол би амьд үлдэхгүй шүү” гэж хэлсэн чинь сандлаа буцааж тавиад над руу дайрсан. Тэгээд би өөдөөс нь сарвааж байгаад газар унахад С.******* дээр гарч сууж байгаад миний зүүн талын нүдрүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд нүднээс шингэн юм гарахаар нь би нулимс гарч байна гэж бодоод хартал цус гарч байсан. ...Намайг байнга хардаад байдаг юм. ...Миний гар утсанд бол ямар нэгэн гэмтэл гараагүй, ажиллагаа хэвийн зүгээр байгаа. ...Надад ямар нэгэн гэр бүлийн гадуурх харилцаа байхгүй. ...С.******* нь намайг хүнтэй чаталсан зүйлийг хараад намайг нэг удаа алгадаж байсан. ...2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ...намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тухайн үед бол миний фэйсбүүк чатан дээрээс болж маргалдаад, гэрээс гарах гэтэл миний хацар хэсэг рүү нэг удаа алгадсан. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал),

 

  • Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 78 дугаартай “...*******ын биед зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч С.******* нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч С.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.*******, хохирогч Ц.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 16 жил хамт амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь “гадуур явах гэлээ” гэх шалтгаанаар хардан хохирогчийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан, мөн өмнө нь хохирогчийн биед халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, прокурорын хяналтын шатанд болон шүүх хуралдаанд “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч С.*******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч С.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч С.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ