| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2016/0055/э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2016-08-05 |
| Зүйл хэсэг | 211.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 55
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баясгалан
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө
Шүүгдэгч: Б.Билэгбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харганыхан овогт Баярлахын Билэгбатад холбогдох 201620000113 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дугаар сарын 25-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багт амьдардаг, Улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дах Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар 02 сар 05 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Харганыхан овогт Баярлахын Билэгбат /РД: ОС61022519/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Б.Билэгбат нь 2016 оны 04 дүгээр сарын 03-наас 15-ны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг “Цахир толгой” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүй хэрэглээний 5.276 м3 нойтон шинэс мод, 3.5209 м3 хуурай шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт буюу ойн санд 1.500.744 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8-р тал/,
2. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12-р тал/,
3. Эд хөрөнгө хураан авч битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/,
4. Иргэний нэхэмжлэгч Д.Дагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2016 оны 05 дугаар сарын дунд үеэр /хэдний өдөр гэдгийг санахгүй байна/ манай сумын хэсгийн төлөөлөгч Ж.Мөнхбаяр “Б.Билэгбат нь Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Би үзчихээд ирлээ” гэж хэлсэн. Гэхдээ ямар хэмжээтэй мол бэлтгэсэн талаар надад тодорхой зүйл хэлээгүй. Би ч тэр талаар асууж лавлаагүй юм. Би Б.Билэгбатын мод бэлтгэсэн газар очоогүй, бэлтгэсэн модыг нь үзээгүй. Б.Билэгбат нт хэзээ, хэнтэй, хаанаас, ямар хэмжээтэй мод бэлтгэсэн болохыг би мэдэхгүй. Манай сумын Засаг дарга Г.Энхбат нь намайг энэ хэрэгт Цагаанхайрхан сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж хохирогч, иргэний инэхэмжлэгчээр оролц гэж гэж албан бичиг гаргасан учраас би энэ хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Б.Билэгбат нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэний улмаас байгаль экологид 1500744/ нэг сая таван зуун мянга долоон зуун дөчин дөрвөн / төгрөгний хохирол учирсан байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан байна. Б.Билэгбат нь байналь экологид учруулсан хохирол болох 1500744 төгрөгийг одоогоор төлж барагдуулаагүй байгаа. Хэрэв Б.Билэгбат нь байгаль экологид учирсан хохирол болох 1500744 төгрөгийг орон нутгийн орлогод төлж барагдуулах юм бол миний зүгээс болон, манай Засаг даргын тамгын газрын зүгээс яиар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол тэмцэл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,
5. Гэрч Б.Одгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний төрсөн аав Б.Билэгбат нь хаанаас, хэзээ мод бэлтгэсэн болохыг би мэдэхгүй байна. Манай аавыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн үеэс л зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн болохыг мэдсэн. Би аавын бэлтгэсэн модыг өөрийн биеэр очиж үзээгүй. Ямар хэмжээтэй мод хэнтэй бэлтгэсэн болохыг би мэдэхгүй. Аавын хэлж байгаагаар бол өвөлжөөнийхөө хажуу талаас, ганцаараа мод тайрч бэлтгэсэн юм шиг байна лээ. Миний аав Б.Билэгбат нь тамхи татдаг, архи уудаггүй хүнд их тусархаг, гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөддөө байнга тус болж явдаг өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн юм. Аав маань өмнө нь бас модны хэргээр шийтгэгдэж байсан ба аав маань өрхийн тогтмол орлогогүй, амжиргааны түвшин доогуур, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй учраас амьдарлаа залгуулахын тулд мод бэлтгэсэн байх. Тэрнээс биш миний аавд мод зарж ашиг олох гэсэн ямар нэгэн санаа зорилго байгаагүй болов уу гэж би бодож байна” гэх мэдүүлэг/хх-ийн 24-р тал/,
6. Гэрч О.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:”Миний нөхөр Б.Билэгбат нь 2016 оны 04 дүгээр сарын эхээр /хэдний өлөр гэдгийг сайн санахгүй байна/ надад “Би мод бэлтгэх эрхийн бичиг авчихлаа. Мод бэлтгэж байгаад хэдэн малын хашаа хороог засна” гэж хэлсэн мод бэлтгэх эрхийн бичгийг нь би хараагүй. Нөхөр маань өөрийнхөө хар өнгийн дружба хөрөө, модон иштэй сүх зэргийг ашиглаж мод бэлтгэж байсан. Б.Билэгбат нь гэрийнхээ ойролцоогоос мод бэлтгэсэн учраас ямар нэгэн машин, техник ашиглаагүй. Өдөрт явган яваад л хэдэн мод тайрч байгаад ирдэг байсан. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэдгийг мэдсэн бол бэлтгүүлэхгүй байсан. Миний нөхөр Б.Билэгбат нь урд нь зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэргэээр шүүхээр шийтгэгдэж байсан. Б.Билэгбат нь бэлтгэсэн модныхоо заримыг нь ойн захад чирч гаргаж хаясан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,
7. Гэрч Т.Энхболдын мөрдөн байцаалтанд өгсөн:”Манай хажууд миний хадам аав болох Б.Билэгбатынх байдаг юм. Хадам аав маань 2016 оны 04 дүгээр сард гэрийн ойролцоох ойгоос мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ нэг өдөр бүгдийг нь бэлдээгүй. Б.Билэгбат нь малд яваагүй үедээ хэдэн мод тайрч бэлтгэчихээд ирдэг байсан. Бараг 10 гаруй хоног бэлтгэсэн байх. Хадам аав мод бэлтгэхдээ хар өнгийн дружба хөрөө ашиглаж байса. Өөр ямар багаж ашиглаж байсныг би мэдэхгүй. Сүүлд нь цагдаа ирж шалгасны дараа би хадам аав Б.Билэгбатыг зөвшөөрөлгүй мхд бэлтгэсэн болохыг нь мэдсэн. Би өнөөдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр аавын тайрч бэлтгэсэн 48 ширхэг модыг Г.Оломбаяр гэдэг хүний 72-46 УВХ улсын дугаартай Hundai Gold маркийн машинаар ачиж Цагаанхайрхан сумын төвд оруулж Засаг даргын тамгын газрын хашаанд буулгасан. Манай хадам аав Б.Билэгбат хэлэхдээ “Энэ модыг дутааж үрэгдүүлж болохгүй гэсэн. Энд байх юм бол дутаж, үрэгдэж магадгүй гэж хадам аав хэлсэн болохоор сумын төврүү оруулж ачиж оуулсан юм.Тухайн модны зарим нь 2 метрийн урттай, зарим нь 4 метрийн урттай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/
8. Гэрч Д.Хуягаагийн мөрдөг байцаалтанд өгсөн: ”2016 оны 05 дугаар сарын дунд үеэр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ манай сумын хэсгийн төлөөлөгч Ж.Мөнхбаяр надад “Б.Билэгбат нь Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед Б.Билэгбатыг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн болохыг мэдсэн юм. Харин сүүлд нь мөрдөн байцаагчийн хамт тухайн модыг үзэж, хэмжилт хийсэн. Ойролцоогоор 2-5 метрийн урттай 48 ширхэг м од байсныг нь тус бүрт нь хэмжиж үзсэн. Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газарт орших ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн газарт талбай тусгаарлалт хийгдээгүй тул мод бэлтгэхийг хориглоно. Тэгээд ч хэрэглээний болон түлшний мод бэлтгэх эрхийг жил бүрийн 06 дугаар сарын 10-аас хойш, талбай тусгаарлалт хийгдэсний дараа олгодог хуультай” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,
9. Гэрч Ц.Батмагнай мөрдөн байцаалтанд өгсөн: ”2016 оны 05 дугаар сарын дунд үеэр /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ манай сумын хэсгийн төлөөлөгч Ж.Мөнхбаяр надад “Б.Билэгбат нь Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газарт зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна” гэж хэлсэн. Гэхдээ хаанаас, ямар хэмжээтэй мод бэлтгэсэн талаар надад тодорхой зүйл хэлээгүй. Би бэлтгэсэн модыг нь үзээгүй. Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газарт орших ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн газарт талбай тусгаарлалт хийгдээгүй тул мод бэлтгэхийг хориглоно. Тэгээд ч хэрэглээний болон түлшний мод бэлтгэх эрхийг жил бүрийн 06 дугаар сарын 10-аас хойш, талбай тусгаарлалт хийгдэсний дараа олгодог хуультай” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,
10. Гэрч З.Баттөгс мөрдөн байцаалтанд өгсөн: ”Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газарт орших ой нь Улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаарахгүй. Харин Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн орчны бүсэд хамаарна. Хэрэв тухайн газарт нь талбай тусгаарлалт хийгдсэн, мод бэлтгэх эрхийн бичгийг хуулийн дагуу авсан бол иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд байгаа ойгоос мод бэлтгэж болно. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт байгаа ойгоос иргэн, аж ахуй нэгж мод бэлтгэж болохгүй. Зөвхөн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар уг бүсэд байгаа ойгоос судалгаа , шинжилгээ,арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,
11. Шинжээч Б.Батнямын мөрдөн байцаалтанд өгсөн: ”Би шинжээч А.Төртогтох, Б.Бат-Эрдэнэ нарын хамт Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газараас бэлтгэгдсэн модонд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шинжилгээ хийж 5 дугаартай дүгнэлт гаргасан. Тухайн мод нь хуурай, нойтон холимог, 2-6 метрийн урттай 48 ширхэг шинэс мод байсан. Нойтон мод нь 5,276 метр куб, хуурай мод нь 3,5209 метр куб хэмжээтэй байсан бөгөөд уг модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас байгаь экологид 1500744 төгрөгний хохирол учирсан байна. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газарт орших ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамаарна. Тухайн газарт талбай тусгаарлалт хийгдээгүй, мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй учраас мод бэлтгэж болохгүй газар гэж дүгнэсэн. Тэрнээс биш Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд байгаа ойд талбай тусгаарлалт хийгдсэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгогдсон тохиолдолд мод бэлтгэж болно.Улсын тусгай хамгаалалтай газар нутагт байгаа ойгоос иргэн, аж ахуй нэгж мод бэлтгэж болохгүй. Зөвхөн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамэы сайдын тушаалаар уг бүсэд байгаа ойгоос судалгаа, шинжилгээ, арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэж болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,
12. Шинжээч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ”Би шинжээч АТөртогтох, Б.Батням нарын хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газраас бэлтгэгдсэн модонд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шинжилгээ хийж 5 дугаартай дүгнэлт гаргасан. Тухайн мод эь хуурай, нойтон холимог, 2-6 метрийн урттай 48 ширхэг шинэс мод байсан. Нойтон мод нь 5,276 метр куб, хуурай мод нь 3,5209 метр куб хэмжээтэй байсан бөгөөд уг модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсний улмаас байгаь экологид 1500744 төгрөгний хохирол учирсан байсан. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг Цахир толгой гэх газарт орших ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Харин Улсын тусгай хамгаалалттай газар нутгын орчны бүсэд хамаарна. Тухайн газарт талбай тусгаарлалт хийгдээгүй, мод бэлтгэх эрхийн бичиг олгогдоогүй учраас мод бэлтгэж болохгүй газар гэж дүгнэсэн. Тэрнээс биш Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд байгаа ойд талбай тусгаарлалт хийгдсэн, мод бэлтгэх эрхийн бичиг олгогдсон тохиолдолд иргэн, аж ахуй нэгж мод бэлтгэж болно. Улсын тусгай хамгаалалтай газар нутагт байгаа ойгоос иргэн, аж ахуй нэгж мод бэлтгэж болохгүй. Зөвхөн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамэы сайдын тушаалаар уг бүсэд байгаа ойгоос судалгаа, шинжилгээ, арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэж болно.”гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,
13. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Модны хэмжээ болон үнэлгээ тогтоосон тухай” 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39-р тал/,
14. “Увс Финанс-Аудит” ХХК-ий шинжээчийн “Хуурай болон нойтон шинэс мод үнэлсэн тухай” 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60-р тал/,
15. Шүүгдэгч Б.Билэгбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 74-р тал/,
16. Шүүгдэгч Б.Билэгбатын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 77, 79, 81, 84, 85-86, 87-88, 97-99, 100-101, 102-103, 105-107, 110-111-р тал/,
17. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар 04-ний өдрийн 66 дугаартай “Хохирол барагдуулсан тухай” тодорхойлолт,
18. Шүүгдэгч Б.Билэгбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч Б.Билэгбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Цагаанхайрхан сумын Цахир толгой гэх газраас хашаагаа засаж янзлахаар мод бэлтгэсэн. Хавар 4 дүгээр сард цас их орсон байсан учраас цас ашиглан цасан дээр чирч модоо бэлтгэсэн. Мод бэлтгэх зөвшөөрлийг 6 дугаар сард өгдөг бөгөөд би цас ашиглан уг моднуудыг бэлтгэсэн. Экологи эдийн засагт учирсан хохирлыг сумандаа хүүхдүүдтэйгээ нийлж байгаль цэвэрлэгээний журмаар төлж барагдуулсан. Улсын яллагчийн уншиж танилцуулсан яллах дүгнэлттэй миний үйлдсэн гэмт хэрэг тохирч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Миний амьдралын байдал болон хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Билэгбат нь 2016 оны 04 дүгээр сарын 03-наас 15-ны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн нутаг “Цахир толгой” гэх нэртэй газраас зохих зөвшөөрөлгүй хэрэглээний 5.276 м3 нойтон шинэс мод, 3.5209 м3 хуурай шинэс мод бэлтгэж, экологи эдийн засагт буюу ойн санд 1.500.744 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Д.Дагвасүрэн, гэрч Б.Одгэрэл, О.Оюунчимэг, Т.Энхболд, Д.Хуягаа, Ц.Батмагнай, шинжээч Б.Батням, Б.Бат-Эрдэнэ, Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Модны хэмжээ болон үнэлгээ тогтоосон тухай” 05 дугаартай дүгнэлт, “Увс Финанс-Аудит” ХХК-ий шинжээчийн “Хуурай болон нойтон шинэс мод үнэлсэн тухай” 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруу болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Билэгбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Билэгбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт буюу ойн санд 1.500.744 төгрөгийн хохирол учирсан болох нь Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Модны хэмжээ болон үнэлгээ тогтоосон тухай” 05 дугаартай дүгнэлт, “Увс Финанс-Аудит” ХХК-ий шинжээчийн “Хуурай болон нойтон шинэс мод үнэлсэн тухай” 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд уг хохиролыг төлж барагдуулсан болох нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар 04-ний өдрийн 66 дугаартай “Хохирол барагдуулсан тухай” тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Билэгбат нь Увс аймаг дах Сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 05 хоногийн хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар 02 сар 05 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасан хугацаа дуусаагүй буюу ялтайд тооцох хугацаа дуусаагүй байгаа боловч “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар өршөөлд хамрагдаж ялгүйд тооцогдож байгаа тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Билэгбат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй тул иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Б.Билэгбатын эзэмшлийн 1 /нэг/ морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон зүйл болох 5.276 м3 хэрэглээний нойтон шинэс мод, 3.5209 м3 хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 /нэг/, модон иштэй сүх 1 /нэг/ ширхэгийг шүүгдэгч Б.Билэгбатаас тус тус хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “...анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д “ үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Б.Билэгбатад оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Билэгбатад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харганыхан овогт Баярлахын Билэгбатыг ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Б.Билэгбатад 2 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Билэгбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Билэгбат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Б.Билэгбатаас 5.276 м3 хэрэглээний нойтон шинэс мод, 3.5209 м3 хуурай шинэс мод, цахилгаан хөрөө 1 /нэг/, модон иштэй сүх 1 /нэг/ ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Билэгбатад оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Б.Билэгбатын эзэмшлийн 1 морь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигчид нь буцаан олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Билэгбатад өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ