| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2022/0074/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/77 |
| Огноо | 2022-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.*******,
хохирогч Х.*******,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 2207000000050 дугаартай хэргийг*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д засварчин ажилтай, , , хэсэг , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
*******овогт *******ийн ******* /РД: УЮ91101235/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу-наас 17-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх амралтын газарт Х.*******тай маргалдаж “Болор” нэртэй архины шилээр толгойн тус газарт нэг удаа цохиж, биед нь баруун хөмсгөнд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, толгойн хуйханд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр найз нартайгаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд амралтад явсан. ******* араас ирсэн. Жоохон юмнаас болоод л хоорондоо би чи дээрээ тулаад маргалдсан. Түүн дээр миний ч гэсэн буруу байгаа. Би согтуу архи уусан байсан болохоор хүнтэй аргаа олж чадаагүй. Найзтайгаа жоохон юмнаас болж маргалдаад хэрэгт оруулчихлаа” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч О.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Харин шүүгдэгч О.*******, хохирогч Х.******* нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу-наас 17-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх амралтын газарт Х.*******тай маргалдаж “Болор” нэртэй архины шилээр толгойн тус газарт нэг удаа цохиж биед нь баруун хөмсгөнд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, толгойн хуйханд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчимд хамт ажилладаг найзуудтайгаа Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт очсон юм. Тэгээд бид хэд хоол ундаа хийж идчихээд караокед дуулж, авчирсан архи согтууруулах ундааны зүйлээ хувааж ууж байгаад би нэлээн согтоод эхэлсэн. Нэг хэсэг хугацаанд юу болсныг мэдэхгүй хөмсөгнөөс цyc гарчихсан, Налайх дүүргийн эмнэлгийн хүлээн авах тасагт оёдол тавиулсан. Би яг хэнтэй маргалдсан, яаж байгаад хөмсөгнөөс цус гарсан талаар мэдэхгүй байна. ...О.******* бид хоёрыг хоорондоо маргалдаад, О.******* миний толгой хөмсөг хэсэг рүү юмаар цохиод, миний хөмсгийг сэтэлчихсэн гэсэн. Өөрөөр бид хоёр хоорондоо зодолдож, цохилцоогүй, өөр хүнтэй маргалдаагүй гэж байсан. Миний хөмсөгний дээд тал, нүдний хөхрөлтийг О.******* учруулсан, харин миний толгойн жижиг шархыг Анхбаатар учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 04-05 дахь тал),
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи ууж байтал яг юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна. Х.******* нэлээн согтчихсон тэнд байсан хүмүүсийг надтай зодолдож, азаа үзэх хүн байна уу гээд маргалдаад байсан. Тэр үед О.******* ширээний хажууд байсан Болор нэртэй архины хоосон шилээр баруун гараараа Х.*******ын толгойн баруун хэсэгт нэг цохисон. Тэгээд бид нар болиулаад удалгүй Х.*******, О.******* нар унтаад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ажлын Х.******* ах манай нөгөө ээлжийн О.******* ахтай муудалцаад эхэлтэл О.******* ах шалан дээр байсан Болор нэртэй архины шилийг аваад Х.******* ахын нүүр лүү нь цохичихсон чинь Х.******* ахын хөмсөгнийх нь дээд талаас цус гараад эхэлтэл Г. эгч цусыг нь дарж тогтоож байгаад марлаар ороож тогтоосон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн -ны өдрийн 121 дугаартай “...Х.*******ын биед баруун хөмсгөнд шарх, баруун дээд, доод зовхинд цус хуралт, толгойн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Шинжээч эмч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “-ны өдөр Х.*******ыг өөрийн биеэр үзэхэд баруун зулайн хуйханд 1х0.5 см нимгэн хүрэн өнгийн тав тогтсон зулгаралттай байсан. Энэ нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), Яаралтай тусламжийн хуудас болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч О.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Хууль зүйн хувьд шүүгдэгч О.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Х.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.
Мөн шүүгдэгч О.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.*******, хохирогч Х.*******тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, тайлбарыг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч О.*******тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч О.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч О.*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ