| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2021/0234/э |
| Дугаар | 2022/ШЦТ/77 |
| Огноо | 2022-03-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан,
улсын яллагч Ц.Лхамсүрэн,
хохирогч Б.Л, Т.Э, Г.П Г.Ундармаа, Д.А, С.Аюуш, Г.Э, Э.А, Д.Б, Р.Х, Д.М, Н.Л, С.П, Э.С /цахим/,
шүүгдэгч Б.Г, өмгөөлөгч Д.Т
шүүгдэгч Ц.У, өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Л-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Ц.У нарт холбогдох эрүүгийн 2025004370055 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.Г
Монгол Улсын иргэн, Ц..У
шүүгдэгч Б.Г ганцаараа;
2020 оны 5 дугаар сард иргэн Д.А-д “халуун усны газар, саун ажиллуулах үйл ажиллагааны зөвшөөрөл авч өгнө” гэж хуурч, залилан өөрийн ХААН банкны тоот дансаар 11.000.000 төгрөг шилжүүлэн авсан,
2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Г.У-г “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, өөрийн ХААН банкны- тоот дансаар 33.087.520 төгрөг,
Ц.Угийн ХААН банкны - тоот дансаар дамжуулан 4.000.000 төгрөг авч, нийт 37.087.520 төгрөг залилж авсан,
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.П-г “Орхон аймаг Баян- Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, өөрийн ХААН банкны- тоот дансаар 3.000.000 төгрөг шилжүүлэн залилж авсан,
2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Э.А-ийг “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, өөрийн ХААН банкны -тоот дансаар 4.300.000 төгрөг шилжүүлэн залилж авсан,
2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Р.Х-ыг “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, өөрийн ХААН банкны 5890603665 тоот дансаар 3.000.000 төгрөг, бэлнээр 800.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр - тоот дансаар 300.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 91261115 дугаарын гар утасны төлбөр 108.000 төгрөг төлүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дансаар 100.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 4.058.000 төгрөг залилж авсан,
2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Г.Э-ийг “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, Ц.Угийн ХААН банкны -тоот дансаар дамжуулан 3.000.000 төгрөг, ХААН банкны -тоот өөрийн дансаар 1.500.000 төгрөг, Д.М-н 5914123485 тоот дансаар дамжуулан 1.969.200 төгрөг, Д.М-н 5037577105 тоот дансаар дамжуулан 140.000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 6.609.200 төгрөг залилж авсан,
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд О.Б-г “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, Ц.Угийн ХААН банкны - тоот дансаар дамжуулан 4.000.000 төгрөг, ХААН банкны өөрийн 5890603665 тоот дансаар нийт 1.300.000 төгрөг, “Сөүл” рестораны тооцоо 141.500 төгрөг төлүүлж, Г.Н- - тоот дансаар 1.692.000 төгрөг, Д.Б-н -тоот дансаар 274.200 төгрөг тус тус дамжуулан шилжүүлэн авч нийт 7.407.700 төгрөг залилж авсан,
2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд С.П-ийг “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, ХААН банк дахь өөрийн эзэмшлийн- тоот дансаар шилжүүлэн нийт 5.000.000 төгрөг залилж авсан,
2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Н.Л-г “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, ХААН банк дахь өөрийн эзэмшлийн - тоот дансаар нийт 5.000.000 төгрөг залилж авсан,
2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Б.А-т “эрчим хүчний тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, ХААН банк дахь өөрийн эзэмшлийн -тоот дансаар 14.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг Моломоор дамжуулан бэлнээр авч, нийт 17.000.000 төгрөг залилж авсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Г, Ц.У нар нь бүлэглэн;
Д.М-г “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 250.000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.100.000 төгрөг Ц.У-гийн ХААН банк дахь -тоот дансаар шилжүүлэн авсан,
2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт Ц.У 5.000.000 төгрөг бэлнээр авч, 2.400.000 төгрөг Б.Гын ХААН банк дахь - тоот данс рүү шилжүүлж, нийт 9.350.000 төгрөг залилж авсан,
Т.Эийг “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ц.У нь ХААН банкны өөрийн эзэмшлийн - тоот дансаар 8.215.000 төгрөг шилжүүлэн авч, Б.Г-ын ХААН банк дахь - тоот данс руу 2.255.000 төгрөг шилжүүлж, нийт 8.150.000 төгрөг залилсан.
С.А-г “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Б.Г нь ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 5890603665 тоот дансаар 2.100.200 төгрөг, Ц.Н гэх хүний -тоот дансаар дамжуулан 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан, Ц.У нь ХААН банк дахь өөрийн эзэмшлийн -тоот дансаар 3.250.000 төгрөг шилжүүлэн авч нийт 6.350.200 төгрөг залилсан,
Д.Б-г “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 1 дүгээр сарын 28-ныг хүртэл хугацаанд Ц.У нь ХААН банк дахь өөрийн эзэмшлийн -тоот дансаар 4.000.000 төгрөг, Б.Г нь -тоот данс руу 3.000.000 төгрөг шилжүүлэн авч нийт 7.000.000 төгрөг залилсан,
Б.Л-г “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Ц.У ХААН банк дахь өөрийн эзэмшлийн - тоот дансаар 4.830.000 төгрөг шилжүүлэн авч, үүнээс Б.Г-ын эзэмшлийн - тоот данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж, нийт 4.830.000 төгрөгийн хохирол учруулсан,
С.Б-г “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг Б.Г-ын -тоот данс руу шилжүүлэн авч, үүнээс Ц.У-гийн ХААН банкны -тоот данс руу 1.200.000 төгрөг шилжүүлэн авч нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
Э.С-г “Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт баригдсан “Буянт-Ухаа 1” цогцолбор орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулна” гэж хуурч, Ц.У ХААН банк дахь өөрийн эзэмшлийн -тоот данс руу 7.000.000 төгрөг шилжүүлэн авсан,
Б.Г нь П.Б-н ХААН банкны - тоот дансаар 1.000.000 төгрөг, Ц.Н-н 5098060378 тоот дансаар 200.000 төгрөг, Г.Н-н ХААН банкны -дансаар 3.000.000 төгрөг, Д.М-н - дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч нийт 11.320.000 төгрөг залилсан,
бусдад нийт 151.462.620 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “... Энэ хэрэг 2019 оны 9 дүгээр сараас эхэлсэн, би 2014-2016 онд Хөвсгөл аймгийн Монгол ардын намд улс төрийн ажилтнаар, 2016 оноос Улсын Их хурлын гишүүн Мөнхбаатарын бие төлөөлөгч зөвлөхөөр, 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл Барилга хот байгуулалтын яаманд ажилласан. ...2019 оны үед Орхон аймагт тухайн орон сууц баригдах санал хэлэлцүүлэг явагдаж байна гэсэн мэдээ явсан, орон сууцанд оруулах боломжийг эрэлхийлж, 2017 оны 4 дүгээр сарын үед анх Учралзаяатай Удирдлагын акедемийн оюутны байранд Эрдэнэбат найзтайгаа хамт байж байгаад танилцаж байсан, 2019 оны 8 дугаар сард орон сууцтай холбоотой асуудалд “Gould” зочид буудлын гадаа уулзаж, “Орхон аймагт анх баригдаж байгаа түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломж байна, хүн байвал хэлээрэй” гэж хэлсэн, маргааш нь “Gould” зочид буудлын гадаа Аюуш эгчийн хүүхэд Ариунбаярын материалыг анх аваачиж өгч байсан, үүнээс 4-5 хоногийн дараа Ундармаа, Амартүвшин хоёртой Хөвсгөл аймгаас буцахдаа “Gould” зочид буудлын гадаа уулзаж материалуудыг нь Учралзаяагаар дамжуулан авсан. Тухайн үед авсан материалуудаа бүртгүүлсэн, орон сууцны корпораци хүлээлгэж өгөх шатандаа удаашралтай явсан, тэр үед хохирогч нарын дунд үл ойлголцол үүссэн. Учралзаяа надаар баталгаа гаргуулж авсан, тухайн орон сууц баригдаж ашиглалтад орж анхны сугалаа явагдсаны дараа хохирогч нар “орон сууцанд орох үндэслэлгүй болсон байна, байр орон сууц байхгүй болсон байна, үндсэндээ залилан мэхлүүллээ” гэх нөхцөл байдал үүсгэж, үүнээс хамаарч цагдаагийн байгууллага шалгаж хохирогч нарыг тогтоож энэ хэрэг шүүхийн шатанд шийдэгдэх гэж байна. Анхнаасаа зохиомол байдлыг бий болгож хүмүүсийн эд хөрөнгөд хохирол учруулсан зүйл миний хувьд байхгүй, хохирогч та бүгдээс уучлалт гуйя, намайг уучлаарай, Учралзаяа Сүхбаатар, Ганбаатар гэх хүмүүс байдаг гэж мэдүүлсэн байдаг, Учралзаяа намайг ямар албан тушаалтай эрх бүхий субект байсан уу гэдгийг тухайн нөхцөл байдлаас харж, надад итгэж, энэ хүмүүстэй холбогдож материалуудаа өгч, би үүний дагуу холбогдох мэдээллийн санд бүх хүмүүсийн бүртгэлийг хийлгэсэн байгаа. Учруулсан хохирлыг хариуцаж төлнө, 100.000 төгрөгөөр хохирол төлсөн нь та бүхнийг доромжилсон асуудал биш шүү, хорих ялыг хөнгөрүүлж өгөөч.” гэв.
шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ “...би Ганбааатартай Эрдэнэбат ахаар дамжуулан танилцсан. Эрдэнэбат ахыг хүүхэд ахуй цагаас нь мэднэ, итгэлтэй сайн хүн байдаг. Бид нар хавар танилцаж байсан, Ганбаатар танилцахдаа барилга хот байгуулалтын яамд ажилладаг гэж байсан. 2019 онд Эрдэнэтэд тааралдахдаа “түрээсийн орон сууцанд оруулах боломж байна” гэж хэлж байсан, үүний дагуу би өөрөөс нь дэлгэрэнгүй мэдээлэл авч өөрийн хамгийн дотны найз нөхөд, ах дүү, хамаатан садандаа хэлсэн, ...би Ганбаатарт 100 хувь итгэж болох юм байна гэж бодсон учраас өөрийнхөө хамгийн дотны найз нөхөддөө хэлсэн. Холбогдсон хүмүүс маань шүүх хуралдаанд ирсэн байна, мөнгийг би дандаа дансаар авч, Ганбаатарын данс руу шилжүүлж, бичиг баримтуудыг өгч байсан. Тухайн байранд орох болоогүй байсан учраас хүлээгдэх цаг хугацааны асуудлууд үүсэж эхэлсэн, энэ бүгдэд бид нар адилхан байраа хүлээж байсан, би өөрөө Эрдэнэтэд байдаггүй учраас байрыг ямар процесстэй явж байгааг мэдээгүй, бид бүгд 2020 оны 12 дугаар сарын сүүл хүртэл байрыг хүлээсэн, айлууд байранд орж эхэлсэн, гэтэл найз нөхдийн аав, ээж, найз нөхөд маань ороогүй үлдсэн, Ганбаатарын утас нь холбогдохгүй болж би 2020 оны 12 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд тухайн оршин сууж байсан гэрийнх нь гадаа очиж шөнийн 01:00 цаг, 02:00 цаг хүртэл хүлээж Ганбаатартай уулзахыг хүссэн боловч уулзаж чадаагүй. 2021 оны 1 дүгээр сарын ихээр Орхон аймгийн Цагдаагийн газарт хаягласан өргөдлөө явуулсан, Цэнд-Аюуш гэх мөрдөгчид очсон байсан, өргөдлийн дагуу 7 хоногийн дараа Цэнд-Аюуш мөрдөгч над руу ярьж “7 хоногийн дараа би Улаанбаатарт очно, мэдүүлэг авна” гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгчтэйгөө анхны мэдүүлгээ өгсөн, би нэг өдөр ажлаасаа чөлөө авч хоёр мөрдөгчтэй Ганбаатарыг хайх ажиллагаанд явсан, үүнээс хойш 2 хоногийн дараа Цэнд-Аюуш мөрдөгч миний фейсбүүк чат руу Ганбаатарыг баривчилж, гавласан, Цагдаагийн хэлтэст суулгаж байгаа зургийг явуулсан. ...Ганбаатарыг хүний хувьд байж боломжгүй үйлдэл гаргасан гэж үзэж байна, Ганбаатартай бүлэглэх санаа зорилго байгаагүй, нөхцөл байдал өөрөөр эргэлээ, гомдолтой байна, ийм байх ёсгүй би адилхан хохирогч хүн. ...би хохирлоос тодорхой хэмжээнд төлсөн, хохирогч Д.Мд 4.950.000 төгрөг, хохирогч С.Аюушид 3.000.000 төгрөг, хохирогч С.Буяндэлгэрт 1.200.000 төгрөг, нийт 9.150.000 төгрөгийг төлнө, хорихоос өөр төрлийн ял авч байж хохирлыг төлөх боломжтой байна.” гэв.
хохирогч Б.Л мэдүүлэхдээ “...4.830.000 төгрөгийг Учралзаяагийн данс руу хийсэн, 1.830.000 төгрөгийг Учралзаяа өгсөн, 3.000.000 төгрөгийг Ганбаатараас авна.” гэв.
хохирогч Т.Э мэдүүлэхдээ “...Ганбаатар гэх хүний хэрэг цагдаагийн байгууллагад байхад Ганбаатар гэх хүн холбоотой юм байна гэдгийг мэдсэн, түүнээс өмнө нь ямар ч холбоо байгаагүй, Учралзаяагийн данс руу 8.150.000 төгрөг хийсэн, 6.000.000 төгрөг буцаж орж ирсэн, одоо 2.150.000 төгрөгийг Учралзаяагаас авах дутуу байгаа.” гэв.
хохирогч Г.П мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Б.Г 3.000.000 төгрөгөө өгнө гэж байгаа учраас өөр санал байхгүй, 3.000.000 төгрөгөө авна.” гэв.
хохирогч Г.У мэдүүлэхдээ “...Анх Учралзаяагийн данс руу нөхрийнхөө данснаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн, 1.500.000 төгрөгийг Ганбаатарт бэлэн өгсөн, яагаад гэвэл би наймаа эрхэлдэг учраас тэр өдрийн орлого бэлэн байсан. ...Өнөөдөр миний данс руу 1.000.000 төгрөг орсон байна, Учралзаяагийн найз болох Мөнх-Эрдэнэд итгэсэн болохоор шилжүүлсэн юм. Мөнх-Эрдэнэ манай нөхрийн хамгийн сайн найз, Ганбаатарт итгэсэн юм. Одоо 34.087.520 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
хохирогч Д.А мэдүүлэхдээ “...11.000.000 төгрөгөөс 4.700.000 төгрөг орсон, 6.300.000 төгрөг үлдсэн, өнөөдөр 1.000.000 төгрөг орсон, одоо авах мөнгө 5.300.000 төгрөг үлдэж байна.” гэв.
хохирогч С.Ам эдүүлэхдээ “...Тухайн үед Учралзаяад 6.350.200 төгрөгийг шилжүүлсэн, анх бид нарыг хохироосон хүн бол Учралзаяа, Учралзаяа буруугаа хүлээх ёстой, өчнөөн олон хүмүүс хохирсон.” гэв.
хохирогч Г.Э мэдүүлэхдээ “...Учралзаяа руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн, дараагийн мөнгөнүүдийг Ганбаатарт өгч байсан, Ганбаатар надтай уулзаж байгаагүй гэж ярьж байна. Ганбаатартай уулзаж байсан, нийт 6.609.000 төгрөгийг авна.” гэв.
хохирогч Э.А мэдүүлэхдээ “...Ганбаатараас 4.300.000 төгрөгийг авах ёстой, өнөөдөр өмгөөлөгч нь над руу яриад данс авсан, дансаа утас руугаа холбоогүй болохоор мөнгө орсныг мэдэхгүй байна.” гэв.
хохирогч Д.Б мэдүүлэхдээ “...Анх Учралзаяатай уулзахад “ажлын гадаа хүрээд ир” гэж хэлж байсан, одоо бодоход Ганбаатар, Учралзаяа хоёр хамтран залилсан гэдэг нь үнэн, Учралзаяаг өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь харамсаж байна. Ажлын гадаа нь очиход “эгч ээ би энд ажил хийдэг юм, коридорт камер байдаг, та манай ажил руу ороод хэрэггүй” гэж хэлж байсан. Надаас 5.000.000 төгрөгийг нэхэхэд би 4.000.000 төгрөг данс руу нь хийсэн, үүний дараа “асуудал ямар шатандаа явж байна вэ” гэж манай нөхөр Учралзаяа руу ярихад 3.000.000 төгрөгийг Ганбаатарын данс руу хийлгэсэн, ...надад Бат-Энх гэдэг Улсын Их хуралд нэр дэвшиж байсан залуугийн тухай ярьж байсан, тухайн үед 1.000.000 төгрөгийг өгч байсан санагдаж байна. Үүний дараа “Улаанбаатарт Шангрилад намын хүмүүстэй хоолонд орж байна, мөнгө хэрэгтэй байна, яг одоо мөнгө авч ирээд өгөөч” гэхээр нь манай нөхөр 1.000.000 төгрөгийг аваачиж өгч байсан. Үүнээс хойш “Батжаргал даргын эхнэр нь хагалгаанд орлоо, Батжаргал дарга надаас мөнгө нэхээд байна, яагаад гэвэл би нар хамаатан учраас энэ ажилд хамтран ажиллаж байгаа, тэр хүний эмчилгээний зардалд мөнгө өгөх ёстой болчихоод байна, та мөнгө өгөөч” гэж хэлж авч байсан. Би Ганбаатарт найзын хувиар, танилын хувиар мөнгө огт зээлдэж байгаагүй. Байранд оруулж өгнө гэж хэлж надад итгэл үнэмшил төрүүлж байсан учраас Ганбаатарын данс руу мөнгө шилжүүлж байсан, Учралзаяа миний данс руу 2021 оны 1 дүгээр сард 1.800.000 төгрөгийг буцааж хийсэн, үлдэгдэл 5.200.000 төгрөгийг Ганбаатараас нэхэмжилж байна. Ганбаатар, Учралзаяа нар нь хоорондоо харилцаатай холбоотой, энэ олон хүмүүсийг хамтран залилсан байж, Учралзаяагийн “би бас хохирогч” гэж хэлж байгаад нь гайхаж байна. ...ял оногдуулах тал дээр улсын яллагчтай санал нэг байна, ойрын хугацаанд хохирлоо төлөөч.” гэв.
хохирогч Р.Х мэдүүлэхдээ “...3.508.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, хохирлоо төлчихвөл шоронд явуулах гээд байх зүйлгүй.” гэв.
хохирогч Д.М мэдүүлэхдээ “...9.350.000 төгрөгөөс Учралзаяад бэлнээр 5.000.000 төгрөг, бусдыг нь дандаа дансаар өгсөн. Ганбаатараас 1.400.000 төгрөгийг авна, харин үлдсэн 5.000.000 төгрөгийг Учралзаяагаас авна.” гэв.
хохирогч Н.Л мэдүүлэхдээ “...Ганбаатарын данс руу 4.000.000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр Буяндэлгэрийн данснаас шилжүүлсэн, өөрийнхөө данснаас 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Ганбаатараас авна.” гэв.
хохирогч С.П мэдүүлэхдээ “...2020 оны 12 дугаар сарын дундуур 2.500.000 төгрөг, 1 дүгээр сард 2.500.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг Ганбаатарын данс руу шилжүүлсэн, байранд оруулж өгнө гэж залилсан, 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
хохирогч Э.С /цахим/ мэдүүлэхдээ “...2020 оны 9 дүгээр сард Учралзаяатай үеэл эгч Солонгоор дамжуулан холбогдож байсан, байранд оруулна гэж Учралзаяа надаас 6.000.000 төгрөгийг гэрийнхээ гадаа авсан, дараа нь мөнгөний хэрэгцээ гарч байна гээд 1.000.000 төгрөг авсан, мөн Ганбаатарт 3.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 200.000 төгрөг, 120.000 төгрөг, нийт 11.320.000 төгрөгийг өгсөн, одоо 8.320.000 төгрөгийг авах ёстой, миний бүрдүүлж өгсөн баримт бичиг хаана байгаа, хэнд байгааг мэдэхгүй байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.А-гийн “...2020 оны 5 дугаар сард өөрийнхөө хашаандаа халуун усны газар ажиллуулах зорилгоор объект барьсан, мэргэжлийн хяналтын газраас ажлын зөвшөөрөл авах гэсэн чинь байцаагч нь зөвшөөрөл олгохгүй болохоор нь “туслах хүн байна уу” гэж хайхад Саруул надад Ганбаатар гэх хүнийг танилцуулсан. Тэгээд уулзахад “энэ зөвшөөрөл ямар ч асуудал байхгүй, 7 хоногийн дотор бүрдүүлээд өгнө” гэж хэлсэн, нийтдээ 11.000.000 төгрөг өгсөн. ...одоо 6.300.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,
гэрч Б.С-н “...би тухайн үед нөхрийн найз Ганбаатар гэгчийг өөрийгөө барилгын яаманд ажилладаг гэж танилцуулж байсан болохоор Алтантуяа эгчид тус болох зорилгоор танилцуулж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Д.Агийн “хүнд мөнгө өгч залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 5 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 7-8 дахь тал/, хохирогч Д.Агийн эзэмшлийн 5127052154 тоот ХААН банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 10-17 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...2020 оны 5 дугаар сарын дундуур шиг санагдаж байна над руу Хуягболд залгаад “манай хадам эгчид халуун усны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хэрэгтэй байна” гэсэн, ...Алтантуяа гэх эмэгтэй над руу залгаад “Цагаанчулуут багт халуун ус сауны газар барьсан хоёр жил болж байна” гэж хэлсэн. Алтантуяа гэх эмэгтэйтэй уулзаад “болж бүтэх талаас нь хөөцөлдөж өгье” гэж хэлсэн, би Алтантуяагаас нийт 11.000.000 төгрөг аваад...4.700.000 төгрөгийг нь буцааж өгсөн, одоо 6.300.000 төгрөг өгөх дутуу.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 195 дахь тал/,
хохирогч Г.У-н “...2019 оны 10 сарын эхээр нөхөр Амартүвшин найздаа “орон сууцанд ормоор байна” гэж ярилцтал найз Мөнх-Эрдэнэ нь “Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд түрээслээд өөрийн болгох боломжтой байр байгаа юм байна лээ, манай ангийн охин Учралзаяа гэх эмэгтэй мэдэж байгаа, чи түүнтэй холбоо барьж үзэхгүй юу” гээд гар утасных нь дугаарыг өгсөн. Тэгээд Учралзаяатай холбогдоод асуутал Улаанбаатар хотын түрээсийн орон сууц хариуцсан ажилтан Ганбаатар гэх хүнтэй бид нарыг холбож, нөхөр бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ганбаатар гэх залуутай Оюут баг “Сэлэнгэ” зочид буудлын гадаа машинд нь уулзаад байрны талаараа асуутал “Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгье” гэсэн, эхний ээлжинд ажлын хөлс болгож 4.000.000 төгрөг, орон сууцанд оруулсны дараа 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. ...Учралзаяагийн ХААН банкны дансруу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш “...байранд оруулахад мөнгө хэрэгтэй байна, өөр хүн байна уу, сул байр байна, мөн дэлгүүрийн зөвшөөрөл гаргаж өгнө, надад лангуу байгаа би та нарт дэлгүүрийн зөвшөөрлийг чинь гаргаж өгчихөөд дараа нь лангуугаа өгнө, би сонгуульд нэр дэвшиж байна, мөнгө хэрэгтэй байна.” гэх мэтээр удаа дараалан хуурч мэхэлж нийт 38.587.520 төгрөгийг залилж авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 37 дахь тал/,
“...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр...лангуун дээрээ бэлэн байсан орлогын мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг өгсөн. Ганбаатар надад 3.000.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 35.587.520 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,
гэрч Г.А-н “...Мөнх-Эрдэнийн надад өгсөн дугаарын дагуу Учралзаяа гэх эмэгтэйтэй холбоо бариад байранд орох талаараа хэлсэн. Тэгтэл Учралзаяа “Улаанбаатар хотын түрээсийн орон сууцыг хариуцсан ажилтан Ганбаатар гэх хүн байгаа, тухайн хүнтэй очиж уулзана, байранд орохын тулд 6.000.000 төгрөгийн ажлын хөлстэй, эхлээд 4.000.000 төгрөгөө өгнө, дараа нь 2.000.000 төгрөгөө байрандаа орохоороо өгдөг шүү” гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийнхээ хамтаар 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудлын гадаа Ганбаатартай уулзсан, өөрийгөө “Улаанбаатар хотын ТОСК-д ажилладаг, ажлаар Орхон аймагт ирчихсэн байна, би та хоёрыг Цагаанчулуут багт баригдаж байгаа байранд оруулж өгнө, одоо 4.000.000 төгрөгөө шилжүүлчих, байрандаа орохоороо 2.000.000 төгрөгөө өгөөрэй” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 39 дэх тал/,
гэрч Б.А-н “...манай охин “байрны 2 хувийн төлөлт хийх хэрэгтэй байна” гэж хэлээд надад ХААН банкны данс өгөхөөр нь уг данс руу 1.624.320 төгрөгийг шилжүүлсэн, тэгсэн чинь дараа нь залилуулсан байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 41 дэх тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Г.Ундармаагийн “Орхон аймгийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэх нэрийдлээр 38.587.520 төгрөг бусдад залилуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 33 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 34 дэх тал/, хохирогч Г.Ундармаа, Б.Аюурзана, Г.Амартүвшин нарын банкны дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 44-67 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...2017 онд Учралзаяа гэх эмэгтэйтэй танилцаж байсан, 2019 оны 9 дүгээр сарын дундуур би Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг явах замдаа Орхон аймгаар дайрч хоёр хоносон хугацаанд Учралзаяа гэх эмэгтэй над дээр ирж уулзсан. Тухайн үед би Учралзаяагаас “300.000 төгрөг зээлээч” гэсэн Учралзаяа надад “боломж байхгүй, надад бас мөнгөний хэрэг байна” гэж хэлсэн. Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Gould” нэртэй буудалд байрлаж байхдаа Орхон аймагт амьдардаг Эрдэнэбат гэх залуутай уулзаж байхад Учралзаяа орж ирсэн, тэгээд Эрдэнэбат бид хоёр хоорондоо түрээсийн орон сууцны талаар ярьж эхэлсэн үүнийг Учралзаяа сонссон. Тухайн өдрийн орой Учралзаяа миний гар утас руу залгаад “буудлын гадаа чинь ирчихлээ” гэж хэлсэн, гараад Учралзаяатай уулзахад “чи өдөр Эрдэнэбат ахтай түрээсийн орон сууцны талаар яриад байсан, надад түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй хүн байгаа” гэж хэлсэн. Би Учралзаяад хандаж “одоохондоо энэ талаар мэдээлэл байхгүй, шаардлагын дагуу тэнцэж байгаа эсэх талаарх материалаа өгөөд лавлаж үзээрэй” гэж хэлээд салсан. Маргааш нь би Хөвсгөл аймаг руу явсан, араас Учралзаяа залгаад “түрээсийн орон сууцны шалгуур үзүүлэлтэд нийцэх хүн байна” гэж хэлсэн, би тав хоногийн дараа Орхон аймагт ирээд Ундармаа, Амараа нартай “Гоулд” буудлын гадаа машин дотор уулзсан, “Орхон аймагт одоохондоо хэрэгжиж эхлэх болоогүй, материалыг чинь аваад шаардлага хангах эсэхийг нь шалгаж үзээд эргээд Учралзаяад хэлье” гэж хэлсэн. Ундармаа, Амараа хоёр “дансны дугаараа өгчих” гэсэн, би “дансаар яах гэж байгаа юм бэ, ямар учиртай юм бэ” гэж асуугаад байж байтал Учралзаяагаас “Ундраа, Амараа хоёртой уулзаж байна уу, би байранд оруулж өгөх урьдчилгаа мөнгө 4.000.000 төгрөг гэж хэлсэн байгаа шүү, наанаас чинь би байранд оруулсны хувь авна шүү” гэсэн утгатай мессеж надад ирсэн. Ундармаа, Амараа хоёр “4.000.000 төгрөг чиний данс руу шилжүүлчихлээ” гээд надад харуулсан, би дансаа шалгатал миний дансанд 4.000.000 төгрөг орж ирээгүй, удалгүй Учралзаяа над руу залгаад “хувь мөнгөө авъя” гэсэн тэгэхээр нь би “мөнгө надад орж ирээгүй” гэдгийг нь хэлсэн. Над руу мөнгө нь орж ирээгүй, хагас сайн өдөр байсан болохоор мөнгө нь буцаад Амараагийн данс руу орсон байсан. Тэгээд Учралзаяа 1 дэх өдөр нь “би өөрийнхөө данс руу Ундармаа, Амартүвшин нараас мөнгийг нь авчихлаа” гэж хэлсэн, Учралзаяа 4.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг нь аваад бусдыг нь надруу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
хохирогч Г.П-н “...2019 оны 12 дугаар сарын эхээр манай ихэр Пүрэвдуламын нөхөр Хуягбаатар надад “би түрээсийн орон сууцанд орохоор болж материалаа бүрдүүлж өгч байна, миний найз гурван хүүхэдтэй, орон сууцгүй юм чинь надтай цуг материалаа бүрдүүлж өгвөл яасан юм бэ, таньдаг хүн байгаа” гэж хэлж байсан. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6-11 дүгээр байрны гадаа машин дотор Хуягбаатарт “байранд оруулж өгөх хүндээ өөрийнхөө мөнгөтэй хамт өгчихөөрэй” гээд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн, Хуягбаатар өөрийнхөө мөнгөтэй хамт миний мөнгийг Ганбаатар гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. Ганбаатар гэх хүнтэй мөнгө өгсний дараа нэг л удаа хальт уулзсан, миний гар утас руу Ганбаатар байнга залгаж мөнгө төгрөг нэхдэг байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 92 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Г.П-н “хүнд мөнгө өгч түрээсийн орон сууцанд орохоор залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 87 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 89 дэх тал/,
яллагдагч Б.Г-ын “...Г.Пүрэвдолгортой би Хуягболд гэх найзаараа дамжуулан танилцаж байсан...Улаанбаатар хотруу надруу шуудангаар холбогдох материалаа явуулахаар нь би материалыг аваад үзтэл Хуягбаатарын материалаас гадна Пүрэвдолгор гэх хүний материал хамт ирсэн байсан тэгээд би Хуягбаатараас асуутал “манай эхнэрийн ихэр Пүрэвдолгор бас байранд орох хүсэлтэй байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд “ах нь байранд оруулахад тусалж байгаад чинь зүгээр байхгүй, яах уу” гэхээр нь би “3.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн, миний ХААН банкны данс руу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Пүрэвдолгорын мөнгөтэй нийлээд 6.000.000 төгрөг орж ирсэн, мөнгөний хэрэг болоод Хуягбаатар ахаас 300.000 төгрөг авсан, дараа нь гар утасны эрх хаагдахаар нь Хуягбаатар ахын эхнэрээс нь 100.000 төгрөг авсан, Г.Пүрэвдолгороос авсан 3.000.000 төгрөгөө өөрөө хэрэглэсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 105 дахь тал/,
хохирогч Э.А-ийн “...2019 оны 12 сарын дундуур миний гар утас руу 99117826 дугаарын гар утаснаас залгаад “Алтангэрэл үү” гэж хэлсэн “тийм байна, хэн бэ” гэж асуутал “түрээсийн орон сууц хариуцсан дарга Ганбаатар гэж хүн байна, чи түрээсийн орон сууцанд орох гэж байгаа юу” гэхээр нь “тийм ээ, би ганц нэг материал бүрдүүлээд байж байна” гэж хэлсэн, маргааш нь дахин миний гар утас руу залгаад “танай найз Хуягболд чамайг олон хүүхэдтэй, орон сууцанд оруулаад дэмжээд өгөөрэй гэхээр нь би холбогдож байгаа юм, чамайг Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө, урьдчилгаа байрны мөнгөө болох 10 хувиа байранд ортлоо хуваагаад өгчих, үлдсэнийг нь 5 жилийн дотор хүүгүй төлнө, чамд том боломж олдож байгаа, алдаж болохгүй шүү” гэх мэтээр ятгасан, “шинэ он гарахаас өмнө 3.000.000 төгрөг олоод өгчих” гэсэн. Ганбаатар дахин, дахин залгаад “мөнгө олдохгүй байвал байрнаас хаслаа” гээд байхаар нь би банк бусаар зээлээр авсан машинаа зараад эхнэр Азжаргалын ХААН банкны 5076043847 тоот данснаас Ганбаатарын ХААН банкны 5890603665 тоот данс руу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш эхнэр бид хоёр Ганбаатартай байнга холбоотой, байрныхаа талаар асууж сураглахад “байр удахгүй ашиглалтад орно” гэх мэтээр хойшлуулаад байдаг байсан. Үүнээс хойш Ганбаатар манай эхнэр лүү залгаад “мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Азжаргал өөрийн данснаас Ганбаатарын Хаан банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Ганбаатараас 4.300.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 116 дахь тал/,
гэрч Ц.А-н “...Манай нөхөр, найз Хуягболдоороо дамжуулан Ганбаатар гэх хүнтэй анх утсаар танилцсан, Ганбаатар гэх хүн өөрийгөө “Улаанбаатар хотод төрийн орон сууц корпорацад дарга хийдэг” гэж танилцуулсан байдаг. Энэ хүн манайхыг “Цагаанчулуут багт баригдсан түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэх нэрийдлээр байрны урьдчилгаа 4.000.000 төгрөг цувуулж авсан. Миний бие 2020 оны 2 дугаар сарын үед БНСУ-ын визэнд орох талаар Ганбаатараас байраа асуух үедээ ярьж байсан юм, тэгтэл Ганбаатар “визэнд оруулж зөвшөөрүүлэх хүн байгаа, би наад асуудлыг чинь зохицуулаад өгье” гэж хэлээд надад итгэл төрүүлэн дахин 300.000 төгрөг залилж авсан. Би Ганбаатар гэх хүний данс руу нийт 4.300.000 төгрөг шилжүүлсэн, маш их гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 120 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Э.А-ийн “хүнд мөнгөө өгч түрээсийн орон сууцанд орохоор залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 111 дэх тал/, түүний гаргасан өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/, Ц.Азжаргалын банкны дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 128-130 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Алтангэрэлийн эхнэр над руу залгасан, надад “би Хуягболдын найз Алтангэрэлийн эхнэр нь байна, чамайг түрээсийн орон сууцад оруулах асуудлыг мэдэж байгаа гэж хэлсэн, манайх түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй байгаа” гэж хэлсэн. Би тухайн эмэгтэйд “та хоёр шаардлагатай бичиг баримтуудаа явуулчих шалгуур үзүүлэлт хангаж байвал зохих байгууллагаар нь дамжуулаад оруулж өгөх талаар тус болъё” гэж хэлсэн, намайг Улаанбаатар хотод байхад Алтангэрэл материалаа явуулсан. Хуягболд “ажлын хөлс 3.000.000 байдаг юм шиг байна” гэж Алтангэрэл болон түүний эхнэрт хэлсэн байсан. Тэгээд над руу дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 4.300.000 төгрөг шилжүүлсэн, Э.Аээс авсан мөнгөө өөрөө хэрэглэсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,
хохирогч Р.Х-ын “...төрсөн дүү Хуягболд 2019 оны 12 сарын эхээр “Ганбаатар гэдэг хүн Улаанбаатар хотод Барилгын яаманд ажилладаг, Орхон аймагт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгч байгаа гэнэ” гэж хэлсэн. Тэгээд Ганбаатар миний дугаарыг манай дүүгээс авсан байх, миний гар утас руу залгаад “би Ганбаатар байна, Улаанбаатар хотод ТОСК-д ажилладаг, танай аймагт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд олон хүүхэдтэй нөхцөл шаардлага хангасан хүмүүсийг оруулж өгч байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийгөө болон эхнэрийн ихэр дүү Пүрэвдолгорыг байранд оруулах санаатай байгаа талаар хэлсэн, Ганбаатар “эхний ээлжинд нэг хүн 3.000.000 төгрөг, дараа нь байрандаа орохоор байрны үндсэн дүнгийн 30%-ийг авна” гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байрны гадаа Пүрэвдолгор өөрийн 3.000.000 төгрөгөө бэлнээр авч ирж өгөөд, би өөрийнхөө 3.000.000 төгрөгийг нийлүүлээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ганбаатарын ХААН банкны 5890603665 тоот дансруу 6.000.000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хойш Ганбаатар 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “байранд оруулахад мөнгө хэрэгтэй байна” гэж хэлээд 550.000 төгрөг бэлнээр манай байрны гадаа ирж авсан, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “машины цап болон босоо тэнцүүлэгч эвдэрчихлээ мөнгө дутчихаад байна” гэж хэлэхээр нь Ганбаатарын ХААН банкны 5890603665 тоот дансруу 300.000 төгрөг шилжүүлсэн, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ганбаатар өөрийн 91261115 дугаарын гар утасны 108.000 төгрөгийн төлбөр төлүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай эхнэр лүү залгаж мөнгө асууж 100.000 төгрөг авсан байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 228 дахь тал/,
“...Б.Г надаас бэлнээр 550.000 төгрөг аваагүй юм аа, гэхдээ надаар зөндөө архи, виски авахуулж байсан, тэрний мөнгө нэхэмжлэх санаатай хэлсэн юм. Б.Гаас 3.508.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 22 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Р.Х-ын “хүнд мөнгө өгч түрээсийн орон сууцанд орохоор залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 222 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /3 дахь хавтаст хэргийн 224 дэх тал/, Р.Хын банкны дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 225, 237-241 дэх тал/,
яллагдагч Б.Г-ын “...Манай найз Хуягболдын төрсөн ах Хуягбаатар над руу 2019 оны 12 сарын эхээр залгаад “Хуягболдоос чамайг түрээсийн орон сууцанд оруулж байгаа талаар сонслоо, ах нь өөрийнхөө нэр дээр байр авч байгаагүй, түрээсийн орон сууцанд оруулаад тус болоод өгөөч” гэж хэлсэн, Хуягбаатар ахыг “Улаанбаатар хот руу материалаа явуулчих, дүү нь шалгаад холбогдох байгууллага руу явуулж өгье” гэж хэлсэн. ...материалыг тосч аваад үзтэл Г.Пгэх хүний материал цуг ирсэн байсан, энэ талаар Хуягбаатар ахаас асуутал “манай эхнэрийн ихэр нь байгаа юм, түрээсийн байранд орох хүсэлтэй, хамт хөөцөлдөөд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Хуягбаатар ах надад “ах нь зүгээр байхгүй, хэдэн төгрөг өгөх үү” гэж асуухаар нь “3.000.000 төгрөг болно доо” гэж хэлсэн. Тэгтэл миний ХААН банкны 5890603665 тоот дансанд Г.Пүрэвдолгорын мөнгөтэй хамт 6.000.000 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шилжиж орж ирсэн, дараа нь Хуягбаатар ахаас 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 300.000 төгрөгийг ХААН банкны 5890603665 тоот дансаар, мөн Хуягбаатар ахын эхнэрээр гар утасны төлбөр 100.000 төгрөгөө төлүүлсэн. ...авсан 3.400.000 төгрөгөө өөрөө хэрэглэсэн, хүнд өгөөгүй, хамтран оролцсон хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/,
хохирогч Г.Э-ийн “...2019 оны 9 дүгээр сард миний хүү Галсандорж Солонгос улсаас надтай холбоо барьж “надтай хамт их сургуульд хамт сурч байсан Учралзаяа Орхон аймагт баригдаж буй түрээсийн орон сууцанд хүн оруулж байгаа юм байна, маш хямд үнэ ханштай юм байна, би өөрөө Учралзаяатай холбоо барьсан, та өнөөдөр заавал материалаа бүрдүүлж өг” гэхээр нь би хүүдээ итгэж түц машинаас лавлагаа, нийгмийн даатгалаас тодорхойлолт гэх мэт бичиг баримтыг бүрдүүлж Учралзаяа гэх эмэгтэйн 99353232 дугаар утасруу холбоо барьж, хотруу унаагаар өгч явуулсан. Миний бичиг баримтыг Учралзаяа нь хүлээж авснаас хойш 2 сар гарангын дараа 3.000.000 төгрөгийг шилжүүлж авсан, би Учралзаяа гэх хүнтэй утсаар холбоо тогтоож орон сууцны талаар ярилцаад явж байхад гэнэт Ганбаатар гэж хүн гарч ирээд Учралзаяа гэх эмэгтэйг “манай найзын дүү байгаа юм, та одоо Учралзаяагийн дансанд мөнгө хийгээд хэрэггүй, надтай харьцана шүү” гэсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, 27-нд 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг Ганбаатар гэж хүний ХААН банкны 5890603665 тоот дансанд шилжүүлж хийсэн. Ганбаатар өөрийгөө танилцуулахдаа “...би Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гарсан төлөөлөгч юм, их л цаг зав муутай байдаг, таныг заавал байранд оруулж өгнө” гэж хэлж надад маш их итгэл төрүүлж, надтай 2019 оны хавар нэг удаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд уулзаж энэ үгийг ярьж хэлсэн. Тэгээд хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Мягмарсүрэн гэх хүний 5914123485 тоот дансруу 200.000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр мөн л Мягмарсүрэн гэж хүний 5114123485 тоот данс руу 1.284.000 төгрөг байрны 2%-ийг татварын төлбөрт шилжүүлэн авсан, “76.3мкв 112 дугаар байрны 34 тоот байрыг надад заавал авч өгнө” гэж ярьж итгүүлж байсан. Байр хүлээж авахаас нэг өдрийн өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ганбаатар “малын тэжээлийн мөнгө хэрэг болоод байна” гэж 140.000 төгрөгийг Мөнхнасан гэж хүний 5037577105 гэсэн дансруу шилжүүлэн авсан, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “түрээсийн орон сууцны урьдчилгаа 485.200 төгрөгийг та яг одоо Мягмарсүрэн гэх хүний ХААН банкны 5914123485 тоот дансруу шилжүүлээрэй” гэсэн учраас би түүний хэлсэн дансруу шилжүүлсэн, 6.609.200 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 92 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 38 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Г.Э-н “түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 87 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /4 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/, П.Нямханд, А.Пунцаг, Г.Э нарын банкны дансны хуулга /4 дэх хавтаст хэргийн 97, 98, 99, 100 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Би барагцаагаар Эрдэнэцэцэг гэх хүнээс 3.000.000 гаруй төгрөг авсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 135 дахь тал/,
хохирогч О.Б-н “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манай ангийн залуу Галсандорж холбогдоод “наана чинь түрээсийн орон сууцанд оруулж өгч байгаа хүн байгаа юм байна” гээд би Учралзаяа гэх эмэгтэйтэй холбогдоод барилга хот байгуулалтын яаманд ажилладаг гэх Ганбаатар нэртэй залуутай танилцсан. Тэгээд Ганбаатар “түрээсийн орон сууцанд ороход чинь туслаад өгье төлбөрийн урьдчилгаа 6.000.000 орчим болох байх шүү” гэж хэлээд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Учралзаяагийн 5003720189 тоот данс руу урьдчилгаа 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Ганбаатарын 5890603665 дансанд 2019 оны 11 дүгээр сарны 05-ны өдөр 1.000.000 төгрөг, дараа нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Ганбаатартай “Сөүл” ресторанд орж хоол, унд авч өгч 141.500 төгрөгийн тооцоо хийсэн, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ганбаатарын явуулсан Нарантогтох гэх хүний 5018258900 тоот данс руу 1.692.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ганбаатарын явуулсан 589062667 тоот данс руу 274.200 төгрөг, хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөгийг шилжүүлсэн, миний хувьд нийт 7.407.700 төгрөгийг Учралзаяад болон Ганбаатар нарын ХААН банкны дансанд шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/,
хэргийн үйл баримтын талаарх, О.Б-н “түрээсийн орон сууцанд орохоор хүнд мөнгөө өгч залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 138 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /3 дахь хавтаст хэргийн 140 дэх тал/, О.Баасанбадамын банкны дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 149-155 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Би Баасанбадам гэх хүнтэй уулзаж байгаагүй, нөхөр Батцэнгэлтэй нь уулзаж, “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж 3.407.000 төгрөгийг авсан. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн ХААН банкны 5890603665 тоот дансаар 1.000.000 төгрөг авсан, Батцэнгэлтэй анх “Сөүл” ресторанд Алтангэрэлийн хамтаар уулзаж байсан, бид гурав “Сөүл” ресторанд хоол идээд Батцэнгэл 141.500 төгрөгийн хоолны тооцоог хийсэн. Миний ХААН банкны дансыг цагдаагийн байгууллагаас 2020 оны 10 дугаар сард хаалгасан байсан учир өөр хүний дансаар дамжуулан 2.266.200 төгрөгийг нийт 3.407.000 төгрөгийг Батцэнгэлээс авсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 170 дахь тал/,
хохирогч С.П-ийн “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр найз Хуягболдтой хамт явж байгаад Ганбаатар гэх залуутай танилцсан, Ганбаатар “түрээсийн орон сууцанд ороход чинь туслаад өгье, төлбөрийн урьдчилгаа 3.000.000 орчим болох байх шүү” гэж хэлж байсан. Тэгээд би нийтдээ цувуулаад 5.000.000 төгрөг өгч залилуулсан, Ганбаатарын ХААН банкны дансанд 2019 оны 12 дугаар сарны 06-ны өдөр эхнэр Өлзийсайханы данснаас 2.000.000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, хамгийн сүүлд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мөн Ганбаатарын данс уруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн, 5.000.000 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/,
хэргийн үйл баримтын талаарх, С.П-ийн “түрээсийн орон сууцанд орохоор хүнд мөнгөө өгч залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /3 дахь хавтаст хэргийн 45 дахь тал/, Б.Өлзийсайханы банкны дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 46-48 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Пүрэвдорж надаас “түрээсийн орон сууцад оруулахад хэдэн төгрөг болох вэ” гэхээр нь би “3.000.000 төгрөг болно” гэж хэлсэн. Тэгээд би гурван удаагийн гүйлгээгээр өөрийн ХААН банкны 5890603665 тоот дансаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 39 дахь тал/,
хохирогч Н.Л-гийн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ганбаатар гэх залуутай танилцсан, найз Буяндэлгэр надад “түрээсийн орон сууцанд орох боломж гараад ирлээ” гэж хэлээд Барилга хот байгуулалтын яаманд дарга Ганбаатар гэх хүнтэй танилцаж байсан. Би найз Буяндэлгэрийн данс уруу дүү Мандахын данснаас 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг хийгээд өөрийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг Ганбаатарын ХААН банкны 5890603665 тоот данс уруу шилжүүлсэн, нийтдээ 5.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Н.Л-гийн өргөдлийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 98 дахь тал/, С.Буяндэлгэрийн данснаас Б.Гт 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 8.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /3 дахь хавтаст хэргийн 99 дэх тал/, Н.Лгийн банкны дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 100 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Лхагвасүрэнгээс холбогдох материалуудыг аваад бид нар ойрхон ХААН банкны АТМ ороод миний данс руу 3.000.000 төгрөг, дараа нь нилээд хэд хоногийн дараа 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Учралзаяа надаас “би чамд хүн олж өгсөн” гэж хэлээд надаас 1.000.000 төгрөг авсан. ...Учралзаяа надад таних танихгүй хүмүүс авч ирж уулзуулаад мөнгө, төгрөг авдаг байсан, мөн авч ирж байгаа хүмүүсээс “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хэлээд мөнгө авчихсан байх жишээтэй. Надтай анх уулзахаасаа өмнө түрээсийн орон сууцны талаар яриад тохирчихсон байсан юм байна лээ, би энэ хүнийг анхнаасаа дуудаж түрээсийн орон сууцны талаар огт яриагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ц.У над руу залгаад “ОХУ-д хамт сурч байсан, надад тусладаг ах маань чамтай уулзмаар байна” гэхээр нь...Боловсролын яамны гадаа очиход Учралзаяа болон түүний хуурай ах С.Буяндэлгэр, Лхагвасүрэнтэй байж байсан...намайг очиход С.Буяндэлгэр “Учралзаяагаас ерөнхийд нь сонслоо, би найз Лхагвсүрэнг дагуулаад ирлээ” гэсэн. Тэгээд Буяндэлгэр миний данс руу 8.000.000 төгрөг зээлийн гэрээ байгуулаад хийсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 106, 132 дахь тал/,
хохирогч Б.А-н “...Б.Г “тусгай зөвшөөрөл гаргаж өгч чадна, 25.000.000 төгрөг болно” гэж надад хэлсэн, Ганбаатарт нийт 25.000.000 төгрөг бэлнээр болон дансаар өгсөн боловч бэлнээр өгсөн мөнгөө сайн санахгүй мартсан байгаа учир хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа 17.000.000 төгрөгийг Ганбаатараас нэхэмжилж байна. Ганбаатар надад хохирлын мөнгө төлөөгүй, харин надад “мөнгөн тоноглолтой эмээл өөрөө борлуулж хохирлын мөнгийг чинь өгнө” гэж хэлж хадгалуулсан байгаа.“ гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 45-47, 62, 63-64, 66, 68 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Б.А-н өргөдөл /6 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/, харилцсан мессежийн хуулбарууд /6 дахь хавтаст хэргийн 45-49 дэх тал/, “Бэрх-Өндөр” ХХК-ийн болон Б.Амарбаярын, “Би Эм Эл Солюшн” ХХК-ийн дансны хуулга /6 дахь хавтаст хэргийн 50-57 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Би ХААН банкны 5890603665 гэх нэг л данстай. Би Амарбаяр гэх хүнийг танихгүй, мөн түүнээс ямар ч мөнгө аваагүй. Би тэр хүнд ямар ч эмээл өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 98 дахь тал/,
хохирогч Д.М-гийн “...2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний дүүгийн эхнэр Солонго над руу залгаж түрээсийн орон сууцны талаар мэдээлэл өгч намайг тус байранд ор гэсэн санааг өгсөн. Тэгээд надад уг байрыг бүтээж өгөх нэг хүн байна, тэр хүнийг Ц.У гэдэг, Улаанбаатар хотын статистикийн хороонд ажилладаг хүн энэ мэдээллийг өглөө, өөрөө “10 хүний нэр хэрэг байна” гэж ярьсан гэсэн. Солонгын үгэнд итгэж, өөрийн охин М.Ариунааг Учралзаяатай холбоо бариулж эхний ээлжид 1.000.000 төгрөгийг түүний ХААН банкны 5003720189 тоот дансанд охин шилжүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 10.00 цагийн үед би өөрийн охин Ариунаатай хамт Улаанбаатар хотод явж байгаад Учралзаяатай холбоо барьж улмаар өөрийн охиноороо Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлынх нь гадаа уг түрээсийн орон сууцанд ороход бүрдүүлсэн бичиг баримт, мөн бэлэн 5.000.000 төгрөгийг ногоон өнгийн хулдаасан хавтсанд хийж Учралзаяагийн гарт өгсөн, тэр өдрөө үдээс хойш 15.00 цагийн орчимд бас Учралзаяа миний охин Ариунаагийн утас руу залгаж “яг одоо маш яаралтай 3.300.000 төгрөг хэрэг болоод байна, өнөөдөр миний 5003720139 тоот данс руу шилжүүл” гэсэн чиглэл өгөхөөр нь охин бид хоёр 1583-ОРБ улсын дугаартай “МУРАНО” маркийн тээврийн хэрэгсэл машинаа “Неткапитал’ ББСБ-д унаж явдгаар 4.000.000 төгрөгт барьцаанд тавьсан байсан мөнгө бид хоёрт явж байсан учраас тэр дор нь Учралзаяагийн нэхсэн 3.300.000 төгрөгийг 3 хувааж түүний 5003720189 гэсэн данс руу нь шилжүүлж нийт 9.300.000 төгрөгийг цэвэр Учралзаяад шилжүүлэн хийсэн, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 14.00 цагийн үед Учралзаяа миний охин Ариунаагийн утас руу залгаж “ордер чинь бэлэн болчихлоо, би найзуудтайгаа “Баатарван” амралтын газарт ирчихсэн байна, та яг одоо 500.000 төгрөг миний 5003720189 данс руу шилжүүлчих, одоо бүх зүйл нам болсон, дахин би танаас мөнгө авахгүй” гэхээр нь тус данс руу шилжүүлэн хийж, эцсийн байдлаар Учралзаяа гэх эмэгтэйд би 9.800.000 төгрөгийг нийт 6 удаагийн үйлдлээр түүний эзэмшлийн данс руу шилжүүлэн хийж байсан боловч надад ярьж байсан түрээсийн орон сууц байранд Учралзаяа болон Ганбаатар нар нь оруулж өгөөгүй намайг хуурч мэхэлсэн. ...Учралзаяа нь надаас авсан 9.800.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг өөрийн танил найз Б.Г-т өгч шилжүүлсэн гэж ярьдаг. Учралзаяа надаас авсан 9.800.000 төгрөгөөс 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 28 минутад 1.900.000 төгрөгийг буцааж миний охин Ариунаагийн ХААН банкны 5090524227 гэсэн данс руу шилжүүлсэн, одоо Учралзаяагаас үлдэгдэл 7.900.000 төгрөгийг гаргуулан авна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 181, 183 дахь тал/,
гэрч М.А-н “...Учралзаяа өөрийгөө “надад гурван байрны эрх квот байгаа, хэрэв чамд уг гурван байрны нэгэнд хүн оруулах бодол байгаа бол би чамд тус болж нэг байрыг нь гарган өгч болно, хэрэв байранд орох хүнд чинь урьдчилгаа 6.000.000 төгрөг нь бэлэн бол яг одоо яаралтай бичиг баримтыг нь бүрдүүлж авч ирээрэй” гэж Солонго эгчтэй ярьж байхыг би сонссон. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Учралзаяа ээж бид хоёрыг “түрээсийн орон сууц байранд оруулж өгнө” гэж хэлээд 1.000.000 төгрөгийг би өөрийн 5090524227 данснаасаа түүний данс руу нь шилжүүлсэн, дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би ээж Мөнхтуяагийн хамтаар Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ийн үүдэнд уулзаж 5.000.000 төгрөгийг бэлнээр, бүрдүүлсэн бичиг баримттай ногоон өнгийн хавтсанд хийж Учралзаяагийн гарт хүлээлгэн өгсөн, тухайн өдрийнхөө 15.00 цагийн үед Учралзаяа над руу залгаж “дахин 3.000.000 төгрөг хэрэг болоод байна, уг мөнгийг надад ажил хийж тус болж байгаа хүмүүстээ тарааж өгөх болно, чи маш яаралтай яг одоо мөнгө олж өгч явуул” гэж хэлээд шаардсан учраас өөрийн ХААН банкны 5090524227 тоот данснаасаа Учралзаяагийн ХААН банкны 5003720189 гэсэн данс руу нь шилжүүлсэн, ...2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр...1.900.000 төгрөгийг өөрийн данснаасаа миний данс руу шилжүүлэн хийсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 190 дэх тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Д.М-гийн “хүнд мөнгөө өгч түрээсийн орон сууцанд орохоор залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 172 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 174, 175 дахь тал/, М.Ариунаагийн банкны дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 176-178 дахь тал/, Ц.Угийн эзэмшлийн 5003720189 тоот ХААН банкны дансны хуулга /2 дахь хавтаст хэргийн 193-212 дахь тал/, хохирогч Д.М Ц.Утай утсаар холбоо барьсан болон мессежний зураг /2 дахь хавтаст хэргийн 215-233 дахь тал/, Б.Г Д.Мгаас дансаар 3.000.000 төгрөг авсан гэх “Баталгаа гаргах нь” гэх хуудас /2 дахь хавтаст хэргийн 234 дэх тал/, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10321306 дугаартай Эрдэнэт салбар – НЭТКАПИТАЛ ФИНАНС КОРПОРАЦИ ББСБ ХХК болон М.Ариунаа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бусад холбогдох баримтууд /2 дахь хавтаст хэргийн 241-245 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Би Мөнхтуяа гэх хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Учралзаяа Лодойдамба, Мөнхтуяа нараас мөнгө аваад над руу шилжүүлж байгааг би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/,
яллагдагч Ц.У-гийн “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Д.Мгаас 4.500.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97-99 дэх тал/,
“...Солонгоогийн бэр эгч Д.М-гийн хүүхэд М.Ариунаа 2019 оны намар Улаанбаатар хотод биеэр уулзсан. ...надруу 4 удаагийн гүйлгээгээр 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 2.100.000 төгрөгийг Ганбаатарт, бусад мөнгийг нь би өөрт байлгаж байгаад байр удааширсан болохоор Ариунаагийн дансанд буцааж шилжүүлсэн. Би Мөнхтуяа гэх хүнтэй биеэр болон утсаар ярьж байгаагүй, Ариунаатай нэг удаа биеэр уулзаж байсан, бэлнээр 5.000.000 төгрөг авсан зүйл байхгүй, надад “урамшуулал мөнгө өгнө” гэж ярилцаж тохиролцсон зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 250 дахь тал/,
“...Д.М-д 1.900.000 төгрөг төлж барагдуулсан, үлдэгдэл мөнгөө төлж барагдуулна. Ганбаатар анхнаасаа “түрээсийн орон сууцад иргэдийг оруулж өгнө” гэж надад хэлсэн дагуу би өөрийн танил хүмүүст хэлсэн. Энэ асуудал 2019 оны 9 сараас эхэлсэн. ...Ганбаатарын хэлсэн үгэнд бүрэн итгэж байсан учраас би өөрийн ойр дотны хүмүүсийг байртай болгох гэж байсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 2 дахь тал/,
хохирогч Т.Э-ийн “...Ц.У гэгч эмэгтэйг миний найз Солонго танилцуулж, “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн статистикийн албанд ажилладаг, одоо Орхон аймагт баригдаж буй түрээсийн орон сууцанд гурван хүнийг орон байртай болгох боломж байна” гэсэн саналыг надад хэлээд би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ц.У гэгч эмэгтэйтэй түүний 90115564 дугаараар холбоо барьж түрээсийн орон байранд хэрхэн яаж орох талаар мэдээ мэдээллийг ярьж, улмаар өөрийн төрсөн ээж Ж.Оюунцэцэгийн тухай түрээсийн орон байранд оруулах талаар ярьж тохирсон. Би Ц.Уд нийт 8.150.000 төгрөгийг түүний ХААН банкны 5003720189 тоот дансанд шилжүүлсэн, Ц.Угаас 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөг шилжин орж ирсэн ба одоо надад 2.150.000 төгрөгийг өгөх юм.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Т.Э-ийн “түрээсийн орон сууцанд орохоор хүнд мөнгө өгч залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 33 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /4 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/, Т.Эийн банкны дансны хуулга /4 дэх хавтаст хэргийн 43-51 дэх тал/, Ц.Угийн ХААН банкны 5003720189 дансны хуулга /4 дэх хавтаст хэргийн 54-74 дэх тал/,
яллагдагч Б.Г-ын “...Би Энхцэцэг гэх хүнийг танихгүй ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 77 дахь тал/,
яллагдагч Ц.У-гийн “...Ганбаатар “Орхон аймагт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд ямар нэгэн сугалаагүй шууд оруулж өгнө, энэ орон сууцанд орох хүн байвал олоод өг” гэсэн, надад бүрдүүлэх материалын жагсаалт хэлж өгсөн, мөн өөрөө барьж явсан материалаа харуулсан. Тэгээд би тэмдэглэж авсан, “байранд ороход 6.000.000 төгрөг, эхний ээлжинд 3-4 сая төгрөг урьдчилгаанд материалтай өгөөрэй” гэсэн. Ингээд би танил Халиунаад хэлсэн, Халиунаа Солонгод хэлээд Солонгоогийн найз Энхцэцэг надруу ярьсан. Тэгээд миний данс руу хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 8.150.000 төгрөг шилжүүлсэн, үүнээс 2.150.000 төгрөгийг Б.Гын данс руу шилжүүлсэн, үлдсэн мөнгийг би Энхцэцэгт буцааж өгсөн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 79 дэх тал/,
“...Э-с 8.150.000 төгрөг 9 удаагийн гүйлгээгээр авсан.” гэсэн мэдүүлэг /52 дахь хавтаст хэргийн 97-99 дэх тал/,
“...Т.Эт 6.000.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 2 дахь тал/,
хохирогч С.А-н “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай том хүү “Учралзаяа түрээсийн орон сууцанд оруулж өгөхөд зуучилж өгнө” гэсэн мэдээг надад дуулгаад, би байранд орчих санаатай дунд хүү Ариунбаярын нэр дээр материал бүрүүлж өгсөн, “урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд сугалаанд оролцохгүй шууд оруулж өгнө” гэж хэлсэн байсан. Миний зүгээс нийт 4.250.000 төгрөгийг Анхбаяраар дамжуулан Учралзаяад өгсөн, Учралзаяа байранд оруулж өгөхгүй болохоор нь утсаар залгаж удаа дараа шаардахад “Орхон аймгийн түрээсийн орон сууцыг Ганбаатар гэх хүн хариуцаж байгаа” гээд 91261115 гэсэн утасны дугаар өгсөн. ...надад нийт 6.350.200 төгрөгийн хохирол учирсан, Үүнээс: Ганбаатар надад 3.307.000 төгрөгийг, Ц.У миний хүүгийн данс руу 200.000 төгрөг, миний данс руу 50.000 төгрөг хийсэн. Одоо би үлдсэн 3.018.200 төгрөг болон миний нэрээр компани байгуулж зөндөө зардал гаргасан түүний мөнгө 160.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 181-183 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, С.Аюушийн “түрээсийн орон сууцанд орохоор хүнд мөнгө өгч залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 176 дахь тал/, түүний гаргасан өргөдөл /3 дахь хавтаст хэргийн 178 дахь тал/, ХААН банкны 5890603665 дансны хуулга /3 дахь хавтаст хавтаст хэргийн 186, 187, 188 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Би Аюуш гэдэг эмэгтэйтэй анх 2020 оны зун уулзаж байсан, уг эмэгтэйд “хүнсний дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж 3.350.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн орон сууцад оруулах асуудлын талаар би энэ хүнтэй огт яриагүй энэ ауудал нь Учралзаяатай холбооотой. Учралзаяад мөнгө өгсөн талаар Аюуш эгч надад хэлж байсан, Учралзаяаг “мөнгө авсан уу” гэж асуухад Учралзаяа “Аюуш гэх эмэгтэйг түрээсийн орон сууцад оруулж өгнө” гэж мөнгө болон материалыг нь авснаа надад хэлж байсан. 2020 оны зун Хөвсгөл аймагт би Аюуш эгчтэй зоогийн газарт уулзаж байхад Аюуш эгч надад “Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцад хүнсний дэлгүүр, эмийн сан байх юм байна, хүнээс сонслоо, хүнсний дэлгүүрийнх нь зөвшөөрлийг авмаар байна” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 191 дэх тал/,
“...Миний бие иргэдийг түрээсийн орон сууцад оруулах эрх бүхий албан тушаалтан биш, С.Аюушид 3.307.000 төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/,
яллагдагч Ц.Угийн “...С.Аюушид 250.000 төгрөг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 2 дахь тал/,
хохирогч Д.Б-гийн “...2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод явж байхдаа хамаатны дүү Халиунаагийн ярьснаар Учралзаяа гэх эмэгтэйтэй уулзаад түрээсийн орон сууцанд орохоор болсон. Учралзаяа анх ярихдаа “түрээсийн орон сууцанд сугалаа сугалуулахгүйгээр оруулах боломжтой, ханш нь 5-6 сая төгрөг байдаг, миний ард талд Сүхбаатар, Ганбаатар гэх хүмүүс байгаа, энэ хүмүүс маань Орхон аймгийн түрээсийн орон сууцыг хариуцаж байгаа төлөөлөгч” гэх зэргээр хэлж байсан. Тэгээд нөхөр бид хоёр Учралзаяагийн 5003720189 данс уруу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг Ганбаатар гэх хүний 5890603665 тоот данс уруу шилжүүлсэн. Ганбаатар гэх хүнтэй нь 2019 оны 11 дүгээр сарын дундуур уулзахад “би барилга хот байгуулалтын яаманд ажилладаг, түрээсийн орон сууцанд оруулахад асуудал байхгүй ээ, сугалаа сугалуулахгүйгээр оруулаад өгнө” гэж ярьсан. 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ганбаатарын 5890603665 тоот данс уруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Бат-Энх дарга түрээсийн орон сууцанд орж байгаа хүмүүст бүрэн тавилга хийж өгнө гэж байна, тэр хүмүүсийн нэрэнд орох уу” гэж хэлээд өөрийнхөө дансыг өгөхөөр нь 1.000.000 төгрөгийг дансаар өгсөн. Надад учирсан хохирлоос 1.800.000 төгрөгийг Учралзаяа буцаалт гэж миний данс руу хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 210, 212 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Д.Б-гийн “түрээсийн орон сууцанд орохоор хүнд мөнгө өгч залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 199 дэх тал/, түүний гаргасан өргөдөл /3 дахь хавтаст хэргийн 200 дахь тал/, ХААН банкны 5094137654 дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 201-203 дахь тал/, Д.Бгийн ХААН банкны 5094137654 тоот дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 204-207 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...2019 оны 11 сарын сүүлээр миний гар утас руу Баярмаа залгаад “би Улаанбаатар хотод ирчихсэн байна, чамтай уулзмаар байна” гэсэн, Баярмаатай Улаанбаатар хот Баянгол дүүргийн 10 хороололд машин угаалгын газарт нөхөр Эрдэнэ-Очирын хамтаар бид гурав уулзсан. Тэгтэл Учралзаяа миний нэрийг барьж уг хүмүүсээс материалыг нь аваад дээрээс нь 4.000.000 төгрөг авсан байсан. Тэгээд уг хүмүүст Учралзаяа намайг “байранд оруулж өгнө” гээд мөнгө аваад алга болчихсон мэтээр ойлгуулсан байсан. Тэгээд миний гар утасны дугаарыг Учралзаяагаас аваад надтай уулзах гэж Улаанбаатар хотод ирсэн байсан, би Баярмаа, Эрдэнэ-Очир хоёртой уулзаад ярилцаж байгаад Учралзаяа руу Баярмаагийн утас болон өөрийнхөө гар утаснаас залгатал гар утсаа авахгүй байсан, “та хоёроос Учралзаяа түрээсийн байранд оруулж өгнө гэж мөнгө төгрөг материалыг чинь авсан юм бол дүү нь болж бүтэх талаас нь хөөцөлдөж өгье” гэж хэлсэн. Дараа нь мөнгөний хэрэг болоод Баярмаагаас 3 удаагийн гүйлгээгээр нийт 3.000.000 төгрөг цувуулж авсан. Би Баярмаатай түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж мөнгө, төгрөгийн талаар тохиролцсон асуудал байхгүй.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/,
яллагдагч Ц.У-гийн “...Д.Бгаас 4.000.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97-99 дэх тал/,
хохирогч Б.Л-н “...Би Учралзаяад өөрийн ХААН банкны данснаас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 2.500.000 төгрөг, 9 дүгээр сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 200.000 төгрөг, 3 дугаар сарын 07-ны 30.000 төгрөг, 7 дугаар сарын 07-ны өдөр 100.000 төгрөг, 8 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг, 8 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг Ц.Угийн ХААН банкны 5003720189 тоот данс руу хийсэн, нийт 4.830.000 төгрөгийг шилжүүлж, үүнээс Ц.У 1.830.000 төгрөг миний данс руу буцааж хийсэн. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 19, 20 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Б.Л-н “түрээсийн орон сууцанд орохоор хүнд мөнгө өгч залилуулсан” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 9 дэх тал/, түүний гаргасан өргөдөл /3 дахь хавтаст хэргийн 11 дэх тал/, Б.Лодойдамбын банкны дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 12-16 дахь тал/, Ц.Угийн ХААН банкны 5003720189 дансны хуулга /4 дэх хавтаст хэргийн 54-74 дэх тал/,
яллагдагч Б.Г-ын “...Анх Лодойдамба гэх хүний материалыг Учралзаяа надад 2019 оны 9 дүгээр сарын үед надад авч ирж өгсөн. Учралзаяа надад материал өгөхдөө Лодойдамбыг өөрийн “сайн найз байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мөнгөө яах юм бэ” гэх асуухад “түрээсийн орон сууцад орохдоо өгнө найдвартай хүн байгаа” гэж хэлсэн, би материалыг нь авсан. Үүнээс хойш би Учралзаяатай утсаар холбогдоод “мөнгө байна уу” гэж асуусан, Учралзаяа “надад мөнгө байна, дараа нь Лодойдамбаас авах мөнгөө би өөрөө авчихъя” гэж хэлээд хоёр удаагийн үйлдлээр 1.500.000 төгрөгийг өгсөн өөр ямар нэгэн мөнгө аваагүй. Өөрийн ХААН банкны 5890603665 тоот дансаар эхлээд 1.000.000 төгрөгийг дараа нь 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. ...Би Лодойдамба гэх хүнтэй уулзаж байгаагүй, царайг нь ч хараагүй, түрээсийн орон сууцанд оруулж өгөх талаар бид хоёрын дунд ямар нэгэн яриа болж байгаагүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 30 дахь тал/,
“...Учралзаяа надад Лодойдамба, Мөнхтуяа нараас мөнгө аваад над руу шилжүүлж байгааг би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/,
яллагдагч Ц.У-гийн “...Лодойдамбаас нийт 6 удаагийн гүйлгээгээр 4.800.000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 97-99 дэх тал/,
хохирогч С.Б-н “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ганбаатар гэх залуутай танилцсан, өөрийгөө “Барилга хот байгуулалтын яаманд дарга” хийдэг гэж байсан. Учралзаяа “түрээсийн орон сууцанд асуудалгүй оруулаад өгөх хүн байна” гэж хэлээд Ганбаатарыг танилцуулсан. Тэгээд Ганбаатар “нэг сарын дотор бүтээж өгнө” гэсэн, би тухайн үед найз Н.Лгийн хамт очсон, Лхагвасүрэн миний данс уруу 4.000.000 төгрөг хийгээд би өөрийн 4.000.000 төгрөгтэй нийлүүлээд нийт 8.000.000 төгрөгийн Ганбаатарын ХААН банкны 5890603665 тоот данс уруу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
хэргийн үйл баримтын талаарх, С.Буяндэлгэрийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдол /3 дахь хавтаст хэргийн 65 дахь тал/, Б.Гын ХААН банкны дансны хуулга /3 дахь хавтаст хэргийн 74 дэх тал/,
яллагдагч Б.Г-ын “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цагийн орчимд Улаанбаатар хотод байж байхад миний утас руу Учралзаяа утасдаж “миний таньдаг сайн ах байгаа, чи уулзаад өгөөч” гэж хэлэхээр нь би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Боловсролын яамны гадна Буяндэлгэр, Лхагвасүрэн, Цэгмэд нартай уулзахаар очиход Учралзаяа өөрөө энэ гурван хүнтэй уулзаад байж байсан. Тэгээд бид хоорондоо уулзаж ярилцаад, Буяндэлгэр, Лхагвасүрэн хоёрыг Орхон аймагт баригдаж байгаа түрээсийн орон сууц байранд оруулж өгөх талаар тохирч ярилцсан. Учралзаяа миний өмнөөс тэр гурван хүнд намайг “Нийслэлийн барилга хот байгуулалтын яаманд ажилладаг” гэж танилцуулж, миний өмнөөс байрны урьдчилгаа мөнгө 8.000.000 төгрөгийг гаргуулж авахаар тохирч ярьсан байсан. Тэгээд би тэр гурван хүнтэй уулзаад Буяндэлгэр, Лхагвасүрэн хоёрыг “түрээсийн орон сууц байранд оруулж өгнө” гэж амлалт өгч, Буяндэлгэрээс 4.000.000 төгрөг, Лхагвасүрэнгээс 4.000.000 төгрөгийг тус бүр хүлээн авч, улмаар хүлээн авсан бэлэн мөнгөө албан ёсны болгож тухайн газарт байдаг нотариатч дээр очиж Буяндэлгэр нь өөрөө гэрээ байгуулах санал гаргаж, би тэр 2 хүнээс нийт 8.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5890603665 гэсэн тоот дансаар хүлээж авсан нь үнэн. ...надад орж ирсэн 8.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг би Учралзаяад 2 өдрийн дотор цувуулж өгсөн, харин үлдэгдэл 6.000.000 төгрөгийг өөрийн түрээсээр сууж байсан байрны төлбөр, мөн өөрийн хувийн хэрэгцээндээ хэрэглэж зарцуулж дуусгасан.” гэсэн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/,
яллагдагч Ц.У-гийн “...С.Буяндэлгэрийн хувьд бол бид хоёр ОХУ-д хамт сурч байсан их дотны найзууд Ганбаатарын талаар би Буяндэлгэрт дээрх түрээсийн орон сууцны талаар хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сард Буяндэлгэр өөрийн найз гэх Лхагвасүрэнтэй хамт хотод ирсэн, би Ганбаатартай уулзуулсан. Би Буяндэлгэрээс ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй 8.000.000 төгрөгийн талаар мэдэхгүй, Ганбаатараас ямар нэгэн урамшуулал авсан зүйл байхгүй, Ганбаатар намайг “төрийн албан хаагчийн шалгалтад тэнцүүлж өгнө” гэж 2019 онд 500.000 төгрөг аваад “шалгалт бүтсэнгүй” гээд буцааж өгсөн, мөн 2019 оны 10 дугаар сард манай статистикийн албаны 95 жилийн ой болох гэж байна гээд би Ганбаатараас 700.000 төгрөг зээлж авч байсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 85 дахь тал/,
хохирогч Э.С-н “...үеэл эгч Солонго надад “Нийслэлийн орон сууц корпорацид хамруулж өгөх хүн байна, чи Сонгинохайрхан дүүргийн статистикийн хэлтэс дээр очоод Учралзаяа гэж хүнтэй уулз” гэсэн, би 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Учралзаяа гэж хүн дээр очиж уулзахад “хөнгөлөлттэй нөхцөлөөр Нийслэлийн орон сууцны корпорацийн барьсан байранд оруулж өгч болно, урьдчилгаа 6.000.000 төгрөгөө бичиг баримтуудтайгаа хамт өнөөдөр орой 18 цагт надад авч ирж өг” гэсэн тэгэхээр нь би тэр өдөр нь мөнгөө өгч амжаагүй тул 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Учралзаяагийн гэр болох Хан-Уул дүүрэгт байрлах Буянт-Ухаа 1 хорооллын ойролцоо очиж Учралзаяад өөрийнхөө иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, дансны хуулгаа өгсөн, мөн Учралзаяагийн 5003720189 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг “Солонго Тоск урьдчилгаа” гэж бичээд шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Учралзаяа руу ярьсан чинь “мөнгөн дээр гацаад байгаа юм байнаа, одоо чи дахиад 1.000.000 төгрөг нэмээд өгөөдөх” гэж хэлэхээр нь би Учралзаяагийн 5003720189 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг “Тоск урьдчилгаа Солонго” гэж утгыг нь бичээд шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Учралзаяа над руу фэйсбүүкийн чатаар “14 цагт Xангарьд ордон дээр очоод Ганбаатар гэж хүнтэй уулз” гэсэн. Тэгэхээр нь би 14 цагт Хангарьд ордон дээр очоод Хангарьд ордны гадна 30 орчим насны өөрийгөө Нийслэлийн орон сууц корпорацийн санхүүжилт хариуцсан хэсгийн удирдагч гэж танилцуулсан Ганбаатартай уулзахад “материалуудыг чинь бүрдүүлээд өгсөн байгаа удахгүй шийд гарна, хүлээж бай” гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ганбаатар надруу 91261115 дугаарын утаснаас залгаад “уулзах хэрэгтэй байна” гээд бид хоёр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хажуу талд уулзаад “Учралзаяа надад 1.000.000 төгрөг өгөх ёстой тэрийг нь одоо надад өгөөдөх, нийслэлийн ойн өдөр болж байгаа учир хүмүүстэй уулзах гээд байна” гэж хэлсэн тул Ганбаатарын өгсөн ХААН банкны 5090853106 дугаарын дансруу Солонго /Учрал/ гэж утгыг нь бичээд шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 10-нд Ганбаатар “би Эрдэнэтэд байна, хүнд мөнгө өгөх ёстой 1.500.000 төгрөг зээлчих” гэхээр нь “надад байгаа нь 200.000 төгрөг байна” гэсэн чинь “за тэрийгээ шилжүүлчих гэсэн”, би Ганбаатарын өгсөн 5098060378 дугаартай ХААН банкны дансруу 200.000 төгрөгийг Ганбаатарт Солонгоос гэж утгыг нь бичээд шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 25-нд Ганбаатар надтай холбогдоод “чиний байрыг өрх толгойлсон эмэгтэй гээд улсаас үнэгүй өгөх байрны жагсаалтад оруулсан, тиймээс Ууганбаяр гэж даргад 3.000.000 төгрөг өгөх хэрэгтэй байна, чи гялс шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь би Ганбаатарын надад өгсөн 5018258900 дугаарын ХААН банкны дансруу 3.000.000 төгрөгийг гүйлгээний утга дээр өөрийн регистрийн дугаараа бичээд шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ганбаатар надтай холбогдоод “Нийслэлийн хот байгуулалтын газрын дарга Тулга, Ууганбаяр дарга нартай салхинд гарч архи ууж байгаад гар утсаа хаячихлаа, утас авах гэсэн чинь мөнгө дутаад байна” гээд надруу ХААН банкны 5914123485 гэж данс өгөхөөр нь би 120.000 төгрөгийг Ганбаатарт гэж гүйлгээний утга дээр нь бичээд шилжүүлсэн, энэ өдөр надад Ганбаатар “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хангарьд ордон дээр Нийслэлийн засаг дарга Сумъяабазар байрны батламж, түлхүүр гардуулж өгнө, чи бэлэн байгаарай” гэсэн, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Учралзаяа руу утсаар залгаад “энэ зүйл бүтэхгүй, энэ хүн чинь худлаа яриад байна, би та хоёрт өгсөн мөнгөнүүдээ авмаар байна” гэхэд “би Эрдэнэтийн цагдаагийн газар шалгуулж байгаа, чамаас авсан мөнгөө цалингийн зээл аваад юм уу, байраа зараад өгнө” гэж хэлсэн тул цагдаад хандсан. Учралзаяад 7.000.000 төгрөг, Б.Гт 4.320.000 төгрөг өгч залилуулсан.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
хэргийн үйл баримтын талаарх, Э.С-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /5 дахь хавтаст хэргийн 63 дахь тал/, Э.Солонгын ХААН банкны дансны хуулгууд /5 дахь хавтаст хэргийн 72-77, 85-90 дэх тал/, 2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Ц.У 6.000.000 төгрөг өгсөн баримт /5 дахь хавтаст хэргийн 78 дахь тал/,
яллагдагч Б.Г-ын “...Миний бие Э.Сос 4.320.000 төгрөгийг авсан. ХААН банкны 5914123485 тоот данс нь манай ээж Д.Мягмарсүрэнгийн данс харин 5098060378 тоот дансны эзэмшигчийн талаар сайн санахгүй байна. 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр Цагдаагийн байгууллагаас миний банк дахь данснуудыг хаасан байсан тул би ээж болон бусад хүмүүсийн дансаар Э.Сос мөнгө авсан юм. Б.Учралзаяагаас Э.Согийн түрээсийн орон сууцад хамрагдах Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, ам бүлийн болон хаягийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ажлын газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг авсан. Тэгээд Нийслэлийн орон сууц корпорацид аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/,
“...Солонго гэх эмэгтэй Хан-Уул дүүргийн 6-р хороо “Буянт-Ухаа 2” хороололд 2 өрөө байранд орсон, ...би анхнаасаа хүмүүсийг залилах санаа зорилго байгаагүй, аль болох орон сууцад оруулах санаа зорилготой байсан.” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 75 дахь тал/,
яллагдагч Ц.У-гийн “...Солонго гэж хүн надтай холбогдоод “Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд оруулж өгч чадах хүн байна уу, манай нэг үеэл байгаа тэр хүнийг оруулмаар байна, би өөрөө бас ормоор байна” гэсэн. Би Ганбаатартай холбогдож “Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хүн оруулах уу” тэгтэл Ганбаатар “болно, Баянбүрдийн Ногооннуур, Буянт-Ухаа 2 гэсэн хотхонд оруулж өгч болно” гэхээр нь би Солонгод “байранд оруулж болох юм байна, хоёр газарт оруулж өгч болно” гэж байна гэсэн, ...2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Э.С манай гэрийн гадаа буюу Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 61/2 дугаар байрны гадна ирээд бичиг баримтаа надад өгөөд 6.000.000 төгрөгийг миний ХААН банкны 5003720189 дугаарын данс руу шилжүүлсэн. Ганбаатар манай ажлын гадаа ирээд Э.Солонгын бичиг баримтыг авсан, Ганбаатарын аав Батсүрэнгийн ХААН банкны 5890853106 дугаарын данс руу 4.000.000 төгрөгийг шилжүүлүүлж аваад, би “НОСК дээр очоод материал 4.000.000 төгрөгийг хүнд өгнө гэсэн” ...4 цагийн дараа Ганбаатар надруу яриад “7 хоногийн дараа орохоор юм байна, Солонгоог үлдсэн мөнгөө бэлдэж байгаарай гэж хэлээрэй” гэсэн. Энэ өдрөөс 7 хоногийн дараа би Ганбаатар руу залгаад “яасан бэ, Солонгоогийн юм юу болж байна” гэхэд “удахгүй ойрын хугацаанд орчихно, нэр нь программ жагсаалтад орчихдог болохоор хугацаа орно” гэсэн. Энэ өдрөөс хойш 10 орчим хоногийн дараа Ганбаатарын 91261115 дугаарын утас руу залгахад Ганбаатар надад “НОСК дээр нэг хүн гар хараад байна, 1.000.000 төгрөг хэрэгтэй” гэсэн, тэгэхээр нь би Солонго руу яриад “байранд ороход Ганбаатарт 1.000.000 төгрөг хэрэг болоод байна гэж байна” гэж хэлээд Солонгоогоос 1.000.000 төгрөг өөрийн ХААН банкны данс руу шилжүүлж авсан. 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би Ганбаатартай утсаар ярихад “Солонго бараг байрандаа орж байгаа, өөртэй нь байнга холбоотой байгаа” гэж хэлсэн, би “та хоёр хоорондоо холбоотой байгаа юм чинь өөрсдөө учраа ол” гээд орхисон. 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийг Э.Солонгийн ХААН банкны данс руу буцааж хийсэн, би буцааж Солонгод мөнгийг нь өгөх шаардлага гарвал 2.000.000 төрөгийг нь өгнө гэж бодож байсан. Надад Солонгоог залилах бодол байгаагүй, би өөрөө ч Б.Гт залилуулж байгаагаа мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 124-129 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогч нараас, мөн Б.Г, Ц.У нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г, Ц.У нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.Г ганцаараа, 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сард 10 хохирогчийн 101.412.420 төгрөгийг,
шүүгдэгч Б.Г, Ц.У нар нь бүлэглэн, 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сард 7 хохирогчийн 50.900.200 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 152.312.620 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Д.А-гийн “...нийтдээ 11.000.000 төгрөг өгсөн. ...Ганбаатар надад 4.700.000 төгрөг буцаагаад шилжүүлсэн, одоо 6.300.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх,
хохирогч Г.У-н “...нийт 38.587.520 төгрөгийг залилж авсан. ...2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр...лангуун дээрээ бэлэн байсан орлогын мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг өгсөн. Ганбаатар надад 3.000.000 төгрөг төлсөн, одоо үлдэгдэл 35.587.520 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэх,
хохирогч Г.П-н “...3.000.000 төгрөг бэлнээр өгсөн, Хуягбаатар өөрийнхөө мөнгөтэй хамт миний мөнгийг Ганбаатар гэх хүний данс руу шилжүүлсэн байсан.” гэх,
хохирогч Э.А-ийн “...машинаа зараад эхнэр Азжаргалын ХААН банкны 5076043847 тоот данснаас Ганбаатарын ХААН банкны 5890603665 тоот данс руу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Азжаргал өөрийн данснаас Ганбаатарын Хаан банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Ганбаатараас 4.300.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх,
хохирогч Р.Х-ын “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байрны гадаа Пүрэвдолгор өөрийн 3.000.000 төгрөгөө бэлнээр авч ирж өгөөд, би өөрийнхөө 3.000.000 төгрөгийг нийлүүлээд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ганбаатарын ХААН банкны 5890603665 тоот дансруу 6.000.000 төгрөг шилжүүлсэн, ...Б.Гаас 3.508.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх,
хохирогч Г.Э-ийн “...Ганбаатар өөрийгөө танилцуулахдаа “...би Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гарсан төлөөлөгч юм, их л цаг зав муутай байдаг, таныг заавал байранд оруулж өгнө” гэж хэлж надад маш их итгэл төрүүлж, надтай 2019 оны хавар нэг удаа Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд уулзаж энэ үгийг ярьж хэлсэн. ...би түүний хэлсэн дансруу шилжүүлсэн 6.609.200 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх,
хохирогч О.Б-н “...Ганбаатар “түрээсийн орон сууцанд ороход чинь туслаад өгье төлбөрийн урьдчилгаа 6.000.000 орчим болох байх шүү” гэж хэлээд...миний хувьд нийт 7.407.700 төгрөгийг Учралзаяад болон Ганбаатар нарын ХААН банкны дансанд шилжүүлсэн.” гэх,
хохирогч С.П-ийн “...5.000.000 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжилж байна.” гэх,
хохирогч Н.Л-гийн “...нийтдээ 5.000.000 төгрөг өгсөн.” гэх,
хохирогч Б.А-н “...Б.Г “тусгай зөвшөөрөл гаргаж өгч чадна, 25.000.000 төгрөг болно” гэж надад хэлсэн, ...хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа 17.000.000 төгрөгийг Ганбаатараас нэхэмжилж байна.” гэх,
хохирогч Д.М-гийн “...би 9.800.000 төгрөгийг нийт 6 удаагийн үйлдлээр түүний эзэмшлийн данс руу шилжүүлэн хийж байсан. ...Учралзаяа нь надаас авсан 9.800.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг өөрийн танил найз Б.Гт өгч шилжүүлсэн гэж ярьдаг. ...үлдэгдэл мөнгөө гаргуулан авна.” гэх,
хохирогч Т.Э-ийн Ц.У-д нийт 8.150.000 төгрөгийг түүний ХААН банкны 5003720189 тоот дансанд шилжүүлсэн, Ц.Угаас 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөг шилжин орж ирсэн ба одоо Ц.У надад 2.150.000 төгрөгийг гарган өгөх юм.” гэх,
хохирогч С.А-н “...надад нийт 6.350.200 төгрөгийн хохирол учирсан, ...миний нэрээр компани байгуулж зөндөө зардал гаргасан түүний мөнгө 160.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.” гэх,
хохирогч Д.Б-гийн “...нөхөр бид хоёр Учралзаяагийн 5003720189 данс уруу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг Ганбаатар гэх хүний 5890603665 тоот данс уруу шилжүүлсэн. ...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ганбаатарын 5890603665 тоот данс уруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Бат-Энх дарга түрээсийн орон сууцанд орж байгаа хүмүүст бүрэн тавилга хийж өгнө гэж байна, тэр хүмүүсийн нэрэнд орох уу” гэж хэлээд өөрийнхөө дансыг өгөхөөр нь 1.000.000 төгрөгийг дансаар өгсөн. Надад учирсан хохирлоос 1.800.000 төгрөгийг Учралзаяа буцаалт гэж миний данс руу хийсэн байсан.” гэх,
хохирогч Б.Л-н “...Би Учралзаяад нийт 4.830.000 төгрөгийг шилжүүлж, үүнээс Ц.У 1.830.000 төгрөг миний данс руу буцааж хийсэн. Одоо 3.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх,
хохирогч С.Бу-н “...Лхагвасүрэн миний данс уруу 4.000.000 төгрөг хийгээд би өөрийн 4.000.000 төгрөгтэй нийлүүлээд нийт 8.000.000 төгрөгийн Ганбаатарын ХААН банкны 5890603665 тоот данс уруу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.” гэх,
хохирогч Э.С-н “...Учралзаяад 7.000.000 төгрөг, Б.Гт 4.320.000 төгрөг өгч залилуулсан.” гэх мэдүүлгүүдээр, мөн хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, банкны дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд залилан мэхлэгчдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.
Энэ гэмт хэргийн үйл баримтаас үзвэл, нэг талаас хохирогч нарын хямд үнээр, амар хялбар аргаар, танил талаа ашиглан орон сууцанд орох гэсэн хүсэл, санаа зорилго нь тэднийг бусдын арга заль мэхэнд автаж мөнгөө өгөхөд буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн, нөгөө талаас шүүгдэгч нар нь дээрх нэр бүхий хохирогч нарыг анхнаасаа түрээсийн орон сууцанд оруулах боломжгүй, эрх мэдэлгүй байж тэднийг хуурч мөнгийг нь авч, өөрсдийн өдөр тутмын хувийн хэрэгцээнд хэрэглэхийн тулд хохирогч нарт “Орхон аймгийн түрээсийн орон сууцыг хариуцдаг”, “Барилга хот байгуулалтын яаманд дарга ажилтай”, “Орхон аймгийн ТОСК-ыг хариуцсан мэргэжилтэн”, Нийслэлийн орон сууц корпорацийн санхүүжилт хариуцсан хэсгийн удирдагч” гэх мэтээр ойлгуулан хохирогч өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, бусдыг төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал үүсгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нарын “Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна”, “Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт баригдсан “Буянт-Ухаа 1” цогцолбор орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулна”, “тусгай зөвшөөрөл авч өгнө” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлэн бусдыг хуурч, шүүгдэгч Б.Г олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сард 10 хохирогчид 101.412.420 төгрөгийн,
шүүгдэгч Б.Г, Ц.У нар бүлэглэн, олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сард 7 хохирогчид 50.900.200 төгрөгийн, нийт нэр бүхий 17 хохирогчид 152.312.620 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хохирогч, гэрчүүдийн мөн шүүгдэгч Б.Г, Ц.У нарын банкны дансны хуулга, 4 дэх хавтаст хэргийн 245-247 дахь талд авагдсан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар, мөн хохирогч нараас залилан авсан мөнгийг өөрсдийн ахуй, амьдралдаа зарцуулдаг байсан нь шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгүүдээр болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед Ц.У болон түүний өмгөөлөгч нар “...Ц.У энэ хэргийн хохирогч, Б.Гт залилуулсан.” гэж маргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан, гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Уг хохирогч гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд хэн, хэзээ, ямар хохирол учруулсан нь тодорхойгүй, түүнийг хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар үйлчилсэн хуулийн зүйл, хэсэг нь тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулжээ.
Хоёр, түүнээс олон хүн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг гэмт хэрэгт хамтран оролцох гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г, Ц.У нарын хувьд бусдыг залилахдаа хэн ямар үүрэгтэй оролцох талаар тохиролцоо хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүх шүүгдэгч Б.Гыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.Уг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.Г, Ц.У нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүхээс шүүгдэгч Б.Гыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.Уг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хохирол төлөгдөх нөхцөл боломжийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоос шүүгдэгч Б.Г 17.407.000 төгрөг, шүүгдэгч Ц.У 14.780.000 төгрөг тус тус төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу шүүгдэгч Ц.У бага насны хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзсан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах талаар, улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 7 жил хорих ял,
шүүгдэгч Ц.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн,
шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Б.Г-т 3 жил хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн,
шүүгдэгч Ц.У-гийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Ц.У-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 14.780.000 төгрөгийн хохирол төлсөн, бага насны хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг, ажил хөдөлмөрөө хийж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй зэргийг харгалзан торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-т 4 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.У-д арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялаас түүний 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 60.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 10.940.000 төгрөгөөр тооцож, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүгдэгч Б.Г-ын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоног, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 18 хоног, нийт цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, мөн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.А-д 11.000.000 төгрөг, Г.У-д 38.587.520 төгрөг, Г.П-т 3.000.000 төгрөг, Э.А-д 4.300.000 төгрөг, Р.Х-т 3.508.000 төгрөг, Г.Э-т 6.609.200 төгрөг, О.Б-д 7.407.700 төгрөг, С.П-ид 5.000.000 төгрөг, Н.Л-д 5.000.000 төгрөг, Б.А-т 17.000.000 төгрөг, нийт 101.412.420 төгрөгийн
шүүгдэгч Б.Г, Ц.У нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М-д 9.250.000 төгрөг, Т.Э-т 8.150.000 төгрөг, С.А-д 6.350.200 төгрөг, Д.Бд 7.000.000 төгрөг, Б.Л-д 4.830.000 төгрөг, С.Б-т 4.000.000 төгрөг, Э.С-д 11.320.000 төгрөг нийт 50.900.200 төгрөгийн хохирол учирсан байна.
/хавсралт хүснэгтээр харуулав/.
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанаас өмнө хохирогч Д.А-д 5.700.000 төгрөг, Г.У-д 4.000.000 төгрөг, Э.А-д 1.000.000 төгрөг, Д.М-д 1.000.000 төгрөг, С.А-д 4.307.000 төгрөг нийт 16.007.000 төгрөгийг,
хохирол нөхөн төлүүлэхээр шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд хохирогч Г.П-т 100.000 төгрөг, Р.Х-т 100.000 төгрөг, Г.Э-т 100.000 төгрөг, О.Ба-д 200.000 төгрөг, С.П-ид 100.000 төгрөг, Н.Л-д 100.000 төгрөг, Т.Э-т 100.000 төгрөг, Д.Б-д 200.000 төгрөг, Б.Лд 100.000 төгрөг, Э.С-д 300.000 төгрөг нийт 1.400.000 төгрөг нийт хохиролд 17.407.000 төгрөгийг,
шүүгдэгч Б.У шүүх хуралдааны өмнө хохирогч Д.М-д 1.900.000 төгрөг, Т.Э-т 6.000.000, С.А-д 250.000 төгрөг, Д.Б-д 1.800.000 төгрөг, Б.Л-д 1.830.000, Э.Сд 3.000.000 төгрөг нийт хохиролд 14.780.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хохирогч нараас авсан мөнгөнөөс хэн хэдэн төгрөг авсан талаараа зарим үйлдэлдээ зөрүүтэй мэдүүлж байгаа боловч тэдний үйлдэл оролцоо, хохирогч нарын мэдүүлэг зэргийг үндэслэн, шүүгдэгч нарын банкны дансны хуулга мөн 4 дэх хавтаст хэргийн 245-247 дахь талд авагдсан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт тулгуурлан шүүгдэгч нарын авсан мөнгөний дүн нотлогдсон хэмжээгээр өөрсдөөс нь буцаан гаргуулж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-аас нийт 112.222.420 төгрөг гаргуулж, хохирогч Д.А-д 5.300.000 төгрөг, хохирогч Г.Ун-д 34.587.520 төгрөг, хохирогч Г.П-т 2.900.000 төгрөг, хохирогч Э.А-д 3.300.000 төгрөг, хохирогч Р.Х-т 3.408.000 төгрөг, хохирогч Г.Э-т 6.509.200 төгрөг, хохирогч О.Б-д 7.207.700 төгрөг, хохирогч С.Пи-д 4.900.000 төгрөг, хохирогч Н.Л-д 4.900.000 төгрөг, хохирогч Б.А-т 17.000.000 төгрөг, хохирогч Д.М-д 1.400.000 төгрөг, хохирогч Т.Э-т 2.090.000 төгрөг, хохирогч Д.Б-д 5.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 2.900.000 төгрөг, хохирогч С.Б-т 2.800.000 төгрөг, хохирогч Э.С-д 8.020.000 төгрөгийг,
шүүгдэгч Ц.У-гаас 9.150.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-д 4.950.000 төгрөг, хохирогч С.А-д 3.000.000 төгрөг, хохирогч С.Б-т 1.200.000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Ц.У “...хохирогч Д.М-д 4.950.000 төгрөг, хохирогч С.А-д 3.000.000 төгрөг, хохирогч С.Б-т 1.200.000 төгрөг төлөх ёсгүй, 9.150.000 төгрөгийг зөвшөөрөхгүй.” гэж маргасан боловч, шүүгдэгч нь 9.150.000 төгрөгийг Д.М, С.А, С.Б нарт төлөх үндэслэлтэй болох нь;
2 дахь хавтаст хэргийн 181, 183 дахь талд авагдсан хохирогч Д.М-гийн “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр...Учралзаяатай холбоо барьж өөрийн охиноороо Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажлынх нь гадаа уг түрээсийн орон сууцанд ороход бүрдүүлсэн бичиг баримт, мөн бэлэн 5.000.000 төгрөгийг ногоон өнгийн хулдаасан хавтсанд хийж У-н гарт өгсөн...охин бид хоёр 1583-ОРБ улсын дугаартай “МУРАНО” маркийн тээврийн хэрэгсэл машинаа “Неткапитал’ ББСБ-д унаж явдгаар 4.000.000 төгрөгт барьцаанд тавьсан байсан мөнгө бид хоёрт явж байсан учраас тэр дор нь Учралзаяагийн нэхсэн 3.300.000 төгрөгийг 3 хувааж түүний 5003720189 гэсэн данс руу нь...шилжүүлэн хийсэн.” гэх,
2 дахь хавтаст хэргийн 190 дэх тал авагдсан гэрч М.А-н “...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би ээж М-н хамтаар Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ийн үүдэнд уулзаж урьдчилгаа 6.000.000 төгрөгийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг бэлнээр, бүрдүүлсэн бичиг баримттай ногоон өнгийн хавтсанд хийж Учралзаяагийн гарт хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлгээр,
хэргийн үйл баримтын талаарх, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10321306 дугаартай–болон М.А нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бусад холбогдох баримтуудаар,
3 дахь хавтаст хэргийн 181-183 дахь талд авагдсан хохирогч С.А-н “...надад нийт 6.350.200 төгрөгийн хохирол учирсан, Үүнээс: Ганбаатар надад 3.307.000 төгрөгийг, Ц.У миний хүүгийн данс руу 200.000 төгрөг, миний данс руу 50.000 төгрөг хийсэн.” гэх мэдүүлгээр болон хохирогч С.А9 удаагийн гүйлгээгээр нийт 3.250.000 төгрөгийг Ц.У-гийн Хаан банкны -тоот данс руу шилжүүлсэн, уг мөнгө шүүгдэгч Ц.У-гийн дансанд орсон болох нь 4 дэх хавтаст хэргийн 245-247 дахь талд авагдсан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр,
3 дахь хавтаст хэргийн 69-70 дахь талд авагдсан хохирогч С.Б-н “...Л миний данс уруу 4.000.000 төгрөг хийгээд би өөрийн 4.000.000 төгрөгтэй нийлүүлээд нийт 8.000.000 төгрөгийн Ганбаатарын ХААН банкны - тоот данс уруу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.” гэх мэдүүлгээр болон хохирогч С.Б-с Г-т 8.000.000 төгрөг шилжүүлсэн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21.42 минутад Г өөрийн данснаас Ц.У-гийн дансанд 500.000 төгрөг, маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 09.13 минутад 700.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь 4 дэх хавтаст хэргийн 245-247 дахь талд авагдсан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Ад 5.300.000 төгрөг, хохирогч Г.У-д 34.587.520 төгрөг, хохирогч Г.Пү-т 2.900.000 төгрөг, хохирогч Э.А-д 3.300.000 төгрөг, хохирогч Р.Хт 3.408.000 төгрөг, хохирогч Г.Э-т 6.509.200 төгрөг, хохирогч О.Б-д 7.207.700 төгрөг, хохирогч С.П-ид 4.900.000 төгрөг, хохирогч Н.Л-д 4.900.000 төгрөг, хохирогч Б.А-т 17.000.000 төгрөг, хохирогч Д.М-д 1.400.000 төгрөг, хохирогч Т.Э-т 2.090.000 төгрөг, хохирогч Д.Б-д 5.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 2.900.000 төгрөг, хохирогч С.Б-т 2.800.000 төгрөг, хохирогч Э.Сд 8.020.000 төгрөг, нийт 112.222.420 төгрөгийг,
шүүгдэгч Ц.У нь хохирогч Д.М-д 4.950.000 төгрөг, хохирогч С.А-д 3.000.000 төгрөг, хохирогч С.Б-т 1.200.000 төгрөг, нийт 9.150.000 төгрөгийг тус тус 100 хувь нөхөн төлөхөө илэрхийлснийг,
мөн шүүгдэгч Б.Г хохирогч С.А-д 3.100.200 төгрөг төлөхөөс 4.307.000 төгрөгийг төлж, 1.206.800 төгрөг,
шүүгдэгч Ц.У хохирогч Т.Э-т 5.960.000 төгрөг төлөхөөс 6.000.000 төгрөгийг төлж, 40.000 төгрөг тус тус илүү төлсөн болохыг дурьдаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны бичлэгтэй 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Б.Г 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс, шүүгдэгч Ц.У 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 4 хоног цагдан хоригдсон тул дээрх өдрүүдээс эхлэн тэдний Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосныг зохих байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт даалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 4 /дөрөв/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.У-г арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 02-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 8 хоног, 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 18 хоног, нийт 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан 11.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 60.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 10.940.000 төгрөгөөр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.У шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
шүүгдэгч Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүгдэгч Б.Г-ын Орхон аймгийн нутаг дэвсгэрээс болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс,
шүүгдэгч Ц.У-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс тус тус хүчингүй болгосныг зохих байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт даалгасугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-аас нийт 112.222.420 төгрөг гаргуулж, хохирогч Д.А-д 5.300.000 төгрөг, хохирогч Г.У-д 34.587.520 төгрөг, хохирогч Г.П-т 2.900.000 төгрөг, хохирогч Э.А-д 3.300.000 төгрөг, хохирогч Р.Х-т 3.408.000 төгрөг, хохирогч Г.Э-т 6.509.200 төгрөг, хохирогч О.Б-д 7.207.700 төгрөг, хохирогч С.П-ид 4.900.000 төгрөг, хохирогч Н.Л-д 4.900.000 төгрөг, хохирогч Б.А-т 17.000.000 төгрөг, хохирогч Д.М-д 1.400.000 төгрөг, хохирогч Т.Э-т 2.090.000 төгрөг, хохирогч Д.Б-д 5.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 2.900.000 төгрөг, хохирогч С.Б-т 2.800.000 төгрөг, хохирогч Э.С-д 8.020.000 төгрөгийг,
шүүгдэгч Ц.У-гаас 9.150.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-д 4.950.000 төгрөг, хохирогч С.А-д 3.000.000 төгрөг, хохирогч С.Б-т 1.200.000 төгрөгийг тус тус олгосугай.
11.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны бичлэгтэй 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
12.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ