Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2014/0191

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 05 сарын 15 өдөр               Дугаар 191                                    Улаанбаатар хот

 

М.Эгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжпэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Э гийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

«■(


ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжпэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/89 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн захирлаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Увс аймгийн Аудитын газраас тус аймгийн Завхан сумын дунд сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийсэн байна. Уг нийцлийн аудитыг хийх явцад ноцтой зөрчил дутагдал илэрч, аймгийн Аудитын газар 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дунд сургуулийн захирал М.Эд хариуцлага хүлээлгэх тухай албан тоотыг аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн. Тус албан тоотод "Завхан сумын дунд сургуулийн захирал М.Э Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д "анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл тайланд тусгахыг хориглоно" гэж заасныг зөрчин 2011, 2012 онд 260.2 мянган төгрөгийн ажил гүйлгээг нотлох зарцуулалтын баримтгүйгээр хуурамч баримт бүрдүүлэн гарган авчээ. Засгийн

0:\М.Э.с1осх

 

 

 

 

газрын 2010 оны 148 дугаар тогтоолд цэцэрлэгийн багш, арга зүйч, Ерөнхий боловсролын сургуулийн багш, сургалтын менежер, албан бус боловсролын багшид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгохоор тодорхой нэрчилж заасан байхад уг тогтоолд хамаарахгүй дунд сургуулийн захирал М.Э 872.5 мянган төгрөгийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл цалин авсан байжээ.

Дунд сургуулийн захирал М.Э Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д "Хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг данс бүртгэлд тусгахыг хориглоно" гэж заасныг ноцтой зөрчиж ажиллажээ. Тухайлбал, сургуулийн ахмад ажилтнуудад олгосон 140.1 мянган төгрөгийн түлээ нүүрсний хөнгөлөлт хүлээн авсан хүний гарын үсэггүй байсныг аудитын явцад холбогдох хүмүүсээс тайлбар авч тодруулан шалгахад 2011 онд өндөр настан Ж.Намсрайд 70.1 мянган төгрөг, өндөр настан Ж.З-д 70.1 мянган төгрөг, нийт 140.2 мянган төгрөгийг дутуу олгож захирал М.Э авч ашигласан, ахмадын баярт зориулж сумын ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд гэж 2011 оны 53 тоот тушаалаар 450 мянган төгрөгийг бэлнээр гаргаж өөрийн аав сумын ахмадын холбооны дарга Ж.М-т, 2012 оны А/33 тоот тушаалаар 470.0 мянган төгрөгийг Ж.Мидэрийн хувийн харилцахад шилжүүлэн тус тус олгосныг тодруулан шалгахад 2011 онд ахмадын баярт 150.0 мянган төгрөг, 2012 онд 150.0 мянган төгрөг, нийт 300.0 мянган төгрөгийг ахмадын баярт зарцуулсан бөгөөд үлдэх 620.0 мянган төгрөгийг сургуулийн захирал М.Э ахмадын холбооны дарга Ж.Мидэрт бэлнээр гарган өгсөн байна. Мөн 2011 онд 17 хүний томилолтын мөнгө 693.4 мянган төгрөгийг ажилтнуудад хоолны хөнгөлөлт нэрээр цалингийн зардлаас гаргаж байжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “'өөрийн ажил, үүргийн дагуу шууд хяналт тавьдаг албан тушаалын ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно" гэж заасныг зөрчиж дунд сургуулийн захирал М.Э няравын өмнөөс бэлэн мөнгө тарааж байжээ. Сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зарцуулалтын тайланг жижүүрийн ирцийн бүртгэлтэй тулган шалгах гэхэд 2011 оны бүртгэлийн дэвтэр байхгүй, байрны багш Б.Сувдаа устгасан, бага ангийн үдийн цайны зарцуулалтыг ангийн ирцийн бүртгэлтэй тулган шалгахад 2011 оны 1 журнал алга болсон, 1 журнал шатсан гэсэн тайлбар өгч байгаа нь ажлын хариуцлага сул байгааг харуулж байна гэж дурдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" гэж заасны дагуу Завхан сумын дунд сургуулийн захирал М.Э Төсвийн хуулиар хүлээсэн төсвийн үүрэг хариуцлага алдаж, төсвийн шууд захирагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн нь аймгийн Аудитын газрын нийцлийн аудит хийх явцад тогтоогдсон тул

 

 

 

М.Эг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүрээнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд М.С шүүхэд гаргасан тайлбартаа: М.С миний бие Боловсролын газрын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 384 тоотын дагуу Завхан сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд 2013 оны 12 дугаар сарын 23-нд оролцож зохих шалгуур болон шалгалтуудад тэнцсэн. Завхан сумын дунд сургуулийн захирлын ажпын байранд ажиллах болзлыг хангасан. Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын Б/01 тоот захирамжаар томилогдон сургуулийн захирлын албан үүргийг гүйцэтгэж байна.

Сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Эд сургуульд багшаар ажиллах саналыг миний бие уламжилсан боловч ажиллахгүй гэдгээ хэлсэн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Эгийн нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн "Захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, үүргийг түр орлон гүйцэтгэгчээр авч ажиллуулах тухай" Б/89 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, М.Эг Завхан сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Эгийн ажилгүй байсан хугацаа болох 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалинд 2381320 төгрөгийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.5-т заасныг буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй болсон тул давж заалдаж байна.

Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/89 тоот захирамжаар, Завхан сумын сургуулийн захирал М.Эг ажлаас халахдаа М.Э нь төсвийн хуулиар хүлээсэн төсвийн шууд захирагчийн үүргээ хангалтгүй биелүүлж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-д заасныгтус тус зөрчсөн нь аймгийн аудитын газраас 2013 оны

бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Завхан сумын төсвийн байгууллагуудын 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн нийцлийн аудитаар нотлогдсон.

Аудитын газрын нийцлийн аудитын дүгнэлт нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр албан тоотоор ирснээс хойш М.Эгийн санхүүгийн зөрчил дутагдлыг мэдсэнээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнге болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь нотлогдсон үндэслэлээр ажлаас халсан байна.

М.Э нь төсвийн байгууллагын шууд захирагчийн хувьд төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн 14 дүгээр зүйл буюу улсын төсвийн байгууллагад хориглох зүйлийг зөрчсөн нь нийцлийн аудитын дүгнэлтээр тогтоогддог тул хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авахгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэтэл шүүх нь ямар нотолгоонд үндэслэж хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-р зүйлийг хэрэглэсэнд анхаарал хандуулахгүйгээр М.Эгийн үйлдлийг сахилгын зөрчил мэтээр зөвтгөж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг баримтлан тайлбарласан нь үндэслэлгүй байх тул захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжпэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/89 дүгээр захирамжаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолыг тус тус баримтлан Завхан сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан М.Эг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан" гэсэн үндэслэлээр үүрэгт ажпаас нь чөлөөлжээ.

Увс аймгийн Аудитын газар нь тус газрын 2013 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Завхан сумын төсвийн байгууллагуудын 2011, 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд 2013 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд нийцлийн аудитын шалгалт хийсэн байх ба уг шалгалтаар Завхан сумын дунд сургуулийн захирал М.Эг “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэн,

зөрчлийг арилгуулах 5 төрлийн аюыг үйлдсэн байна.

Дээрх актуудаар буюу “Илүү олгосон цалинг төлүүлэх тухай” актаар, зарим багш, ажилчдад 211.3 мянган төгрөгийн үр дүнгийн урамшууллыг илүү олгосон, “Дутуу олгосон цалинг нөхөн олгох тухай” актаар, зарим багш ажилчдад Засгийн газрын 90 дүгээр тогтоолын дагуу олговол зохих нийт 372.4 мянган төгрөгийн нэмэгдлийг дутуу олгосон, “Дутагдуулсан материалын үнэ төлүүлэх тухай” актаар, 2011, 2012 онуудад 230.4 мянган төгрөгийн өртөг бүхий 83.4 кг мах дутагдуулсан, “Илүү олгосон цалинг төлүүлэх тухай” актаар, М.Э нь Засгийн газрын 2010 оны 148 дугаар тогтоолд хамаарахгүй атлаа өөртөө 872.4 мянган төгрөгийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл цалин олгосон, “Анхан шатны баримтгүй зарцуулсан хөрөнгийг төлүүлэх тухай” актаар 2011, 2012 онд 260.2 мянган төгрөгийн ажил гүйлгээг нотлох зарцуулалтын баримтгүйгээр хуурамч баримт бүрдүүлэн гарган авч зарцуулсан зөрчлүүд гаргасан гэж буруутгажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, дээрх актууд, нийцлийн аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмж болон бусад нотлох баримтаар үр дүнгийн урамшууллыг илүү олгосон, Засгийн газрын 90 дүгээр тогтоолын дагуу олговол зохих нэмэгдлийг дутуу олгосон гэх зөрчлүүд нь нягтлан бодогч С.Өлзийдэлгэр, Д.Ундрах нарын, 230.4 мянган төгрөгийн өртөг бүхий 83.4 кг мах дутагдуулсан зөрчил нь тус сургуулийн нярав Б.Цэвээнноров, Ж.Баярхүү нарын ажил үүрэгтэй холбоотой, анхан шатны баримтгүй зарцуулсан гэх 260.2 мянган төгрөгийг тус сургуулийн үйл ажиллагаа, арга хэмжээнд зарцуулсан зэрэг нь тогтоогдсон байх ба төлбөрийг буруутай ажилтнуудаар төлүүлжээ.

Мөн М.Эг өөртөө 872.4 мянган төгрөгийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл цалин авсан гэж буруутгасан байх боловч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Мэргэжпийн зэрэг олгож, зэргийн нэмэгдэл олгох тухай” 57 дугаар захирамжийн дагуу түүнд олгосон, мөн сумын ахмадын холбооны дарга Ж.Мидэрт шилжүүлсэн нийт 920 мянган төгрөгийг сургуулийн ахмадын баярын үйл ажиллагаа, бусад арга хэмжээнд зарцуулсан зэрэг нь тогтоогджээ.

Түүнчлэн, тус аймгийн Аудитын газар нь 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Хариуцлага хүлээлгэх тухай” 131 тоот албан бичгийг Увс аймгийн Засаг даргад мөн өдөр хүргүүлснийг хариуцагч захиргааны байгууллага 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан, өөрөөр хэлбэл, нэхэмжпэгч М.Эг зөрчил гаргасныг тухайн өдөр мэдсэн буюу илрүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд, нэхэмжлэгч М.Эг ажлаас чөлөөлсөн Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/89 дүгээр захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл

 

 

ногдуулж болохгүй” гэсэн заалтыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн, Увс аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/89 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, М.Эг Завхан сумын дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 2381320 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэстэй тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг ДУРЬДсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.