Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 221/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0304 |
Огноо | 2014-07-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2014/0304
2014 оны 07 сарын 24 өдөр Дугаар 304 Улаанбаатар хот
Д.Ш-н нэхэмжлэлтэй п
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Д.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 215 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Ш-н нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан * хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш би 1966 оны 7 дугаар сараас эхлэн улсад 36 жил ажиллаж 2007 оны 5 дугаар сард өндөр настны тэтгэвэр тогтоолгосон. Миний ажилласан хугацаанаас эхний 20 жил 1 сар нь хөдөлмөрийн дэвтрээр баталгаажсан, бусад нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан юм. Би МАХН-ын төв хорооны 1983 оны 359 тоот тогтоолын дагуу 1983- 1986 онд Зөвлөлт холбоот Улсын Коммунист намын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцаж эдийн засгийн-ухааны докторын зэрэг хамгаалж ирээд 1986 онд мөн Намын төв хорооны шийдвэрээр Сэлэнгэ аймгийн ХАА-н удирдах газрын даргаар томилогдсон. Гэтэл Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын өндөр насны тэтгэврийг тогтоохдоо ажилласан хугацаанаас аспирантурт суралцсан жилийг хасаж намайг хохироож байна.
... Иймд 1983-1986 онд аспирантурт суралцсан 3 жилийг ажилласан хугацаанд оруулж нэхэмжлэгчийн тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах, 2007 оны 5 дугаар сараас хойш дутуу олгосон тэтгэврийг тооцоолж нэхэмжлэгчид нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тэтгэврийн хувийн хэрэгт байгаа МАХН-ын төв хорооны 1983 оны 359 тоот тогтоолоор Намын төв хорооны Хөдөө аж ахуйн хэлтсийн зааварчлагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын төв хорооны дэргэдэх нийгмийн ухааны академийн аспирантурын салбарт суралцсан байна.
Улсад ажилласан хугацааг тооцох тухай Сайд нарын зөвлөлийн 1974 оны 406 тоот тогтоол, Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн Газрын 1996 оны 128 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
"Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай" хуулийг 1995 оны 01 дүгээр сарын 01 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох нөхцөлд гадаад улсад аспирантурт суралцсан хугацааг оруулаагүй тул ажилласан жилд тооцож, тэтгэвэр тогтоох, улмаар тэтгэврийн зөрүүг олгох, нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1, Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 406 дугаар “Улсад ажилласан хугацааг тооцох журмыг батлах тухай” тогтоолын 5 дугаар зүйлийн б хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 1983-1986 онд аспирантурт суралцсан 3 жилийг ажилласан хугацаанд оруулан тооцож, 2007 оны 5 дугаар сараас хойш дутуу олгосон тэтгэврийг тооцоолж нөхөн олгохыг хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Нэг. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Улсад ажилласан хугацааг тооцох журмыг батлах тухай" 406 тоот тогтоол нь БНМАУ-ын Засгийн Газрын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон.
Хоёр. МУ-ын Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн "Зарим
журам, дүрэм, тогтоолын заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, тогтоол, тогтоолын заалт хүчингүй болсонд тооцох тухай" 128 дугаар тогтоолын 8-д "Журам батлах тухай Засгийн Газрын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан Ажилласан хугацааг тооцох журмын 1 дүгээр зүйлийн "тэтгэвэр, тэтгэмж,
зэрэг" гэсэн үгийг хасаж "болон тэдний" гэсэн үг нэмж уг тогтоолын хавсралт 1.1 -д Иргэдэд ээлжийн амралт олгох ажилласан хугацаатай холбогдох бусад эрхийг баталгаажуулахад ажилласан хугацааг тооцох энэ журмыг баримтална. гэж өөрчлөн найруулагдсан.
Гурав. 1994 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд "Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд нийгмийн даатгал даатгуулсан тооцох" тухай тодорхой заасан.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 215 тоот шийдвэр нь МУ-ын Засгийн газрын 128 дугаар тогтоол, 1994 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул Д.Ш-н нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх иргэн Д.Ш-н нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх боловч Тогтоох хэсэгт баримталсан хуулийн зүйл заалтыг буруу сонгож хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Ш нь хариуцагч Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс түүний 1983-1986 онд аспирантурт суралцсан хугацааг тэтгэвэр тооцох хугацаанд оруулан, өндөр насны тэтгэвэр тогтоож олгохгүй байгааг хууль бус болохыг тогтоож, дутуу олгосон өндөр насны тэтгэврийг нөхөж олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт баримталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай 1994 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 1/ ... төрийн албан хаагч ... байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа” гэж заажээ.
Гэтэл нэхэмжлэгч Д.Ш нь нийгмийн даатгалын шимтгэлийн талаар ойлголт байгаагүй үед “аспирантурт суралцсан” хугацааг 1994 оны шинээр батлагдсан нийгмийн даатгалын хуулиудын дагуу өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хугацаанд оруулах эсэх талаар маргаж байх тул уг маргааныг шийдвэрлэхэд хуулийн дээрх заалтыг хэрэглэхээргүй байна. Учир нь дээрх заалтаар байгууллага нь суралцаж буй ажилтны өмнөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд суралцсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох талаар зохицуулжээ.
Хариуцагч нь уг маргааныг шийдвэрлэхэд шинэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийг үндэслэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлд “Нийгмийн даатгалын хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төрийн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн
хугацаанд оруулан тооцно” гэж заажээ.
1991 оны БНМАУ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль гарахаас өмнө өндөр насны тэтгэврийг тогтоохдоо “шимтгэл төлсөн хугацаа”-гаар бус “улсад ажилласан хугацаа”-аар тооцож байсан, энэ хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулах эсэхийг дээрх хуулиар зохицуулаагүй бөгөөд энэ нь улсад ажилласан хугацааг тэтгэвэр тогтоох хугацаанд оруулахгүй гэсэн ойлголт биш байна.
Д.Ш-г аспирантурт суралцах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 406 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилчин, албан хаагчдын улсад ажилласан хугацааг тооцох журам”-ын 1 дэх хэсгийн к-д “аспирантурт суралцсан хугацааг”-г улсад ажилласан хугацаанд тооцохоор заасан, Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор дээрх 1974 оны 406 дугаар тогтоолыг хүчингүй болгож, шинэчлэн баталсан “Ажилласан хугацааг тооцох журам”-ын Хоёр дахь хэсгийн о-д “аспирантурт суралцсан хугацааг”-г улсад ажилласан хугацаанд тооцохоор мөн адил заажээ.
Засгийн газрын 1996 оны 128 дугаар тогтоолоор дээрх журмын нэг дэх хэсгийн “тэтгэвэр, тэтгэмж” гэсэн үгийг хассанаар “Иргэдэд ээлжийн амралт олгох болон тэдний ажилласан хугацаатай холбогдох бусад эрхийг баталгаажуулахад ажилласан хугацааг тооцоход энэ журмыг баримтална” гэж өөрчлөгдсөн байна.
Хариуцагч “Тэтгэвэр, тэтгэмж” гэдэг үгийг хассан тул тэтгэвэр тогтоох хугацааг тооцоход уг журам хамааралгүй гэх боловч Засгийн газар 1991 оны 13 дугаар тогтоолоор уг журмыг батлахдаа БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн /1990 оны/ 8 дугаар зүйлд “Ажилласан хугацааг тооцох журмыг БНМАУ-ын Засгийн газар батална” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан байх бөгөөд уг хууль 1994 оны нийгмийн даатгалын хуулиудыг шинээр баталсантай холбоотой хүчингүй болсон байх тул дээрх журмыг хүчин төгөлдөр гэж үзэж баримтлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл журам батлах бүрэн эрх олгосон хууль нь хүчингүй болж тухайн харилцааг зохицуулах чадваргүй болсон тул уг хуулийн хүрээнд гарсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ агуулсан журам ч хүчингүй болсонд тооцогдоно.
Түүнээс гадна тухайн үед дээрх журмаар улсад ажилласан хугацаанд аспирантурт суралцсан хугацаа хамаарч байсан хэдий ч нэхэмжлэгч Д.Ш-г өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2007 онд 1994 оны нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэж байсан тул түүний өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаатай холбоотой маргаанд уг журмыг баримтлан шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Дээрх байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн маргаж буй харилцааг хуулиар зохицуулаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй
харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан шударга ёс, тэгш байдлыг хангах төрийн үйл ажиллагааны зарчимд нийцүүлэн Д.Ш-н эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр “аспирантурт суралцсан” хугацааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох боломжтой байна.
Гэтэл хариуцагч нийгмийн даатгалын байгууллага нь тухайн харилцааг зохицуулаагүй хуулийг баримтлан уг хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд оруулаагүй нь буруу байна.
Учир нь Д.Ш нь 1983-1986 онд төрийн байгууллагын захиалгаар аспирантурт суралцан ирж үргэлжлүүлэн төрийн байгууллагад ажиллах үед нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх ойлголт байгаагүй нь Д.Ш-н буруу биш бөгөөд сүүлд батлагдсан 1994 оны хуулийг буцаан хэрэглэж “нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэж түүний эрх зүйн байдлыг дордуулах нь төрийн байгууллагын баримтлах шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй.
Иймд хариуцагчийн дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас Д.Ш-н Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно” гэж заасны дагуу дээрх 3 жилийг нэмж тооцуулан нэмэгдэл тэтгэвэр авах эрх нь зөрчигдсөн байна.
Энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж Д.Ш-н нэхэмжлэлийг хангаж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Харин баримтлах ёсгүй хууль, журмын зүйл, заалтыг хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.