Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цэвээнравдан нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч П.Амгаланбаатар, Н.Бадрах нарын өмгөөлөгч Б.Батсүх /онлайнаар/, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 189 дугаар шүүгчийн захирамжтай Д.Цэвээнравдан нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн, 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Цоохор мод овогт Банзрагчийн Жавзандамба,

2.Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Цэцэгт Олхонууд овогт Дамдиндоржийн Цэвээнравдан,

3.Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Оорцог овогт Пидагийн Амгаланбаатар,

4.Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Элжигэд овогт Баттулгын Энхбаатар, 5.Монгол улсын иргэн, 1954  оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Буурлынхан овогт Чимгээгийн Пүрэвдорж,

6.Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Мөнхтөр овогт Даваагийн Барсболд,

7.Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  Ховд аймгийн сум дундын шүүхээр 1999 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан Багшийнхан овогт Норжмаагийн Бадрах,

Яллагдагч Б.Жавзандамба нь “Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр 'Алтайн Буйлааст" ХХКомпанийн захирал Н.Бадрахтай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн Д.Барсболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хас" авто угаалгын гадна талд 2015 оны 5 дугаар сарын 11- ний өдөр хохирогч Д.Баатархуягийн өмчлөлийн эд хөрөнгө буюу "11-04 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг надад зарчих, би Ховд аймагт очиж мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 14.000.000 төгрөгийн хохирол, улмаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Баатархуягийн өмчлөлийн 11-04 УБИ улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Т.Айсэвлээд “уг машиныг хотоос авчирсан юм. Та энэ авто машиныг 12.000.000 сая төгрөгөөр худалдан авч болно” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 12.000.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Манхан сум Зэрэг гол багийн нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Ганхуягт “Домбот хотхонд байрлах 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 481 тооны хонь /эр төлөг/, 89 тооны сэрхийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар түүнд 51.300.000 төгрөгийн хохирол буюу бусдад онц их хэмжээний хохирол тус тус учруулсан.

Яллагдагч буюу “Алтайн Буйлааст" ХХКомпанийн захирал Н.Бадрах нь Цогт Барс” ХХКомпанийн захирал Б.Жавзандамбын “Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Барсболд, дарга Ч.Пүрэвдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, хэлтсийн дарга П.Амгаланбаатар аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

Яллагдагч буюу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Д.Барсболд нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажпыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан

Яллагдагч буюу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа Ч.Пүрэвдорж нь аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс” ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар ‘Цогт Барс’ ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

Яллагдагч буюу аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Д.Цэвээнравдан нь хуулиар хүлээсэн хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.Жавзандамбатай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулах ажлыг зохион байгуулсан.

Улмаар “Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.Жавзандамба Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1/2492 тоот “Санхүүжилт хүсэх' тухай албан бичгээр 132.818.160 төгрөгийг, мөн өдрийн 1/2493 тоот албан бичгээр эхний санхүүжилт 85.134.147 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/2568 тоот албан бичгээр тохижилт, хашаажуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт 60.867.694 төгрөгийг “Цогт Барс’ ХХКомпанид тус тус олгуулахаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хандан, санхүүжилтийг бүрэн олгож, улсын төсвөөс 279.000.000 төгрөг гаргуулан Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Энхбаатар нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал ‘Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан

Ялагдагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа П.Амгаланбаатар нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31- ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал “Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс” ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогдсон байна

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүхийн тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож прокурорт буцааж шийдвэрлэжээ.

                Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн тогтоолоор шүүгдэгч Б.Жавзандамба, Н.Бадрах нарын үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн шинж байхгүй тул дээрх 2 шүүгдэгчийн зүйлчлэлийг зөвтгөхгүйгээр бусад шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тодорхойлох боломжгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар. Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жавзандамба нарт холбогдох эрүүгийн 201721000100 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б Энхбаатар, Б.Жавзандамба нарт холбогдох эрүүгийн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн дараах нөхцөл байдал тогтоогдсон тул эцэслэн шийдвэрлэх боломжгүй.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно." гэж заасан атал Прокуророос шүүгдэгч П.Амгаланбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал 'Цогт Барс" ХХКомпани нь Зэрэг сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279 000 000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэж эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолоос илүү Засаг дарга болон Сайдын тушаалыг яллах үндэслэлээ болгосон нь тухайн гэмт хэргийн обьект обьектив талын шинжийг буруу тодорхойлж зүйлчилсэн" гэсэн нь хуульд нийцэхгүй байна.  Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн обьект нь төрийн байгууллага, түүний төв орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрөө удирдах багууллага, тэдгээрийн аппаратын хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, албан тушаалтнуудын хуульд нийцсэн зөв ажиллагаа байх тул хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, захиргааны хэм хэмжээний актад захирагдан гаргасан сайдын болон засаг даргын тушаалыг дээрх албан тушаалтнууд нь дагаж мөрдөөгүй үйлдлээс болж гэмт хэрэгт гарах шалтгаан болж төрд буюу улсын төсөвт онц их хэмжээний хохирол учирсан байхад обьектийг буруу тогтоосон байна гэж дүгэнэсэн нь хуулийг буруу ойлгож тайлбарласан гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.Жавзандамбыг Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр ‘Алтайн Буйлааст' ХХКомпанийн захирал Н.Бадрахтай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Пүрэвдорж, тус газрын мэргэжилтэн 3.Барсболд, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар тус хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Ул төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, Шүүгдэгч Н.Бадрахыг 'Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.Жавзандамбын“Зэрэг суманд хийгдэх тохижилт хашаажуулалт"-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Барсболд, Ч.Пүрэвдорж, Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаатар, хэлтсийн дарга П.Амгаланбаатар, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан гэж тус тус зүйлчилсэн нь шүүгдэгч нарыг төрийн байгууллагын албан тушаалтан мэтээр хамруулж гэмт хэргийн субьектыг буруу тодорхойлсон гэсэн хууль зүйн үндэслэлгүй Б.Жавзандамба,  Н.Бадрах нар нь хэдийгээр төрийн тушаалтан биш ч тухайн үед төрийн албан тушаалтанаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан, Д.Барсболд, Ч.Пүрэвдорж, Б.Энхбаатар, П.Амгаланбаатар нар бүлэглэн тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн Б.Жавзандамба, Н.Бадрах нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэн хуулийн дээрх заалтыг журамлан яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулинд нийцсэн байна.

                Шүүгчийн захирамжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно" мөн зүйлийн 3 дахь хэсэгт ‘Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна.” гэх заалтыг мөн зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас зөвийг баталгаажуулж ирүүлнэ.” гэж заасныг зөрчиж 1 дүгээр хавтас хэргийн Xовд аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан баримтуудыг дээрхи хуульд заасан заалтуудыг зөрчиж цуглуулж хэрэгт хавсаргасан байх тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-д хүн, хуулийн этгээд албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан эсхүл мэдээлсэн бол мөрдөгч, прокурор нь хүлээн авч шалгах талаар заасан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн дээрх албан бичгийг Цагдаагийн газар хүлээн авч хэрэгт анх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтын дагуу албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлттэй холбоотой ирүүлсэн баримт тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдзэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан журмын дагуу дахин хураан авч хэрэгт хавсаргах шаардлагагүй юм. Учир нь шүүгдэгч Б.Энхбаатар нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэнээр ажиллаж байсан бөгөөд мөрдөн байцаагчийн шаардсанаар 1 дүгээр хавтаст хэргийн 70-90 дүгээр хуудсанд байгаа нотлох баримтуудыг гаргаж өгөх үүрэгтэй тул эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаагүй байхдаа тухайн нотлох баримтууд дээр хуулбар үнэн баталгаажуулах тэмдэг дарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн 1.4 дэх хэсэгт ‘...яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах буюу шүүгдэгч Н.Бадрахын 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэх шийтгэх тогтоол, 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан гэх шүүгчийн захирамжийн хувийг тус тус хэрэгт хавсаргаагүй нь хуульд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэсэн нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй заалт юм. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Н.Бадрах нь 1999 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн этгээд Н.Бадрах мөн гэдгийг нотолсон, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт биеийн байцаалт өгөхдөө ял эдлэж байсан тухайгаа хэлсэн, энэ нь ял шалгах хуудсаар тогтоогдсон.

            Шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэг үйлдсэн гэсэн ойлголт байхгүй болсон, мөн Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болохоор заасан тул түүний урьд үйлдсэн гэмт хэргийг одоо яллагдаж байгаа гэмт хэрэгтэй нь холбогдуулан түүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэж үзэж байгаа тул дээрх яллагдагчийн урьд ял шийтгүүлсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй юм.

            Шүүгдэгч Б.Жавзандамба нь Ховд аймгийн Манхан сум Зэрэг гол багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ганхуягаас Ховд аймгийн төвд байрлах "Домбот хотхоны 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 481 тооны хонь /эр төлөг/, 6 тооны сэрх өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж улмаар хохирогч Э.Ганхуягт 51300000 төгрөгийн хохирол буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэж яллах дүгнэлтээр ирүүлсэн. Гэтэл 5 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд Мал үнэлсэн тухай тайланд үнэлгээний зорилгодоо "2017 оны 4 дүгээр сарын байдлаарх зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоход оршино" гэсэн нь эргэлзээтэй гэсэн нь үндэслэлгүй заалт юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч Н.Бадрах, П.Амгаланбаатар нарын өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар эсэргүүцэлд бичигдснээр хязгаарлахгүйгээр хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн хэргийн бүх ажиллагааг   бүхэлд нь хянаж үзлээ.  Б.Жавзандамба нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй  байна.

Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар,  шүүгдэгч Б.Жавзандамбыг “Сумын төвийн шинэчлэл“ төслийн хүрээнд Ховд аймгийн Зэрэг сумын төвд хийгдэх тохижилт хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Жавзандамба, Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Дээрх хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.1.Анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс урьд нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгч Б.Жавзандамба нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд буцааж шийдвэрлэсэн магадлалыг биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.” гэснийг шүүх зөрчсөн байна. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүх нь яллагдагч Б.Жавзандамба, Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарыг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлж  гэм буруугийн шүүх хуралдаан зарласан атлаа 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/180 дугаар захирамжаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шүүх хуралдаан товлон зарлаж, урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гэснийг анхан шатны шүүх зөрчсөн байна. Учир нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 78 дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах, түүнчлэн хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй.

3. Анхан шатны шүүх  хэргийг 5 үндэслэлээр прокурорт буцаасан байх бөгөөд уг үндэслэлүүд нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудалд шүүх урьдчилан дүгнэлт хийсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Тухайлбал шүүгдэгч  Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарыг Монгол улсын төсөвт онц их хэмжээний  хохирол учруулсан гэж эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгаас илүү Засаг дарга болон Сайдын тушаалыг яллах үндэслэлээ болгосон нь  тухайн гэмт хэргийн /2002 оны Эрүүгийн хууль/ обьект, обьектив талын шинжийг буруу тодорхойлж зүйлчилсэн, Б.Жавзандамба,   Н.Бадрах нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.-т зааснаар тус тус зүйлчилсэн нь шүүгдэгч нарыг төрийн байгууллагын албан тушаалтан мэтээр хамруулж гэмт хэргийн субьектыг буруу тодорхойлсон, 1 дүгээр хавтас хэргийн 2-21 дугаар тал, 70-90 дугаар тал дахь нотлох баримтуудыг шүүх  үнэлэх боломжгүй, Н.Бадрахын 1986, 1999 онд шийтгүүлж байсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, 2007 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан гэх шүүгчийн захирамжийн хувийг тус тус хэрэгт хавсаргаагүй нь шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогүй, Б.Жавзандамбын бусдад 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг иргэний шүүхээр хянан хэлэлцэгдсэн эсэхийг тогтоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.11.-дэх заалтад нийцээгүй байна.Давж заалдах шатны шүүхийн   2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар магадлалд анхан шатны шүүх шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруугийн шүүх хуралдаан явуулсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Монгол улсын нэрийн өмнөөс “шийтгэх эсхүл цагаатгах тогтоол” гаргах байжээ.

 Гэтэл шүүх  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  хуульд заасан журмаар хэргийг шийдвэрлээгүй  талаар  дурдсныг тэмдэглэх нь зүйтэй байна. Иймд  прокурорын эсэргүүцлийг  хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх үндэслэлээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Шүүгчийн захирамж”-ийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Жавзандамба, Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

  Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.                                                                                                               

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЗ/189 дүгээр шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд буцаасугай.

            2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Цэвээнравдан, П.Амгаланбаатар, Н.Бадрах, Ч.Пүрэвдорж, Д.Барсболд, Б.Энхбаатар нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Жавзандамбад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг  хязгаарласан хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                                       С.ӨМИРБЕК

 

                                                                                                Н.ТУЯА