| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2022/0080/Э/Н |
| Дугаар | 2022/ШЦТ/120 |
| Огноо | 2022-04-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Шүүгдэгч: Р.Батбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Боржин овогт Рэнцэндавгын Батбаяр /РД:............./-д холбогдох эрүүгийн 22............. дугаартай эрүүгийн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн ............... төрсөн, 5. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ............................... эрүү гэх газарт оршин суух хаягтай, урьд
Архангай аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар 1 тооны хонь хурааж, 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 тооны ямааг хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн зэрэг эрүүгийн хариуцлага хүлээсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Рн Б /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Батбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн ........................... байрлах хохирогч Т.Мөнхдэлгэрийн эзэмшлийн байшингийн үүдний өрөөний цонхоор нэвтрэн орж, 2 ширхэг хонины, 1 ширхэг ямааны гулууз махыг хулгайлахыг завдсан,
мөн Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч О.Бурмаагийн эзэмшлийн “.............г” нэртэй хүнсний дэлгүүрийн агуулах руу 2022 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч Эдэн нэртэй 4 шил архи хулгайлж, 152.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн ..........................багийн нутаг Тайхарын тал гэх газарт хохирогч Ц.Ханджавын гэрээс мөнгөн аяга хулгайлж түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 22.............. дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Т.Мөнхдэлгэрийн өгсөн: ...2022 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө би 3 хүүхэдтэйгээ унтаж байсан. Гэтэл манай охин Ч.Пүрэвсүрэн шөнө 02 цаг өнгөрч байхад ээжээ үүд нүдээд хүн ороод ирлээ та хаалгаа түгжсэн юм уу үүдний таамбарт байсан махыг чинь гаргаж шидээд байна гэхээр нь чи битгий худлаа яриад бай гэж хэлчхээд жаахан чагнаад хэвтэж байсан чинь нээрэн юм түжгэнээд байхаар нь би босоод дотор талын хаалгаа онгойлгосон чинь манай үүдний таамбарт Баяраа гэдэг хүн нэг ямааны гулууз мах барьчихсан зогсож байсан. Би гэртээ оруулж ирээд цагдаа дууд гэж охиндоо хэлсэн чинь манай охин цагдаа дуудсан. Тэгсэн чинь нөгөө Баяраа уучлаарай эгчээ битгий цагдаа дууд тэд нар чинь ирээд намайг аваад явна шидээ би ундаагаа авмаар байна энд ундаа байх ёстой гээд байсан. Тэгсэн цагдаа ирэхээр нь би цагдаад болсон явдлыг бүгдийг нь хэлсэн. Тэгээд гадаа гараад үзсэн чинь таамбарын баруун тийшээ харсан цонхоор 2 хониных нь махыг нь гадаа гаргаад шидчихсэн байсан. Манай үүдний таамбарт 2 хонины гулууз мах, 1 ямааны гулууз мах байсан. Хоёр хонины гулууз мах нь хоёулаа 23 кг жинтэй, 1 ямааны гулууз нь 19 кг жинтэй байсан. Хан-Өндөр багийн Даваадай гэдэг хүн надад хонь, ямааны мах авах уу гэхээр нь би авъя гээд авсан. Би хонины махыг 1 кг-ыг нь 7500 төгрөгөөр худалдаж авсан, хоёр хонины гулууз мах нь нийлээд 46 кг болсон 345.000 төгрөгөөр худалдаж авсан, нэг ямааны гулууз махыг нь кг-ыг нь 4000 төгрөгөөр худалдаж авсан 19 кг мах 76.000 болсон. Би ямааны махан дээр ямааны арьсыг нь 35.000 төгрөгөөр худалдаж авсан ямааны арьстайгаа нийлээд 111.000 төгрөг болсон нийтдээ 456.000 төгрөг болсон. Би хавар махыг нь зарах гэж худалдаж авсан юм. Би өөрөө мах, малын түүхий эд худалдаж авч зардаг хүн байгаа юм. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай охин нохой хөөх гэж чулуу шидээд хагалчихсан юм. Тэгсэн тэр Баяраа гэдэг хүн хагархай цонхоор ороод ирсэн. Урд өмнө нь манайхаас хулгай хийж байгаагүй.Маш их гомдолтой байна шөнө орой хүний амгалан тайван байдал алдагдуулж, айлгаж ичээгээд цонхыг нь шиллэж амжаагүй байхад Баяраа орж ирж байна. Энэ Баяраа гэдэг хүн хууль бусаар миний орон гэрт орох ямар эрхтэй хүн юм бэ. Би өөрөө дагуулж орж ирээгүй байхад хагархай цонхоор орж ирсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 03-08 хуу/
*Хохирогч О.Бурмаагийн өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой өөрөө дэлгүүртээ сууж байсан чин Яргайтын эрүү гэх газарт гэр нь байдаг Р.Батбаяр гэдэг хүн манай дэлгүүрээр орж ирээд өнөөдөр банкаар зээл хөөцөлдөөд бүтсэнгүй маргааш дахиад банкаар ажилтай гээд мөнгөн ээмэг авчих надад 1 шил архи өгчих гэхээр нь би өгөхгүй гээд хөөгөөд гаргасан. Тэгсэн манай дэлгүүрийн үүдээр эргэлдээд байсан. Намайг дэлгүүрээ хаах үед ч гэсэн дэлгүүрийн ойрхон харагдаж байхаар нь би санаанд ороогүй унтаад өгсөн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг 50 минутын үед би дэлгүүрээ онгойлгоод агуулахаас /складнаас/ бараа авах гээд гарсан чинь агуулах /склад/-ны цоожыг цүүтэй нь эвдээд хулгайч орсон байсан тэгээд би нөхөр Ц.Батболдыг дуудаад складад хулгай орсон байна гэж хэлээд дотор нь ороод үзсэн чинь складны гол хэсэгт багана байдаг юм. Би тэр баганын тавиур дээр 5 шил 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архи тавьсан байсан чинь 4 шилтэй архи нь алга болсон байсан. Тэгээд би Батбаяраас гарцаагүй ээмэг барьцаанд тавьж архи авах гээд байсан тэрнээс гарцаа байхгүй гэж бодоод нөхөртөө хэлээд манай нөхөр Батбаярыг хайгаад олсон чинь баз хүргэнийдээ архи уучихсан согтуу унтаж байхад нь барьж авсан. Тэгээд баз хүргэн Амараа гэдэг хүнээс хэзээ орж ирсэн талаар нь асуусан чинь өглөө үүрээр 6 цагт архи уучихсан согтуу өвөртөө 1 литрийн хэмжээтэй талаас нь доогуур болтол нь уусан ЭДЭН нэртэй архитай орж ирээд унтаж байна гэж хэлсэн гэсэн тэгээд Батбаяр уучлаарай би танай складаас архи авсан юм гэж манай нөхөрт хэлсэн гэсэн нөгөө архинууд нь хаана байна гэсэн чинь би мэдэхгүй байхаар нь манай нөхөр уурлаад хаячхаад хүрээд ирсэн гэсэн. Би тэр үед дэлгүүртээ зогсож байсан тэгсэн үдээс хойш 14 цагийн орчимд Р.Батбаярын эхнэр Т.Удвал, Баярхүү гэдэг хүний эхнэр Цэцгээ хоёр манай дэлгүүрт орж ирээд 3 шил 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архийг өгсөн тэгсэн Цэцгээ шөнө манайд Батбаяр аваад орж ирсэн манай нөхөр Баярхүү хаанаас энэ олон шил үнэтэй архи авсан хэл гэсэн чинь согтуу хэлэхгүй байсан. Тэгэхээр нь 3 шил архийг булааж аваад нуучихсан гэсэн Батбаяр гаднаас тэднийд орохдоо 1 шил архиныхаа талыг нь уучихсан орж ирээд тэднийд задалсан байсан архинаасаа ууж байгаад гараад явсан гэсэн. Тэгээд тэр базындаа очиж хоносон юм шиг байна лээ. Батбаярыг хулгай хийж авсан 1 шил архиныхаа мөнгийг авч ирж өгөх байх гэсэн чинь өгөхгүй болохоор нь өргөдөл гаргаж байгаа юм. Эрүүл байсан байх би сайн мэдэхгүй байна заримдаа эрүүл согтуу нь мэдэгддэггүй юм. Манай агуулах /скпад/-д зөндөө бараа байсан би хайрцаг хэрэг болоод 1 хайрцаг байхаар нь үзсэн чинь 5 шил архи байхаар нь 5 шил архийг нь гаргаж агуулахын дунд байдаг багананы дунд хэсэгт байдаг тавиур дээр гаргаж тавьчхаад хайрцагыг нь суллаад авсан юм тэгсэн чинь тэр 5 шил архинаас 4-ийг нь аваад явсан байсан. Манай дэлгүүрт 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архи 38.000 төгрөгөөр зарагддаг юм. Дөрвөн шил архи нийлээд 152.000 болж байгаа тэрнээс 3 шил архийг нь Батбаярын эхнэр Т.Удвал, Баярхүү гэдэг хүний эхнэр Цэцгээ 2 манайд авч ирж өгсөн. Баярхүүгийн эхнэр Цэцгээ бид нарыг гэртээ байж байхад шөнө Батбаяр 3 бүтэн 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архи, 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архи өвөртөө хийчихсэн манайд орж ирэхээр нь манай нөхөр Баярхүү чи ийм олон шил архийг хаанаас авсан юм бэ чи аягүй бол хулгай хийсэн байгаа маргааш нэг дэлгүүрийн худалдагч аягүй бол архи алдсан гээд эрж хайгаад бөөн юм болно гээд 5 шил архийг нь аваад нуучихсан гэсэн өөрөө нөгөө тал шил архинаасаа ууж гараад явсан хаашаа явсныг нь мэдэхгүй гэж ярьж байсан. Манай агуулах /склад/ цэнхэр өнгийн модон хаалгатай, хаалга гадна рам хоёрт хавсарч төмрөөр цүү хийсэн байсан зүгээр зүүдэг Хятад улсын цагаан цоож цүүг нь мушгиж нугалаад цохисон, цоожыг нь их биенээс нь гогцоог нь мулт салгаад хаячихсан байсан. Уг нь нэг цагдаад мэдэгдэх гэснээ Батбаярыг гэж мэдээд тэгээд эхнэр нь 3 шил архийг нь авч ирээд өгсөн болохоор нь мэдэгдээгүй юм тэгсэн чинь 1 шил архиныхаа мөнгийг өгөхгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн юм. Би 1 шил 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архины мөнгөө авчихвал гомдол санал байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв....”гэх мэдүүлэг / хх-ийн 112-114 хуу/,
*Хохирогч Ц.Хн өгсөн: “...Би бичиг үсэг мэднэ. Уншиж бичиж чадна. Би өмгөөлөгч авахгүй. Нэг нутгийн хүмүүс гэдгээр нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Манайх 2021 оны 07 дугаар сард .............................багийн нутаг Тайхар тал гэдэг газар хүргэнийхтэйгээ цуг зусаж байсан. Наадмын амралтын үеэр манай хүухдүүд Улаанбаатар хотоос ирээд амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүүхдүүд Улаанбаатар хот руу явах гээд манай нөхөр бид 2 хүүхдүүдээ Улаанбаатар хот руу явуулчхаад хүргэнийдээ орж ирээд байж байсан чинь ............................. эрүү гэдэг газар байдаг Р.Батбаяр гэдэг хүн орж ирээд манай нөхөр бид 2-ыг харчхаад хурдан гэгч нь эргээд гараад явчихсан тэгэхээр нь энэ одоо яаж байгаа юм бол айлд орж ирчхээд идээ ч амсахгүй шууд гараад явчихдаг гээд тухайн үедээ яриад өнгөрсөн юм тэгээд орой болоод хоол хийчхээд нөхөртөө хоол хийж өгөх гэсэн чинь нөхрийнхөө хоол идэж, цай уудаг мөнгөн аягыг нь эрээд олоогүй хааш нь хийчихдэг юм бол гэж гайхаад өнгөрсөн. Тэгсэн маргааш нь манайд орж ирээд гараад явсан Р.Батбаяр Тайхар чулууны хажуу талд мөнгөн аяганы мөнгө зарна гээд явж байсан гэсэн яриа гарахаар нь Р.Батбаярыг манай мөнгөн аягыг хулгай хийгээд мөнгийг нь зарах гээд явж байсан байна гэдгийг нь мэдсэн. Тэгсэн 2 хоногийн дараа Р.Батбаяр манайхан үхрийн зэлэн дээр байж байсан чинь манай охин нөгөө Батбаяр чинь доороос ирж байна гэхээр нь би уулзах гээд урдаас нь тосоод алхсан чинь намайг хараад шууд зугтаагаад айл руу яваад өгөхөөр нь би араас машинтай яваад очсон чинь айлын гэр тойрч надаас зугтаад тэнд байсан хүмүүс хараад байхаар нь би Батбаярыг дуудаад хоёулаа уулзъя гэсэн чинь айлын түлээн дээрээс хагалсан түлээ аваад борооны тогтоол шалбааг усан дотор ороод зогсчихсон би дөхөж очоод чи яагаад байгаа юм бэ хүн амьтан хараад байна ичээч чи гэсэн чинь би танай мөнгөн аягыг аваагүй би аваагүй гэхээр нь чи аваагүй юм бол яах гэж надаас зугтаагаад байгаа юм бэ гэсэн чинь надаас 1 эр хонь аваарай гэхээр нь би гайхаад чи яагаад надад хонь өгч байгаа юм бэ гэсэн чинь би тэр мөнгөн аягыг чинь авчихсан юм гэж хэлсэн тэгэхээр нь аяга хаана байна гэсэн чинь би зараад мөнгийг нь аваад аягыг нь эвдээд хаячихсан гэж ярихаар нь би гэр лүүгээ яваад өгсөн гэртээ ирээд нөхөртөө хэлсэн. Тэгээд тэрнээс хойш бараг 7 хоногийн дараа байх би .......... баг руу айлд очих гэж явахдаа Батбаярын гэрийг асуусан чинь ойрхон гэхээр нь би гэрээр нь ороод Батбаярыг асуусан чинь байхгүй эхнэр нь байхаар нь би эхнэрт нь танай нөхөр манай нөхрийн хоол цай идэж уудаг аавынх нь мөнгөн аягыг хулгай хийж зараад мөнгийг нь аваад маргааш нь Тайхар чулууны хажуу талд мөнгөн аяганы мөнгө зарна гээд явж байна гэж хүмүүс хэлсэн гэсэн чинь би танд эр хонь өгье гэхээр нь би тэр хониор ч яах юм билээ гэж бодоод чи надад адилхан хэмжээний мөнгөн аяга авч өг гэсэн чинь за гээд өнгөрсөн. Сүүлд нь би аймгийн төвд явж байгаад Архангай үйлдвэрлэв дотор мөнгөн аяга үзсэн чинь одоо үеийн мөнгөн аяга 150.000 төгрөг гэж байсан. 2021 оны 08 дугаар сарын сүүлээр Батбаярын эхнэр над руу утсаар яриад би нэг үхэр гаргаад хүүхдүүдийнхээ хувцсыг авах гээд явж байна мөнгө илүү гарвал би танд мөнгөн аягыг авч өгье гэхээр нь тэг тэг Архангайд үйлдвэрлэв дотор зардаг юм байна лээ гэж хэлсэн. Тэгээд чимээгүй болчихсон би мөнгө төгрөг нь хүрээгүй юм байгаа биз дээ гэж бодоод өнгөрсөн тэгсэн дараа нь сумын төвд тааралдсан чинь би тухайн үед мөнгө хүрээгүй тэгээд авч өгч чадаагүй гэхээр нь за за чи тэгж байгаад аваад өгнө биз гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгсэн 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна манайх ногоон тэжээл хадаж байсан чинь Батбаярын эхнэр над руу яриад би аймагт байна танд нөгөө мөнгөн аягыг авч өгөх гэсэн юм гэхээр нь би аймаг явж амжихгүй гэсэн. Хоёулаа видео коол хийе гэхээр нь энд салхи шуурга ихтэй байна би хүүхдээ явуулъя гэж хэлээд хүүхдээ явуулж мөнгөн аягыг нь цуг үзүүлээд авахуулсан юм. Манай нөхрийн аав нь хэрэглэж байсан мөнгөн аяга байгаа юм. Манай -нөхөр айлын ганц хүү байсан юм тэгээд аавынх нь юм бүгд манай нөхөрт үлдсэн юм. Манай нөхрийн аяга хуучны дунд гарын мөнгөн аяга байсан. Хэдэн лан мөнгө орсныг нь мэдэхгүй содон шинж тэмдэг байхгүй ямар ч хээ чимэглэл байхгүй бүтэн бүрсэн мөнгөн аяга байсан. Манай нөхрийн аав хэрэглэж байсан гэхээр нэлээн дээр үеийн аяга байсан байх гэж бодож байна. Батбаяр өөрөө надад хэлэхдээ хуучны мөнгөн аяга байсан мөнгө ихтэй юм байна эвдэж ээмэг, бөгж, бугуйвч хийлгэе гэж бодоод авсан гэж ярьсан. Битүү мөнгөлсөн болохоор дотор нь талын аяга нь үнэхээр ямар аяга байсныг мэдэхгүй аяга нь дотогшоо хумбагар аяга байсан. Хуучных болохоор нь үндсэн аяга байж магадгүй. Одооны дунд гарынх гэх юм уу цайны аяга гэх юм уу мөнгөн аяга 150.000 төгрөг гэж байсан. Би Батбаярын эхнэрээр 150.000 төгрөгний аяга авахуулсан. Би эхнэрт нь хэлсэн би та нараас илүү юм авахгүй ээ. Зүгээр л манай нөхөрт хоол идээд, цай уухчхаар л аяга аваад өгчих гээд 150.000 төгрөгний аяга авахуулсан. Би нөхрийнхөө аягыг 350.000 төгрөгөөр үнэлнэ. Хүн байгаагүй. Бид нар хүргэнийдээ байсан. Хэрвээ манай гэрт хүн байсан бол Батбаяр юу гэж мөнгөн аяга авч гарах вэ дээ. Манайхан хотоос ирээд буцаж байгаа хүмүүс үдэж өгөөд хүн ирж байгааг анзаараагүй. Анзаарсан бол шууд гэр лүү орох байсан. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би гомдолтой гээд ч яахав дээ. Эхнэр нь надад 150.000 төгрөгийн аяга авч өгсөн. Би Батбаярын эхнэрт ч гэсэн хэлсэн би та нараас илүү юм авахгүй. Аваад тэр чинь юм болохгүй. Тэгэхээр би аймагт үзсэн Архангайд үйлдвэрлэв дотор одоо үеийн мөнгөн аяга байна лээ тэрийг надад аваад өг гэж хэлээд авахуулсан. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/
*Гэрч Ч.Пүрэвсүрэнгийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө би гэртээ ээж М, дүү Х, өөрийн охин нарын хамт унтаж байсан чинь манай байшингийн үүдэнд юм түжгэнээд дуугараад байхаар нь би гайхаад юу юм болоо гэж бодож байгаад нээрэн гадаа үүдний таамбарт хонь, ямааны мах байгаа шидээ гэж бодоод ээжийг сэрээгээд гадаа үүдэнд байгаа махыг чинь хулгай хийгээд байгаа юм биш үү юм түжгэнээд байна гэсэн. Ээж босоод бид 2 цуг очоод байшингийн хаалга онгойлгоод харсан чинь балай Баяраа гэдэг хүн 1 ямааны гулууз мах барьчихсан эгчээ уучлаарай гээд зогсож байсан. Тэгэхээр нь ээж надад цагдаа дууд энэ муу хулгайчийг цагдаад нь өгье гэхээр нь нөгөө Баяраа гэдэг хүнийг гэртээ оруулж ирж байгаад цагдаа дуудсан тэгсэн удаагүй цагдаа ирэхээр нь ээж юу болсон талаар ярьж өгсөн. Бид нар бүгдээрээ гараад манай байшингийн үүдний таамбарын баруун талаар тойроод харсан чинь 2 хонины гулууз махыг жижиг цонхоор нь гаргаад хаячихсан байсан. Манай ээж мах болон малын түүхий эд худалдаж авдаг юм. Хоёр хонины гулууз болон 1 ямааны гулууз мах, ямааны арьсыг нь Хан-Өндөр багийн Даваадай гэдэг хүнээс худалдаж авсан юм. Манай үүдний таамбарын баруун талд жижиг цонх байдаг юм. Тэр цонхоор орсон байна лээ. Шилгүй онгорхой байхад нь Баяраа гэдэг хүн орсон байна лээ. Урд өдөр нь би нохой хөөх гэж чулуу шидээд таамбарынхаа цонхыг хагалчихсан юм. Тэгээд тэр өдрөө шиллэж чадаагүй онгорхой орхичихсон юм. Тэр шиллээгүй онгорхой байхад нь Баяраа гэдэг хүн орж мах хулгай хийж байгаад баригдсан юм. Манай ээж Х багийн Д гэдэг хүнээс 2 хонины гулууз, 1 ямааны гулууз мах худалдаж авсан дээр нь ямааны арьсыг нь худалдаж авсан. Тэрийг нь би сайн мэдэхгүй байна ээж өөрөө сайн мэдэж байгаа. Үгүй урд өмнө нь манайхаас хулгай хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/,
*Гэрч С.Отгонцэцэгийн өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө унтаж байсан чинь Ч.Пүрэвсүрэн миний утас руу залгаад та хүрээд ирээч манайд хулгайч орж ирээд мах авч явах гэж байхад нь би бариад авлаа гэхээр нь би Т.Мөнхдэлгэрийн гэрт очсон чинь нөгөө мах хулгай хийх гэсэн хүнээ гэртээ оруулаад суулгачихсан цагдаа дуудсан одоо цагдаа ирнэ гэж байсан. Тэгээд юу болсон юм бэ гэсэн чинь унтаж байсан чинь хаалга дуугараад байшингийн таамбарт юм түжгэнээд байна гэж манай охин Пүрэвсүрэн надад хэлэхээр нь би охинтойгоо хамт хаалга онгойлгосон чинь Баяраа гэдэг хүн ямааны гулууз мах барьчихсан зогсож байсан гэж ярьсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан гэж ярьж байсан Баяраа гэдэг хүний цонхоор гаргаж шидсэн 2 хонины гулууз махыг өөрсдөө таамбар луугаа оруулсан гэж ярьж байсан. Мөнхдэлгэр ярихдаа манай үүдний таамбарт 2 хонины гулууз мах, 1 ямааны гулууз мах байсан гэж ярьсан. Үүднийхээ таамбарын жижиг цонхыг урд өдөр нь охин нь нохой хөөх гэж чулуу шидээд цонхоо хагалчихсан. Тэр цонхоор орж ирж хулгай хийсэн байна гэж ярьсан. Манай тэр хавьд хулгай гараад байдаггүй. Манайхаас юм алга болж байгаагүй. Тэр талаар надад юм яриагүй. Мөнхдэлгэр малын мах, малын түүхий эд худалдаж авдаг хүн байдаг юм. Үгүй урд өмнө нь манайхаас хулгай хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуу/
*Гэрч У.Э өгсөн “...Би нөхөр Баярхүүгийн хамт нөхрийн дүү Баярсайханы байшинд засвар хийгээд хананд нь обой нааж байсан чинь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байсан санагдаж байна Р.Батбаяр нэлээн халамцуу ороод ирсэн. Тэгэхээр нь би буцаагүй юм уу гэсэн чинь буцаагүй банкны ажил бүтэхгүй байна гэж яриад гал зуухных нь өрөө рүү орчихсон тэгсэн чинь шил хавиралдаад дуугараад байхаар нь юу хийгээд байгаа юм бол гээд би араас нь орсон чинь том ЭДЭН гэдэг нэртэй 3 шил архи өврөөсөө гаргаад ирэхээр нь манай нөхөр бид 2 юун архинууд юм бэ гэсэн чинь би хулгайн юм энэ архинууд энд байж байг гээд байсан. Тэгсэн дахиад өврөө ухаад тал шил гаргаж ирээд уух гэхээр нь манай нөхөр чи айлын гэрт архи уух гэлээ энэ яг хулгай хийсэн байж магадгүй гээд 3 бүтэн шилтэй ЭДЭН архийг нь булааж авч нуусан чинь миний архи гээд байхаар нь манай нөхөр аягүй бол өнөө шөнө унтуулахгүй гээд нөгөө шил архийг нь өгөөд хөөгөөд гаргасан тэгээд хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэгээд маргааш өглөө нь би Р.Батбаярын эхнэр Т.Удвал эгч рүү утсаар яриад та хаана байна шөнө Батбаяр том шилтэй 4 архи авч орж ирээд би хулгай хийсэн гэж яриад байхаар бүтэн 3 шил архийг нь авч нуугаад тал шилтэй архи байхаар нь тэрийг нь өгөөд явуулсан гэж хэлсэн. Тэгсэн чинь 1 цаг гарангийн дараа Т.Удвал эгч манай нөхөр 2 дээр ирээд наад архинуудыг чинь урд шөнө Н дэлгүүрийн агуулах /склад/- нь хаалганы цүүг нь мушгиад цоожыг нь эвдээд 5 шил архи байснаас 4 шил архийг хулгай хийгээд аваад явсан байна гэж Бурмаа эгч хэллээ гэхээр нь тэгвэл энэ 3 архийг аваачиж өгье гээд би хамт гараад Бурмаа эгчийн дэлгүүрт очиж Бурмаа эгчид нөгөө 3 шил ЭДЭН нэртэй архийг нь өгсөн чинь лац ломбо нь бүрэн байна буцаагаад авъя гээд Бурмаа эгч авсан. Орж ирэхээр нь би Р.Батбаярыг буцаагүй юм уу гэсэн чинь банкны ажил бүтэхгүй байна маргааш бас банкаар ажилтай гэж байсан орж ирэхдээ 1 литрийн хэмжээтэй, ЭДЭН нэртэй 3 шил бүтэн архи, бас ЭДЭН нэртэй том 1 литрийн хэмжээтэй тал шил архитай орж ирсэн. Орой 23 цаг өнгөрч байсан байх хананд нь обой нааж байгаад унтах гэж байсан чинь нэлээн халамцуу орж ирсэн. Архи уусан халамцуу байсан. Орж ирээд гал зуухны өрөөнд ороод шил хавиралдаад дуугараад байхаар нь би араас нь орсон чинь 3 шил ЭДЭН нэртэй том архи гаргаж ирсэн манай нөхөр Баярхүү миний араас орж ирээд юун архинууд вэ гэсэн чинь би хулгай хийсэн юм миний архинууд гэж хэлсэн. Нэг шилтэй архи нь тал дундуураа байсан тэр архинаасаа өөрөө уусан юм шиг байна лээ. Манай нөхөр архинуудыг нь хараад энэ үнэтэй архинууд байна энэ аягүй бол хулгай хийсэн байж магадгүй гэж надад ярьсан тэгээд Р.Батбаяраас энэ архинуудыг хаанаас авсан гэсэн чинь би хулгай хийсэн юм гэхээр нь хаанаас хулгай хийсэн юм бэ гээд 2, 3 удаа цохиод авсан чинь хаанаас авснаа хэлээгүй. Тэгээд манай нөхөр наадах чинь аягүй бол өнөө шөнө унтуулахгүй гээд бүтэн байсан 3 шил архийг нь булааж авч нуугаад тал шил архийг нь өгөөд хөөгөөд гаргасан хаашаа явж хэнийд хоносныг нь нөхөр бид 2 мэдэхгүй байна. Манайх бараг 4 жил айл аймаг байсан янз бүрийн юм байдаггүй байсан чинь сүүлийн үед архи уугаад байна эхнэртээ агсам тавьсан гэнэ. Хулгай хийсэн гэнэ гэж яригдаад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-119 хуу/
*Гэрч Т.Сарангоогийн өгсөн “...2022 оны 01 дугаар сарын 20-ны өглөө би нөхөр Амарсанаагийн хамт аймгийн төв рүү явах гээд эрт боссон байсан. Тэгсэн чинь 07 цагийн үед хашааны хаалгаа аймар чанга нүдээд өшиглөөд байхаар нь би гараад хэн бэ гэсэн чинь наад хаалгаа онгойлгооч би яг хөлдөж үхлээ шидээ гэхээр нь хүргэн ах Батбаярыг таньсан тэгээд хаалгаа онгойлгоод оруулсан чинь гартаа 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архи барьчихсан орж ирээд байж байсан чинь манай аав Туул манайд орж ирсэн чинь өө аав танайд оръё гэсэн чинь аав уурлаад чи яв наад хүмүүс чинь аймаг явах гэж байна хэлсэн манайд орж ирчхээд нөгөө авч явсан архиа шилээр нь уугаад байхаар нь би та архиа аяганд хийгээд уугаач гэсэн чинь би ингэж уугаад сурчихсан юм гээд уугаад байсан. Би Батбаяр ахыг хаанаас хулгай хийж авсан наад архиа гэсэн чинь би хулгай хийгээгүй хэн гэлээ нэг нэр хэлээд надад өгсөн юм гэж яриад байсан. Тэгэхээр нь би үнэн юм уу даа гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би нөхөр хүүхдийн хамт аймгийн төв рүү явсан Батбаяр ах хашаанд л үлдсэн байх тэгээд би нөхөр хүүхэдтэйгээ аймаг явчхаад 12 цагийн үед ирсэн байх ирээд гэртээ ирсэн чинь Удвал эгч хөдөөнөөс ирчихсэн аавынд байсан. Тэгээд бид нарыг ирснийг мэдээд ороод ирсэн би аймгаас нэгж авах гэснээ мартаад ирсэн байсан. Тэгсэн манай нөхөр Амарсанаа миний хань яваад нэгжээ аваад ир гэхээр нь би дэлгүүр явах гэсэн чинь Удвал эгч хамт явна гээд тэгээд бид 2 хамт дэлгүүр яваад Удвал эгч бид 2 Бурмаа эгчийн дэлгүүрт орсон чинь Бурмаа эгч манай дэлгүүрийн агуулах /склад/-аас 4 шил архи алга болсон танай нөхөр Батбаяр авсан байна гэсэн чинь манай эгч яагаад манай нөхөр авна гэж гээд уурласан. Тэгсэн Бурмаа эгч чи уурлаад яах вэ миний үгийг сонс гээд хэлж байсан тэгээд Бурмаа эгч надаас Батбаяр танайд өчигдөр орой очиж хоносон уу гэхээр нь би хоноогүй өнөө өглөө 07 цагийн үед ирсэн шидээ гэсэн чинь танайд очихдоо янз бүрийн юм бариад юм уу өвөртөө ямар нэг юмтай очсон уу гээд надаас асуухаар нь өвөрт янз бүрийн юм байгаагүй. 1 том шилтэй тал архи бариад орж ирсэн гэсэн чинь ямар архи байна гээд Бурмаа эгч энэ архи мөн үү гээд Бугын зурагтай шилтэй ЭДЭН гэдэг архи руу заахаар өө яг тийм байна гэсэн чинь манай дэлгүүрийн агуулах /склад/-с яг ийм 4 шил архи алга болсон гэж ярьсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй сүүлд нь 3 хоногийн дараа шиг санаж байна Удвал эгч аавынд ирээд аав ээж 2-той ярьж байгааг нь сонсоход Удвал эгч Баярхүү, Цэцгээ 2 Батбаярын авч явсан 3 шил архийг нь аваад нуучихсан байна тэгэхээр нь архийг нь аваад Бурмаа эгчид өгсөн гэж ярьж байсан. Манайд орж ирэхдээ 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй тал архи барьж орж ирээд шилээр нь уугаад байсан тэгэхээр нь би наадахаа аяганд хийгээд уугаач гэсэн чинь би ингэж уугаад сурчихсан юм гэж ярьж байсан. Өөр архи байгаагүй тэгсэн чинь Бурмаа эгч 4 шил архи гэж ярихаар нь би гайхаад өнгөрсөн. 2022 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн үед орж ирсэн тэр үед нь манай нөхөр хүүхэд бид 3 аймаг явах гэж байсан тэгсэн чинь орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-124/
*Гэрч Ц.Батболдын өгсөн “....Би 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой гэртээ байж байтал манай эхнэр Бурмаа дэлгүүрээ хаагаад гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирэхдээ Р.Батбаяр дэлгүүрт орж ирчхээд нэг мөнгөн ээмэг барьчихсан 1 шил архи өгчих гэхээр нь хөөгөөд гаргачихлаа дэлгүүрийн хажуугаар яваад байгаа харагдсан гэж ярьж байсан. Тухайн үед яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Тэгээд удаагүй манайхан унтсан маргааш нь манай эхнэр дэлгүүрээ онгойлгоод агуулах /склад/-аас бараа авах гээд орсон чинь хаалганых нь цүүг мушгиад цоожыг нь эвдээд хулгай орчихсон байна гэж хэлэхээр нь би гараад харсан чинь хаалга хаалганы рам 2-т хавсаргаад хадсан цүүг нь мушгиад хужаа зүүдэг цагаан цоожоор цоожилсон байсан цоожыг нь мулт цохиод орсон байсан. Би эхнэрээс юу юу алга болсон байна гэсэн чинь уг нь гайгүй юм байна би хайрцаг хэрэг болоод том 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архины хайрцагыг авах гээд дотор нь 5 шил архи байхаар нь архинуудыг нь голын багананы тавиур дээр тавьсан байсан 4 шил 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архи алга болсон байна. 1 шил архи нь байна. Өчигдөр орой Р.Батбаяр эргэлдээд байсан тэрнээс гарцаагүй гэхээр нь би гадуур Батбаярыг жаахан хайж байгаад олдохгүй болохоор нь хадам аав Туулынд нь очсон чинь Батбаяр тэнд унтаж байсан. Энэ нөхөр хэзээ орж ирсэн бэ гэсэн чинь өглөөгүүр хаалга нүдээд согтуу орж ирсэн ирэхдээ том шилтэй тал архи барьчихсан ирсэн гэж хадам аав Туул нь хэлэхээр нь сэрээх гэсэн чинь сэрээгүй тэгэхээр нь орхичхоод яваад өгсөн. Манай эхнэр дэлгүүртээ Р.Батбаярын эхнэр орж ирэхээр нь танай нөхөр манай дэлгүүрийн складаас архи хулгай хийсэн байна гэсэн чинь эхнэр нь үнэн юм уу гэж манай эхнэрээс асуусан гэсэн тэгсэн чинь өдөр тийшээ эхнэр нь Баярхүү гэдэг хүний эхнэр Цэцгээ гэдэг хүнтэй 1 литрийн хэмжээтэй 3 шил ЭДЭН нэртэй архи авч ирж өгсөн гэсэн. Цэцгээ нь шөнө байшинд засвар хийж байсан чинь Батбаяр орж ирээд гал зуухны өрөөнд ороод шил хавиралдаад дуугараад байхаар нь очиж үзээд юун архи бэ гэсэн чинь би хулгай хийсэн юм гэж хэлсэн гэсэн хаанаас хулгай хийсэн юм бэ гэсэн чинь хаанаас авснаа хэлээгүй гэсэн. Тэгэхээр нь Баярхүү эхнэртэйгээ бүтэн байсан 3 шил архийг нь аваад нуучхаад тал шил архийг нь өгөөд хөөгөөд гаргасан гэж манай эхнэрт ярьсан байна лээ.Хадам аав нь өглөөгүүр хаалга нүдээд том шилтэй тал архи барьчихсан баз хүргэн Амараагындаа орсон байсан би араас нь орсон тэгсэн танайд орно гэхээр нь би хөөсөн манай хүргэн Амараа эхнэр хүүхэдтэйгээ аймаг явсан гэж ярьсан тэр үед Батбаяр унтаж байсан татаад сэрээх гэсэн чинь сэрэхгүй байхаар нь орхиод явсан. Тэр өдрийн үдээс хойно юм уу өдөр нь юм уу Р.Батбаярын эхнэр нь манай дэлгүүрт орж ирэхээр нь манай эхнэр танай нөхөр манай дэлгүүрийн складаас архи хулгай хийсэн байна гэж хэлсэн байна лээ тэгсэн үдээс хойш нь юм уу даа эхнэр нь Баярхүү гэдэг хүний эхнэртэй хамт 3 шил 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архи авч ирж өгсөн. Би ямархуу хүн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Сүүлийн үед архи их уудаг болсон гэж хүмүүс ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 125-128 хуу/,
*Гэрч Ж.Баярсайханы өгсөн: “...Би эрх үүргээ ойлгосон. Эрх үүрэгтэй холбоотой асуух зүйл байхгүй. Татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би уншиж бичиж чадахгүй. Танина. Ц.Ханджав миний эхнэр, Р.Батбаяртай төрөл садангийн холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Надад татгалзах зүйл байхгүй. Манайх 2021 оны 07 дугаар сард хүргэнийхтэйгээ хамт Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Тайхарын талд зусаж байсан юм. 2021 оны 07 дугаар сард наадмын амралтаараа хүүхдүүд хотоос ирж амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хот руу буцацгаасан. Би эхнэр Ц.Ханджавын хамт хүүхдүүдээ үдэж өгөөд хүргэнийдээ орж ирээд сууж байсан чинь голын хойд талд байдаг Р.Батбаяр гэдэг хүн манай хүргэнийд орж ирчхээд их хурдан гараад явчихсан бид нар гайхаад өнгөрсөн. Тэгээд эхнэр бид 2 гэртээ орж ирээд хоол идэх гээд миний аягыг хайгаад олоогүй тэгээд бүр гайхаад сонин юмаа гээд ярилцаад тэгээд өнгөрсөн. Тэгсэн маргааш нь хэн хэлснийг нь санахгүй байна Батбаярыг Тайхар чулууны хажуу талд мөнгөн аяганы мөнгө зарна гээд явж байна гэж хэлэхээр нь манай аягыг Батбаяр хулгай хийчихлээ гэдгийг мэдсэн. Тэгээд байж байтал 2 хоногийн дараа Батбаяр голын урдуур манайх руу алхаж байхаар нь манай эхнэр уулзах гээд наанаас нь явсан чинь зугтаагаад айлууд руу яваад өнгөхөөр нь манай эхнэр машинтайгаа нөгөө айлууд руу нь очсон чинь уулзахгүй гэр тойрч байхаар нь чи зүгээр байгаач яагаад байгаа юм бэ гэсэн чинь айлын түлээн дээрээс хагалсан түлээ аваад борооны тогтоол усан дотор орж зогсчхоод түлээгээр цохих гээд би танай мөнгөн аягыг чинь аваагүй гэхээр нь аваагүй юм бол зүгээр байгаач чи хүмүүс хараад байна ичээч гэсэн чинь би танд 1 эр хонь өгье гэхээр нь манай эхнэр гэр лүүгээ хүрээд ирсэн гэсэн. Тэрнээс хойш бараг 7 хоногийн дараа байх манай эхнэр Бугат руу айлд очих гэж явж байхдаа Батбаярын гэрийг асуусан чинь ойрхон гэхээр нь гэрээр орж эхнэртэй нь уулзаад танай нөхөр манай гэрээс манай нөхрийн хоол цай идэж уудаг аавынх нь мөнгөн аягыг хулгай хийж аваад Тайхар чулууны хажууд мөнгөн аяганы мөнгө зарна гээд явж байсан гэж хүн хэлсэн гээд хэлсэн чинь манайд 1 эр хонь байгаа тэрийгээ өгье гэхээр нь манай эхнэр би хонь авахгүй манай нөхөр хоол цай идэж уучхаар мөнгөн аяга аваад өгчих гэж хэлсэн гэсэн. Тэгсэн мөнгөн аягыг нь авч өгөхөөр болоод 2021 оны 08 дугаар сарын сүүлээр юм уу даа манай эхнэртэй утсаар яриад би 1 үхэр гаргаад аймаг руу явж байна мөнгө илүү гарвал танд аягыг чинь авч өгнө гэж хэлээд явсан гэсэн тэгээд мөнгө нь хүрээгүй юм байлгүй чимээгүй болчихсон. Тэгсэн 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байх өвс хадаж байсан чинь манай эхнэр лүү Батбаярын эхнэр утсаар яриад та аймагт хүрээд ир мөнгөн аягыг чинь авч өгье гэхээр нь би очиж чадахгүй ажил ихтэй байна манай охинтой уулзаад аваад өгчих гэж хэлээд манай охинд авч өгсөн байсан. Манай аавын хэрэглэж байсан аяга байгаа юм би хоол цай идэж уудаг юм. Би айлын ганц хүү байсан болохоор надад аавын минь бүх юм үлдсэн юм. Дунд гарын аяга байх, хэдэн лан мөнгө орсныг нь би мэдэхгүй аавын мань хэрэглэж байсан аяга болохоор нэлээн мөнгө орсон байх Батбаяр манай эхнэрт хуучны мөнгөн аяга байсан, мөнгө их орсон болохоор нь ээмэг, бөгж, бугуйвч хийлгэх гээд авчихсан юм гэж ярьсан гэсэн. Авсан аягаа яасан юм бэ гэсэн чинь мөнгийг нь салгаж аваад аягыг хэмхлээд хаячихсан гэж хэлсэн гэсэн. Ямар нэг хээ угалз байхгүй, ямар ч зай завсаргүй битүү мөнгөн аяга байсан, дотогшоо хумбагар юм шиг хэлбэртэй аяга байсан миний бодлоор үндсэн аяга юм уу гэж боддог юм. Манай аавын хэрэглэж байсан аяга гэхээр нэлээн мөнгө орсон байгаа дотор аяга нь үндсэн аяга байх гэж бодож байна би 350.000 төгрөгөөр үнэлнэ. Би хүүхдүүдтэйгээ хамт түрүүлээд гараад явсан. Хамгийн сүүлд манай эхнэр гарч ирээд гэрийнхээ хаалгыг хааж байсан. Тэгээд хүүхдүүдээ явуулчхаад хүргэнийх рүү орох гээд явж байхдаа хэдэн тугалаа харах далимдаа гэр лүүгээ харсан чинь манай гэрийн хаалга хаалттай харагдаж байсан. Манайхаас хулгай хийж байгаагүй өөр айлаас хулгай хийж байсан үгүйг нь мэдэхгүй байна. Би уулзаагүй манай эхнэр уулзсан чинь би танайхаас мөнгөн аяга аваагүй гээд хагалсан түлээ барьчхаад цохих гээд байхаар нь чи зүгээр байгаач хүмүүс хараад байна гэсэн чинь би танд 1 эр хонь өгье гэж хэлсэн гэсэн. Эхнэртэй нь уулзаад хэлсэн чинь 1 эр хонь өгье гэхээр нь би хонь авахгүй би өөрөө аймаг орж үзэж байгаад мөнгөн аяга авахуулна гэж хэлсэн гэсэн. Өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал миний хувьд байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв өөр нэмж ярих зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12хуу/,
*Гэрч Б.М өгсөн: “...Эрх үүргээ ойлголоо. Асуух зүйл байхгүй. Танина. Ж.Баярсайхан, Ц.Ханджав нар миний хадам аав, хадам ээж байгаа юм. Р.Батбаяр гэдэг хүнийг танихгүй. Би өмгөөлөгч авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Манайх 2021 оны 07 дугаар сард.......................... тал гэдэг газар хадам аав Ж.Быхтай айл зуссан юм. Тэгсэн 2022 оны 07 дугаар сард наадмын олон хоногийн амралт гээд манай хадам дүү нар хотоос ирээд амарч байсан. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 17-нд Улаанбаатар хот руу буцна гэж байсан. Яг буцах үед нь би аймгийн төвд ажилтай байсан би аймгийн төвд 3 хоноод гэртээ очсон чинь хадам дүү нар буцсан хадам аавын хоол цай идэж уудаг мөнгөн аяга нь алга болоод олохгүй байсан чинь Яргайтын эрүү гэдэг газар байдаг Батбаяр гэдэг хүн гэрээс нь хулгай хийж аваад Тайхар чулууны хажууд мөнгөн аяганы мөнгө зарна гээд явж байна гэж хүнээс сонссон юм байна лээ. Тэгсэн 2 хоногийн дараа нөгөө Батбаяр нь манайх руу ирж явахыг нь хараад манай хадам ээж уулзах гээд урдаас нь очсон чинь зугтаад айл руу яваад өгөхөөр нь араас нь машинтай очоод уулзах гэсэн чинь зугтаагаад шалбааг дотор орж зогсчхоод би мөнгөн аягыг аваагүй гээд байсан гэсэн. Тэгснээ манай хадам ээжид би танд 1 эр хонь өгье гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь хадам ээж яваад өгсөн гэсэн сүүлд нь хадам ээж Бугат баг руу айлд очих гэж явж байхдаа Батбаярын гэрийг заалгаж аваад очоод эхнэрт нь танай нөхөр манай мөнгөн аягыг хулгай хийж авсан байна гэж хэлсэн чинь 1 эр хонь авчих тэгээд тохиръё гээд байсан гэсэн. Нэлээн сүүлд нь манай эхнэр Батбаярын эхнэр мөнгөн аяга авч өгсөн гэж ярьж байсан. Ямар аяга авч өгснийг мэдэхгүй аягыг нь би хараагүй. Манай хадам аав хоол цай идэж уудаг мөнгөн аяга байсан. Манай хадам аавын аавынх нь хэрэглэж байсан аяга гэж хадам аав хэлж байсан. Ямар нэг хээ чимэглэл байхгүй, хуучны мөнгөн аяга байсан. Манай эхнэр надад Р.Батбаяр гэдэг хүн хулгай хийсэн гэж ярьж байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу /,
*Гэрч Б.Анхтуяагийн өгсөн: “...Эрх үүргээ ойлголоо. Асуух зүйл байхгүй. Танина. Ж.Баярсайхан, Ц.Ханджав нар манай аав ээж 2 байгаа юм. Р.Батбаяр гэдэг хүнийг муухан танина. Би өмгөөлөгч авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Манайх 2021 оны 07 дугаар сард ................................... тал гэдэг газар аав Ж.Баярсайханыхтай айл зуссан юм тэгсэн 2022 07 дугаар сард наадмын олон хоногийн амралт гээд манай дүү нар хотоос ирээд амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай дүү нар Улаанбаатар хот руу буцсан. Манай аав ээж бид нар дүү нарыг үдэж өгөөд манай гэрт орж ирээд байж байсан чинь манайд Батбаяр гэдэг хүн орж ирчхээд аав, ээж 2-ыг харчхаад буцаад гараад явсан. Нэг их санаанд ороогүй тэгээд орой нь аав хоол идэх гэсэн чинь хоол цай идэх гэсэн чинь хоол цай идэж уудаг мөнгөн аяга нь алга байна эрээд олохгүй байна гэж байсан. Тэгсэн маргааш өдөр нь манайд орж ирээд гарсан Батбаяр гэдэг хүн Тайхар чулууны ойролцоо мөнгөн аяганы мөнгө зарна гээд явж байна гэж хүнээс сонссон. Манай ээж Батбаяр л авсан байна танайд сууж байхад орж ирчхээд намайг харчхаад их хурдан гараад явчихсан юм гэж ярьж байсан. Тэгсэн 2 хоногийн дараа Батбаяр гэдэг хүн манайх руу ирж явахаар нь ээж урдаас нь тосоод уулзах гэсэн чинь зугтаагаад яваад өгсөн. Ээж араас нь машинтай очоод уулзах гэсэн чинь айлын гадаа очоод түлээн дээрээс нь хагалсан мод авч барьчхаад борооны тогтоол усан дотор орж зогсчхоод би танай аягыг чинь аваагүй гэхээр нь чи тэгээд зүгээр байгаач хүмүүс хараад байхад гэсэн чинь би танд эр хонь өгье гэж ярихаар нь ээж энэ авсан нь үнэн юм байна гэж бодоод гэртээ ирээд бид нарт ярьсан. Тэгээд манай ээж бараг 7 хоногийн дараа байх Бугат руу айлд очих гэж явах замдаа Батбаяр гэдэг айлаар ороод эхнэрт нь танай нөхөр манайхаас мөнгөн аяга хулгай хийж авсан байна гэж хэлсэн чинь эхнэр нь оронд нь эр хонь өгье гэхээр нь манай ээж орных нь мөнгөн аягыг авахуулна гэж хэлсэн гэсэн. Тэгээд хичээл сургууль эхэлсэн байсан миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна би ажил дээрээ байж байсан чинь ээж утсаар яриад нөгөө Батбаярын эхнэр аймагт байна мөнгөн аягыг чинь авч өгье гээд байна гэхээр нь би тэр хүн нь хаана байгаа юм бэ гэсэн чинь Архангай үйлдвэрлэв дотор байна гэхээр нь би очсон чинь надад 1 мөнгөн аяга үзүүлээд энэ болох уу гэхээр нь би тэр аягыг нь авсан урд өмнө нь ээж Архангайд үйлдвэрлэв дотор орж мөнгөн аяга үзсэн юм байна лээ тэгээд би аягыг нь Ихтамир луу аавынх руу явуулсан. Манай аав хоол цай идэж уудаг мөнгөн аяга байсан. Манай аавын аав нь хэрэглэж байсан хуучны дунд гарын мөнгөн аяга байсан хээ янз бүрийн юм байхгүй. Манай аав ээж бид 3 байсан. Манай хүүхдүүд байсан. Өөр хүмүүс байгаагүй. Би өөрөө гэртээ байсан болохоор Батбаяр гэдэг хүн авсан гэдгийг мэдэж байсан. Батбаяр өөрөө 2 хоногийн дараа манайх руу ирж явснаа ээж урдаас нь алхаад очсон чинь ээжээс зугтаагаад явсан. Ээж араас нь очиж уулзсан юм. Батбаяр гэдэг хүн өөрөө манай ээжид хэлэхдээ орц ихтэй, хуучны мөнгөн аяга болохоор нь би ээмэг, бөгж, бугуйвч хийлгэе гэж ярьсан гэсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
*Яллагдагч Р.Батбаярын өгсөн “...Би уншиж бичиж чадна. Архангай аймгийн Ихтамир сумын Ерөнхий боловсролын сургуулийг 8 дугаар анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн.Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би өмгөөлөгч сонгон аваагүй байгаа. Мэдүүлэг авах ажиллагаанд түр Б.Алтанчимэг өмгөөлөгчийг оролцуулж мэдүүлэг өгнө. Би хулгай хийх үедээ ашигласан хаалгыг хөшиж онгойлгосон төмрөө уурын зуухны хашаа руу давуулж шидсэн өөр надад хэлэх зүйл байхгүй гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир хуульд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна ...” гэх мэдүүлэг / хх-ийн 43-46 хуу/,
*Яллагдагч Р.Батбаярын өгсөн “...Би мэдүүлэг өгөх ажиллагаанд өмгөөлөгч Б.Алтанчимэгийг оролцуулж байна. Хамт мэдүүлэг өгнө. Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би ахиж хулгай хийхгүй байж чадна... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,
*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 130-132 хуу/,
*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 20 хуу/
*Шинжээч Дамно ХХК-ын хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 138-141 хуу, 158-161 хуу/,
*Шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 хуу/,
*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 17-20 хуу, хх-ийн 130-132 хуу/,
*Архангай аймгийн ................. багийн засаг даргын тодорхойлолт /1-ийн хх-ийн 47 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 21-22 хуу/,
*Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 182-183 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Батбаярд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Батбаяр нь нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Тээг хорооллын 12-15 тоотод байрлах хохирогч Т.Мөнхдэлгэрийн эзэмшлийн байшингийн үүдний өрөөний цонхоор нэвтрэн орж, 2 ширхэг хонины, 1 ширхэг ямааны гулууз махыг хулгайлахыг завдсан, мөн Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч О.Бурмаагийн эзэмшлийн “Баянбулаг” нэртэй хүнсний дэлгүүрийн агуулах руу 2022 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч Эдэн нэртэй 4 шил архи хулгайлж 152.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын ........................ тал гэх газарт хохирогч ................гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга хулгайлж түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 22.............. дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Батбаяр нь нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө .................................................... байрлах хохирогч Т.Мөнхдэлгэрийн эзэмшлийн байшингийн үүдний өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж, 2 ширхэг хонины, 1 ширхэг ямааны гулууз махыг хулгайлахыг завдсан, мөн Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч О.Бурмаагийн эзэмшлийн “Б.......г” нэртэй хүнсний дэлгүүрийн агуулах руу 2022 оны 01 дүгээр сарын 19-өөс 12-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч Эдэн нэртэй 4 шил архи хулгайлж, 136.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн .....................................................тал гэх газарт хохирогч Ц.Ханджавын гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга хулгайлж түүнд 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Мөнхдэлгэрийн “... охин таамбарт байсан махыг чинь гаргаж шидээд байна гэхээр нь чи битгий худлаа яриад бай гэж хэлчхээд жаахан чагнаад хэвтэж байсан чинь нээрэн юм түжгэнээд байхаар нь би босоод дотор талын хаалгаа онгойлгосон чинь манай үүдний таамбарт Баяраа гэдэг хүн нэг ямааны гулууз мах барьчихсан зогсож байхаар нь би гэртээ оруулж ирээд цагдаа дууд гэж охиндоо хэлсэн чинь манай охин цагдаа дуудсан тэгсэн чинь Баяраа уучлаарай эгчээ битгий цагдаа дууд тэд нар чинь ирээд намайг аваад явна би ундаагаа авмаар байна энд ундаа байх ёстой гээд байсан тэгсэн цагдаа ирэхээр нь би цагдаад болсон явдлыг бүгдийг нь хэлсэн тэгээд гадаа гараад үзсэн чинь таамбарын баруун тийшээ харсан цонхоор 2 хониных нь махыг нь гадаа гаргаад шидчихсэн байсан....гэх мэдүүлэг, тухайн цаг хугацаанд хохирогчтой хамт байсан гэрч Ч.Пүрэвсүрэн, С.Отгонцэцэг нарын мэдүүлэг, гэрч хохирогч О.Бурмаагийн “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг 50 минутын үед би дэлгүүрээ онгойлгоод агуулахаас бараа авах гээд гарсан чинь агуулахын цоожыг цүүтэй нь эвдээд хулгайч орсон байсан тэгээд би нөхөр Ц.Батболдыг дуудаад складад хулгай орсон байна гэж хэлээд дотор нь ороод үзсэн чинь складны гол хэсэгт багана байдаг юм. Би тэр баганын тавиур дээр 5 шил 1 литрийн хэмжээтэй ЭДЭН нэртэй архи тавьсан байсан чинь 4 шилтэй архи нь алга болсон байсан тэгээд би Батбаяраас гарцаагүй ээмэг барьцаанд тавьж архи авах гээд байсан тэрнээс гарцаа байхгүй гэж бодоод нөхөртөө хэлээд манай нөхөр Батбаярыг хайгаад олсон чинь баз хүргэнийдээ архи уучихсан согтуу унтаж байхад нь барьж авсан. Тэгээд баз хүргэн Амараа гэдэг хүнээс хэзээ орж ирсэн талаар нь асуусан чинь өглөө үүрээр 6 цагт архи уучихсан согтуу өвөртөө 1 литрийн хэмжээтэй талаас нь доогуур болтол нь уусан ЭДЭН нэртэй архи авч орж ирж уугаад унтаж байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Р.Батбаярыг авсан гэх архийг хохирогчид буцаан өгсөн талаар мэдүүлсэн гэрч У.Энхцэцэг, Т.Сарангоо нарын мэдүүлэг, хохирогч Ц.Ханджавын “... Манайх 2021 оны 07 дугаар сард ........................................... тал гэдэг газар хүргэнийхтэйгээ цуг зусаж байсан. Наадмын амралтын үеэр манай хүухдүүд Улаанбаатар хотоос ирээд амарч байгаад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүүхдүүд Улаанбаатар хот руу явах гээд манай нөхөр бид 2 хүүхдүүдээ Улаанбаатар хот руу явуулчхаад хүргэнийдээ орж ирээд байж байсан чинь Р.Батбаяр гэдэг хүн орж ирээд манай нөхөр бид 2-ыг харчихаад хурдан гэгч нь эргээд гараад явчихсан тэгэхээр нь энэ одоо яаж байгаа юм бол айлд орж ирчихээд идээ ч амсахгүй шууд гараад явчихдаг гээд тухайн үедээ яриад өнгөрсөн юм тэгээд орой болоод хоол хийж өгөх гэсэн чинь нөхрийнхөө хоол идэж, цай уудаг мөнгөн аягыг нь эрээд олоогүй хааш нь хийчихдэг юм бол гэж гайхаад өнгөрсөн. Тэгсэн маргааш нь манайд орж ирээд гараад явсан Р.Батбаяр Т......... хажуу талд мөнгөн аяганы мөнгө зарна гээд явж байсан гэсэн яриа гарахаар нь Р.Батбаярыг манай мөнгөн аягыг хулгай хийгээд мөнгийг нь зарах гээд явж байсан байна гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг, Р.Батбаяр нь хүргэнийд байж байхад манай гэрт ороод хурдан гараад явчихсан, тэр үед нь гайхаад өнгөрсөн, орой болоод хоол идэх болоход мөнгөн аяга алга болсоныг мэдсэн талаар мэдүүлсэн Ж.Баярсайханы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Батбаяр нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн буюу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзнэ.
Архангай аймгийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2.1, хэсэгт зааснаар, мөн тус зүйлийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мөнхдэлгэрт 514.500 төгрөгийн, хохирогч О.Бурмаад 136.000 төгрөгийн, хохирогч Ц.Ханджавт 350.000 төгрөгийн, хохирогч 455.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Т.Мөнхдэлгэр, О.Бурмаа, Ц.Ханджав нар нь хулгайд алдсан эд зүйл болон үнийг нь буцааж авсан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Р.Батбаярыг бусдад бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Батбаярын гурван удаагийн үйлдлээр бусдын орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлахыг завдсан болон хулгайлсан үйлдэлд холбогдуулан хоёр эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлж, тус шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэсэн, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, нэг зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг нь шүүх хуралдаанд, шүүгдэгч Р.Батбаярт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Шүүгдэгч Р.Батбаяр нь хувийн байдлын хувьд хулгайлах гэмт хэрэгт өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн дахин үйлдсэн, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан ялаас доогуур ял оногдуулах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Батбаяр нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн тус хэрэгт шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-аас шинжээчийн зардлыг нэхэмжилсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байх тул мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс уг зардал болох 18000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Батбаяр нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ....................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батбаярыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батбаярын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Батбаяраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 18.000 /арван найман мянга/ төгрөгийг гаргуулж шинжээч Дамно ХХК-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Батбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР