Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам, Улсын яллагч Н.Бадам, Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.О-д, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү, Шүүгдэгч Б.А-х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээс овогт Б-н А-д холбогдох эрүүгийн 2033000190006 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Шар Ус 1-р баг, Хонхор хороолол 0-0 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд: -2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 718 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар урьд оногдуулсан ялаас 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар тогтоосон. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан. -2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1- д зааснаар 01 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, -2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь Сум дундын шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 хэсэгт зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 02 жил 03 сараар тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, -2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 839 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн 90 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 09 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэгдсэн, Бээс овогт Б-н А- /РД:МК-/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А-х нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг Хөндлөн гуу гэх газарт орших иргэн Л.Ч-н гэрийн авдар дотроос 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Л.Ч-д 3.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.А-х нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгон 1 дүгээр багийн нутаг Хөндлөн гуу гэх газарт орших иргэн Л.Ч-н гэрийн авдар дотроос 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Л.Ч-д 3.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.А-н өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шилжих шөнө Б-н, А-р нартай нийлээд А-н эхнэр төрөх гэж байгаа шалтгаанаар Монхор гэх айлаас хонь авах гээд явж байсан. Ирээд авчих гэсэн. Тухайн үед цас их унасан Портер машинтай явж байсан болохоор уул өөд өгсөж чадахгүй хий эргээд байхаар нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу буцаж байхад нэг үл таних айл таарсан. Энэ айл Монхорынхыг таньдаг бол учрыг нь хэлээд ганц шөлний хонь бүтээчихье гэсэн. Тухайн үед Монхор гэх айлаас 2 хонь авах гээд нэг хонины мөнгийг нь өгчихсөн нэг хонийг нь Амгаланбаатарт үнэгүй аваарай гэж хэлсэн байсан. Монхор гэдэг айлыг таньдаг бол А-т нэг хонь авч өгчхөөд Монхор гэдэг айлаас буцаагаад нэг хонийг нь эм хонь болгоод өгчихье гэж ярьсан. Тэр айлд явж очоод Л.Чимэдрагчаа гэх хүнтэй уулзсан айлын мал малладаг. Надад энэ айлын хониноос өгөх боломж байхгүй гэж үнэн учраа хэлсэн. Танайд хоол унд хийж идчихье гэхэд тэр хүн мах гаргаж өгчхөөд гараад яваад өгсөн. Баатарсүрэн бид 2 хувааж уугаад үлдсэн байсан тал шил архиа тэр айлд уусан. Амгаланбаатар архи уугаагүй байсан болохоор тэр айлд хоол хийсэн. Хоол хийгээд байж байхад Л.Ч-а нэг хүнтэй орж ирсэн. Орж ирэнгүүт нь дахиад хэлсэн. Ямар ч боломж байхгүй юу? Өөрийн чинь мэдлийн нэг ширхэг хонь ч байхгүй юу? Би Монхороос аваад өгчихье гэж учирлаж хэлсэн тийм боломж байхгүй гэж хэлээд гараад хонь малаа хашъя гээд Амгаланбаатарыг дагуулаад гарсан. Надтай цуг архи ууж байсан залуу цуг гарсан. Тэр 4 хонь хаших гээд гарсан хойгуур гэрийн зүүн талын авдрыг онгойлгосон тавиур дээр 5 ширхэг мөнгөн аяга, баруун хажуу буланд мөнгөн хазаар байсныг сугандаа, 2 ханцуйдаа хавчуулаад хонио хашиж дуусаад ороод ирэнгүүт явъя гээд бүгд явсан. Орхонтуулд ирэнгүүтээ Орхонтуулын наад дээр буугаад нөгөө хоёроос салж мөнгөн аяга, хазаараа байрны подволд оруулж нуучхаад гараад ирсэн Орхонтуулын 2 цагдаа намайг хайж байна гэхээр яваад очсон. Чи айлаас яагаад хонь нэхсэн юм гэсэн. Би ийм учиртай гээд тухайн үед болсон процессыг хэлж өгсөн. Монхороос 2 хонь авах ёстой байсан нэгийг нь эм хонь болгоод буцаагаад өгчихье гээд хэлсэн. Тэрнээс өөр юм байхгүй гэдгээ хэлэхэд Цагдаа Ганбат, Жулдаас 2 Л.Ч-а тэгж ярьж байна битгий хүн амьтан дээр очиж тэгж яриад бай гэж хэлж байсан. Манай том хүү хөгжлийн бэрхшээлтэй. Хоёр хоногийн дараа сувилалд хэвтэх гэж байна гээд намайг хүрээд ир гэсэн. Би Дарханы вокзалын хадгаламжийн өрөөнд урьд нь сар гаруйн өмнө алтанд яваад хүүхдүүддээ авсан хувцас, мөнгө зэрэг хийчихсэн байснаа авах гээд орой 8 цагийн үед Дархан явсан. Хөтөлд 1,2 цаг болчхоод Дарханд очиход орой 11 цаг болчихсон байсан. Монхоо буюу Отгонмэнд гэх хүн рүү залгаад дүүд нь мөнгө хэрэг болчхоод байна та мөнгөн аяга, хазаар байгаа авчхаач гэхэд ямар учиртай юм гэж асуухаар нь миний аавын юм байгаа та хямдхан авчхаач гэж хэлсэн. Тухайн үед Хөтөлөөс гарахдаа нэг шил архи уучхаад нэлээд согтуу байсан. 500.000 төгрөг авсан юм шиг байсан. Тэгээд Отгонбанди гэх хүнээс салаад автовокзал дээр хадгалуулсан юмаа аваад шөнийн 3 цагт Вагонд суугаад Шарын гол явсан. Би хийсэн хэргээ маш сайн ойлгож байгаа. Тухайн үед бодлогогүй байсан юм шиг байна. Одоо өөртөө дүгнэлт хийж өөрийнхөө хувь хүнтэй ярихад амьдарсан ч биш амьдраагүй ч биш амьдарч байсан байна. Хохирлоо төлнө...” гэв. Иргэний нэхэмжлэгч Д.О-д: “...Б.А-н ар гэрийнхэн миний хохирлыг барагдуулсан. Хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, Гэрч Д.Отгонмэнд: “...2020 оны 01 дүгээр сард байх гэж бодож байна. 5 ширхэг мөнгөн аяга, 1 мөнгөн хазаар авч ирж надтай наймаа хийсэн… Цогтоо гэх хүн архинаас гарах эмчилгээ хийлгэж байгаад одоо сураггүй болсон. Эхнэр Сараа гэх хүний ах Ганбаатай холбогдоод Дарханд ирэхээр нь би Цогоо ахад худалдсан юм. Би ийм асуудалд ороод байна. Энэ юмыг нь буцааж өгөх болоод байна. Байгаа байхгүйг нь мэдээд өгөөч гэж хэлсэн. Сараа эгч байна гэж хэлсэн. Би нэг сая төгрөгөөр худалдаж авсан юм гээд мөнгийг нь явуулсан. Манайд байгаа нь хазаар байна. Өөр юм алга гэж хэлээд над руу явуулсан...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад 1.Хохирогч Л.Чимэдрагчаагийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад манайд үл таних 3 залуу ирсэн. Энэ 3 залуу нь орж ирээд надаас учир зүггүй хонь нэхээд байсан. Би урдаас нь өгөх хонь байхгүй, надад зарах хонь алга байна гэж хэлсэн. Хонь өгөхгүй бол хоёулаа зодолдъё гараад үзье гээд байхаар нь би гараад хажуу айл руугаа мордсон. Би хажуу айлынхаа Даваасүрэн гэх залуутай буцаад иртэл манай гэрт тэр 3 залуу нь хоол хийчихсэн сууж байсан. Тэгж байгаад гараад явсан. Манай эхнэр Завхан аймгийн Дөрвөлжин сумаас ирээд хурган дээлээ авдартаа хийх гээд онгойлготол авдар дотор байсан 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар 1 ширхэг зэрэг зүйлс алдагдсан байсан. Тухайн өдөр үл таних 3 этгээд архи уусан байсан. Би тухайн залуучуудыг урьд өмнө харж байгаагүй. Манайд орж ирэхэд нь анх харсан. Манай гэрийн авдар цоожтой байсан. Манай авдар жижигхэн цоожтой. Манай эхнэр Завхан руу явахдаа авдраа үзсэн гэсэн. Тэгээд ирэхдээ онгойлгож үзэж байгаа нь тэр. Би бол өөрөө хараагүй. Гэхдээ авдар дотор мөнгөн аяга, мөнгөн хазаар байсан. Манай гэрийн авдар дотор байсан дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар эд зүйлс алдагдсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Тэр 3 залуу манайд 17 цагийн үед ирсэн. Тэгээд 20 цагийн үед буцсан. Миний биед халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 14-15-р хуудас/. 2.Гэрч Х.Баатарсайханы өгсөн: “...Би энэ өдөр Орхонтуул сумын Баянцогт 2 дугаар багийн нутаг Цагаан гозгор гэх газарт байдаг алтны уурхай дээр алт ухах гэж очсон. Ингээд тухайн газарт очиход алтны уурхайны хамгаалагч залуучууд оруулахгүй байсан. Тэгээд буцаад авсан юм. Алтны уурхай руу би болон Арцаа ах, Амгаланбаатар бид 3 хамт явсан юм. Би Л.Чимэдрагчаа гэх хүнийг танихгүй. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр алтны уурхайгаас буцаад Орхонтуул сумын хуучин төв буюу Рашаант тосгон орсон. Ингээд би гурав хуучин төв ороод салаад явцгаасан. Харин би гэр лүүгээ харих гээд 7-н байр орсон чинь Арцмөнх ах Амгаланбаатар хоёртой таарсан. Арцмөнх надад Монхор гэх хүнийд очиж 2 хонь авчхаад ирье ах нь түлшийг нь хийнэ гэж хэлсэн. Ингээд Арцмөнх ах найз Ганбаярын баарнаас нь ганц хоёр шил архи авсан. Тэгээд бид гурав Хөөрхөн гэх хүний өвөлжөөний арын овгор дээр зогссон чинь Норов гэх хүнтэй таараад Арцмөнх ах, Норов, бид гурав хамт нэг шил архи уусан. Нэг шил архиа уугаад бид гурав Норов гэх хүнээс салаад цааш явсан тэгж явахад зам нэг айл гарч ирэхэд нь энэ айл мөн байх гээд орсон чинь айл андуураад орсон байсан. Тухайн айлын хүнийг бид гурав танихгүй тэр хүнээс Монхор ахын гэр хаана билээ гэж асуутал ийшээ нэлээн явна даа та нар явж чадах болов уу даа гэж хэлсэн. Б.Арцмөнх ах тэр айлын хүнд бид нар Монхор гэх хүнээс хонь авах гэж яваа юм гэж хэлсэн. Тэгээд бид гурав тэдний гэрт орсон. Тэгсэн чинь Арцмөнх ах тэр айлын хүнд боломжтой бол 2 хонь өгчих тэгээд тэр хонио Монхороос авчих гэж хэлсэн. Тэгтэл тэр айлын хүн нь би хүний мал малладаг малчин. Ахад нь тийм мал гээд байх юм байхгүй гэж хэлсэн. Ингээд бид гурав үлдсэн байсан тал шил архиа задалсан. Тэгж байтал Арцмөнх ах тэр айлын хүнээс танайд идэх юм байна уу гэж асуусан. Айлын хүн гаднаас мах оруулж ирсэн ба оруулж ирсэн махаар нь Амгаланбаатар хоол хийсэн. Тэгж байтал айлын хүн гарч малаа хашаадахъя гэхээр нь би хамт гарч малыг нь хашилцсан. Би гэрт ороод хоол идээд дуусаж байхад айлын хүн нь нэг ахтай хам тирсэн. Тэгэхээр нь бид хоёр Арцмөнх ахыг хүн амьтан ороод ирлээ гээд Арцмөнх ахыг сэрээгээд хоол идүүлсэн. Үүний дараагаар үлдсэн байсан жаахан архийг би тойруулаад тэгээд бид гурав уг айлаас хөөгдсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-р хуудас/. 3.Гэрч Г.Эрдэнэбатын өгсөн: “...хэрэг гардаг өдөр Л.Чимэдрагчаагийн ярьснаар бол тэдний гэрт Орхонтуул сумын хуучин төвийн 3 залуу согтуу ирсэн юм байна лээ. Тэр ирсэн залуугийн нэгийг нь Арцмөнх гэдэг гэсэн. Нөгөө хоёрыг нь бол мэдэхгүй гэж байсан. Тэр гурав Чимэдрагчаагаас хонь нэхээд салахгүй байсан гэсэн. Тэгэхээр нь Чимэдрагчаа хажуу айлын хүнээ дуудах гээд тэр 3 хүнийг гэртээ үлдээгээд гарсан юм байна лээ. Маргааш нь эхнэр нь ирээд авдраа үзтэл 5 мөнгөн аяга, мөнгөн хазаар нь байхгүй байсан гэсэн. Тухайн хэрэг гардаг өдөр Л.Чимэдрагчаагийн гэрт Орхонтуул сумын хуучин төвийн 3 залуу ирсэн. Өөр янз бүрийн сэжигтэй зүйл анзаарагдаагүй... гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 47-48-р хуудас/ 4.Гэрч Д.Отгонмэндийн өгсөн: “...би Б.Арцмөнх гэх хүнээс 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хазаар худалдаж авсан. Би тухайн эд зүйлсийг яг хэдэн төгрөгөөр авсан гэдгээ мэдэхгүй, одоо санаж байгаагаар 500.000 /таван зуун мянган төгрөг/ авч байсан санагдаж байна. Тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Тухайн үед би худалдаж авахдаа буруу гарын юм биш биздээ гэж асуусан тэгэхэд Б.Арцмөнх нь надад тийм зүйл огт байхгүй, миний ээж аавын буян байгаа юмаа гэж хэлсэн. Би тухайн үед Хөвсгөл аймгийн харьяат Цогтоо гэх хүнд 1.000.000 төгрөгөөр зарсан...,Надад өгсөн 5 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар нэг ширхэгийг өгөхөд онцлох шинжийг тодорхой сайн мэдэхгүй байна. Одоо миний санаж байгаагаар дунд гарын нэг ижил хэмжээтэй 5 ширхэг мөнгөн аяга байсан. Зарим аяган дээр нь бичигээр үг бичсэн байсан. Ямар үг бичсэн байсныг санахгүй байна. Хазаар нь тойруулж битүү бөгжилсөн хазаарын толгой байсан. Харин жолооны сур байгаагүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 53-46, 83-р хуудас/. 5.Гэрч С.Соёл-Эрдэнийн өгсөн: “...Тухай үед манай нөхөр Л.Чимэдрагчаа гэртээ ганцаараа үлдсэн байсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ ирээд авдраа онгойлгох гэтэл авдрын цоож нь эвдэрсэн байсан ба авдар дотор байсан мөнгөн тоногтой хазаар 1 ширхэг, 5 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Тэгээд тухайн үед нөхрөөсөө асуухад манай нөхөр мэдээгүй байсан. Тэгсэн чинь манай нөхөр портер машин унасан Орхонтуул сумын 3 залуу согтуу манай гэрт ирээд хонь нэхсэн гэж хэлсэн. Тэгээд тухайн үед уг гурван залууг хулгай хийсэн байх гэж бодсон юм. Тухайн үед манай нөхөр надад хэлэхдээ А-х гэх залуу гэж хэлж байсан. Би өөрөөр тэр ирсэн гээд байгаа гурван залууг сайн танихгүй, мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 70- 71-р хуудас/. 6.Гэрч Б.Амгаланбаатарын өгсөн: “...Тухайн айлд ороход өмнө нь харж байгаагүй нэг ах байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тэр ах мах гаргаж өгөөд морио унаад урагшаа даваад явсан. Энэ хооронд би мах татаж гал дээр хоол хийсэн. Үүний дараагаар Баатарсайхан, бид хоёр гарч бие зассан. Тухайн үед Б.Арцмөнх ах уг айлд ганцаараа үлдсэн. Ингээд удаагүй тэр айлын хүн ирэхдээ 1 хүн дагуулаад ирсэн. Тэгээд Арцмөнх ах тэр хамт ирсэн хүнтэй нь тэд нар 1 шил архи хувааж уусан. Ингээд бид гурав тухайн айлаас хөдөлсөн. Тухайн айлын хүн эрүүл байсан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 93-95-р хуудас/. 7.2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр иргэн Л.Чимэдрагчаагаас Орхонтуул сумын цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл/хавтаст хэргийн 3-р хуудас/. 8.Яллагдагч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл/хавтаст хэргийн 154-156-р хуудас/. 9.Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг/хавтаст хэргийн 157-160-р хуудас/. 10.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл/ хавтаст хэргийн 161-163-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хагалттай тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэлээ. Хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа этгээд бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар хууль бусаар авч өөрийн өмчлөлийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулдаг. Шүүгдэгч нь хохирогч Л.Ч-н гэрт гэрч Б.А-р, Б-н нарын хамт орж сууж байхдаа хохирогч болон гэрч нар гэрээс гарсан үед авдраас дээрх эд зүйлийг хулгайлсан болох нь гэрч нарын мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа тул бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч Л.Ч-н гэрээс алдагдсан эд хөрөнгийн талаар “Капитал зууч” ХХКомпани үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтэд “1.Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, нэг бүрийн үнэ 180000=00, тоо хэмжээ 4 ширхэг, бүгд 720000=00 төгрөг, 2.Хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, нэг бүрийн үнэ 500000=00, тоо хэмжээ 1 ширхэг, бүгд 500000=00 төгрөг, 3.Мөнгөн хазаар 1 ширхэг, нэг бүрийн үнэ 2500000=00, тоо хэмжээ 1 ширхэг, бүгд 2500000=00 төгрөг, нийт 3.720.000 төгрөг байна” хавтаст хэргийн 7-9-р хуудас/ гэжээ. Хохирогч Л.Чимэдрагчаа гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон шинэ цагийн мөнгөн аяганы үнэ 720.000 төгрөг, хуучин цагийн дунд гарын 1 ширхэг мөнгөн аяганы үнэ 500.000 төгрөг, 1 ширхэг мөнгөн хазаарын үнэ 2.500.000 төгрөг бүгд 3.720.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад зарцуулсан 30.000 төгрөг /хавтаст хэргийн 10 хуудас/, шатахуунд зарцуулсан 168.740 төгрөг /хавтаст хэргийн 17 хуудас/, нийт 3.918.740 төгрөг шүүгдэгч Б.Арцмөнхөөс нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн хазаар 1 ширхгийг хохирогч Л.Ч-д хүлээлгэн /хавтаст хэргийн 159 хуудас/ өгсөн байна. Иймд үлдэх 1.418.740 төгрөгт холбогдох хэсгийг хангах эсэх асуудлыг шийдвэрлээд шинэ цагийн 4 ширхэг мөнгөн аяганы үнэ 720.000 төгрөг, хуучин цагийн 1 ширхэг мөнгөн аяганы үнэ 500.000 төгрөг, эд хөрөнгө үнэлүүлэхэд зарцуулсан 30.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөгийг шүүгдэгч Б.А-с гаргуулж хохирогч Л.Ч-д олгох үндэслэлтэй гэж үзлээ. Шатахууны 168.740 төгрөгт холбогдох хэсгийг энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна.Шүүх хуралдаанд хохирогч оролцоогүй бөгөөд 168.740 төгрөгийн шатахуунаар хаашаа юунд явсан нь тодорхойгүй, хавтаст хэргийн 17 хуудаст авагдсан 3 ширхэг баримтын зарим баримтын он, сар, өдөр харагдахгүй байна. Иймд 168.740 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй үлдээж, хохирогч нь энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-с нэхэмжлэх нь зүйтэй байна. Иргэний нэхэмжлэгч Д.О-д 550.000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон байна. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд улсын яллагч:“...Шүүгдэгч Б.А-н үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанд хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Арцмөнхийг 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...”гэв. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч:“...Шүүгдэгч гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөх талаар анхаарсан. Хэдийгээр цагдан хорих байранд байгаа хэдий ч ар гэр лүүгээ холбоо барьж Д.О-с авсан 550.000 төгрөгийг өгөх, дамжуулсан хазаарыг олох талаар хүсэлт гаргаж санаачилсан, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзаж ял шийтгэлийн хөнгөлж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 01 жил 11 сар эдлэх ял үлдсэн. Өнөөдрийн байдлаар 46 хоног цагдан хоригдсон. 1 жил 8 сар 16 хоногийн ял үлдсэн байна гэж үзэж байна. Энэ дээр ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байх. Шүүгдэгчийг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.А-х нь 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 718 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар урьд оногдуулсан ялаас 3 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 02 жил 01 сарын хугацаагаар тогтоосон. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь Сум дундын шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 хэсэгт зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 02 жил 03 сараар тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 839 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн 90 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 09 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийтгүүлжээ. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар цагдан хорих тухай захирамж/хавтаст хэргийн 127 хуудас/ гарсан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06/45 дугаартай албан тоотоор ялтан Б.Арцмөнхийг мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэх зөвшөөрөл олгосны үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрөөр тасалбар болгон ялын тооцог гаргаж /хавтаст хэргийн 145 хуудас/ хорих 435 дугаар хаалтай хорих байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр шилжүүлэн энэ хэрэгт цагдан хорьсон болох нь Сайхан сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байрны “Хоригдлын өрөөний хуваарилалт,түр хураан авсан эд зүйлийн бүртгэл”-ээр тогтоогдож байна. Яллагдагч Б.Арцмөнх нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар өмнөх 03 жил 09 сарын хорих ялаас биеэр 01 жил 9 сар 05 хоног, шагналын 23 хоног, бүгд 01 жил 10 хоног эдэлж, 01 жил 11 сарын хорих ялыг эдлээгүй байсан болох нь 435 дугаар хаалттай хорих ангийн тоо бүртгэгчийн гаргасан тооцоо-/ хавтаст хэргийн 145/-аар тогтоогдож байна. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 46 хоног цагдан хоригдсон байна. Улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх санал үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хохирол төлөөгүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А-д 08 сарын хугацаагаар хорих ялыг сонгон оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хорих ял дээр өмнөх 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 839 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 11 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 жил 07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бээс овогт Б-н А- /РД:-/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хорих ял дээр өмнөх 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 839 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 жил 07 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.А-н энэ хэрэгт цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-с 1.250.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Ч-д олгож, үлдэх 168.740 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй үлдээсэн, иргэний нэхэмжлэгч Д.О-д 550.000 төгрөг төлсөн зэргийг дурдсугай.

8.Хохирогч Л.Ч-а 138.740 төгрөгт холбогдох нэхэмжлэлээ нотолсон нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

10.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА