Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Х

Нэхэмжлэгч: П.Ж

Хариуцагч:  “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар,

Хариуцагч: Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба

Ү-1105000020 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө байрыг барьцаалсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнх, хариуцагч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын төлөөлөгч С.Мөнх-Оргил, М.Наран, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.Хойлог, П.Жаргалсайхан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  5-р орон сууцны 28.6 метр квадрат бүхий 14 тоот 2 өрөө байрны өмчлөгч нь Сүрэн овогтой Пүрэв, Далантай овогтой Хойлог, Пүрэв овогтой Жаргалсайхан бид нар бөгөөд Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Ү-1105000020 дугаартай гэрчилгээг 2002 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр авсан. 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ренцэнхорлоо багшийн хүү Батбаяр манайд ирж уулзаад 6 сарын хугацаатай барьцаанд тавьж өгөөч би 6 сарын дараа буцааж өгнө, би худаг гаргах ажил хийж байгаа мөнгө нь ороод ирэхээр танай байрыг буцааж өгнө гэсэн юм. Батбаярын аав нь надтай нэг ангид сурч байсан, бид гэр бүлийн найз бөгөөд багш хүн байгаа юм. Иймд хүүг нь бас итгэлтэй сайн хүн гэж итгээд бид энэ байраа Р.Батбаярт банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч, 6 сарын хугацаатай итгэмжлэлийг 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгож нотариатаар гэрчлүүлсэн юм. Гэтэл Хаан банк нь иргэн Р.Батбаярын зээлийн барьцаа болгож биш харин “Соёмбо ус” ХХК-ийн зээлийн гэрээний барьцаа болгож, 2012 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 308 тоот барьцааны гэрээг байгуулсан байна. Бид энэ талаар тухайн үед мэдээгүй байсан ба итгэмжлэлийн хугацаа 6 сар байсан тул өөр хаа нэг газар барьцаанд байгаа гэж огт бодоогүй, бид өндөр настай улсууд учраас зээл авах гэж байраа барьцаалах ч шаардлага байгаагүй. Р.Батбаярын Хаан банкнаас авсан зээлийн мөнгөнөөс бид нэг ч төгрөг авч хэрэглээгүй, Р.Батбаяр нь хэдэн төгрөг зээлсэн талаар огт мэдээгүй. Гэтэл 2014 оны 08 дугаар сард Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанаас дуудаж байрыг маань Хаан банкны зээлийн барьцаанд байгаа тухай мэдэгдсэн. Ингээд сураглаад явтал Р.Батбаяр нь манай байрыг компанийхаа зээлэнд барьцаалсныг мэдэж энэ үеэс хойш одоог хүртэл байраа барьцаанаас чөлөөлүүлэхээр хөөцөлдсөн боловч “Соёмбо ус” ХХК-д итгэмжлэл олгогдоогүй мэдсээр байж Хаан банк нь хууль зөрчсөн гэрээний дагуу манай байрыг барьцаалсан хэвээр байна. Мөн Өмнөговь аймгийн Эрхийн улсын бүртгэлийн хэлтэс нь итгэмжлэлээр хэнд, ямар үйлдэл хийх эрхийг олгож байгаа эсэхийг нягталж үзээгүйгээс энэ барьцааны гэрээний дагуу манай байранд ипотекийн бүртгэл хийсэн байна. Бид Хаан банкны барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчингүй болгочихвол үл хөдлөх хөрөнгийн барьцаа суллагдах боломжтой гэж үзэж байгаа учраас Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар энэ удаад оруулсангүй. 2013 оноос хойш өнөөг хүртэл хөөцөлдөх явцад өрхийн тэргүүн 80 нас гарсан өвгөн С.Пүрэв минь өвдөж улмаар хүнд өвчний улмаас 2015 оны 08 дугаар сард насан өөд болж өөрийн орон гэрээ бусдын барьцаанаас чөлөөлж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзэж бидэнд хүнд гарз учирч талийгаач маань энэ асуудалд санаа зовсоор байгаад л өнгөрсөндөө. Д.Хойлог миний бие мөн 80 гарсан өндөр настай болсон тул асуудлыг түргэн шуурхай шйидвэрлүүлэхээр энэ өргөдлийг шүүхэд гаргаж байна. Миний хүү П.Жаргалсайхан Цогтцэций суманд ажиллаж амьдардаг бөгөөд миний бие одоо ганцаараа амьдардаг өндөр настай болсон тул энэ талаар хөөцөлдөж явж чадахгүй байгаа. Хүү бид 2 ярилцаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр И.Олонмөнхийг авч энэ асуудлыг шийдвэрлүүлэхэд туслахыг хүсэж итгэмжлэл олгосон юм аа гэж Д.Хойлог гуай ярьсан билээ. “Соёмбо ус” ХХК нь зээлээ төлөөгүйгээс Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 434 дүгээр шүүгчийн захирамж гарч энэ захирамжийг биелүүлэх ажиллагааг Өмнговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллага хийж байгаа юм байна. Банк нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад 308 тоот барьцааны гэрээний дагуу шүүгчийн захирамж биелүүлж өгөхийг шаардаад байгаа гэдэг бөгөөд сум дундын шүүхийн 434 дугаарт шүүгчийн захирамжид барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах заалт байхгүй байгаа билээ. Мөн энэ барьцааны гэрээнд барьцаалуулагч нар нь гарын үсгээ зураагүйг анхаарч үзэхийг хүсэж байна. Иймээс “Соёмбо ус” ХХК-д барьцаанд тавих эрх олгогдоогүй байхад байрыг энэ компанийн зээлийн гэрээний барьцаа болгоод байгаа Хаан банкны Өмнөговь аймаг дахь салбар, “Соёмбо ус” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 09ны өдөр байгуулагдсан 308 тоот барьцааны гэрээнээс Сүрэн овогтой Пүрэв, Далантай овогтой Хойлог, Пүрэв овогтой Жаргалсайхан нарын өмчлөлийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-1105000020 дугаартай 5-р орон сууцны 28.6 метр квадрат бүхий 2 өрөө байрыг барьцаалсан гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гол шаардлага нь Д.Хойлог, П.Жаргалсайхан нар нь өөрийн оршин сууж байгаа үл хөдлөх хөрөнгө болох 5 дугаар орон сууцны 58 метр квадрат бүхий 2 өрөө байрыг Ренцэнхорлоо овогтой Батбаяр гэдэг хүнд банкны зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн агуулгатай итгэмжлэл олгосон байдаг. Зөвхөн иргэн Р.Батбаярт л байраа барьцаанд тавих итгэмжлэл олгосон юм. Гэтэл “Соёмбо-Ус” ХХК-ийн нэр дээр зээл аваад, барьцаанд нь уг үл хөдлөх хөрөнгийг тавьсан байгаа юм. Улмаар Хаан банк нь дүрэм журмаа зөрчиж, хэнд ямар итгэмжлэл олгосон гэдгийг анхааран үзэхгүйгээр зээлийн гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Д.Хойлог гуай бол Р.Батбаярын аавтай арван жилийн сургуульд хамт сурч төгссөн, гэр бүлийн найзууд гэж явдаг байсан. Р:Батбаярыг би зээл авах гэсэн юм аа, зээлийн барьцаанд байраа тавьж өгөөчээ гэхлээр нь би итгэмжлэл хийгээд өгчихсөн юм аа. Гэтэл миний байрыг “Соёмбо-Ус” гэдэг хаана ямар үйл ажиллагаа явуулдагийг нь ч мэдэхгүй нэг компанийн нэр дээр барьцаанд тавьсан нь намайг төөрөгдүүлсэн хууль бус үйлдэл болсон гэж нэхэмжлэгч хэлдэг. Хаан банк, “Соёмбо-Ус” ХХК хоёрын хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээн дээр “Соёмбо-Ус” ХХК-ийг төлөөлж хамтран зээлдэгч нь Р.Батбаяр, Өнөрбаяр гэсэн 2 хүн байгаа юм. Д.Хойлог, П.Жаргалсайхан нар нь Р.Батбаярт олгосон итгэмжлэлдээ Соёмбо-Ус ХХК-ийн талаар нэг үг, үсэг ч оруулаагүй байхад хамтран зээлдэгчээр “Соёмбо-Ус” ХХК-ийн нэрээр барьцааны гэрээ байгуулж итгэмжлэлийг ашигласан нь хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зээлийн гэрээний асуудал, барьцааны зүйлийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар Иргэний хуульд заасан байдаг. Тэгэхээр үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг бүртгэдэг улсын бүртгэлийн хэлтсийн буруутай үйлдэл бас харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн итгэмжлэл нь хэнд ямар үйлдэл хийхийг зааж өгсөн байна гэдгийг хяналгүйгээр Улсын бүртгэлийн хэлтэс Хаан банкны зээлийг бүртгээд өгчихсөн. Энэ үйлдэл нь мөн нэхэмжлэгчдийн эрх ашигийг нь хохироож байгаа юм. Дараа нь бол Шийдвэр гүйцэтгэлийн албанд очих ажиллагаа явагдсан байдаг. 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 434 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Энэ нь бол нэхэмжлэгч Хаан банкны Өмнөговь салбар зээлийн гэрээг цуцлаад 72.614.162 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Үүнийг Иргэний хууль 74 зүйлийн дагуу Р.Батбаяр, Өнөрбаяр нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны  гэрээг хэрхэн шийлвэрлэх талаар ямар нэгэн шийдвэр дурдаагүй байгаа юм. Гэтэл 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарсан энэ захирамжийн дагуу 2014 оны 08 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас Нямсүрэн гэдэг байцаагч Д.Хойлог гуайг дуудаад танай байр “Соёмбо-Ус” ХХК-ийн нэр дээр зээлийн барьцаанд хураагдах нь байна шүү гэдэг мэдэгдлийг өгсөн. Тэгээд энэ үеэс нэхэмжлэгч нар нь бид Р.Батбаярт л итгэмжлэл өгсөн яагаад ийм хэрэг болчихсон юм гээд хөөцөлдөж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ хүмүүс амьдралын хүнд бэрх зүйлийг үзсэн. Д.Хойлог гуай одоо 82 нас хүрч яваа хүн, 2014 онд хамгийн том хүү нь нас барсан, 2015 онд нөхөр нь болох Пүрэв гуай нас барсан. Энэ хугацаанд энэ хүмүүс эмчилгээ сувилгаа гээд маш хүнд өдрүүдийг туулж ирлээ гэдгийг бас хэлж байсан. Одоо яаж байраа барьцаанаас суллаж авах уу, хуулийн дагуу шийдвэрлэж байрыг минь барьцаанаас гаргаж өгөхөд туслаач гэсний дагуу 2017 оны 02 дугаар сард энэ хүмүүс надтай ирж уулзаад итгэмжлэл олгосон юм. Ингээд хуулийн дагуу аваад үзэхэд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж харж байгаа. Тухайлбал, Иргэний хуулийн 10 дугаар бүлгийн гэрээний эрх зүйн нийтлэг үндэслэлийн 190 дүгээр зүйлийн 190.3 дахь хэсэгт зааснаар хувийн болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өөрт бэлэн байгаа эд хөрөнгө болон ирээдүйд бий болох эд хөрөнгөө барьцаалуулахаар үүрэг хүлээсэн гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ юм гэж заасан байдаг. Тэгэхээр энэ үндэслэлээр 2012 оны 08 дугаар 09-ний өдөр байгуулсан 308 дугаартай барьцааны гэрээний 2.2 дахь хэсэг /3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар орон сууцны 14 тоот 2 өрөө байрыг барьцаалсан/-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна. Итгэмжлэлийн тухайд хэлэхэд манай хоёр үйлчлүүлэгч итгэмжлэлийг олгохдоо хамгийн гол нь иргэн Р.Батбаярын банкны зээлийн барьцаанд өгсөн гэдэг. Тэр итгэмжлэлийг баталсан нотариат ч гэсэн яг л тийм үг үсэгтэй бичсэн байгаа. Иргэн Р.Батбаярын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөхдөө “Соёмбо-Ус” компанийн нэр дээр зээлийн барьцаанд тавихыг Р.Батбаярт олгоогүй юм. Гэтэл Р.Батбаяр Хаан банктай зээлийн гэрээ байгуулахдаа “Соёмбо-Ус” компанийн өмнөөс төлөөлж Р.Батбаяр, Өнөрбаяр гэж байгуулсан байгаа юм. Тэгэхээр нөгөө итгэмжлэлийн олгосон үндэслэл нь өөрчлөгдчихөж байгаа юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгаа юм. Итгэмжлэлийн хугацаа нь 6 сар байсан. Ер нь бол зээл, зээлийн гэрээ байгуулахдаа ямар хугацаанд хийгдэж байгаа нь итгэмжлэлийн хугацаатайгаа уялдах ёстой. Зээлийн хугацаа дуусахаас өмнө барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан гэрээг сая өгч байна. Солих тухай гэсэн боловч алийг нь солисон нь ерөөсөө энэ барьцааны гэрээнийхээ заалтад байхгүй байна. Шууд л нэмээд оруулчихсан юм шиг байна, би ойлгохдоо солино гэхлээр аль нэгийг нь хасах ёстой гэж бодлоо. Би дахин дахин уншлаа л даа, гэтэл яг барьцааны гэрээний 2.2 дахь заалтад солих, өөрчлөлт оруулах тухай гэчихээд 2 газрыг оруулсан байгаа юм. Тэгэхээр өмнөх барьцааны гэрээнд дурдсан 4, 5 зүйлээс алийг нь хассан, алийг нь өөрчилсөн талаар нэмэлт оруулсан гэрээндээ огт дурдаагүй байна. Энэ нь бас учир дутагдалтай харагдаж байгаа юм. Итгэмжлэлийн талаар маргаагүй, хууль зөрчсөн зүйл байхгүй гэсэн гэж хариуцагч тал хэлж байна. Итгэмжлэлийн хувьд иргэн Р.Батбаярт л эрх олгосон юм аа гэж хэлж байгаа болохоос “Соёмбо-Ус” компанийн нэр дээр зээл авахад Р.Батбаярыг итгэмжлэлээр оролц гэдэг үг үсэг, өгүүлбэрийг итгэмжлэлдээ тусгаж өгөөгүй юм. “Соёмбо-Ус” гэдэг компанийн талаар манай 3 нэхэмжлэгч юу ч мэдэхгүй байсан. Ийм ялгаатай зүйл байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байх гэж хэлмээр байна. “Соёмбо-Ус” гэдэг компанийн хамтран зээлдэгчээр Р.Батбаяр, Өнөрбаяр гэж хүмүүс байгаа, гэтэл Өнөрбаяр гэдэг хүнд нэхэмжлэгч нар нь итгэмжлэл олгоогүй. Мөн Р.Батбаярын цаана “Соёмбо-Ус” гэдэг компани байгаа, тэр компанийн эзэмшигч нь Р.Батбаяр юм гэдгийг нэхэмжлэгч нар огт мэдэхгүй байсан ба сүүлд нь мэдсэн шүү дээ. Тэгэхээр ноцтой төөрөгдлийн улмаас энэ итгэмжлэлийг ашиглаж барьцааны гэрээ байгуулсан байна гэж үзэх үндэслэлтэй болж байгаа юм. Итгэмжлэлд юуг яаж, ямар чиглэлээр яах гэж байгаа гэдгийг тодорхой дурдах ёстой гэдгийн гол ач холбогдол нь энэ юм. Гэтэл “Соёмбо-Ус” компанийн нэр дээр итгэмжлэл олгоогүй байхад энэ хүмүүс зээлийн барьцаанд тавьчихаад, Р.Батбаяр нь компани төлнө гэж хэлдэг. Анх олгосон зээл, зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан хэлцэл болсон гэж харж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны талаар 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад буцаагдаж байсан ба мэдсэн үе нь тэр өдөр гэж хариуцагч ярьж байна. Тэгэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлд үл хөдлөх хөрөнгийн маргаантай холбоотой гэрээний үүрэг, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заасан. Энэ бол яалт ч үгүй үл хөдлөх хөрөнгийн маргаантай асуудал шүү дээ. Тиймээс хэлэлцэх боломжтой асуудал гэдгийг хэлмээр байна. Д.Хойлог, С.Пүрэв гуай нар нь Р.Батбаярыг хүрч ирээд “би худаг ус гаргах гэж байгаа юм” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд байраа тавиулсан гэдэг болохоос, чухам энэний цаадах худаг ус гаргах гэдэг нарийн ширийн учрыг ойлгохгүй, насны байдлын хувьд ойлгох ч чадваргүй хүмүүс байсан. Тухайн үед насны байдлаар өвгөн нь 81 гарсан, хөгшин нь 70 хэд гарсан байсан. Тэгэхээр ийм насны хүмүүс худаг усыг хувь гаргадаггүй юм аа, заавал компанийн нэр дээр итгэмжлэл олгогдсон байх ёстой гэдэг зүйлийг яриагүй байдаг. Хэрвээ энэ учрыг мэдэж байсан бол олгосон итгэмжлэл дээрээ зайлшгүй тэгэж дурдах ёстой байсан. Улсын бүртгэлийн хэлтсийн талаар хариуцагч тал мөн ярьж байна. Улсын бүртгэгч өөрөө хуулиар олгогдсон эрхтэй хүн шүү дээ. Зээлийн гэрээ, барьцааны гэрээнд ямар ямар зүйлийг барьцаалсан, хэний хөрөнгийг яаж барьцаалсан зэргийг бүгдийг нь үзэж байж бүртгэх ёстой. Гэтэл тэгэж шалгаагүй байгаа юм, энэ бол тухайн албан хаагчийн, тухайн байгууллагын л буруутай үйлдэл. Нэгэнт Улсын бүртгэл бүртгээд авчихсан учраас хүчин төгөлдөр гэрээ гэж үзээд бид зээлээ олгосон, тухайн зээлдэгчийн данс руу мөнгө нь шилжээд орчихсон учраас манайх зээлээ бүрэн олгосон гэж үзэж байна гэж хэлж байгаа нь учир дутагдалтай. Банк болон Улсын бүртгэлийн хоорондын ажил үүргийн уялдаа холбоогүй байдал гэж харж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж Хаан банк болон “Соёмбо-Ус” компанийн хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 308 тоот гэрээний заалт болох 5 дугаар сууцны 14 тоот байрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Хойлог итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнх нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Хаан банк нь иргэн Р.Батбаярт олгосон итгэмжлэлийг Соёмбо ус ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 308 тоот зээлийн барьцаа болгож барьцаалсан. Мөн итгэмжлэлийн хугацаа 6 cap байсан гэсэн байна. Итгэмжлэлийн хугацааны хувьд гэрээ байгуулах үед л итгэмжлэлийн хугацаа хүчин төгөлдөр байхыг шаарддаг. Иймд Итгэмжлэлийн хугацааны хувьд хүчин төгөлдөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Соёмбо ус ХХК-д итгэмжлэл олгоогүй байхад Хаан банк нь хууль зөрчсөн гэрээний дагуу орон сууцыг барьцаалсан нь буруу гэсэн байна. Банкны хувьд иргэн С.Пүрэв, Д.Хойлог, П.Жаргалсайхан нарын нэр дээрх 2 өрөө сууцыг Р.Батбаярт итгэмжлэлээр барьцаалуулсан бөгөөд энэхүү итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр болно. Соёмбо ус ХХК нь 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр улсын бүртгэлд бүргүүлсэн иргэн Р.Батбаярын 1 хүний өмчлөлийн хуулийн этгээд юм. Хаан банк нь тус нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний хугацаатай итгэмжлэлийн хугацаа уялдах ёстой гэдэг зүйл ярьлаа. Тэгэхээр банкинд ашиглагдаж байгаа итгэмжлэл бол 2 хэлбэрийн байдаг. Нэгдүгээрт, тодорхой үйл ажиллагаа үйлдэл хийх эрхийг тогтоосон хугацаанд гүйцэтгэх итгэмжлэл. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө юм уу, ээж аавынхаа тэтгэврийг нотариат 12 сараар итгэмжлэл олгож хүүхэд нь итгэмжлэлээр төлөөлж  авч байгаа тохиолдолд тухайн 12 сарын хугацаанд тэр итгэмжлэл нь хүчинтэй байдаг. Харин үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл нь тухайн гэрээ хэлцэл хийгдэх хугацаанд л хүчинтэй байхыг шаарддаг. Тэгэхээр энийг хуулийн дагуу юу гэж ойлгож байна вэ гэхлээр, 2012 оны 08 дугаар сард гэрээ байгуулагдсан, 12 дугаар сард нэмэлт гэрээнүүд хийгдсэн байгаа. Иймээс итгэмжлэлийн хугацаа хэтэрсэн гэдэг асуудал яригдахгүй. Хоёрдугаарт, түрүү нь С.Мөнх-Оргил хэллээ. Анх зээл авахдаа худаг ус гаргах, зээлийн гэрээнд эргэлтийн хөрөнгөөр нэмэгдүүлнэ гэсэн зориулалтаар авсан гэдгийг нэхэмжлэгч тал ч баталдаг. Тэгэхээр эндээс харахад худаг ус гаргах зориулалтаар авсан зээл дээр зээлийн барьцаанд тавихыг нэхэмжлэгч тал өөрсдөө итгэмжлэл олгосноороо хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Одоо болохоор иргэнд олгосон байтал компанид зээл олгосон байна гэж маргаад байгаа. Бид иргэнд зээл олгосон гэдэгт маргахгүй байгаа, өөрөөр хэлбэл иргэн Р.Батбаяр гэдэг хүний зээлд энэ давхар барьцаалагдсан байгаа. Хэрвээ зөвхөн “Соёмбо-Ус” гэдэг компани зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураад хуулийн этгээдээр гарчихсан бол энэ өөр асуудал. Гэтэл энэ зээлийн гэрээнд иргэн Р.Батбаяр гэдэг хүн хамтран зээлдэгчээр оролцчихсон байгаа юм. Тиймээс энэ бол компаниараа ч авсан, иргэнээрээ ч авсан зээл байгаа учраас иргэн Р.Батбаярын авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хууль зөрчсөн үйлдэл биш. 2013 оны 08 дугаар сарын шүүгчийн захирамж дээр хоёрдахь шаардлагыг орхигдуулаад шууд 75.6-аар албадан гүйцэтгэхүүлэхийг заагаад өгчихсөн. Хэдийгээр ийм боловч манай барьцааны эрх өнөөдрийг хүртэл Улсын бүртгэл дээр хүчин төгөлдөр байгаа. Хэрвээ энийг банк үнэхээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой, шүүхийн журмаар үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ёстой гэсэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтын дагуу явах юм бол эргээд энэ шийдвэрийг ямар нэгэн байдлаар засаж залруулах боломжтой байгаа. Нэхэмжлэгч нар үнэхээр иргэн хүнд итгэмжлэл олгосон байхад компанийн нэрээр зээл аваад эрх нь зөрчигдсөн байна гэж үзэж байгаа бол зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрх нь эдгээр хүмүүст байгаа. Гэвч шүүхэд ийм нэхэмжлэл гаргаагүй. Барьцааны гэрээг солих, өөрчлөх асуудлыг сая ярьсан. Энэ нэхэмжлэлтэйгээ холбоотой асуудлыг ярих байх гэж бодож байсан. Гэтэл энэ гэрээний солих, өөрчлөх асуудал бол тусдаа буюу 2 өөр газрын асуудал байгаа юм. Өнөөдрийн нэхэмжлэгчдийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага бол тухайн орон сууцтай холбоотой нэхэмжлэл байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй учраас энийг хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь банкны барьцаа ба итгэмжлэл гэсэн 2 асуудал бий. Өөрөөр хэлбэл итгэмжлэл дээрх гарын үсэг минийх биш, эсвэл намайг байхгүйд итгэмжлэл олгосон байна гэх хоёр үндэслэлээр л ихэвчлэн барьцаалуулагч нар шүүхэд маргаан үүсгэдэг. Гэтэл энэ дээр Д.Хойлог, П.Жаргалсайхан нар миний гарын үсэг биш ч гэдэг юм уу, эсвэл биднийг байхгүй байхад Р.Батбаяр итгэмжлэл хийчихсэн байна гэж маргадаггүй. Тэгэхээр энэ бол хүчин төгөлдөр итгэмжлэл юм. Мөн иргэнд зээл олгосон гэдгийг банк эсэргүүцэхгүй байгаа. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ хоёуланд нь иргэн Р.Батбаяр гэдэг хүн гарын үсэг зурчихсан байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэж ярьлаа. Тэгэхээр өнөөдрийн нэхэмжлэгчдийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага бол бид иргэн Р.Батбаяр гэдэг хүний зээлд барьцаалахыг зөвшөөрсөн болохоос компанийн нэр дээрх зээлд барьцаалах гэж итгэмжлэл хийгээгүй гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол цаад утгаараа иргэн Р.Батбаярын зээлд барьцаалагдсан учраас зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл мөн. Тиймээс энэ бол Иргэний хуулийн 75.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жилээр хязгаарлагдаж байгаа юм. Ингээд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналаа хэвээр дэмжиж байна. Бас нэг асуудал нь ноцтой төөрөгдүүлсэн гэж үзээд байх шиг байна. Ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа бол тухайн үед энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл, өмнөх 2014 онд гаргасан нэхэмжлэлдээ ч энэ асуудлыг дурдаагүй байсан. Иймээс дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Нэхэмжлэлд зээлдэгч Р.Батбаяр нь худаг ус гаргах зорилгоор зээл авна гэсэн байдаг. Барьцаа хөрөнгийн өмчлөгч нар болохоороо компанийн нэр дээр зээл авна гэдгийг мэдээгүй байсан гэсэн тайлбар гаргасан байгаа. Гэтэл аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байж худаг ус гаргаж болдог, харин иргэн хүн худаг ус гаргах эрхгүй байдаг юм байна гэв.

Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албыг иргэний хэргийн хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байна. Д.Хойлог, П.Жаргалсайхан нарын нэхэмжлэлд “ХААН” банкны Өмнөговь аймаг дахь салбар, “Соёмбо ус” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 308 тоот “Барьцааны гэрээ”-нээс Сүрэн овогтой Пүрэв, Далантай овогтой Хойлог, Дүрэв овогтой Жаргалсайхан нарын өмчлөлийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү- 1105000020 дугаартай, 5-р орон сууцны 28,6 m2 бүхий 14 тоот 2 өрөө байрыг барьцаалсныг хүчингүй болгох талаар дурдаж өргөдөл гаргажээ. Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 434 дугаар шүүгчийн захирамжаар “Соёмбо-Ус” ХХКомпаниас төлбөр 72.614.162 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 260.510 төгрөг нийт 72.874.672 төгрөг гаргуулан “ХААН” банкны Өмнөговь салбарт олгохоор шийдвэрлэсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үүсгэснээс хойш одоог хүртэл шүүгчийн захирамжийн дагуу “Соёмбо-Ус” ХХКомпаниас 72.874.672 төгрөгийг гаргуулж “ХААН” банкны Өмнөговь салбарт олгохоор шийдвэрлэсэн албадан гүйцэтгэх захирамжтай шийдвэр гүйцэтгэлийн “гүйцэтгэх баримт бичигт төлбөрийг төлүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-д заасны дагуу явуулж байна. Төлбөр төлөгч нь шүүгчийн захирамжаар “ХААН” банкны Өмнөговь салбарт төлж барагдуулахаар захирамжилсан төлбөрийг сайн дураар тус албанаас тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч “Соёмбо-Ус” ХХК-ны болон үүсгэн байгуулагч Р.Батбаярын нэр дээрх түүний өмчлөлийн эд хөрөнгө мөн банкны зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг ШШГТХуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу хурааж, битүүмжлэх ажиллагааг явуулсан болно. Үүнд: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхан 15-31 тоот 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-1105002735 дугаарт бүртгэлтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурван сайхан 15-37 тоот 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-1105002727 дугаарт бүртгэлтэй /Батбаярын Баянбаатарын нэр дээр бүртгэлтэй/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурван сайхан 15-35 тоот 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-1105002725 дугаарт бүртгэлтэй /Батбаярын Хатанбаатарын нэр дээр бүртгэлтэй/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурван сайхан 15-36 тоот 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-1105002726 дугаарт бүртгэлтэй /Батбаярын Болдбаатарын нэр дээр бүртгэлтэй/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурван сайхан 15-32 тоот 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-1105002724 дугаарт бүртгэлтэй /Доржийн Өнөрбаярын нэр дээр бүртгэлтэй/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 2-8 тоот 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-1105000945 дугаарт бүртгэлтэй /Ренчинхорлоогын Батбаярын нэр дээр бүртгэлтэй/. Дээрх эд хөрөнгүүдээс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Гурван сайхан 15-32 тоот 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г- 1105002724 дугаарт бүртгэлтэй /Доржийн Өнөрбаярын нэр дээр бүртгэлтэй/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг Хан-Уулын 2-8 тоот 750 м2 гэр бүлийн хэрэгцээний газар, улсын бүртгэлийн Г-1105000945 дугаарт бүртгэлтэй /Ренчинхорлоогын Батбаярын нэр дээр бүртгэлтэй/ хоёр эд хөрөнгийг талуудын харилцан тохиролцсон үнээр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулсан болно. Р.Батбаяр нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс өнөөгийн байдлаар 6026,4 мянган төгрөг төлсөн ба үлдэгдэл нь 66848,2 төгрөг байна. Шүүхийн шийдвэр гарсанаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа ба “Соёмбо-Ус” ХХКомпаний үүсгэн байгуулагч, захирал Р.Батбаяр нь биеийн эрүүл мэнд муудсанаас хүний асаргаанд орсон болно. Шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр төлөгдөхгүй байгаа учраас төлбөр авагчаас төлбөр төлөгчийн анх зээл авахдаа үүргийн гүйцэтгэлд барыдаалсан эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд барцааны гэрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн 5-2-14 тоотод байрлах 28,6 м2 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тусгагдсан байгаа учраас тухайн эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэх, хураах түүнээс төлбөр гаргуулах ажиллагааг явуулах шаардлагатай болсон юм. Тухайн эд хөрөнгийг “ХААН” банкинд Р.Батбаяр нь хэрхэн барьцаалсан, Д.Хойлог нараас ямар хугацаатай, хаана, ямар зүйлд ашиглах тухай итгэмжлэлийг Р.Батбаярт олгосон талаар манай байгууллага шалган тогтоох шаардлагагүй бөгөөд итгэмжпэл олгосон этгээд итгэмжпэлийнхээ утга агуулга, үр дагаварыг ойлгосны үндсэн дээр өөрийн хүсэлтээр Р.Батбаярт итгэмжпэл олгосон гэж ойлгогдож байна. Нэхэмжлэлд Р.Батбаярт буюу /хувь хүнд/ итгэмжлэл олгосон байтал “Соёмбо-Ус” ХХКомпани- /хуулийн этгээд/-д итгэмжпэл олгоогүй гэтэл зээлдүүлэгч “ХААН” банк нь тухайн эд хөрөнгийг хуулийн этгээдийн зээлийн барьцаанд дур мэдэн өмчлөгчид мэдэгдэлгүйгээр барыдаалсан байна тиймээс зээлийн барьцааны гэрээнд бүртгүүлсэн эд хөрөнгөнөөс хасуулах тухай дурьдсан байна. Шүүхийн шийдвэ^Түщэтгахп албаны зүгээс тухайн эд хөрөнгийг зээлийн барьцаанаас дү чөлөөлөх^буюу Үүүн^эс төлбөр гаргуулахгүй байхыг шийдвэрлэх боломжгүй юм. Хэдийгээр шүүгчийн захирамжид үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөөр төлбөрийн шаардлагыг хангуулах талаар тусгайлан тодорхой дурдаагүй боловч төлбөр төлөгч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах /шаардах/ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн ажиллагаа биш гэж үзэж байна. Мөн төлбөр авагч талаас энэ талаар хүсэлт гаргаж манай зээлийн барьцаанд ямар нэгэн /итгэмжпэл олгогдсоны үндсэн дээр/ үндэслэлээр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны /ипотек/ гэрээг байгуулан Улсын бүртгэлийн байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тасагт тухайн гэрээг баталгаажуулан бүртгүүлсэн байгаа болно. Тиймээс тухайн эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулж өгөх талаар тус албанд хүсэлт ирүүлсэний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Иймд тухайн эд хөрөнгийн талаар үүсээд байгаа маргааныг тус шүүх нь авч хэлэлцэн хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн П.Жаргалсайхан И.Олонмөнх, Д.Хойлог И.Олонмөнх нарын хооронд хийгдсэн итгэмжлэл, 0000159421 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Р.Батбаяр, Д.Өнөрбаяр нарын хүсэлт, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 0008562 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн С.Пүрэв Р.Батбаяр нарын хооронд хийгдсэн итгэмжлэл, С.Пүрэв, Д.Хойлог, Р.Батбаяр нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаартай барьцааны гэрээ, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/1064 дугаартай албан бичиг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 827 дугаартай “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын итгэмжлэл, “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын хариу тайлбар, Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хариу тайлбар, “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын хүсэлт, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнхийн хүсэлт, Хаан банк ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 987 дугаартай албан бичиг, 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банк ХХК-ийн зээлийн бодлого, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/3779 дугаартай Хаан банк ХХК-ийн итгэмжлэл, 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 841 дугаартай гэрээ, Хаан банк ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай төлөөлөн удирдах зөвлөлийн 6 дугаартай тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/8827 дугаартай итгэмжлэл зэргийг шинжлэн судлав.

Үндэслэх нь:

Д.Хойлог, П.Жаргалсайхан нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Олонмөнхөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба “Соёмбо-Ус” ХХК, Хаан банктай байгуулсан 308 тоот барьцаат гэрээний 2.2 дахь заалтын 3-т бичигдсэн “Өмнөговь Даланзадгад 3 дугаар баг 5-2-14 тоотод байрлах 28,6 м2 тайлбайтай ГД-0008562, Y-1105000020 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй” үл хөдлөх хөрөнгө барьцаалсныг хүчингүй болгуулахыг хүсчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Д.Хойлог нь 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр Р.Батбаярт “1105000020 улсын бүртгэлийн дугаартай 0008562 гэрчилгээтэй Өмнөговь Даланзадгад 3 дугаар баг 5-2-14 тоотод байрлах 28,6 м2 тайлбайтай байрыг банкны зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэл хангах, барьцаалбарт төлөөлүүлэх” үйлдэл хийх эрхийг 6 сарын хугацаатай олгожээ.

Нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн байрыг “Соёмбо-Ус” ХХК гэдэг хаана ямар үйл ажиллагаа явуулдагийг нь мэдэхгүй нэг компанийн нэр дээр барьцаанд тавьсан нь намайг төөрөгдүүлсэн хууль бус үйлдэл болсон. Хаан банк, “Соёмбо-Ус” ХХК хоёрын хооронд байгуулсан 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээн дээр “Соёмбо-Ус” ХХК-ийг төлөөлж хамтран зээлдэгч нь Р.Батбаяр, Өнөрбаяр гэсэн 2 хүн байгаа юм. Д.Хойлог, П.Жаргалсайхан нар нь Р.Батбаярт олгосон итгэмжлэлдээ Соёмбо-Ус ХХК-ийн талаар нэг үг, үсэг оруулаагүй байхад хамтран зээлдэгчээр “Соёмбо-Ус” ХХК-ийн нэрээр барьцааны гэрээ байгуулж итгэмжлэлийг ашигласан нь хууль зөрчиж байна гэж тайлбарладаг.

Мөн тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 58 дугаар зүйлийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэсэн үндэслэлээр тус гэрээний заалтыг хүчингүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч тал тус хэлцлийг ноцтой төөрөгдсөн гэдгээ нотлохгүй ба энэ талаар авагдсан нотлох баримт хэрэгт байдаггүй.

Мөн Р.Батбаярт итгэмжлэл олгохдоо байраа барьцаалуулахыг зөвшөөрсөн гэж тайлбарладаг. Харин хариуцагч тал нь мөн зөвшөөрлийн үндсэн дээр 308 тоот гэрээг Р.Батбаяртай байгуулсан гэж талууд зөвшөөрөл олгосон байдал дээр маргадаггүй.

2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний зээлдэгч нь “Соёмбо-Ус” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч нь Р.Батбаяр, Д.Өнөрбаяр, мөн барьцааны гэрээний барьцаалуулагч нь “Соёмбо-Ус” ХХК, Р.Батбаяр, Д.Өнөрбаяр нар болох нь 308 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Тус гэрээг Соёмбо-Ус” ХХК, Р.Батбаяр, Д.Өнөрбаяр нартай байгуулсан бөгөөд Соёмбо-Ус” ХХК нь зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч Р.Батбаяр, Д.Өнөрбаяр нар нь хатмран үүрэг гүйцэтгэч байна.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж тайлбарладаг. Гэвч маргааны зүйлийг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой байхыг шаарддаг.

Хариуцагч тал мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч тус нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх нь зөрчигдсэн гэдгээ 2012 оны 08 дугаар сард мэдсэн гэж тайлбарладаг боловч үүнийг хариуцагч тал үгүйсгэж чадахгүй мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд Д.Хойлог нь Соёмбо-Ус” ХХК-тай барьцааны гэрээ байгуулаагүй хэдий ч Р.Батбаярыг хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд тухайн итгэмжлэлээр олгогдсон Р.Батбаярын хувьд барьцаагаар эрхийн хэмжээнд гүйцэтгэх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Будхүү шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч хурлыг хийлгэх хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Будхүүг оролцуулахгүй хурлыг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116. 118, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Д.Хойлог, П.Жаргалсайхан нарын 1105000020 улсын бүртгэлийн дугаартай 0008562 гэрчилгээтэй Өмнөговь Даланзадгад 3 дугаар баг 5-2-14 тоотод байрлах 28,6 м2 тайлбайтай байрыг барьцаалсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Хойлог, П.Жаргалсайхан нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Р.УРАНЧИМЭГ