МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч Э.Ууганзаяа,
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-07 хуудас/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-13 хуудас/,
-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-14-15 хуудас/,
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-17 хуудас/,
-Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед хамт ажилладаг найз охин гийн гэрт очиж хоол унд идэж 1 шил архи задалж уугаад байж байтал манай нөхөр залгахаар нь хүрээд ир гээд дуудсан. Нөхөр ирээд шөнө 00 цаг өнгөрч байтал найз гийн гэрээс гараад алхаад гэр рүүгээ явсан. гудамжаар ******* махны үйлдвэрээс доошоо шинэ баригдсан дэлгүүрээс доошоо хамт явж байтал хойноос машин ирээд мөргөсөн. Тэгээд над дээгүүр машин гараад явчихлаа гээд би орилсон. Тэгээд цааш юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг/хх-30х/,
-Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“2022 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 7-р сургуулийн 4 замаас ******* хиамны үйлдвэр лүү явах замд дугаартай ногоон өнгийн приүс-11 маркийн автомашин хүн мөргөчихөөд зугтаад явчихсан. Тэгэхээр нь манай найз цагдаагийн газрын 7043102 дугаарын утас руу ярьж дуудлага өгсөн бас түргэн тусламжийн 7043103 дугаарын утас руу холбогдож дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-35х/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..гараад ******* махны үйлдвэрийн уулзвараас доошоо гэрлүүгээ явж байгаад шинээр баригдсан модон дэлгүүрийн урд талд манай эхнэр машинд мөргүүлээд машин дээгүүр нь гараад явчихлаа гээд эхнэр орилоод байж байтал бид 2-ын хажууд машинтай хүмүүс ирээд цагдаа эмнэлэг түргэн тусламж дуудсан. ...яг ямар машины гэрэл гэдгийг мэдэхгүй байна, гэрэл гарч байсан. Машины гэрэл аюултай хурц тод гэрэл байгаагүй. Үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан ба гудамж замын гэрэл асаалттай байсан. Бид хоёр явж байсан талд явган хүний замтай байсан, харин нөгөө эсрэг талд нь машины зогсоол байсан..” гэх мэдүүлэг /хх-40, 95х/,
-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ******* цехийн чиглэлд хар замаар явж байхад 100-200 метрийн цаанаас л харсан санагдаж байна. Замын хажуу талд буюу явган хүний зам дээр эрэгтэй эмэгтэй хоёр хүн хөтлөлцөөд алхаж байсан. Тухайн үед дээд чиглэлээс ирж байсан машин явган хүний зам дээр явж байсан хоёр хүнийг мөргөөд зугтаасан. Машинаас ахынхаа найзуудтай буугаад очоод хартал замын хажууд алхаж байсан хоёр хүн хоёулаа газарт хэвтсэн унасан байсан. Та зүгээр үү гэж асуухад хэвтэж байсан эрэгтэй хүн босож ирээд зүгээрээ сая юу болсон бэ? гэж надаас асуусан. Хэвтэж байсан эгч нь орилоод байхад тухайн эрэгтэй хүн эгчийг өргөөд босоорой явья гээд хэлэхэд би Цагдаагийн газарт дуудлага өгсөн” гэх мэдүүлэг/хх-41х/,
-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “7 дугаар сургуулийн 4 замын уулзвараас дээшээ 200м зайд усан цэнхэр өнгийн улсын дугаартай приүс-11 маркийн машин эмэгтэй хүний дээгүүр нь шууд гараад зугатаасан...” гэх мэдүүлэг/хх43х/
-Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “гийн биед гэмтэл учирсан байна. гийн биед умдаг яс хоёр талд бяцарсан олон хугарал, бага аарцагт сул яснууд, баруун ташаа ясны хонхор болон баруун талд ташаа ясны ар хэсэгт бяцарсан хугарал, бүсэлхий нурууны L2 нугалмайн хоёр талын хажуугийн сэртэн, L3 болон L4 нугалмайн баруун талын хажуугийн сэртэн, L5 нугалмайн зүүн талын хажуугийн сэртэнгүүдэд хугаралууд, ууц ясны S1 болон S2 нугаламуудын их биеийн хоёр талд хугарал, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, дээд эгнээний зүүн 1-р шүдний паалан эмтэрэлт, хэвлийн баруун урд баруун гуя, ташаа, баруун өвдөг, зүүн ташааны урд болон хажуу, зүүн гуя, өвдөгт тус бүр цус хуралт болон зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 207 дугаартай дүгнэлт /хх-57-61 хуудас/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр зах дээр төмөр авдаг ажил хийдэг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өглөө зах руу ажилдаа явсан, орой 17-18 цагийн үед ажлаасаа ирээд нүүрс, түлээ бэлдэж хоол хийж хоолоо идчихээд 21 цагийн үед байх хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд машинаа унаад явсан. Тэгээд эргэж ирээгүй, өглөө болсон чинь цагдаагийн эрүүлжүүлэх байранд хоносон, орой машинаар хүн мөргөж шүргэсэн байна гэж манай дүү нар хэлсэн. ******* ажлаасаа ирэхэд эрүүл байсан, би өөрөө хагалгаанд орсон хүнд юм өргөж болохгүй хэвтэрт байсан учраас манай нөхөр байнга хоол цай хийж, нүүрс түлээ бэлтгэдэг” гэх мэдүүлэг /хх-106х/,
-Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* манайд 11 цагийн үед ирээд 5-10 минут болоод харина гэж хэлээд гараад явсан. Манайд архи дарс уугаагүй. ******* эрүүл байсан, архи уугаагүй байсан. Би Д.*******аас 2021 оны 05 дугаар сард 11 эсгий зээлээр авсан юм. Надаас тэр мөнгөө нэхэж манайд ирсэн юм..” гэх мэдүүлэг/хх-108х/,
-Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...би шүүх хуралд оролцохгүй, хохирлын баримт гаргаж өгөхгүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-111х/,
-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед ******* гэх хүн нүдээ үзүүлмээр байна гэж ирэхэд үзсэн чинь баруун нүдний хараа 100% сайн, зүүн нүдний хараа 10% буюу болор цайлтын улмаас муудсан байсан. Энэ өөрчлөлт нь насжилттай холбоотой илэрдэг өөрчлөлт буюу тухайн хүн хоёр нүдээрээ хардаг учраас зүүн нүдний хараа муудсанаа анзаарахгүй байсан. Урьд өмнө нүдний эмчид харуулахад хараа сайн тэнцэж байсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-116х/,
-Хохирогч гаас хохирол барагдуулж авсан гэх хүсэлт /хх-158х/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
-Яллагдагчаар *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хувьд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед Ховд аймаг ******* сум, багт байрлах ******* мах боловсруулах үйлдвэрийн уулзвараар өөрийн эзэмшлийн улсын дугаартай цэнхэр өнгийн приүс-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй уулзвараар баруун тийш эргээд 200 метр орчим газар яваад урдаас машин гэрэл гялбаад юм харагдахгүй байсан. Тэгэхэд нүдний буланд тэрэг түрсэн хүн явж байгаа юм шиг харагдсан, тэгээд миний машин ямар нэгэн юман дээгүүр гараад явсан. Би хүн явж байгааг мэдээгүй. Замын хурд сааруулагч дээгүүр гарч байна гэж бодсон, цаашаа яваад буцаж эргэж ирсэн. Тэгэхэд зам дээр нэг хүн хэвтэж байсан, хажуу талд нь байсан хүмүүс нөгөө хүн дайрсан улсын дугаартай машин байна гэж хэлэхээр нь айгаад тэр чигээрээ яваад өгсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би иргэн гийн хохирол мөнгийг бүрэн барагдуулж өгсөн байгаа..” гэсэн мэдүүлэг/хх-92,121х/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 16-нд шилжих шөний 00 цагийн үед Ховд аймгийн ******* сумын багийн нутаг гудамжны засмал зам дагуу улсын дугаартай приүс-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
-Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газраас зугтаах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон болно.
Шүүгдэгч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; “ гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол дээр тогтоосон актаар тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ын үйлдсэн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэг, харин Авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхин зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал болгоомжгүй байдал, нүдний харааны байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч гийн хүсэлт хэргийн 158 хуудас хохиролын мөнгө хүлээж авч байсан гар бичмэл 155-р хуудас дахь баримтууд, хохиролд нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэх /хх-113х/ мэдүүлгүүдээр шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газраас зориуд зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь Цагдаагийн газрын мэдээллийн санд ороогүй тухай “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-127х/ тогтоогдсон.
Хэрэгт Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, эмчлүүлэгчийн карт зэрэг баримтууд авагдсан байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хасч,хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал,дүгнэлт гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч *******: шүүгдэгч ******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйн улмаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсынн яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгний торгох ялыг 05 сарын хугацаанл хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх, тайлбар гаргав.
Шүүхээс: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 -т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож хорих ял оногдуулахыг шүүгдэгч *******ад тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн нэг ширхэг CD-г хэрэгт хадгалах,битүүмлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 05/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ад тайлбарласугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцсугай.
8.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг CD –г хэрэгт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр гйүцэтгэх тухай хуулийн 160, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тэнссэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС