Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
Хэргийн индекс | 147/2016/0137/э |
Дугаар | 55 |
Огноо | 2016-08-31 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Д.Энх-Амар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 55
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
ШИЙТГЭХ ТОГТООЛ
2016 оны 08 сарын 31 өдөр Дугаар 55 Баруун- Урт
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Зээрд овгийн Баяржаргалын Баттөмөр, шүүгдэгч Алиа овгийн Мөнхбатын Сэргэлэн нарыг бүлэглэн, орон байранд нэвтэрч бага бус хэмжээний хохирол учруулан бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасныг журамлан насанд хүрээгүй шүүгдэгч Б.Баттөмөрт 06 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сэргэлэнг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг журамлан ялтан М.Сэргэлэнд оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан М.Сэргэлэнд оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Баттөмөрт дээрх хугацаанд засарч хүмүүжээгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан М.Сэргэлэнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Баттөмөр, шүүгдэгч С.Сэргэлэн нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон хураагдсан бичиг баримтгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Даваасүрэнд учирсан хохирол нөхөн төлөгдсөн буюу хулгайлагдсан эд зүйлс болох мөнгөн хазаар, эмээлийн мөнгөн чимэглэл, хөөрөг, дунд гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяганы суурь, мөнгөн соёо цохилуур зэргийг хохирогчид буцаан олгогдсон, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч Б.Баттөмөрийн дундын өмчлөлийн 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн, шүүгдэгч М.Сэргэлэнгийн дундын өмчлөлийн сууцны пинг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан М.Сэргэлэн, Б.Баттөмөр нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний төлөөлөгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН