| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2022/00013/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/13 |
| Огноо | 2022-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч Б.Э-т, Нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх эхсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2133000490003 тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан 2 дугаар багийн 00-р байрны 00 тоотод оршин суух, урьд 7 удаа ял шийтгүүлсэн, 1. 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжаар үлдсэн 11 сар 02 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2. 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 3/09 тоот шийтгэх Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 3. 2005 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 79 дүгээр шүүгчийн захирамжаар үлдсэн 04 сар 01 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 4. 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 3/64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4-д зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, 5. 2013 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 18 тоот шийтгэх тогтоолоор, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.3-д зааснаар 3 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн 02 сар 22 хоногийн хорих ялыг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн магадлан хурлаар орж хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан, 6. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, 7. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Их Монгол овгийн Б-л Э-т /РД:МЛ- /. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Б.Э-т нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Мөнхцацралын бие эрх чөлөөнд нь халдаж зодож Ж.Мөнхцацралын биед хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав: Улсын яллагчаас -2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, - Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 754 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 хуудас/, -Хохирогч Ж.М-н мэдүүлэг /хх-ийн 32-35 хуудас/, - Гэрч Л.Аваргын мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/, - Гэрч А.Ариунзулын мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/, -Б.Э-с яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 52-53 хуудас/, -Иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх-ийн 36-39 хуудас/, -Хохирогчийн биед гэмтэл учирсныг баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40 хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгч хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэв. 1. Гэм буруугийн талаар Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Мөнхцацралын бие эрх чөлөөнд нь халдаж зодож Ж.Мөнхцацралын биед хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Хохирогч Ж.М-н өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хоолоо идээд сууж байж байхад ах согтуу орж ирсэн. Хоол аяглаад хийж өгч байх зуур намайг элдвээр хэлсэн. Чамайг ална шүү пизда минь гэж удаа дараа хэлэхэд нь би яагаад намайг хараагаад байгаа юм гэхэд. Чи муу юу гээд байгаа юм гэж босож араас ирээд шууд зодсон. Тэр үед охин маань гал тогоонд аяга шанагаа угаагаад зогсож байсан. Манай нөхөр нөгөө өрөөнд сууж байсан. Тэгээд манай охин болиоч гэж хашхирахад нь нөхөр сонсоод гарч ирж салгасан. Нүүр лүү 3-4 удаа цохиж, 1 удаа өшиглөж байхад нөхөр маань гарч ирж салгасан. Өөрөө согтуу эхнэртэйгээ, Отгонжаргал гэх залуутай гурвуулаа орж ирсэн. Би тэр үед сайн ойлгоогүй. Яагаад намайг тэгснийг мэдэхгүй. Учиргүй орж ирээд л намайг янз бүрээр хэлсэн. Ер нь пизда минь ална шүү гээд хоол цай аягалж өгч байх хооронд дайраад байсан. Ийм л юм болсон...” гэсэн мэдүүлгүүд, - Шүүгдэгч Б.Эрдэнэбатын өгсөн: “...Мөрдөн байцаалтын явцад хэлсэн мэдүүлэг зөв. 11 дүгээр сарын 04-ний өдөр найз Отгонжаргалтайгаа айлд архи ууж байгаад согтуу гэртээ оройтож очоод яах вэ гээд хүргэнийдээ ирсэн байсан. Хүргэнийдээ ирээд хоол, цай идэж, ууж байгаад муухай авир гаргаж дүүгээ цохисон байгаа. Энэ үйл явдлаа бүрэн мэдэж байгаа...” гэх, Мөрдөн шалгах ажиллагаанд: -Хохирогч Ж.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Э-т нь гараараа миний нүүрэн хэсэгт 3-4 удаа цохисон. Яагаад намайг цохих болсон талаар огт мэдэхгүй байна. би зүв зүгээр байхад ална гээд хараагаад байхаар нь би чи яагаад хараал хэлээд байгаа юм бэ гэж хэлсэн... Орой 19 цагийн орчимд манай гэрт орж ирсэн. Тэгээд би хоол цай аяглаж өгсөн. Намайг хоол аягалаж байхад хараал хэлээд байсан. Тэгээд 19 цаг 20-30 минутын орчимд намайг цохьсон. Миний хамрын яс хугарсан, зүүн талын шанааны мах зөөлөн эд тасарч хонхойсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, -Гэрч Л.Аваргын: “...Би Э-т нь манай эхнэрийн талаар хамаатан садангийн холбоотой Ж.М-л нь миний эхнэр байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн орчимд манай гэрт Б.Э-т, түүний эхнэр Давааням, Л.Отгонжаргал нар орж ирсэн, Б.Эр-т, Л.-2 согтуу архи уучихсан байсан. Харин Давааням архи уугаагүй эрүүл байсан. Тухайн үед архи уусан тэгээд нэг их согтсон зүйл харагдаагүй. Миний эхнэр Мөнхцацралыг Б.Э-т нь яг юугаар цохисон талаар хараагүй. Би гэртээ нөгөө талын өрөөнд байж байтал хүмүүс орилж хашгираад байхаар нь гараад ирсэн манай эхнэр Мөнхцацралыг цохиж зодоод, мөн охин Ариунзулыг цохиж унгасан байсан. Урьд өмнө нь хувийн таарамжгүй харьцаа байсан талаар мэдэхгүй. Тухайн үед Мөнхцацрал, Ариунзул 2-оос өөр хүн цохиж зодоогүй. Урьд өмнө нь тийм зүйл болж байгаагүй. Надад өөр нэмж хэлж ярих зүйл алга байна. Намайг салгахад хутга байна уу гүйцээгээд ална гэж хашгираад байсан. Миний ярьж хэлсэн зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, -Гэрч П.Мэндбаярын: “...Би Сэлэнгэ аймгийн Сант суманд эцэг эхээс төрсөн цагаасаа эхлэн амьдарч байна. Би Сант сумын иргэдийг сайн танина. Би Б.Э-т гэх хүнийг танина. Ах дүүгийн харилцаа холбоо байхгүй. Би Б.Э-т гэх хүнтэй нэг их ойр дотно байгаагүй. 2021 оны зун шоронгоос суллагдсан гээд Сант суманд ирчихсэн явж байсан. Б.Э-т гэх архи уудаг. Надтай хамт Мэндээ ах энэ тэр гээд л явж байдаг юм. өөр нэг их харьцахгүй болохоор мэдэх зүйл алга байна.Тэгээд ч олон жил шорон оронгоор явсан болохоор нэг их уулзаж байгаагүй. Ааш зангийн талаар мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/, -Гэрч А.Мягмарын: “...Би Сэлэнгэ аймгийн Сант суманд эцэг эхээс төрсөн цагаасаа эхлэн амьдарч байна. Би Сант сумын иргэдийг сайн танина. Би Б.Э-т гэх хүнийг танина. Ах дүүгийн харилцаа холбоо байхгүй.Миний хувьд ямар нэгэн муухай ааш араншин гаргаж байгаагүй, их хөдөлгөөнтэй, сэргэлэн байрын хүн байгаа юм. Би Эрдэнэбат гэх хүнтэй нэг их ойр дотно байгаагүй, 2021 оны зун шоронгоос суллагдсан гээд Сант суманд ирчихсэн явж байсан. Би хамгийн сүүлд 10 дугаар сард Сант сумын төвд уулзаж байсан. Би Эрдэнэбат гэх хүн архи уудаг талаар сайн мэдэхгүй.Надтай Мягмар /Монхоо/ ах энэ тэр гээд л явж байдаг юм өөр нэг их харьцахгүй болохоор мэдэх зүйл алга байна. Тэгээд ч олон жил шорон оронгоор явсан болохоор нэг их уулзаж байгаагүй. Ааш зангийн талаар мэдэх зүйл алга байна. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна.Миний ярьсан хэлсэн зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/, -Гэрч А.Ариунзулын: “...Б.Э-т нь миний ээж Ж.Мөнхцацралтай ах дүүгийн холбоотой, Ж.М-л миний ээж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орой 19 цагийн орчимд манай гэрт гаднаас Б.Э-т, Отгонжаргал, Давааням нар орж ирсэн. Б.Э-т, Отгонжаргал нар согтуу архи уусан орж ирээд цай хоол идэж ууж байгаад манай ээжийг хараал хэлж юуны духанд хүрээгүй араас нь барьж аваад цохиж зодож эхэлсэн тэгсэн аав нөгөө өрөөнөөс гарч ирж Б.Э-г салгаад цагдаагийн байгууллагад хандсан. Б.Эрдэнэбат тухайн үед архи уусан байсан, нэг их согтуу харагдахгүй байсан. Ж.Мөнхцацралын нүүрэн хэсэг, хамар нүд рүү толгойн хэсэг, гараараа цохисон. Тухайн үед намайг бас нэг удаа цохисон. Миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Надад ямар нэгэн гомдол санал алга байна. Би шүүхийн эмнэлэгийн шинжээч эмчид үзүүлэхгүй. Тухайн үед Отгонжаргал, Давааням нар хараад л сууж байсан. Надад өөр нэмж хэлж ярих зүйл алга байна. Миний ярьсан хэлсэн зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/, -Яллагдагч Б.Э-н: “...2021 оны 11 сарын 04-нд Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багт байх хүргэн Аврагын гэрт орой 19 цагийн орчимд байсан байх нэлээн харанхуй болсон байхад орсон. Тэгсэн хоол цай хийж өгөхөөр нь хоол идээд байж байтал ажил төрөлтэй байхад архи дарс уулаа гээд байхаар нь гэнэт уур хүрээд сүртэй юм бэ гээд цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/, -Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан 754 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1.Ж.Мөнхцацралын биед хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Ж.М-н биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Ж.М-н биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/, - Хохирогчийн биед гэмтэл учирсныг баримтжуулсан гэрэл зураг /хх-ийн 40 хуудас/ - 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “согтуурал хэмжсэ тодорхойлолт”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27 хуудас/ - Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /урьд ял шийтгэл эдэлж байсан талаарх шийтгэх тогтоолууд/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Эрдэнэбатын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна. Прокурорын газраас Б.Э-г иргэн Ж.Мөнхцацралын бие эрх чөлөөнд нь халдаж зодож биед нь хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 04-ний оройн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багт байрлах хүргэн Л.Аваргын гэрт түүний эхнэр Ж.Мөнхцацралыг зодож нүүрэн тус газар 4 удаа цохиж, бие эрх чөлөөнд нь халдаж зодсон, улмаар хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээгээр хохирогч Ж.М-н биед “хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт” бүхий гэмтэл учирсан үйл явдал болсон бөгөөд энэ нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дархан Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, хохирогч Ж.М-л, гэрч А.Ариунзул, Л.Аварга, шүүгдэгч Б.Э-т нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогддог. Шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг хангаж байх бөгөөд /Э-н Ж.М-н бие эрх чөлөөнд нь халдаж зодож биед нь хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой/, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримтууд хэрэгт цугларсан байх тул шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв. Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбат нь хохирогч Ж.М-г зодож хөнгөн хохирол учруулснаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлдэг, тогтвортой мэдүүлэг өгсөн болно. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт гэм буруутайд тооцов. Түүнчлэн шүүгдэгч Б.Эрдэнэбат нь хохирогч Ж.Мөнхцацралын эмчилгээний төлбөрт 448,750 төгрөгийг төлсөн ба энэ талаар хохирогчийн Ж.Мөнхцацралын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн үед цохиулчхаад эмчилгээ хийлгээд 448,750 төгрөгийн хохирол гараад тэрийгээ бүрдүүлж өгсөн. Тэр хохирлыг барагдуулсан. Мөнгө төгрөгийг маань өгсөн...” гэх мэдүүлгээр шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлсөн болох нь тогтоогдож байна. Мөн хохирогч Ж.Мөнхцацрал шүүхийн хэлэлцүүлэгт “... Би цаашид хамраа үзүүлж харуулаад явна. Гэхдээ би цаашид гаргах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Өөрөө яваад үзүүлчихнэ. Гомдол санал байхгүй...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Б.Э-г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Э-т нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацгаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. Шүүгдэгч Б.Э-т нь дээрх зүйл ангиар ял шийтгүүлэхийн өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ж.Мөнхцацралыг зодож биед нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа /СДШ-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоол/ тогтоогдсон байна. Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Э-т нь өмнөх шийтгэх тогтоолоор Дархан-Уул аймгийн ШШГЕГ-йн харъяа хорих 445-р ангид ялаа эдэлж байгаад Сайхан сумын Цагдан хорих байранд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжиж ирсэн бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн байдлаар 12 жилийн хорих ялаас биеэр 2 сар 22 хоног, нийт 2 сар 22 хоног, 11 жил 09 сар 08 хоногийн үлдэгдэл ялтай байгаа болох нь ялын тооцооны лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 104 хуудас/ Шүүх хуралдаан болсон өдөр болох 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 12 жилийн хорих ялаас биеэр эдэлсэн 4 сар 11 хоног, үлдсэн 11 жил 7 сар 19 хоног байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ. Шүүх шүүгдэгч Б.Э-н үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан 1 сарын хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж эдлэх ялыг 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Эрдэнэбатын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 7 сар 19 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 11 жил 8 сар 19 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э-н урьдчилан цагдан хоригдсон 49 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Э-т шүүх хуралдаанд: “...надад торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх Б.Э-д дангаар нь торгох ял шийтгэл оногдуулах боломжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан журмыг хэрэглэх тул /энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх/ зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зохистой гэж үзсэн болно. Шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Их монгол овгийн Б-н Э-т /РД:М-/-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн сольж, 1 сарын хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-н 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 жил 7 сар 19 хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 8 сар 19 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 11 жил 8 сар 19 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Э-н урьдчилан цагдан хоригдсон /2022 оны 01 дүгээр сарын 31- ээс 2022 оны 03 дугаар сарын 21/ 49 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН